Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 112/ШШ2025/0013

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Тайшир сумын иргэн П.Уын нэхэмжлэлтэй, Тайшир сумын Засаг дарга Н.Сумъяабазарт холбогдох иргэн П.Уын ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл хөлс, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлсэн 22539300 төгрөг, хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг нийт 22768400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.У миний ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл хөлс, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлсэн 22539300 төгрөг, хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг нийт 22768400 төгрөг гаргуулах гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ: Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрйн 28 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас миний ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан. Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 2025 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэлх цалингийн зөрүү 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс цалин 10 хувь нэмэгдсэн нь дутуу бодогдож орсон 513000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 16-наас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 17409300 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг нийт 22768400 төгрөгийг олгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

          Нэхэмжлэгч П.У, хариуцагч Н.Сумъяабазар нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

          1. 2024оны 04 дүгээр сарын 01-нээс 2025 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэлх цалингийн зөрүү 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс цалин 10 хувь нэмэгдсэн нь дутуу бодогдож орсон 513000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байна. Учир нь: Өмнөх цалин бодоход надад бодож олгосон.

          2. 2024 оны 08 дугаар сарын 16-наас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 17409300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 17181787 төгрөгийг Засаг дарга төлж барагдуулж, нэхэмжлэгчид 2025 оны 04 дүгээр сарын 15-ны дотор олгохоор.

           3. 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж.

           4. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг мөн сая нэхэмжлэл гаргахад төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нийт 17322187 төгрөгийг хариуцагч Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн П.У-аас Тайшир сумын Засаг дарга Н.Сумъяабазарт холбогдуулан иргэн П.У-ын ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл хөлс, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлсэн 22539300 төгрөг, хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг нийт 22768400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч П.У, хариуцагч Тайшир сумын Засаг дарга Н.Сумъяабазар нар  нь харилцан тохиролцож, 2025 оны 03 дугаар сарын 31-ний  өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 Тус эвлэрлийн гэрээнд: 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 2025 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэлх цалингийн зөрүү 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс цалин 10 хувь нэмэгдсэн нь дутуу бодогдож орсон 513000 төгрөг гаргуулах мөн  2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158400 төгрөгийг тус тус хариуцагчаас  гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, 2024 оны 08 дугаар сарын 16-наас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 17409300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 17181787 төгрөгийг Засаг дарга төлж барагдуулж, нэхэмжлэгчид 2025 оны 04 дүгээр сарын 15-ны дотор олгохоор, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг мөн сая нэхэмжлэл гаргахад төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нийт 17322187 төгрөгийг хариуцагч Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзахаар эвлэрлийн гэрээ байгуулан,талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 2025 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэлх цалингийн зөрүү 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс цалин 10 хувь нэмэгдсэн нь дутуу бодогдож орсон 513000 төгрөг,  2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хувиараа эрүүл мэндийн даатгал төлсөн 158400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж,  2024 оны 08 дугаар сарын 16-наас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 17409300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 17181787 төгрөгийг нэхэмжлэгчид 2025 оны 04 дүгээр сарын 15-ны дотор олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжид  өмнө төлсөн 70200 төгрөг, сая нэхэмжлэл гаргахад төлсөн 70200 төгрөг нийт 17322187 төгрөгийг хариуцагч Тайшир сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзахаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, тус захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                        Э.ЗОЛБАДРАХ