| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 319/2025/00096/И |
| Дугаар | 319/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: ******* овогт *******ийн *******ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг оны 02 дугаар сарын 05- ны өдөр хүлээн авч, оны дугаар сарын 10- ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч:Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.******* миний бие ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 1986 оны 06 дугаар сард төгсөөд ******* сумын нэгдлийн ******* багийн хэсэгт эвлэлийн илгээлтээр гарсан. Эцэг, эхийн хамт маллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 16- ны өдөр цэргийн албанд явсан. ******* аймгийн Ардын армийн дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн эцэг эхийн хамт мал маллаж байсан.Эцэг, эх маань нас барсан. Одоо ганцаараа ******* багтаа малаа маллаж байна.Тэтгэвэрт гарах болсон тул намайг ******* аймгийн ******* сумын нэгдлийн ******* багийн хэсэгт малчнаар 1986 оны 06 дугаар сарын 16- ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16- ны өдөр хүртэл, мөн оны дүгээр сарын - ны өдрөөс оны сарыг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагч Б.*******аас : Хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ын иргэний цахим үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 1400 төгрөг төлсөн баримт, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тодорхойлолт, *******ийн *******ын МХЗЭ- ийн гишүүний бат илэрхийлэх, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа бүхий 70 дугаар дансны хуулга, *******ийн *******ын төрсний гэрчилгээний хуулбар, Батлан хамгаалах төв архивын лавлагаа, хамт ажиллаж байсан Д., Б., Б. нарын тодорхойлолт, Үндэсний төв архивын лавлагаа, ******* овогт *******ийн Баянжаргалын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.
Шүүхээс: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР маягт, ******* аймгийн Нийгмийн даатгалын газраас *******ийн *******ын Ажилласан жил , тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан талаархи лавлагаа, хамт ажиллаж байсан гэрч Д.ээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг нотлох баримтыг бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ын ******* аймгийн ******* сумын нэгдлийн Баярхайрхан багийн хэсэгт малчнаар 1986 оны 06 дугаар сарын 16- ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 16- ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ын шүүхэд ирүүлсэн ... ******* аймгийн ******* сумын Засаг даргын оны 10 дугаар сарын 20- ны өдрийн ... ******* ******* регистрийн дугаартай *******ийн ******* нь ам бүл ганцаараа, тус багт оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт, *******ийн *******ын МХЗЭ- ийн гишүүний 1987, 1988 онуудад сар бүр татвар төлж байсан бичилт бүхий дугаартай бат илэрхийлэх, ******* аймгийн Засаг даргын Тамгын Газрын Архивын тасгийн оны дүгээр сарын - ны өдрийн дугаартай лавлагаа бүхий ... ******* аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16- ны өдрийн дугаартай ХАА-н үйлдвэрлэлд гарсан охид хөвгүүдийг ажилд томилох тухай тушаалаар ******* бригадад хоньчноор Б.*******ыг томилон ажиллуулсан... гэх лавлагаа, 1987, 1988 онуудад Б.*******ын цалин авч байсан 70 дугаар дансны хуулга, Батлан хамгаалах төв архивын оны дүгээр сарын 01- ний өдрийн ... *******ийн ******* БХЯ-ны сайдын 1989 оны дүгээр сарын 26- ны өдрийн н/ дугаар тушаалаар ******* аймгаас 1989 оны 10 дугаар сарын 15- ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн дугаар ангид алба хааж, Батлан хамгаалах сайдын оны дүгээр сарын - ний өдрийн дугаар тушаалаар оны дүгээр сарын - ны өдөр дугаарын цэргийн батлахтай халагдсан ... гэх лавлагаа, хамт ажиллаж байсан гэрч Д.ийн... Би 1986 онд 8 дугаар анги төгсөөд ТМС-д явсан. Сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Б.******* бид хоёр 1978 онд нэгдүгээр ангид хамт сургуульд орсон. Б.******* нь 8 дугаар ангиа төгсөөд хөдөө илгээлтээр гарч эцэг *******, эх нарын хам мал маллаж байсан. Тэгээд 1989 онд цэрэгт татагдан *******ын хорноонд цэргийн албыг 2 жилийн хугацаагаар хаасан. Цэргээс ирээд мөн мал маллаж байсан. Б.******* нь гэр бүл болоогүй одоо хүртэл ганцаараа амьдардаг ... гэх мэдүүлэг, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн оны дугаар сарын - ны өдрийн 29/6 дугаартай ... *******ийн ******* нь 1987 онд ******* аймгийн ******* сумын нэгдлийн хэсэгт хоньчин, бүрэн бус дун боловсролтой .. гэх ХААТР (A) маягт, *******ийн ******* нь гэрлээгүй гэх ХААТР (A) маягт, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн оны дугаар сарын 17- ны өдрийн дугаартай ... *******ийн ******* ******* ******* Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1992 оны 01 сараас 2000 оны сар дуустал ажилласнаар тооцуулж, тэтгэвэрийн даатгалын санд 780 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 13- ны өдөр төлж, нөхөн даатгалын хуулин хамрагдсан болно... гэх албан бичиг, цэргийн батлахын хуулбар ,шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагчийн өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ыг ******* аймгийн ******* сумын нэгдлийн ******* багийн хэсэгт малчнаар 1986 оны 06 дугаар сарын 16- ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15- ны өдөр ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хүсэлт гаргагч нь Б.******* нь ******* аймгийн ******* сумын нэгдлийн ******* багийн хэсэгт малчнаар оны сарын - ны өдрөөс оны сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт ирүүлсэн боловч энэ хугацаанд тэтгэвэрийн нөхөн даатгалд хамрагдсан, цэргийн алба хааж байсан нь хэрэгт авагдсан... ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн оны дугаар сарын 17- ны өдрийн дугаартай ... *******ийн ******* ******* ******* Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1992 оны 01 сараас 2000 оны сар дуустал ажилласнаар тооцуулж, тэтгэвэрийн даатгалын санд 780 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 13- ны өдөр төлж, нөхөн даатгалын хуулин хамрагдсан болно... гэх албан бичиг, , Батлан хамгаалах төв архивын оны дүгээр сарын 01- ний өдрийн ... *******ийн ******* БХЯ-ны сайдын 1989 оны дүгээр сарын 26- ны өдрийн н/ дугаар тушаалаар ******* аймгаас 1989 оны 10 дугаар сарын 15- ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн дугаар ангид алба хааж, Батлан хамгаалах сайдын оны дүгээр сарын - ний өдрийн дугаар тушаалаар оны дүгээр сарын - ны өдөр дугаарын цэргийн батлахтай халагдсан ... гэх лавлагаагаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн энэхүү шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсгийн .2.1, мөн хуулийн 116, 118, 119 дүгээр зүйл, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагчхүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ыг ******* аймгийн ******* сумын нэгдлийн ******* багийн хэсэгт малчнаар 1986 оны 06 дугаар сарын 16- ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15- ны өдөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Б.*******ын ******* аймгийн ******* сумын нэгдлийн ******* багийн хэсэгт малчнаар оны сарын - ны өдрөөс оны сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэлэлцэхгүй орхисугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА