Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/58

 

 

                                         Ч.т холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

       

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Д.Буянжаргал  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Энхтуяа

Шүүгдэгч Ч.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2022 оны 05 дугаар сарын 0-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Ч.т холбогдох эрүүгийн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 0 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* нар овогт ******* 19 оны 07 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, - оршин суух хаягтай,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1092 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн /РД:УЕ0729 /

Шүүгдэгч Ч. нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн “Би зээл чөлөөлдөг, богино хугацаатай мөнгө зээлж өндөр хүүтэй эргүүлж төлнө”гэж бусдыг хуурч, зээлж авсан мөнгөө өндөр хүүтэй эргүүлэн төлөх замаар зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ажил хэргийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж богино хугацаатай зээл нэрээр иргэн С.*******аас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр нийт 7.100.000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10.53.000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан,

иргэн Б.*******гөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 4 удаагийн үйлдлээр 15.500.000 төгрөгийг шилжүүлэн авснаар .590.000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан,

иргэн Д.*******өөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр .500.000 төгрөгийг шилжүүлэн авснаас 15.200.000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан,

иргэн Э.*******ээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 0 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 18.400.000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10.48.000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилсан,

иргэн Д.*******оос 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөгийг шилжүүлэн авч эргүүлэн төлөхгүй залилсан,

иргэн Ө.*******гаас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13.000.000 төгрөгийг шилжүүлэн авч эргүүлэн төлөхгүй  залилсан,

иргэн Л.ээс 2018 оны 02  дугаар сарын 0-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн зээлээр 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, 25.100.000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилж бусдад нийт 82.274.000  төгрөгийн их хэмжээтэй хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ч.ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч,  залилсны улмаас их хэмжээний хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.т оногдуулсан 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 5 хоног , 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 9 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 15- ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 98 хоног, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 12 хоног, нийт 334 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Шүүгдэгч овогтой т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан  хорьж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.ээс хохирогч С.*******ад 10.53.000 төгрөг, хохирогч Б.*******д .590.000 төгрөг, Д.*******өд 15.200.000 төгрөг, хохирогч Э.*******т  10.48.000 төгрөг, хохирогч Д.*******од 1.200.000 төгрөг, хохирогч Ө.*******д 13.000.000 төгрөг тус тус гаргуулан тус тус олгож,

 Шүүгдэгч овогтой ийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, дугаар байрны тоот орон сууц, Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн 4 дүгээр хэсэг, 41а тоот үл хөдлөхийн дугаартай газрыг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Ч. нэр бүхий иргэдийг залилан мэхэлж бусдад 82.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан. Яллагчийн зүгээс зарим үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд П.ийг залилж 25.100.000 төгрөгийн хохирол учруулсан, Ө.******* залилж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Д.*******оос 1.200.000 төгрөгийг залилж авсан Үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй маргадаг улмаар урьд нь шийтгэх тогтоол гарахдаа уг үйлдлүүд нь удаа дараа хэрэгсэхгүй болгож байсныг анхан шатны шүүх огт анхаар үзсэнгүй, уг шийтгэх тогтоолд ямар байдлаар энэ маргаж байгаа хүмүүсийг залилсан талаар тодорхой тайлбарлаагүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх :уулийн шаардлагыг хангаагүй давж заалдах шатны шүүхээс дээрх хэргийг бүхэлд хянаж үнэн зөв бодиттой шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Дээрх нэр бүхийн 3 иргэний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Ө.*******г огтоос танхигүй. Би тэй хамтарч зээл чөлөөлөх ажил хийж байсан. ийн хувьд 198.000.000 төгрөгөөс зээл төлсөн нь 9.000.000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Ө.*******г би огтоос танихгүй, ч гэсэн энэ талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна лээ. Ер нь танихгүй хүнд мөнгө зээлэхгүй, яагаад Ө.******* гэдэг хүн надтай холбоотой яваад байдгийг сайн ойлгохгүй байна.  Өмнө нь яагаад ийм хүсэлт гаргадаггүй байсан бэ гэхээр Иргэний журмаар шийдвэрлэгдэж байсан болохоор анхаарал хандаагүй. Ө.******* нэг ч удаа иргэний журмаар хандаж байгаагүй. 

ийн хувьд би зээлийн гэрээ хийгээд явж байсан. Тухайн үедээ хүний зээл нь гарах боломжгүй болоод хугацаа алдаж, хүү нь өдрийн 3 хувь буюу  сарын 90 хувь болно. Тэгэхээр хүү нь яваад байдаг. Гэтэл бид хоёрын хооронд үл ойлголцох асуудал гарсан. Намайг Цагдаагийн байгууллагад өглөө гэхээр манай нөхөр бид хоёр ярьж байгаад тэтгэмжийн мөнгөө аваад өгье гэж хэлээд, ийн хохирлыг барагдуулж дууссан байдаг. Тиймээс үүнийг эрүүгийн хэрэг гэж үзэхгүй байна. т хүү хангалттай төлж байсан. мэдүүлэхдээ “... ямар ч хүү  авч байгаагүй...” гэж мэдүүлсэн байна лээ. Миний гол алдаа юу байсан бэ гэхээр данснаас дансны хооронд мөнгө шилжүүлж байгаагүй, бэлэн мөнгө өгч байсан нь том алдаа байсан.  *******ын хувьд бид ах дүүгийн холбоотой хүмүүс байсан. Түнээс мөнгө зээлээд эргүүлж өгөх гэж байгаад ийм асуудалд орсон гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдүүлж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн үйл баримттай тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчил байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн эсэргүүцлээр Ч.т холбогдох дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Ч. нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт “Би зээл чөлөөлдөг, богино хугацаатай мөнгө зээлж өндөр хүүтэй эргүүлж төлнө гэж бусдыг хуурч, зээлж авсан мөнгөө өндөр хүүтэй эргүүлэн төлөх замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан, ажил хэргийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж богино хугацаатай зээл нэрээр

иргэн С.*******аас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр нийт 7.100.000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10.53.000 төгрөгийг,

иргэн Б.*******гөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 4 удаагийн үйлдлээр 15.500.000 төгрөгийг шилжүүлэн авснаар .590.000 төгрөгийг,

иргэн Д.*******өөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр .500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг нийт 15,500,000 төгрөгийг шилжүүлэн авснаас 15.200.000 төгрөгийг,

иргэн Э.*******ээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 0 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 18.400.000 төгрөгийг шилжүүлэн авснаас 10.48.000 төгрөгийг,

иргэн Л.ээс 2018 оны 02  дугаар сарын 0-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл хугацаанд 3 удаагийн зээлээр 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, 25.100.000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй залилж бусдад нийт 8.074.000 төгрөгийг тус тус эргүүлэн төлөхгүй залилан авч их хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дараах баримтуудаар нотлон тогтоогджээ.

Үүнд: Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Д.*******ийн өгсөн “...Энэ хэрэг 2018 оны 2 сараас 3 сарын хооронд үргэлжилж өгсөн, авсан, хуурсан зэрэг олон асуудал болсон. Сар бүр зээлийн хүүгээ төлж байна гэж зээл авч байсан. ...Би машинаа хүртэл барьцаанд тавьсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл амьдралд маань байнга мөнгөний асуудал гарсан. Ямар нэг орлогын эх үүсвэргүй зээлээс зээлийн хооронд амьдарч ирсэн. Эцэст нь Ч. урдын харьцаанд бий болсон танилын холбоог ашиглаж биднээр зээл авахуулан залилан мэхэлсэн. Огт зээлгүй байхад зээл авахуулан залилан мэхэлсэн. Ингээд гэр бүлээрээ зээлтэй хэцүү байдалд орсон. Тиймээс шүүхээс биднийг хохиролгүй болгож бидний талд шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 3-37, 7-р хх-ийн 1-192-р ху/

Хохирогч Б.*******гийн өгсөн “...Би хилийн цэрэгт ажиллаж байсан. Анх байрлах байргүй байхад нь өөрийнхөө байранд байрлуулж түүнээс хойш эгч дүүс шиг л байсан. Би 8.500.000 төгрөг өгснөөс хойш маш их хохирол амссан тул өмнөх мөнгөний асуудлыг тооцохгүй, зөвхөн 8.500.000 төгрөгөөс хохирлоо барагдуулахыг хүсэж байна... “ гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 1-192-р ху/,

Хохирогч Э.*******ийн өгсөн  “... Би Ч.тэй хилийн цэргийн ангид цуг ажиллаж байсан....Нийт 12.000.000 төгрөг өгснөөс 200.000 төгрөг л авсан. Прокурорын дүгнэлтээр 10.48.000 төгрөг  гэж гарсан. Бодвол 1.152.000 төгрөгийг хассан юм шиг байна. Хүн итгээд байхад ийм байдалтай хандсанд гомдолтой байна. Хохирлоо хурдан барагдуулаасай гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 2-3, 7-р хх-ийн 1-192-р ху/

Хохирогч С.*******ын өгсөн “...Энэ хэрэг 4 жил гаруй болж байна. 2017 онд хил хамгаалах байгууллагаас тэтгэвэртээ гарсан. Улсаас тэтгэмж болгож 30 гаруй сая төгрөг өгснийг би байр авах гэж хадгалж байсан. Эхэндээ аваад л багахан хэмжээгээр өсгөж өгч байсан ч хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 39.000.000 төгрөг аваад худлаа яриад алга болсон. Хэргийн материалын 10-р хуудсанд миний бодит хохирлыг 10.000.000 төгрөг болж 70-80 хувиар бодит хохирлыг маань хассан байна....Тэгэхээр шүүх хуралдаанд хохирлыг барагдуулж энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэж хүсье...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-55, 7-р хх-ийн 1-192-р ху/

Хохирогч Л.ийн өгсөн “... 2017 оны 0 дугаар сарын 0-ны өдөр байна уу. Би өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна....Зээл чөлөөлөх гэсэн юм. Та надад 17.000.000 төгрөг өгчих, тэр мөнгөний 3 хувийг танд өгье” гэхээр нь би зөвшөөрөөд 17.000.000 төгрөг бэлнээр өгөөд тодорхойлолт гэж байгаад ээр юм бичүүлж авсан. Надад тэр өдрийн үдээс хойш 17.000.000 төгрөг бэлнээр барьж ирээд хүү гэж 400.000 төгрөг нийт 17.400.000 төгрөг өгсөн. Надад мөнгө өгч байхдаа мөн мөнгө гуйгаад байсан тул 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бэлэн 21.000.000 төгрөг өгсөн. Тэгээд 21.500.000 төгрөг өгсөн санагдаж байна. Дараа нь 38.000.000 төгрөг гуйгаад байхаар нь Ч. нь урьд нь 2 удаа мөнгө зээлээд буцаагаад өгсөн учраас би “зээл төлөөд байна” гэж бодоод найдвартай төрийн албан хаагч байна гэсэн сэтгэгдэл үлдсэн учраас ямар нэгэн бичиг баримт үйлдэлгүйгээр “тодорхойлолт” гэж цаасан дээр бичүүлж аваад 38.000.000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн. Тэр өдөртөө 7.000.000 төгрөг, дараа нь 5.000.000 төгрөг өгөөд 2.000.000 төгрөг өгөөгүй үлдсэн. ...Мөнгө өгөхгүй удсан тул Ч.тэй уулзаад “чи надад мөнгө өгөхгүй удаж байна. Энэ байдлаараа би юу ч үгүй хоцрох гэж байна. Тийм учраас зээлийн гэрээ байгуулна” гэж хэлээд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баримттай үлдэхийн тулд 2.800.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 245-250-р ху/ болон гэрч Р. /2-р хх-ийн 202-221-р ху/, Б. /2-р хх-ийн 247-248-р ху/, Б. /2-р хх-ийн 243-244-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Дээрх хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар эрх зүйн дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан нь  хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хохирогч Ө.*******, Д.*******, Л. нарыг залилсан гэх үйлдэл нь тэдгээрийн хооронд Иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн, мөнгө зээлж өндөр хэмжээний хүү төлж байсан  гэсэн үндэслэлээр тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан.

 Шүүгдэгчийн иргэн Ө.*******, Д.******* нарыг залилсан гэх үйлдлийн хувьд хэрэгт авагдсан  хохирогч Ө.*******гийн “....2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нөхрийн хамт хамаатны Э.ийн гэрт очоод байж байхад нэг хүнтэй утсаар яриад “мөнгө байхгүй байна” гэснээ над руу хандаж “өдрийн 5 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү, маргааш өгнө гэж байна, чамаас хэд гарах боломж байгаа юм. Найдвартай шууд өгчихдөг хүн байгаа юм”  гэж надад хэлэхээр нь би “13.000.000 гаргаж болно” гэж хэлээд интернэт банкаар 13.000.000 төгрөгийг дугаарын данс руу “зээлдүүлэх” гэж бичээд шилжүүлсэн. Дараагийн өдөр нь Э. эгчид би “нөгөө мөнгө юу болсон, мөнгөө авъя” гэхэд “зээл нь бүтээгүй гэнээ, хүний зээл чөлөөлдөг болохоор нөгөө хүний мөнгө нь бүтээгүй гэнэ, чи санаа зоволтгүй би хэлж байгаа, найдвартай өгчихдөг юм аа” гэж хэлсэн. ...Ч. мөнгө аваад хүний банкны зээлийг хааж тэндээс нь бага хэмжээний ашиг аваад буцаагаад Э. эгчид мөнгийг нь буцаагаад өгдөг гэдгийг би мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 21-217-р ху/

Гэрч Э.ийн өгсөн “...Цагаан сар болохоос өмнө 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ч. над руу залгаад “13.000.000 төгрөг байна уу, би хоёр хонуулаад өгнө” гэхээр нь би “байхгүй” гэж хэлэхэд “та олоод өгөөч дээ, би хүний зээл хаагаад 2 хонуулаад өгнө” гээд гуйж байхад манай эгчийн хүү эхнэрийн хамт ирсэн байсан. Би бэр Ө.*******д “чамд мөнгө байна уу, 2 хонуулаад өгөх юм байна, энэ хүн найдвартай хүн байгаа юм” гэж хэлээд Ө.*******гийн данснаас Ч.ийн данс руу интернэт банкаар 13.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Би өөрийнхөө бэрд “найдвартай хүн” гэж хэлээд өгүүлсэн болохоор энэ мөнгийг төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 235-23-р ху/ ,

Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн “... Манай аавын эгчийн хүүхэд нь гэж хүн байсан... Би “хамаатны хүндээ тус болъё” гэж бодоод 1.200.000 төгрөг өгсөн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн -7-р ху/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Ө.*******г огт таньдаггүй зөвхөн нэг удаагийн үйлдлээр урьдын танил Э.ээр дамжуулан гэрээний харилцаагаар тодорхой хүү төлөх хэлцлийн дагуу 13.000.000 төгрөгийг зээлийн журмаар дамжуулан авсан, мөн хохирогч  Д.*******ын хувьд төрөл садангийн холбоотой учраас түүний хүсэлтээр мөнгө зээлсэн үйл баримтууд тогтоогддог бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж болох “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан,  гэмт этгээд  бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан” гэсэн үйл баримт тогтоогдоогүй, тухайн иргэдээс мөнгө зээлсэн үйлдлийг тодорхой зорилго бүхий санаатай үйлдэл  гэж үзэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.ийн үйлдлээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 1.1-д заасныг баримтлан  хохирогч Ө.*******, Д.******* нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ч.ийн хохирогч Л.ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан болох нь  хохирогч Л.ийн өгсөн “...  2017 оны 0 дугаар сарын 0-ны өдөр 17.000.000 төгрөг  аваад тухайн өдрийн үдээс хойш нь 17.400.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09 ний өдөр бэлэн 21.000.000 төгрөг аваад дараа нь 21.500.000 төгрөг тус тус эргүүлж өгсөн ...  сүүлд бэлнээр 38.000.000 төгрөг авч 2.000.000 төгрөгийг эргүүлж өгөөгүй... Ч. нь урьд нь 2 удаа мөнгө зээлээд буцаагаад өгсөн учраас би “зээл төлөөд байна” гэж бодоод найдвартай төрийн албан хаагч байна гэсэн сэтгэгдэл үлдсэн учраас ямар нэгэн бичиг баримт үйлдэлгүйгээр мөнгө өгсөн... ” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар хохирогчийг өндөр хүү төлнө гэх итгэл үнэмшлийг төрүүлэн улмаар урьд нь 2 удаагийн үйлдлээр өндөр хүү төлсөн байдлаа ашиглан сэтгэл зүй, оюун санааны хувьд төөрөгдүүлж залилан мэхэлсэн үйлдэл нь тогтоогдсон, анхан шатны шүүхээс хохирогч Л.ийг залилсан үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ үйлдлийг нь хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн  авах боломжгүй давж заалдах шатны шүүх үзлээ.   

Иймд шүүгдэгч Ч. болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 0-ны  өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох “ хэсгийн 1, дугаар заалтуудад өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын ..Тогтоох” хэсгийн

1 дүгээр заалтыг:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 1.1-д заасныг баримтлан прокуророос шилжүүлсэн Ч.******* иргэн Д.*******оос 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч эргүүлэн төлөхгүй залилсан, иргэн Ө.*******гаас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13,000,000 төгрөгийг шилжүүлэн авч эргүүлэн төлөхгүй  залилсан гэх хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овогт ******* *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч,  залилсны улмаас их хэмжээний хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

дугаар заалтыг:

“. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.ээс хохирогч С.*******ад 10,53,000 төгрөг, хохирогч Б.*******д ,590,000 төгрөг, Д.*******өд 15,200,000 төгрөг, хохирогч Э.*******т 10,48,000 төгрөг тус тус олгож, иргэн Ө.*******,  Д.******* нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Ч. болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ