Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 112/ШШ2025/0012

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би  “А Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  тус  аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 171 тоот мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

“А Ц” ХХК-ийн захирал Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 171 тоот мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Манай компани ГААХААГ/2025020261 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлэх тендерийн техникийн тодорхойлолтод төрөл марк: Crown-athlete, Crown-majesta дүйцэхүйц гэж заасны дагуу Toyota crown royal ser2 автомашиныг санал болгон оролцсон.

Иймд ГААХААГ/2025020261 дугаартай Аймгийн Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтад Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 84 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Монгол Улсын сангийн яаманд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар албан тоотоор гомдол гаргаж, Монгол Улсын сангийн яам 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/1732 дугаар албан тоотоор Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон боловч Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 171 дугаар тоотоор дахин өөр шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байгаа тул манай компанитай гэрээ байгуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

“А Ц” ХХК-ийн захирал Ш.Э 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “А Ц” ХХК нь   Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан тус аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 171 тоот мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

         “А Ц” ХХК-иас,  Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар холбогдуулан  тус аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 171 тоот мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэсэн  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

         Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 31ий өдрийн 39 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч “А Ц” ХХК-ийн захирал Ш.Э-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч “А Ц” ХХК-ийн захирал Ш.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох тус аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 171 тоот мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулах шаардлага захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                         ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН