| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0100/э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Оргил-Очир |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Т.Оргил-Очир,
шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт АА.Иод холбогдох эрүүгийн 1802000010004 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, олон улсын гадаад харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт А.И /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.И нь 2017 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөт бодис болох НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 54д байрны 27 тоотод 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болох НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч А.Иоос: “...2017 оны зун аялалаар 21 хоног яваад буцах замдаа Сэлэнгэ аймгийн Баруун хараа суманд 2 цаг орчим хоол унд идэхээр зогссон. Энэ үед бие засахаар ойрхон байсан жалга руу очсон. Тэгээд сууж байтал миний урд өвс гэх нэршилтэй ургамал ургасан байсан. Би өвс гэх ургамлыг зурагт болон дууны клипээс харж байсан учраас гар утсаа ашиглан интернэт орж өвс гэх ургамал мөн эсэхийг шалгасан. Өвс гэх ургамал нь мөн байсан болохоор нь би уутанд хийж Улаанбаатар хотод авчирсан. Тэгээд авчирсан өвсөө хатаагаад, гэртээ хадгалж орхиод мартсан байсан. Энэ хэрэгт шалгагдахаас хэд хоногийн өмнө найзууддаа мартсан байсан өвсөө гаргаж ирж үзүүлсэн. Би өөр хүнд энэ ургамлыг хэрэглүүлээгүй. Би өөрөө хэрэглэсэн...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Гэрч Н.Наранчимэгийн “...манай 13 настай охин Б.Биндэръяа нь одоогоос 20 гаран хоногийн өмнө гэртээ ирэхгүй алга болоод хаагуур яваа нь мэдэгдэхгүй болохоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. ...ингээд би өөрийн найз Төмөр-Очирын хамт охиноо хайж явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 54д байрны 8 давхарын айлд байгааг олж мэдээд очиж уулзахад 20-23 орчим насны хоёр залуутай тухайн гэрт байсан. Ингээд охиноо гэртээ аваад гэртээ харих гэхэд хоёр найзтайгаа эндээ хоноод маргааш харья гэхээр нь зөвшөөрөөд нөгөө хоёр залууд нь манай охин насанд хүрээгүй охин шүү гээд охиноо үлдээсэн. ...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ унтахаасаа өмнө охин Б.Биндэръяагын өрөө рүү нь ороод шургуулгыг нь нээж үзэхэд ЗООмл-ийн хэмжээтэй ундааны саванд хатаасан өвч мэт зүйл хийсэн, тагийг нь цоолсон байдалтай байхаар найз Төмөр-Очирт хэлээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30 дугаар хуудас/,
Хэргийн талаар бусад нотлох баримтууд
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 54Д байрны 27 тоотод нэгжлэг хийсэн “...нойлын өрөөнд нэгжлэгийг үргэлжпүүлэхэд нойлын өрөөний хананд шаргал өнгийн тавиурны дээд гялгар ууттай зүйл байсныг нээж үзэхэд хатсан ногоон өвс мэт зүйл байсныг албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 380грамм болж байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-н 9-13 дугаар хуудас/,
Биологийн дээж авч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...тестний битүүмжлэлийг А.Иод харуулан задалж зориулалтын саванд 50мл шээс авч тестийн зааврын дагуу үр дүнг хүлээхэд ТНС буюу тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байлаа” гэсэн тэмдэглэл /хх-н 16-17 дугаар хуудас/,
Биологийн дээж авч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...тестний битүүмжпэлийг Н.Энхтүвшин, А.Түвшинжаргал, Б.Биндэръяа нарт харуулан задалж зориулалтын саванд 50мл шээс авч тестийн зааврын дагуу үр дүнг хүлээхэд ТНС буюу тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байлаа” гэсэн тэмдэглэл /хх-н 20-21, 24-25, 26-27 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 628 дугаартай дүгнэлт /хх-н 68 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 627 дугаартай дүгнэлт /хх-н 71-72 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч А.Иын: “...Тэнд ойролцоогоор 2 цаг орчим болсон. Сумын төвтэй ойролцоо хараа голын гүүрний хажууханд байсан. Ингээд би тэр орчимд би хүндээр бие засах гээд тэнд байрлаж байсан хүмүүсээс нилээд зайтэй холдоод нэг жалганд суусан. Тэр үед миний өмнө миний урьд өмнө телевиз киноноос харж байсан “вийд” нэртэй ургамал байж байсан. Тэгэхээр нь би утасныхаа 3G-г асаагаад гүүглээр “weed” гээд хайхад ургамлын зураг гарч ирсэн нь харагдах байдлаараа яг адилхан байсан. Ингээд би буцаж отог руугаа очоод дэлгүүрийн шар тор аваачиж байгаад чигжиж түүгээд дүүрэн болгож аваад буцаж ирээд өөрийнхөө авч явсан том үүргэвчний доод талд нь хийгээд дээрээс нь хувцасаа хийгээд гадны хүн харах боломжгүй болгосон. Энэ явдлыг хэн нэгэн хүн мэдэх боломжгүй байсан. Өдрийн 14 цаг болж байсан нэлээн халуун, хүмүүс олон хоног аялаад ядарсан байдалтай байсан учир тэдэнд анзаарах боломж байгаагүй байх. Хэн нэгэн хүн надаас ямар у чиртэй ууттай ургамал түүснийг харсан болон асуусан хүн байхгүй байсан. Надаас өөр хэн нэгэн энэ явдлыг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 130-133 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 150 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 153 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч А.И нь 2017 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болох НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 54д байрны 27 тоотод 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөт бодис болох НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусдад өгсөн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, гэрч Н.Наранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 54Д байрны 27 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-13 дугаар хуудас/, Биологийн дээж авч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 16-17-р хуудас/, Биологийн дээж авч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 20-21, 24-25, 26-27 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 628 дугаартай дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 627 дугаартай дүгнэлт
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлэгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, улмаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан” гэж тус тус үзэх юм.
Шүүгдэгч А.И нь нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэргийн 92-93 дугаар талд авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 66 тоот шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Иймд шүүгдэгч А.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэргийн шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ нараас гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч А.Иыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий уут, ундааны савны хамт 486.3 грамм ургамлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, тухайн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.