| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/07640/И |
| Дугаар | 191/ШШ2025/00230 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/00230
| 2025он 01 ты н 16өдөр | 191/ШШ2025/00230 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Байнзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... Гэтэл О.Иийг төрсөн цагаас хойш хариуцагч Б.Е нь архи дарс ууж, гадуур дотуур хонох нь элбэг болж, янз бүрийн аппликэйшн болон хувь хүмүүсээс мөнгө зээлүүлээд өөрөө түүгээр зугаацаж алга болдог болсон. Ингээд үр хүүхдээ бодоод засрах байх гэсэн итгэл найдвараар 2 жил тэссэн ч цаашид тэвчин амьдрах боломжгүй болсоноор 2023 оны 06 дугаар сард салж тус тусдаа амьдрах болсон.
Тус тусдаа байх хугацаанд Б.Е нь хүүгийнхээ өмнө эцэг байх үүргээ өөрийн ухамсраар сайн дураар биелүүлж байгаагүй тул 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолтоор тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Еийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Л.О нь Б.Еийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Еийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Еийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Л.Огийн хүсэлттэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бын Е /РД: ***/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА