Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/60

 

 

                                       С.*******т холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхбаяр /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 20 оны 06 дугаар сарын 21-ний  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний нэхэмжлэгчийн гомдлоор С.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/20/0064/Э индекстэй 1 хавтас хэргийг 20 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт *******, Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2-р баг гудамжны тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн /РД:/

Шүүгдэгч С.******* нь 2021 оны дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Сэртэн" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж 2064974 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: С.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.*******ын торгох ялыг 36 /гучин зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн,

Энэ хэрэгт С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдан ирээгүй, эд мөрийн баримт шилжиж ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд С.*******аас 3300000 /гурван сая гурван зуу/ төгрөг гаргуулж шинжээч “Сайхан ариун дэлхий” ХХК-д олгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор, МХ292 LС, НВҮ1894 дугаартай “Самсунг” маркийн, Улсын дугааргүй, шар өнгөтэй, экскаватор /хуучин/ 1 ширхэг, загвар, марк, үйлдвэрлэсэн Улс, он, тодорхойгүй алт угаах төхөөрөмж 1 ширхэг зэргийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгох буюу үнийн дүнг Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ******* тоот дансанд шилжүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэн,

Шүүгдэгч      С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч С.******* давж заалдах гомдолдоо:

...С.******* нь “Сэртэн” гэх газарт жаахан юм хийе гээд миний эзэмшлийн Бугантаас 2018 онд 19,000,000 төгрөгөөр худалдан авсан “Самсунг” нэртэй гэрчилгээгүй, улсын номер дугааргүй шар өнгөтэй экскаваторыг гуйж авсан юмаа. Би өөрийн биеэр шүүх хуралдаанд орж экскаватор миний эзэмшлийн хөрөнгө, өөрөө буцаан авах саналтай байгаагаа мэдүүлсэн боловч шүүх “Уг экскаваторыг улсын дугаар байхгүй, үйлдвэрлэсэн он тодорхойгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, бичиг баримтгүй, хэний өмч болох нь тогтоогдоогүй гэж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 20 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 75 тоот шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

Миний бие мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэг өгсөн,шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож мэдүүлэг өгсөн миний мэдүүлгийг Яллагдагч С.******* давхар нотолж надаас түр хугацаагаар гуйж авч хэрэглэж байснаа хүлээн мэдүүлсэн байгаа.

Иймд Самсунг маркийн экскаватор нь миний эзэмшлийнх гэдэг нь нотлогдсон тул 75 тоот шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт заасан “Самсунг маркийн улсын дугааргүй, шар өнгөтэй экскаваторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй гэдэгт өөрчлөлт оруулж миний эзэмшлийн “Самсунг маркийн экскаваторыг надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн гомдлоор С.*******т холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч С.******* нь 20 оны дугаар сарын -ны өдрөөс 30-ны  өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг "Сэртэн” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг болон  хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна.

Шүүгдэгч С.*******ын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас 1.023.415 (нэг сая хорин гурван мянга дөрвөн зуун арван тав )-н төгрөгийн бодит хохирол учирсан нь “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн  шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын -ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр, мөн гэмт хэргийн улмаас байгаль экологид 2.064.974 төгрөгийн хохирол учирсан нь Мэргэжлийн хяналтын улсын  байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18-04-340/30 тоот актаар тус тус тогтоогджээ.

Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүгдэгчээс гэм буруугийн болон ял шийтгэл ногдуулсан талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

Харин иргэний хариуцагч Ш.******* нь шүүх иргэний хариуцагчийн хөрөнгийг улсын орлого болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Шүүгдэгч С.******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэргийг үйлдэхдээ улсын дугааргүй шар өнгийн МХ292LC, HBY1894 Самсунг маркийн эксковатор, загвар хийц нь тодорхойгүй алт угаах төхөөрөмж зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тухайн техникийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын тогтоолоор битүүмжилжээ.

       Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн МХ292LC, HBY1894 “Самсунг” маркийн эксковаторын үйлдвэрлэсэн он  нь тодорхойгүй,  улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч мөрдөн байцаалтын шатанд С.*******ыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулсан байх ба мөрдөн байцаалт болон хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд иргэний нэхэмжлэгч С.******* нь тус эксковаторыг “бусдаас худалдан авч засаж сэлбэн өөрийн амьжиргаанд ашигладаг,  шүүгдэгчийн хүсэлтээр  түр хугацаагаар эзэмшүүлсэн”  талаараа  тухай удаа дараа мэдүүлсэн, эксковаторын өмчлөл эзэмшлийн талаар бусад этгээдээс ямар нэгэн маргаан гараагүй байхад  анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад огт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн иргэний нэхэмжлэгч нь бусадтай хамтран өмчилдөг талаар мэдүүлсэн, хөрөнгө нь  хэний өмч болох нь тодорхойгүй гэж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,5 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн МХ292LC, HBY1894 “Самсунг” маркийн эксковаторыг иргэний нэхэмжлэгч С.*******т олгож, эксковаторын үнэ болох 19.000.000 /арван есөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх.илүү гарсан тохиолдолд улсын  төсөвт шилжүүлэхээр анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн зохих заалтад өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20 оны 06 дугаар сарын 21-ний  өдрийн 75  дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

5 дахь заалтыг:

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор битүүмжлэн ирсэн  МХ292 LС, НВҮ1894 дугаартай “Самсунг” маркийн, Улсын дугааргүй, шар өнгөтэй, экскаватор /хуучин/ 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч С.*******т буцаан олгож, загвар, марк, үйлдвэрлэсэн Улс, он, тодорхойгүй алт угаах төхөөрөмж 1 ширхэгийг хураан авч улсын орлого болгох,  шүүгдэгч С.*******аас эксковаторын үнэ 19.000.000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, илүү гарсан тохиолдолд улсын  төсөвт шилжүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                      Г.ДАВААРЕНЧИН