2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/00619

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ****** тоот хаягт байрлах" *******" ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******** тоот хаягт оршин суух, ******* ургийн овогтой *******ийн ******* /*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,501,111.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.******* нь манай компанитай 2021 оны 08-р сарын 26- ний өдөр М-БЗГ/2021-15855 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,099,900 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Ц.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Аpple Iphone 12 Pro Max Pblue 128GB MGDA3ZP/A загварын гар утсыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Ц.******* нь М-БЗГ/2021-15855 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 09-р сарын 19-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,456,461.43 төгрөг төлөх байснаас 3,955,350 төгрөг төлж 2,501,111.43 төгрөг төлөөгүй 639 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч Ц.******* нь М-БЗГ/2021-15855 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 09-р сарын 19-ны байдлаар үндсэн 1,751,000.61 төгрөг, зээлийн хүү 627,041.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,068.86 төгрөг, нийт 2,501,111.43 төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч Ц.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,501,111.43 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт *******" ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Барбат миний бие нэхэмжлэлийн шаардлага 2,501,111.43 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 501,112 төгрөгийг тус тус төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******" ХХК нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,501,111.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэг 2,501,111.43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 501,112 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******" ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Төлбөр төлөх хугацааны хувьд нэхэмжлэгч маргаангүй талаар тайлбар гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэг 2,501,111.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 501,112 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******" ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 27,484 төгрөгийг, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 63,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******" ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА