Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/61

 

                                          Б.*******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шийдвэрлэн 2*******2 оны 06 дугаар сарын 24-ний  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2*******2/ШЦТ/1******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор Б.*******д холбогдох эрүүгийн 2231000690069 дугаартай, *******5/2*******2/0108/Э индекстэй 1 хавтас хэргийг 2*******2 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймаг, Түшиг суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, сум, 3 дугаар баг, ******* гэх газар оршин суух хаягтай, РД.МА70**************35, урьд

Сэлэнгэ аймгийн Шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 8 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялын зарим буюу 8 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж ялыг биечлэн эдэлсэн.

Шүүгдэгч Б.******* нь 2*******1 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сум 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Ногоочдын 1 хэсэг 1******* тоотод оршин суух иргэн ийн хашаанаас түүний өмчлөлийн хонгор зүсмийн морийг хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******ын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.12 дугаар зүйлийн 1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие бичиг үсэг мэдэхгүй бөгөөд мөрдөнд байхдаа давж заалдах гомдлоо өөр хүнээр бичүүлсэн бөгөөд тухайн хүн бичихдээ миний хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэснийг бүр эсрэгээр нь гэм буруугүй гэж бичсэн байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа надад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ хуулийн тусгай ангийн  нэг бүлэгт заасан санаатай  гэмт хэргийг  хоёр ба  түүнээс дээш  удаа үйлдсэн гэж ял  хүндрүүлэх нөхцөл байдалд үзсэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдлоор Б.*******д холбогдох 2231000690069 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.******* нь 2*******1 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сум 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Ногоочдын 1 хэсэг 1******* тоотод оршин суух иргэн ийн хашаанаас түүний өмчлөлийн хонгор зүсмийн морийг хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгчийн “ ...гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,  

хохирогч Д.ийн “ ... адуугаа хашаанаасаа алдсан ... гэтэл бор толгой гэдэг хочтой *******  урд бургасанд унаад явж байсан гэсэн сураг гарахаар нь цагдаад хэлээд  хайж олж авсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.ы “... хурдан морио хашаанаасаа алдсан гэсэн мэдээлэл иргэнээс ирсэн...  мэдээллийн дагуу ажиллагаа хийхэд ******* морийг нь унаад явж байсан талаар мэдээлэл ирж ... энэ дагуу ажиллагаа явуулж Гантулгыг барьсан...”  гэх  мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

 Шүүгдэгч Б.******* нь урьд нь шүүхээр 1996 онд 1 удаа, 2005 онд 2 удаа, 2009 онд 1 удаа, 20******* онд тус тус  мал хулгайлах гэмт хэрэгт үйлдэж ял шийтгүүлж биечлэн эдэлж дууссан байна.

           Шүүгдэгч Б.******* нь урьд нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”  гэсэн ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орж ирсэн зохицуулалт юм.

Иймд шүүгдэгч Б.Гантулгын урьд тухайн төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь  /20******* оны Эрүүгийн хуулиар/  20******* оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул түүний энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлгүй  байна.

Иймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол малыг буцаан өгснөөр төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг  харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг зургаан сар болгон багасгах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******2 оны 06 дугаар сарын 24-ний  өдрийн 2*******2/ШЦТ/1******* дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж,  

3 дахь заалтыг:

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.*******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус  өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.    

2. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН