| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04823/И |
| Дугаар | 191/ШШ2025/02190 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02190
2025 03 18 191/ШШ2025/02190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Ө овогт Э-н Э /РД:0/
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Э /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 0 байранд байрлах, ******* холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингисхаан банк ХХК-ийг оролцуулан,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.08.13-ны өдрийн 9/5 болон 9/6 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/000 дугаар шийдвэрээр "С" ХХК-иас 2.080.134 ам.доллар гаргуулж "Ч" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай Ү дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг******* 157,755,000 /нэг зуун тавин долоон сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийн үнэлгээг тогтоосон байдаг.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага явуулах тухай тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэг. Албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаагаар нийтэд хүргээгүй тухайд, Миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 0 тоот хаягт байршилтай, 41 м.кв талбайтай Ү дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага явуулах тогтоолыг танилцуулаагүй ба шүүхийн шийдвэр гардан авснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг миний оршин суух хаягаар 2024 оны 08 сарын 28-ны өдөр хүргүүлсэн байсан болно.
Миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр******* цахим хуудсанд байршуулж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах хуралдааны зарыг оруулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-т "дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ" гэж заасныг зөрчиж албадан дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа эхлэхээс 8 хоног өмнө зөвхөн өөрсдийн сайт, фейсбүүк цахим орчинд байрлуулан, олон нийтэд хүртээмжтэй бус, яаруу сандруу анхны албадан дуудлага худалдаа явуулсан төдий харагдуулж үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн үнэ ханш болон цаашид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх ханшийг тооцоолохгүйгээр дуудлага худалдаанд оруулж маш доогуур үнээр худалдаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гэж байгаад гомдолтой байна. Дуудлага худалдааг явуулснаар өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг минь хязгаарлаад байгаа болно.
Иргэн Б.Э намайг дуудлага худалдаанд оролцох эрхээр хангахгүйгээр мөн хуульд заасан хугацаанд зохион байгуулаагүй нь миний өмчлөх эрхийг зөрчиж байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хууль зөрчсөн нэхэмжлэгчийн эзэмшлийн Ү дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/6 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/000 дугаар шийдвэрээр "С" ХХК-иас 2.080.134 ам.доллар гаргуулж "Ч" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт миний эзэмшлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 0 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10, 11 тоот зогсоолыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 861,070,181 /найман зуун жаран нэгэн сая далан мянга нэг зуун наян нэгэн/ төгрөгөөр үнэлгээг тогтоосон байдаг.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага явуулах тухай тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэг. Албадан дуудлага худалдааг явуулах тогтоолыг танилцуулаагүй болон дуудлага худалдааг хуульд заасан хугацаагаар нийтэд хүргээгүй, оролцох эрхээр хангаагүй тухайд,
Миний эзэмшлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 0 дугаартай А1-301 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10, 11 тоот зогсоолыг анхны албадан дуудлага явуулах тогтоолыг танилцуулаагүй ба шүүхийн шийдвэр гардан авснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2024 оны 08-р сарын 28-ны өдөр гэрийн хаягаар хүргүүлсэн байсан болно.
Миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар зарж борлуулахаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр******* цахим хуудсанд байршуулж, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах хуралдааны зарыг оруулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-т "дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ" гэж заасныг зөрчиж албадан дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа эхлэхээс 8 хоног өмнө зөвхөн өөрсдийн сайт, фейсбүүк цахим орчинд байрлуулан, олон нийтэд хүртээмжтэй бус, яаруу сандруу анхны албадан дуудлага худалдаа явуулсан төдий харагдуулж үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн үнэ ханш болон цаашид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх ханшийг тооцоолохгүйгээр дуудлага худалдаанд оруулж маш доогуур үнээр худалдаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гэж байгаад гомдолтой байна. Дуудлага худалдааг явуулснаар өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг минь хязгаарлаад байгаа болно.
Иргэн Э.Э намайг дуудлага худалдаанд оролцох эрхээр хангахгүйгээр мөн хуульд заасан хугацаанд зохион байгуулаагүй нь миний өмчлөх эрхийг зөрчиж байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хууль зөрчсөн нэхэмжлэгчийн эзэмшлийн 0 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/5 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч******* хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр "С" ХХК-аас 2.080.134,02 ам долларыг гаргуулж "Ч" ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч "С" ХХК нь 2020 оноос хойш дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах 41 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх, Э.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоот, зоорийн давхрын 10, 11 тоот 200 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус битүүмжлэн, хурааж, хуульд заасны дагуу шинжээч томилон үнэлгээ хийлгэх ажиллагааг явуулсан.
Нэхэмжлэгч Б.Э нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сард хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гарган Улсын дээд шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" 0 тоот тогтоол гарсанаар шүүхийн эцсийн шийдвэр гарсан.
Дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой анхны албадан дуудлага худалдааны 9/5, 9/6 дугаар тогтоол, 04-154/18593, 04-154/18589 дугаар мэдэгдлийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баталгаат шуудангаар хүргүүлэхэд шуудан буцаж ирээгүй, мөн Э.Э-д 08 дугаар сарын 22-ны өдөр биечлэн гардуулж, "С" ХХК-ийн захирал Б.Э-ийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 0 тоот хаягт 08 дугаар сарын 26-ны өдөр очиход эзэнгүй байсан тул дуудлага худалдааны мэдэгдлийг нааж үлдээснийг гэрэл зургаар баталгаажуулсан.
Албадан дуудлага худалдаа зохион байгуулах зарыг хуульд заасны дагуу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонинд нийтлүүлсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд нэмэлтээр байгууллагын цахим хуудсанд нийтэлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2024.08.13-ны өдрийн 9/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,******* 2024.09.09-ний өдрийн 4/1148 дугаар албан бичиг,******* 2024.10.03-ны өдрийн 1-154/363 дугаар албан бичиг, Э.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.08.13-ны өдрийн 9/5 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,******* 2024.09.09-ний өдрийн 4/1147 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.11-ний өдрийн 0 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 0 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.11.23-ны өдрийн 00 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.11-ний өдрийн 181/ШЗ2022/0дугаар захирамж, Монгол банкнаас зарласан ханшийн 2022.06.22-ны өдрийн лавлагаа,******* 2023.05.03-ны өдрийн 22420095/04 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.05.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,******* 2023.05.11-ний өдрийн 22420095/09 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.05.11-ний өдрийн 22420095/10 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023.05.11-ний өдрийн 22420095/11 дугаар зарлан дуудах мэдэгдэл, 2023.05.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.05.11-ний өдрийн Т.М-ийн үнийн санал өгөх тухай бичиг, Э.Э-ын 2023.05.31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Б.Э-ийн 2023.06.06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2023.05.25-ны өдрийн 5/1762 дугаар Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2023.05.16-ны өдрийн 5/193 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Х ХХК-ийн 2023.05.23-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангийн нүүр, А ХХК-ийн 2023.05.31-ний өдрийн Үнэлгээний тайлангийн нүүр, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.11-ний өдрийн 00 дугаар тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.22-ны өдрийн 00 дугаар тогтоол, 2024.08.13-ны өдрийн 9/5 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.08.13-ны өдрийн 9/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,******* 2024.08.15-ны өдрийн 04-154/18590 дугаар мэдэгдэл,******* 2024.08.15-ны өдрийн 04-154/18592 дугаар мэдэгдэл,******* 2024.08.15-ны өдрийн 04-154/18591 дугаар мэдэгдэл,******* 2024.08.15-ны өдрийн 04-154/18593 дугаар мэдэгдэл,******* 2024.08.15-ны өдрийн 04-154/18589 дугаар мэдэгдэл,******* 2024.08.15-ны өдрийн 02-154/18580 дугаар албан бичиг,******* 2024.08.15-ны өдрийн 02-154/18581 дугаар албан бичиг, Б.Э-н өрхийн дэлгэрэнгүй мэдээлэл, 2024.08.22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,******* 2024.08.30-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2024.08.15-ны өдрийн 067 дугаар Монголын мэдээ сонин, 2024.08.15-ны өдрийн 157 дугаар Зууны мэдээ сонин, 2024.08.26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.09.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.09.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,******* 2024.09.02-ны өдрийн 4-154/19833 дугаар мэдэгдэл, 2024.09.13-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2024.09.06-ны өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт,******* 2024.09.16-ны өдрийн 4-154/21034 дугаар мэдэгдэл, 2024.09.17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,******* 2024.09.13-ны өдрийн 4-154/20797 дугаар мэдэгдэл, 2024.09.10-ны өдрийн 10/4 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,******* 2024.09.13-ны өдрийн 4-154/20798 дугаар мэдэгдэл, 2024.09.26-ны өдрийн 22420095/154-25 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.08-ны өдрийн 0 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, гуравдагч этгээдээс Ч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.08.15-ны өдрийн 157 дугаар Зууны мэдээ сонины 2 дугаар нүүр зэргийн нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар нь ******* холбогдуулан******* 2024.08.13-ны өдрийн 9/5 болон 9/6 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг танилцуулаагүй, дуудлага худалдааг хуульд заасан хугацаагаар нийтэд мэдээлээгүй, дуудлага худалдаанд оролцох эрхийг хангаагүй гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: анхны албадан дуудлага худалдааны 9/5, 9/6 дугаар тогтоол, 04-154/18593, 04-154/18589 дугаар мэдэгдлийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, нэхэмжлэгч Э.Э-д 08 дугаар сарын 22-ны өдөр биечлэн гардуулсан, "С" ХХК-ийн захирал, нэхэмжлэгч Б.Э-н хаягаар 08 дугаар сарын 26-ны өдөр очиход эзэнгүй байсан тул дуудлага худалдааны мэдэгдлийг нааж үлдээсэн, албадан дуудлага худалдааны зарыг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу өдөр тутмын сонинд нийтлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч нар нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гомдлоо гаргасны дагуу ШШГЕГ-ын НШШГГ-ын 2024.09.09-ний өдрийн 4/1147, 4/1148 дугаар албан бичгээр хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул гомдлыг гаргаагүйд тооцож буцаасан хариу өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэлээ 2024.09.09, 2024.09.17-ны өдрүүдэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хавтаст хэргийн 9, 26 хуудас/
4.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр "С" ХХК-аас 2.080.134,02 ам долларыг гаргуулж "Ч-д олгохоор шийдвэрлэсэн, төлбөр төлөгч "С" ХХК нь 2020 оноос хойш дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Э.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоот орон сууц, зоорийн давхрын 10, 11 тоот авто зогсоолыг тус тус битүүмжлэн, хурааж, хуульд заасны дагуу шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн, нэхэмжлэгч Б.Э Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сард хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргаснаар маргааныг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэж, Улсын дээд шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 421 тоот "Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" тогтоол гарсанаар шүүхийн эцсийн шийдвэр гарчээ. /хавтаст хэргийн 40-134 хуудас/
Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5.******* ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/5 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор Төлбөр төлөгч С ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоот орон сууц, зоорийн давхрын 10, 11 тоот авто зогсоолыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 816,070,181 төгрөгийн 70 хувиар тооцон 602,749,127 төгрөгөөр 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад ******* зохин байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоожээ. /хавтаст хэргийн 25, 135 хуудас/
Мөн******* ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9/6 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор Төлбөр төлөгч С ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 157,755,000 төгрөгийн 70 хувиар тооцон 110,428,500 төгрөгөөр 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад ******* зохин байгуулах анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоожээ. /хавтаст хэргийн 5, 136 хуудас/
5.1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрхи Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04-154/18591, 04-154/18593 дугаар мэдэгдлийн хамт "С" ХХК-ийн захирал Б.Э, нэхэмжлэгч Б.Э-ийн хаягаар баталгаат шуудангаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн, мөн 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Э-ийн хаягаар очиход эзгүй байсан тул зарлан дуудах мэдэгдлийн хамт үлдээсэн болох нь тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 136, 140-141, 153, 160 хуудас/
Мөн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04-154/18589 дугаар мэдэгдлийн хамт нэхэмжлэгч Э.Э-ын хаягаар баталгаат шуудангаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлж, 08 дугаар сарын 22-ны өдөр биечлэн гардуулсан болох нь тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 135, 142, 147 хуудас/
5.2. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрхи Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг хуульд заасны дагуу харъяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, Монголын мэдээ сонины 2024.08.15-ны өдрийн №067 /5985/ дугаарт болон Зууны мэдээ сонины 2024.08.15-ны өдрийн Пүрэв гариг №157 /7401/ дугаарт нийтэлж олон нийтэд хүргэсэн байна. /хавтаст хэргийн 143, 144, 154-159 хуудас/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны албадан дуудлага худалдаа явуулахтай холбоотой дээрх ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66.1, 66.2, 68-70 дугаар зүйлүүд, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
6. Иймд нэхэмжлэгч нарын Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг танилцуулаагүй, дуудлага худалдааг хуульд заасан хугацаагаар нийтэд мэдээлээгүй, дуудлага худалдаанд оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
7. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын ******* холбогдуулан гаргасан******* 2024.08.13-ны өдрийн 9/5 болон 9/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нарт хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар ******* холбогдуулан гаргасан******* 2024.08.13-ны өдрийн 9/5 болон 9/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-уудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА