Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 190

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

Улсын яллагч  Т.Нансалмаа,

Гэрч: Ө.Болдбаяр,

Шүүгдэгч Д.Ж өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд,

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

       Монгол Улсын иргэн, 1955 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, Хоргын хүү дэлгэрэх зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд үхрийн фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Хайрханы 2-151 тоотод оршин суух хаягтай, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан, ял шийтгэлгүй,  дугаарын регистртэй, Боржигин овгийн Д Ж,

       Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, үхрийн фермд жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар шижирийн 1-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  дугаарын регистртэй Гөрөөч овгийн Б. М эн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч Д Ж нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Цахилгааны 1-5 тоот хашаанд байрлах “Хоргын хүү дэлгэрэх” нэртэй зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд үхрийн фермерийн үйл ажиллагаа явуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй зжиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS-4969:2000 дүрмээр тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй зөрчиж, зориулалтын бус өргөгч хэрэгсэл ашигласан, ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр А.Д нь ёмкосонд дарагдан амь насыг хохироосон,

           Шүүгдэгч Б М нь болгоомжгүй үйлдлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Цахилгааны 1-5 тоот хашаанд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15-20 УНИ улсын дугаартай “Хьюндай Хино” маркийн автомашинд ёмкос ачихаар ухрах үед А.Д нь ёмкосонд дарагдан амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө би Улаанбаатар хот руу ажилтай яваад орой 20 цагийн үед ирээд дөнгөж гэртээ байж байтал хүүхэд ёмкосонд дарагдсан байна гэхээр нь гараад очтол Дэмбэрэлсан дарагдсан байхаар нь хүүхдийг аваад шууд Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг явсан. Эмнэлэгнь гэмтэлийн эмнэлэгт ханд гэхээр нь гэмтэлд аваачиж хэвтүүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд хагалгаанд орсон.  Хүүхдийн бие нь өглөө гайгүй байж байгаад орой нь дахин хагалгаанд орсон. Тэрнээс хойш 4 хоноод хүүхэд өнгөрсөн. Би талийгаачийн ар гэрт нийт 11 сая төгрөг өгсөн. Би хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй буруутай. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр би шингэн шаар ачих гээд талийгаачийн аавыг гуйгаад ёмкос ачилцаад өгөөч гэхэд татгалзсан, манай хүүхдийг аваад гар гэхээр нь би талийгаач хүүг дагуулж гараад дэгээг ёмкосны амар дээр байдаг дэгээнд дэгээдэх гэхэд талийгаач би дэгээг нь хийчихье гээд хийсэн. Тэгээд би машинаа ухраах гээд хөдөлтөл дэгээ тасарч талийгаач ёмкосонд дарагдсан байсан. Тэр өдөр найзын төрсөн өдөр болоод би архи авч өгсөн, надад өгөхөөр нь би амсаад буцааж өгсөн, тэрнээс архинаас уугаагүй. Би буруутай гэдгээ ойлгож байна, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ө.Б мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 21-ний орой гэртээ байж байхад эхнэр орж ирсэн, юу болж байна гэхэд Мэндээ хоёр бортой / талийгаач, бас нэг хүү/ ёмкос ачиж байна гэхээр нь яаж болдог юм гээд гараад харахад тэр гурав ёмкос ачиж байгаа харагдсан. Намайг очиход Мэндбаяр ёмкосоо ачих гээд машинаа асааж ухарч байтал тас гэж дуугараад ёмкос хазайж  газар унасан, газар унасан хэсэгт нь талийгаач дарагдсан байсан гэв.

Эрүүгийн 201626011105 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 04 дүгээр 21-ний өдөр манай том хүү А.Дэмбэрэлсан нь өглөө 08 цагаас хичээлдээ яваад гэртээ өдөр ирээд эргээд сургууль руугаа цуглаантай гэж явсан ба орой 18 цагийн орчим гэртээ ирсэн санагдаж байна. Тэгээд манай хүү гэртээ хоол хийх гээд төмс арилгаад сууж байсан ба би үнээгээ саах гээд ферм рүү орчихсон байсан тэр хойгуур фермын хашаан дотор манай хүү А.Дэмбэрэлсан үхэр тэжээдэг спиртын шаарын ёмкосонд даруулсан гээд гаргаад авсан, түргэн энэ тэр дуудчихсан байсан юм. Тэгээд бид нар босс Жингүүний машинаар хүүхдээ аваад партизаны эмнэлэг рүү очсон ба тэндээс эмнэлгийн машин гаргаж өгөөд шууд гэмтэл рүү ирсэн юм. Тэгээд хүү маань гэмтлийн эмнэлгийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтээд тэр өдрийнхөө шөнө 02 цагийн орчим хагалгаанд орсон ба үүрээр 04 цагийн орчим хагалгаанаас гарч ирээд...2016 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр дахин хагалгаанд орсон ба дотор эрхтэн ерөнхийдөө болохгүй байна гээд эмч нар нь хэлж байсан, түүнээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дахин хагалгаанд ороод хагалгаанаас орой нь гарч ирээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өглөө 08 цагийн орчим нас барсан юм...Тэр ёмкосыг жолооч Мэндбаяр нь тээвэрлэж зөөвөрлөх ёстой...Тэр ёмкосыг хоёр талаараа босоо төмөртэй гинжээр татаж өргөдөг тайлаар өргөж буулгадаг байсан юм. Миний сүүлд харсанаар дэгээ нь мултарчихсан юм байна лээ...гэжээ. /1хх-28-32/,

Гэрч Ө.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 04 дүгээр сарын 21-ны орой 21 цаг өнгөрөөд...гэртээ ороод хүүхэдтэйгээ кино үзээд сууж байсан чинь манай эхнэр гаднаас орж ирэх үеэр хаалганы завсараар харсан чинь фермийн хашаанд М, Бор гээд залуу, талийгаач Д нар чайн ачиж байгаа харагдсан ба манай эхнэр надад гадаа хүмүйн ачаад байна гэж хэлсэн ба би хэн хэн ачиж байгаа юм гэж асуусан чинь “Мэндбаяр хоёр бортой ачиж байна” гэж хэлэхээр нь би “наад хоёр чинь яаж дийлдэг юм бэ” гэж хэлээд гэрээсээ гараад очсон чинь Мэндбаяр ачааны машин дотроо ёмкосоо ачих гээд ухарч байсан, ёмкосыг төмөр тайлнаас гинжээр оосорлоод дэгээдчихсэн Д, нөгөө жижиг Бор хоёр талаас нь зүүгдчихсэн байж байсан ба би наанаас нь очоод ёмкосны голоос доош нь хамт даралцаж байсан ба ёмкосны доогуур машин яг ухраад орж ирэх үед тайлны дэгээ нь мулт үсрээд ёмкосны нэг тал нь машины кузов дээр унаад, нэг тал хазайж газар унах үед нь Д доогуур нь дарагдсан байсан...Үнээний фермийн үхрийн тэжээлийн нэг буюу шингэн шаар спиртын өтгөн шаарыг ачиж ирж буулгах зориулалттай ачааны машин дээр ачиж буулгадаг юм. Тухайн ёмкосыг ачааны машины жолооч буулгаж ачих ёстой, мөн ферм дээр ажиллаж байгаа бусад ажилчид байгаа үедээ хамт ачилцаж буулгадаг юм...гэжээ. /1хх-31-32/,

   Гэрч Т.Дашдорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

            ...Тэрийг буулгах, ачих үед байгаа малчид л буулгадаг, тэрнээс тэр энэ гэж оноосон юм байхгүй. Ер нь бол байгаа хүн нь хамжиж дэмжээд ачиж буулгадаг байсан, заримдаа хүүхдүүд тус болж л байдаг юм. Жингүү ах өдөр тутам амаараа тэрийгээ хийгээрэй, үүнийгээ ингэж хийгээрэй гэж амаараа зааварчилгаа өгдөг юм гэжээ. /1хх-35/,

         Насанд хүрээгүй гэрч М.Машбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нилээн орой...Амарсанаа ахын хүүхэд болох Дэмбэрэлсан нь манай гэрт гаднаас орж ирээд надад “жолооч ах чи бид хоёрыг гялс ёмкосыг ачилцаад өгөөч гээд байнаа” гэж хэлээд гараад явсан. Би араас нь гэрээсээ гараад яваад очсон чинь талийгаач ёмкосон дээр яваад очсон байсан би наанаас очоод дээрээс дүүжлэсэн байсан ёмкосны ард тал дээр нь дарж байсан ба...тэгээд цаашаа юу болсоныг мэдэхгүй, нэг мэдсэн шоконд орсон юм шиг байгаа юм, тэгсэн чинь ёмкос унасан эмнэлэг энэ тэр гээд хүмүүм бөөн юм болоод л байх шиг байсан...намайг гэрээс гарч ирэхэд тайлнаас дүүжилсэн байсан. Хэн тэрийг дүүжилсэнийг мэдэхгүй...гэжээ. /1хх-33/,

           Шүүгдэгч Д.Ж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

           ...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгоны Цахилгааны 1-5 тоотод саалийн үнээний фермерийн үйл ажиллагааг 2000 оноос хойш явуулж байна. Фермерийн өдөр тутмын үйл ажиллагааг Жингүү миний бие хяналт тавьж ажиллуулдаг юм. “Хоргын хүү дэлгэрэх” ЗБН нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг, фермерийн ажилд аюулгүй ажиллагааны талаарх ажлыг хариуцсан хүн байхгүй, энэ ажлыг миний бие өөрөө хариуцан ажилладаг юм...би тухайн өдөр аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөөгүй...А хэлбэртэй төмрийг бол Зүүн салаанд байх Энхболд гэдэг хүнээс авсан, харин тайлыг нь Да хүрээ захаас авсан...зориулалтын тайл гэж зарагдаж байхад нь авсан, ямар нэгэн мэргэжпийн байгууллагад мэдэгдсэн зохих шаардлагыг хангуулсан юм байхгүй...Би хэрэг гарах өдөр хохирогч болох 15 настай А.Дэмбэрэлсанг ачааны ёмкосыг ачиж буулгах талаар хэлж яриагүй, ер нь бол би насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй шүү гэж аав ээжид хэлж ярьж байсан...амь хохирогчийн аав Ц.Амарсанаа тухайн осол гардаг өдөр жолооч Мэндбаярыг өдөр 12 цагийн орчим 61-н гарам руу яваад 14 цагийн орчим ирсэн, ирэхдээ архи үнэртүүлсэн ирсэн гэж надад хэрэг гарсанаас хойш 4-5 хоногийн дараа эмнэлэг дээр хэлсэн юм...гэжээ. /1хх-187, 190/,

           Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

            ...Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр орой нар шингэхээс өмнө санагдаж байна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх миний өөрийн ажилладаг үхрийн фермийн хашаанд үхрийн тэжээл ачдаг 5 тонны ёмкосыг өөрийн жолооддог 15-20 УНИ улсын дугаартай ачааны автомашины тэвшин дээр ачих гэж гээд тэнд үхрийн ферм дээр ажилладаг талийгаачийн аав нь Амарсанаа, малчин хийдэг Мөнхөө, Дашдорж нарыг гэр гэрт нь байхад явж ороод ёмкос ачилцаадах гэж хэлсэн чинь Амарсанаа ах “би амжихгүй, манай хүүг аваад гар” гэж хэлсэн, бусад нь ямар нэгэн юм яриагүй юм. Тэгээд би Амарсанаа ахын хүүхэд буюу талийгаачийг аваад, мөн наана нь Машбат гээд хүүхэд гарч ирсэн тэр хоёртой бид 3 ёмкос ачих гээд байж байтал талийгаач Дэмбэрэлсан надад “дүү нь ёмкосыг дэгээддэг гинжин тайлны дэгээг би өлгөөдөхий, би дандаа өлгөдөг юм чинь өлгөчихье” гэж хэлэхээр би “аан за за сайн хийгээрэй” гэж хэлсэн чинь “за за тэгэлгүй яахав, би мэддэг юм чинь” гэж хэлээд дээшээ ёмкос дээр гараад гинжийг нь өлгөөд бууж ирэхээр нь тайлаар ёмкосыг дээш нь би татаад ёмкосыг дээш нь хөндийрүүлсэн ба газраас 1 метр хэртэй өндөр болсон байсан. Болдбаяр гэрээсээ гарч ирээд ёмкосны ар дээр Машбат Дэмбэрэлсан нарын хамтаар дарах үед нь би машиндаа орж суугаад машинаа асаагаад ухрах хөдлөгөөн хийтэл ёмкос унах чимгээ гарсан...машинаасаа би буугаад ёмкос дээр очиж ёмкосыг өрөөсөн талаас нь өргөж доороос нь дарагдсан байсан Дэмбэрэлсанг Болдбаяр татаж гаргасан юм...гэжээ. /хх-67/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №5554 актын дүгнэлтэд:

1. А.Д-н биед элэгний задрал, хэвлий болон цээжний хөндийд шингэн хуралт, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /х-44/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №817 актын дүгнэлтэд:

1.Талийгаачийн цогцост хэвлий хөндийн гэмтэл: нарийн гэдэсний урагдал, язрал, сэмж чацархайн цус хуралт, язрал, хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, хэвлийн хөндийг нээж, нарийн гэдэс урагдал язралыг оёх, гэдсийг тайрч залгалт хийсэн мэс заслын дараах байдал, нарийн гэдэсний саажил, гэдэсний хэсэгчилсэн түгжрэл, биеийн ерөнхий гүн хордлого, хэвлийн хөндийг нээж, саажсан гэдэсний агууламжийг суллан, гэдсийг тайрч залгалт хийн, интерстоми гаргасан мэс заслын дараах байдал бүхий гэмтэл, эмгэгүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач О1 бүлгийн цустай байна.

4. Талийгаач ГССҮТ-д 6 хоног эмчлэгдсэн тул этилийн спирт хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй болно.

5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоодсонгүй.

6. Талийгаач нь дээрхи хэвлийн гэмтэл болон мэс заслын дараах хүндрэлийн улмаас биеийн ерөнхий гүн хордлого, олон эрхтний дутагдлаар нас баржээ.

7. Талийгаачид хийгдсэн эмчилгээ нь зөв хийгдсэн байна гэжээ. /1хх-46-48/,

           Шүүх эмнэлгийн шинжээчийн №75 актын дүгнэлтэд:

1.Хавтаст хэрэгт талийгаач А.Д нь СХД-ийн 21-р хорооны өрхийн эмнэлэгт үзүүлсэн гэх бичиг баримт үгүй байна.

2.Талийгаач нь ГССҮТ-д хүргэгдэн ирэх үедээ биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа харьцангуй тогтвортой

байсан байна.

3.Анх 2016-04-22-нд хэвлийн хөндийг нээж элэгний задралыг оёх, цус тогтоох, хэвлийн хөндийг угаах, гоожуур тавих мэс засал хийжээ.

4. 2016-04-23-нд хэвлийн хөндийд хий тодорхойлогдож, гуурсаар цөсөрхөг шингэн гарсан тул 2016-04-24-нд дахин хэвлийн яаралтай мэс засал хийсэн байна. Уг мэс заслаар 12 хуруу гэдэсний шархыг илрүүлж, түүнийг оёх, хэвлийн хөндийг угаах мэс засал хийжээ.

5.Талийгаач А.Д-д хэвлийн битүү гэмтэл, элэгний задрал, ходоод, 12 хуруу гэдэсний няцрал, хэвлийн арын зай дахь цус хуралт үүссэний улмаас цусны бичил эргэлтийн хямралд орж /цусны судас бөглөрөх, хавагнах, хүчилтөрөгчийн дутагдалд орох/ хүндэрснээс ходоод, 12 хуруу гэдэст шарх үүсч хэвлийн гялтангийн түгээмэл, цөс, бааст үрэвслийн улмаас үхэлд хүргэжээ. Эмч нарын буруутай гэх үйлдэл тогтоогдохгүй байна эжээ./2хх-41-43/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн №2017/080 актын дүгнэлтэд:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 23- ны өдрийн №08 тоот “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор эрүүгийн 201626011105 дугаартай 2 хавтаст хэргийн баримт материалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр, Б.Эрхэмбаяр, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Сүрэнхорлоо нарын бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилогдон ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Цахилгааны 1-5 тоотод 2016 оны 4 дүгээр сарын 21-ний орой иргэн А.Д нь УНИ 15-20 дугаартай “Нуиndai Hinо” маркийн автомашины тэвшин дээр ёмкост ачих явцдаа дарагдаж осолдсон байна.

Хариулт 2.1. Тухайн осол нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Цахилгааны 1-5 тоот хашаанд гарсан байна. Энэ осол нь ердийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр зориулалтын бус гар аргаар хийсэн техник хэрэгсэл /гинжит тайль өргөгч/ ашиглан ёмкост ачих буулгах ажил гүйцэтгэх үед гарсан осол байна.

Хариулт 2.2. УНИ 15-20 дугаартай “Hyundai Hinо” маркийн автомашины жолооч Б.Мэндбаяр нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-ийг, ажил олгогч Д.Жингүү нь Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:2001, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. үндсэн дүрэм” МNS-4969:2000-ийг тус тус зөрчсөн байна.

Хариулт 2.3. Осол нь Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Цахилгааны 1-5 тоотод ахуйн зориулалттай хувийн эзэмшлийн хашаанд болсон байна.

Хариулт 2.4. Хохирогч А.Д нь аль нэг байгууллага, хуулийн этгээдэд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, СХД-ийн 74-р бүрэн дунд сургуулийн 9а ангийн сурагч байсан.

Хариулт 2.5 Ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна.

Хариулт 2.6. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажил олгогч Д.Жингүү хариуцаж өгөх үүрэгтэй байсан.

Хариулт 2.7. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг 3 төрөл хэлбэрээр өгч зааварчилгааны бүртгэлийн журналд тэмдэглэл хөтлөхөөр Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. үндсэн дүрэм” МNS-4969:2000-ийн 4.17-д заасан байна.

Хариулт 2.8. Ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, хэрэглэл өгөөгүй байна.

Хариулт 2.9. УНИ 15-20 дугаартай “Hyundai Hinо” маркийн автомашины жолооч Б.Мэндбаяр нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно/ гэж заасныг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэн мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийж байхдаа өргөх хэрэгслийг /гинжит өргөгч/-ийг мөргөсний улмаас өргөгчийн холбогч эд ангийг гэмтээснээс ёмкост доош унаж А.Дэмбэрэлсан дарагдаж осолдсон байна.

“Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлийн ажил олгогч Д.Жингүү нь Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:2001, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. үндсэн дүрэм” МNS- 4969:2000-ийг тус тус зөрчиж зориулалтын бус өргөгч хэрэгсэл ашигласан, мөн ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна.

Хариулт 2.10. Тухайн осол гарах үед ашиглагдаж байсан өргөх хэрэгсэл гар аргаар хийсэн үйлдвэрлэлийн зориулалтын бус гинжит өргөгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МИS-5079:2001-ийг хангахгүй.

Хариулт 2.11. Өргөх хэрэгсэлд ашиглагдаж байгаа гар хийцийн /гинжит өргөгч/ нь стандартад заасан шаардлагыг хангахгүй, угсралт болон ашиглалт нь аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг хангаагүй байна... .

Хариулт 2.12. Дээрхи осол нь УНИ 15-20 дугаартай “Hyundai Hinо” маркийн автомашины жолооч Б.Мэндбаярын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно/ гэж заасныг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэсэн буруутай үйлдлээс осол болсон байна.

Хариулт 2.13. “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуулийн 2 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол 1. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адитгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг “үйлдвэрлэлийн осол” гэнэ.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1. Хуулийн үйлчлэх хүрээ

/4.1. Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ:

4.1.1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан;

4.1.2.  хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн;

4.1.3.  иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид;

4.1.4.  аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжпийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч;

4.1.5.  хугацаат ба гэрээт цэргийн жинхэнэ албан хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;

4.1.7.  ял эдэлж байгаа хоригдол;

4.1.8.  Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн.

4.1.9.  хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн/ гэж дурьдсан нь хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно гэж тус тус заасан байх тул уг хуулийн хамрах хүрээ болон үйлдвэрлэлийн ослын дүрэмд сургуулийн сурагчид хамааралгүй байна. Иймд үйлдвэрлэлийн осолд тооцож бүртгэхгүй болно гэжээ. /2хх-171-175/,

          Шүүгдэгч Д.Ж, Б.М нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-49, 119/,.хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх- 5-9,39-142/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-143-147/, Хоргын хүү дэлгэрэх ЗГБХ- нөхөрлөлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-192/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-122/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /2хх-115/, шинжээчийн №75, 2017/080, 5554, 817 дугаар дүгнэлтүүд, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар /хх-68-69/, яллагдагч Д.Жингүү, Б.Мэндбаяр нарын сэжигтэнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шинжээчийн №75, 2017/080, 5554, 817 тоот  дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мэндбаяр, Д.Жингүүнар гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Д Ж нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо цахилгааны 1-5 тоот хашаанд байрлах Хоргын хүү дэлгэрэх нэртэй зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд үхрийн фермерийн үйл ажиллагаа явуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй зжиллагааны, ерөнхий шаардлага MNS-5079:2001, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS-4969:2000 дүрмээр тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй зөрчиж, зориулалтын бус өргөгч хэрэгсэл эшигласан, ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр А.Д нь ёмкосонд дарагдан амь насыг хохироосон,

           Шүүгдэгч Б М нь болгоомжгүй үйлдлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо цахилгааны 1-5 тоот хашаанд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15-20 УНИ улсын дугаартай “Хьюндай Хино” маркийн автомашинд ёмкос ачихаар ухрах үед А.Д нь ёмкосонд дарагдан амь насыг хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болох нь

             -хохирогч Ц.А “…2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай том хүү А.Д...үхэр тэжээдэг спиртын шаарын ёмкосонд даруулсан гээд гаргаад авсан түргэн дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29,/

             -гэрч Ө.Б “...М ачааны машин дотроо ёмкосоо ачих гээд ухарч байсан, ёмкосыг төмөр тайлнаас гинжээр оосорлоод дэгээдчихсэн Дэмбэрэлсан, нөгөө жижиг Бор хоёр талаас нь зүүгдчихсэн байж байсан ба би наанаас нь очоод ёмкосны голоос доош нь хамт даралцаж байсан ба ёмкосны доогуур машин яг ухраад орж ирэх үед тайлны дэгээ нь мулт үсрээд ёмкосны нэг тал нь машины кузов дээр унаад, нэг тал хазайж газар унах үед нь Дэмбэрэлсан доогуур нь дарагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-31-32/,

            -гэрч М.Машбатын “...Дэмбэрэлсан нь манай гэрт гаднаас орж ирээд надад жолооч ах чи бид хоёрыг гялс ёмкосыг ачилцаад өгөөч гээд байнаа гэж хэлээд гараад явсан...би наанаас нь очоод дээрээс дүүжилсэн байсан ёмкосны ард тал дээр нь дарж байсан...цааш нь юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд шоконд орсон...” гэх мэдүүлэг /хх-38/,

            -гэрч Т.Дашдоржийн ”...Жингүү ах өдөр тутам амаараа тэрийгээ хийгээрэй үүнийгээ ингэж хий гэж л амаараа л зааварчилгаа өгдөг юм...” гэх мэдүүлэг /хх-35/,

            Шүүгдэгч Б.М “...фермийн үйл ажиллагаанд уг ёмкосыг намайг ажилд орсон цагаас эхлээд дөрвөн хөлтэй голоос хуруу шиг бүдүүн хоёр давхарласан торостой түүний битүү гогцооноос гинжтэй тайль унжиж байдаг ба унжсан дэгээг нь ёмкосны амсар дээр байдаг дэгээнд дэгээдэж, нөгөө гинжин тайлаараа татаж механикаар дээш нь хөндийрүүлж байгаад орох зайтай болоод ирэхэд нь машинаа асааж ухарч, ёмкосонд тулж очиж байгаад араас нь хүнээр хөндийрүүлж өргөж байгаад машины тэвшин дээр ачдаг, буулгадаг...” гэх мэдүүлэг /хх-149/,

Шүүгдэгч Д.Жи “...Фермерийн өдөр тутмын үйл ажиллагааг Жингүү миний бие хяналт тавьж ажиллуулдаг юм...фермерийн ажилд аюулгүй ажиллагааны талаарх ажлыг хариуцсан хүн байхгүй, энэ ажлыг миний бие өөрөө хариуцан ажилладаг юм...би тухайн өдөр аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-187/,

     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн №2017/080 актын:

...УНИ 15-20 дугаартай “Hyundai Hinо” маркийн автомашины жолооч Б.Мэндбаяр нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-ийг, ажил олгогч Д.Жингүү нь Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:2001, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. үндсэн дүрэм” МNS-4969:2000-ийг тус тус зөрчсөн байна... Ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна...Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажил олгогч Д.Жингүү хариуцаж өгөх үүрэгтэй байсан... УНИ 15-20 дугаартай “Hyundai Hinо” маркийн автомашины жолооч Б.Мэндбаяр нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно/ гэж заасныг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэн мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийж байхдаа өргөх хэрэгслийг /гинжит өргөгч/-ийг мөргөсний улмаас өргөгчийн холбогч эд ангийг гэмтээснээс ёмкост доош унаж А.Дэмбэрэлсан дарагдаж осолдсон байна. “Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлийн ажил олгогч Д.Жингүү нь Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:2001, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. үндсэн дүрэм” МNS- 4969:2000-ийг тус тус зөрчиж зориулалтын бус өргөгч хэрэгсэл ашигласан, мөн ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна...гэх дүгнэлт /2х-171/, шинжээчийн №75, 5554, 817 дугаар актууд болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.                                                                                                     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ж, Б.М нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул Б.М-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт, Д.Ж-хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Шүүгдэгч Б.М, Д.Ж нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон нь шууд учирсан үр дагаварт буюу хохиролд, талийгаач А.Д нь нас барж түүнийг оршуулахад гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаварт буюу хор уршигт тооцогдох юм. Шүүгдэгч Д.Ж хохирогчийн ар гэрт нийт 11.000.000 төгрөгийг төлж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Ж, Б.М нараас  гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Б.М хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт, Д.Ж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Б.М, Д.Ж нарт дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.М, Д.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг бүрэн төлсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тэднийг гэм буруутай болохыг нотолсон баримт байхгүй тул Б.М, Д.Ж нарыг цагаатгах талаар онолын тайлбар гаргаж дүгнэлт хийсэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй тул өмгөөлөгч нараас гаргасан саналд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.  

          Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Д.Ж, Б.М нарын тухайд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн  Д.Ж- эзэмшлийн 15-20 Уни улсын дугаартай  “Хьюндай Хино” маркийн авто машиныг  битүүмжлэх тухай 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.