| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0263/З |
| Дугаар | 128/ШШ2025/0230 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0230
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би Б.Б*******ий нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Б*******ээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *******ын Б******* нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар тогтоолын 2,3 дахь заалтыг хүчингүй болгуулахтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Б*******ээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар тогтоолын 2,3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Б.Б*******ий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б*******ээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар тогтоолын 2,3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР