Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 200

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч У.Солонго,

Иргэдийн төлөөлөгч С.Туяа,

Насанд хүрээгүй хохирогчийн  өмгөөлөгч А.Очбадрал

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дарханд хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй , мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл- 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 14-35 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  О овгийн Ц О холбогдох 1708022920214 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.От нь 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд бага насны дагавар охин Г.Ариунааг 13 настай байхаас нь биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О  мэдүүлэхдээ:

         Надад үнэндээ ярих зүйл алга гэв.

Эрүүгийн 1708022920214 дугаартай хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…2015 оны 07 дугаар сард, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан наадамын өмнө байсан. Энэ өдөр би гэртээ ганцаараа байж байтал гаднаас хойд эцэг Отгонбаатар 13 цагаас 14 цагийн орчимд орж ирээд аав нь үнсье гэж хэлэхээр нь хацар дээрээ үнсүүлсэн. Гэтэл энэ үед намайг үнсчихээд шууд намайг орон дээр дарж аваад миний дээр гараад өмд тайлах гээд байхаар нь би тайлуулахгүй гээд өмдөө татаад туслаарай гээд орилсон. Ойр хавьд хүн байгаагүй учраас миний туслаарай гэж орилсоныг хүмүүс сонсоогүй байх . Гэтэл хойд эцэг миний өмдийг тайлаад, мөн өөрийнхөө өмдийг тайлаад миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад удалгүй миний дээрээс босоод гэрээс гараад явчихсан. Хойд эцэг миний дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөж байх байхдаа миний хөхнөөс базаад, хүзүүн дээр үнсээд байсан. Миний эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийгээд хөдлөх үед нь миний бэлэг эрхтэн их өвдсөн, тэгээд би уйлсан. Би та болиоч ээ гэж хэлээд цааш нь түлхсэн боловч би дийлэхгүй байсан. Хойд эцгийг гэрээс гараад явсных нь дараагаар би өмдөө таттал миний бэлэг эрхтнээс доошоо цагаан енгөтэй, нялцанхай зүйл гараад байсан. Мөн миний бэлэг эрхтэн их хөндүүртэй байдалтай байсан. Орой нь унтахын өмнө 00 орж бие засах гээд ортол миний бэлэг эрхтнээс цус гараад миний дотуур хувцас цус болчихсон байсан. Энэ үед нь би миний биений юм ирж байна гэж би бодсон. Дээрх өдрөөс хойш 2-3 хоногийн дараа хойд эцэг таксинд явж байгаад гэрт өдөр орж ирсэн. Энэ үед би аягаа угаагаад зогсож байтал миний араас намайг тэвэрч аваад орон дээр аваачаад мөн миний өмдийг тайлаад дээр гарч өөрийнхөө эрхтэнг миний эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Энэ үед миний эрхтэн аймар өвдөөд байхаар нь би уйлаад зүгээр байгаач гэж хэлэхэд битгий уйл гээд байхаар нь цааш нь өөрийг нь түлхсэн чинь надаас холдохгүй миний дээрээс босохгүй байгаад байсан. Тэгэхээр нь би уйлж байгаад дахин цааш нь түлхээд зугтаагаад гарах гэтэл гэрийн хаалга цоожтой байсан болохоор гарч чадаагүй. Гэтэд хойд эцэг хаалган дээр ирээд намайг тэврээд дахиж орон дээр хэвтүүлээд миний өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд хөдлөөд байсан. Удалгүй миний дээрээс босчихоор нь би гэрээсээ гараад гадаа байж байгаад харанхуй болж байхад гэртээ би эргэж орсон. Гэрээс гарсаны дараагаар миний эрхтнээс цагаан өнгөтэй нялцанхай зүйл гараад байсан. Орой нь гэрт орж ирэхэд ээж гэрт ирчихсэн байсан ба аав зөрөөд би таксинд явлаа гээд гэрээс гарсан. 2016 оны 11 дүгээр сард гадаа харанхуй болчихсон ээж, хойд эцэг, 2 дүү бид нар бөөнөөрөө гэртээ байж байтал хойд эцэг надад 2-лаа дэлгүүр орж нэгж авчихаад ирье гэж хэлэхээр нь хамт гэрээс гараад гэрийн урд талын дэлгүүр ороход нэгж байхгүй байсан. Гэтэл аав 2-лаа Баянхошууны тойрог дээр байдаг дэлгүүр орж нэгж авъя гэж хэлээд хамт явсан. Мөн тухайн дэлгүүрт нь нэгж байгаагүй. Ингээд 2-лаа машинтай гэр лүүгээ явсан. Гэр лүү явах замдаа манай сургуулийн хажууд байдаг булгийн ойролцоо хүнгүй газар очиж машинтайгаа зогссон. Яах гэж байгаа юм болдоо гэж бодоод байж байтал миний сууж байсан сандлыг хойш нь хэвтүүлээд миний дээрээс дараад өмд тайлж мөн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Энэ үед би эсэргүүцсэн боловч дийлэхгүй байсан. Удалгүй хойд эцэг миний дээрээс босоод машинаа бариад дэлгүүр дээр очиж зогсоод дэлгүүрээс юу авах юм гэж асуухаар нь юм авахгүй гэж хэлсэн чинь өөрөө буугаад дэлгүүр ороод надад чихэр авчирч өгсөн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараагаар байнга намайг хүчирхийлдэг болсон. Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын эхээр би хичээлээ тараад гэртээ ирэхэд хойд эцэг болон ээжийн талын хамаатны эгч болох Дэжидмаа 2 гэрт байж байсан, тэгэхээр би бие даалт хийлгэх гэсэн юм мөнгө байна уу гэж асуухад мөнгө байхгүй гэж хэлсэн Гэтэл Дэжидмаа эгч “эгч нь дээр байдаг найзындаа ороод мөнгө байна уу асуугаад ирье” гэж хэлээд гэрээс гартал хойд эцэг хэвтэж байснаа босч ирээд гэрийн хаалга түгжээд намайг орон дээр дарж хэвтүүлээд миний өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Энэ үед Дэжидмаа эгч гаднаас гэрийн хаалга цохиход хойд эцэг миний дээрээс босоод хэсэг байж байгаад гэрийн хаалга онгойлгож өгсөн. Дэжидмаа эгчийг орж ирэхэд нь би дотуур өмдөө өмсчихсөн гадуур өмдөө яг өмсөөд байж байсан. Гэтэл Дэжидмаа эгч “эгч нь мөнгө авчихлаа, 2-лаа гарч бие даалтыг чинь хийлгэе” гээд бид 2 хамт гэрээс гарсан. Энэ үед Дэжидмаа эгч яагаад хаалгаа тайлахгүй байсан юм бэ, яасан юм гэж асуухаар нь би яагаач үгүй гэж хэлээд  өнгөрсөн юм. Энэ өдрийн маргааш нь ээж надад хэлэхдээ Дэжидмаа эгч чинь чамайг чинь оролддог гэж байна, үнэн юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм ээ үнэн гэдгээ ээжид хэлсэн. Ээжид үнэнгээ хэлсэн өдрийн орой нь ээж надад аав чинь чамайг огт оролдоогүй гээд байна. Дахиж чамайг оролдох юм бол надад хэлээрэй гэж хэлсэн юм. Энэ өдрөөс хойш 4-5 хоногийн дараа хойд эцэг мөн намайг гэрт хүчирхийлэх гэж оролдох үед нь би уйлаад “би ээжид хэлнэ шүү” гэж хэлсэн чинь “чи хэлээд яадаг юм гэж хэлсэн Чамайг жирэмсэн болгоод хаячихсан ч чадна. Би сүүлд нь чамайг алчихаад өөрийгөө алчихаж чадна шүү” гэж хэлсэн. Би огт бэлгийн харьцаанд орж үзээгүй байхад хойд эцэг намайг анх 2015 оны 07 дугаар сард хүчиндсэн юм. Энэ үед миний бэлэг эрхтнээс цус гарсан. Мөн хойд эцэг надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсны дараа байнга миний бэлэг эрхтнээс цагаан өнгөтэй нялцанхай, хурц үнэртэй зүйл гардаг...бэлгэвч огт хэрэглэж байгаагүй. Бэлгийн харьцаанд орох үедээ миний дээр гарахаар нь би гараараа түлхэх үед миний гарыг гараараа дарчихдаг байсан Ямар нэг байдлаар цохиж зодож байгаагүй...дандаа миний дээр гараад өөрөө хөдөлдөг. Нэг удаа намайг чи миний дээр гар гэхээр нь би үгүй гэж хэлэхэд эмэгтэй хүн сексдээ сайн байвал эрчүүдийг өөртөө татдаг юм гэж хэлж байсан. Би эсэргүүцсээр байгаад дээр нь гараагүй. Би энэ тухай найз Март гэдэг охиндоо л хэлж байсан. Сүүлд ээждээ хэлсэн өөр хүнд хэлээгүй. Өөр мэдэх хүн байхгүй. Надад үерхдэг дотно харьцаатай найз эрэгтэй ч байдаггүй...архи уугаагүй байнга эрүүл үедээ хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ордог. Бэлгийн харьцаанд орсныхоо дараа надад юу ч хэлдэггүй. Хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохын өмнө болон дараа нь тухайн өдрөө их сайхан зантай болж миний охин, миний охин л гээд байдаг. Маргааш нь шууд зан нь өөрчлөгдөж өө хайж намайг загнаж зандардаг. Гомдолтой байна. Би маш их хохирсон. Цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлага гарвал мөнгө нэхэмжилнэ...гэжээ. /хх-9- 11/,

Гэрч Б.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Би 2017 оны 05 дугаар сард ажлаа тарчихаад эгч Ганчимэгийн гэрт очиход Ганчимэг эгчийн нөхөр О  гэртээ ганцаараа байж байсан. Ингээд би цай уугаад сууж байтал гаднаас Ариунаа хичээлээ тараад ороод ирсэн ба Ариунаатай юм ярьж сууж байгаад хойд талд нь байдаг найзынхаа гэр лүү би явсан. А хойд эцэг Отгонбаатартай хамт гэртээ үлдсэн юм. Найзынхаа гэр лүү орж найз охиноо гэртээ байгаа үгүй мэдчихээд ойролцоогоор 5 минутын дараа эргээд Отгонбаатар ахын гэрт иртэл гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожилчихсон байхаар нь гайхаад хаалганых нь дээд талын завсараар нь харсан чинь Отгонбаатар ах гартаа 00-н цаас барьчихсан зогсож байхаар нь гайхаад дотроо арай үгүй байлгүй дээ гэж бодчихоод хаалгыг нь цохиход онгойлгохгүй хэсэг байж байгаад хаалгаа Отгонбаатар ах онгойлгож өгсөн. Ингээд би гэрт нь ороход Ариунаа орны урд талд өмдөө өмсөөд зогсож байхаар нь би арай үгүй байлгүй дээ гэж дотроо дахин бодчихоод удалгүй гэр лүүгээ явсан. Энэ үед Ариунаа надад юу ч хэлээгүй. Би ч юм асуугаагүй юм.

Энэ өдрийн маргааш нь надад бүүр сонин санагдаад энэ тухай Ганчимэг эгчид хэлээд та Ариунааг эмнэлэгт үзүүлсэн нь дээр байх гэдгийг хэлсэн юм. Дээрх өдрөөс одоо санаж байгаагаар 3-4 хоногийн дараа би мөн ажлаа тараад Ганчимэг эгчийн гэрт 14 цагийн орчимд очиход Отгонбаатар ах гэртээ ганцаараа хашаандаа өөрийнхөө машиныг янзлаад байж байсан. Удаагүй Ариунаа хичээлээ тараад гэртээ ороод ирсэн. Гэртээ орж ирээд А О ахад “би бие даалт хийлгэх гэсэн юм мөнгө байна уу танд” гэж асуухад Отгонбаатар ах мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “эгч нь хойд талд байдаг найзынхаа гэр лүү ороод мөнгө асуугаад ирье” гэж хэлээд гэрээс нь гараад найзынхаа гэр лүү орсон. Найзынхаа гэр лүү орж найз охиноосоо 5000 төгрөг зээлчихээд эргээд гэрт нь ирэхэд гэрийнх нь хаалга дотроосоо цоожтой байдалтай байхаар нь мөн хаалганых нь дээд талаар /хатавчаар / харсан чинь хаалганыхаа дотор талаар дэвсгэр даавуу унжуулчихсан байхаар нь хаалгыг нь тогшоод орох гэтэл О ах хаалгаа онгойлгосон. Би гэрт нь ороод юу хийгээд байгаа юм гэж уурлангуй асуусан чинь О ах юу л хийв гэж дээ гэж хэлэхээр нь би Ариунааг “гаръя, би мөнгө олчихлоо, 2-лаа гарч бие даалтыг чинь хийлгэе” гэж хэлээд аваад гэрээс нь гарсан. Ингээд бид 2 Баянхошууны тойрог руу явсан ба би замдаа А-с “сая гэрт чинь янз бүрийн юм болсон уу, яасан юм бэ” гэж асуусан чинь юу ч болоогүй ээ гээд юм хэлэхгүй байгаад байсан. Үүний дараагаар бие даалтыг нь хийлгэчихээд би гэр лүүгээ явсан. А ч гэр лүүгээ явсан юм. Хаалганы дээд талынх нь завсраар харахад Ариунаа харагдахгүй байсан. О ах нүцгэн бол байгаагүй. Хувцастайгаа байсан ба гартаа 00 цаас барьчихсан зогсож байсан юм... О ах заримдаа А-г миний охин, миний охин л гээд байдаг. Хааяадаа бол А г загнаад л байгаа харагддаг. А-ийн хувьд бол их дөлгөөн, даруухан зантай хүүхэд байгаа юм...гэжээ. /хх-13-13/,

Гэрч Х.Пү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Г.Ариунаагийн хувьд даруу, төлөв зантай, анги дотроо нэр хүнд сайтай, хичээл сурлагандаа дунд зэрэг, ар гэрийн хүмүүжил сайтай. Анхаарал халамж сул, муу байдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Ариунаагийн нийлж найзалдаг доод ангийн охин болох Март надад хэлэхдээ “Ариунааг хойд аав нь олон удаа хүчиндсэн гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ариунааг дуудаж уулзаад энэ талаар асуухад “тиймээ, манай хойд аав намайг 2015 оноос хойш намайг хүчиндэж бэлгийн харьцаанд ордог” тухай хэлсэн. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн гэр бүл хөгжлийн хэлтэст хандсан...гэжээ. /хх-16/,

         Насанд хүрээгүй хохирогч Л.М мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэгтээ:

          ....2017 оны 07 дугаар сарын эхээр манай найз Ариунаа бид 2 манай гэр лүү очихоор алхаад явж байх үед Ариунаа надад хэлэхдээ “найзад нь аймар хэцүү байнаа” гэхээр нь яасан юм бэ, юу болсон” гэж асуухад “манай хойд эцэг намайг хүчирхийлээд байгаа. Хамгийн сүүлд намайг 2017 оны 05 дугаар сард хүчирхийлсэн, энэ үед нь ээждээ хэлсэн чинь ээж намайг чи аавыгаа хойд эцэг чинь болохоор ингээд байгаа юм уу” гэж хэлээд намайг загнасан. Манай хойд эцэг намайг 2 жилийн өмнөөс хүчирхийлж эхэлсэн. Намайг өдөр дутмын оймс шигээ л хэрэглээд хаядаг гэж хэлж байсан... Ариунаа бид хоёр найзлаад 2 жил болж байгаа. Надаас өөр ойр дотно нийлдэг найз байдаггүй юм...гэжээ. /хх-20/,

           Гэрч С.И мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

             ...Г.Ариунаатай 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уулзаж ярилцлага хийхэд айдас түгшүүрийн мэдрэмжтэй, сэтгэл зовиуртай, асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар чадахгүй байдалтай байсан. Гэхдээ айдас түгшүүрийн байдал нь дээд цэгтээ хүрсэн байдагтай бол байгаагүй. Сэтгэл хөдлөл нь тогтворгүй байдалтай байсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уулзаж ярилцлага хийхэд сэтгэл хөдлөлийн байдал тогтвортой, асуудлаа дүгнэх чадвартай болсон байдал ажиглагдсан...гэжээ. /хх-22/,

Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…2017 оны 05 дугаар сард манай дүү Дэжидмаа надад хэлэхдээ “би танай гэрт өчигдөр очсон чинь гэрийн чинь хаалга дотроосоо цоожтой байсан. Гэрт чинь Отгонбаатар ах Ариунаа 2 байсан. Хаалгыг чинь тогшоод байхад их удаж байгаад О ах хаалгаа онгойлгож өгсөн. О ах Ариунаа хоёрын дунд ямар нэг зүйл болсон байж мэднэ, та Ариунааг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн өдрийнхөө орой нь ажпаа тараад гэртээ ирээд Ариунаагаас “аав чинь чамайг оролдож янз бүрийн асуудал болсон уу” гэж асуухад Ариунаа “үгүй юу ч болоогүй” гээд хэсэг байж байгаад “тийм ээ ээжээ намайг аав оролдсон” гэж хэлсэн. Үүний дараагаар Ариунааг би дэлгүүр ороод ир гэж гаргачихаад Отгонбаатараас “чи охиныгоо оролдоод ирээдүйгээр нь тоглоод байгаа юм биш үү” гэж асуухад “хэн тэгж байна, тийм зүйл байхгүй, юу гэж би Ариунааг оролддог юм” гэж хэлэхээр нь “чамайг оролдсон гэж байна, Ариунаа сая надад уйлаад хэлж байна” гэж хэлсэн чинь Отгонбаатар “үгүй тийм зүйл байхгүй” л гээд байсан. Тухайн үедээ би ч гэсэн арай үгүй байлгүй дээ гээд өнгөрсөн. Гэтэл Ариунаа энэ тухай Март гэдэг найз охиндоо хэлсэн байсан. Мөн сургуулийнх нь нийгмийн ажилтан мэдсэн байсан. Ингээд сургуулиас нь Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэст хандсан байсан юм...Сүүлд Ариунаагаас сснсоход” ээжид хэлнэ шүү , зүгээр байгаач” гэж хэлэхэд нь “ээждээ хэлбэл чамайг алчихаад би өөрийгөө алчихна шү”ү гэж хэлсэн гэсэн...гэжээ. /хх-23-24/,

Шинжээч эмч Б.Е  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

.... F43.1 гэдэг нь хүн хүчтэй стрест өртсөний дараа тодорхой давтамжтайгаар болсон зүйлийн талаар бодох, бодогдох, зүүдлэгдэх, ямар нэгэн хэмжээгээр айдаст автуулах байдлаар илэрдэг. Нийгэмд дасан зохицох чадвар алдагдаагүй боловч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдлыг хэлнэ. Сэтгэцийн өвчний эмчилгээ хийлгэх шаардлагатай, эмгэгийн эсрэг эмчилгээ шаардлагатай байсан байна. Өвчний эдгэрэл нь тухайн хүний амьдралын дэглэм, эмчилгээний үр дүн зэргээс хамаарна...гэжээ. /Хх-139-140/,

Шүүгдэгч Ц.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         ....Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би нэг ч удаа бэлгийн харьцаанд ороогүй. Худлаа хэлж намайг гүтгэж байна. Эхнэр Ганчимэг намайг байнга харддаг хэрүүл хийдэг. Сүүлд хэрүүл хийх үедээ надад чамайг хүнд ч өгөхгүй, хүүрийг чинь ч тэврэхгүй чи харж байгаарай гэж хэлээд гэрээс гарч байсан юм. Үүнээс гадна би нэг эмэгтэйтэй уулздаг юм, тэрийг Ганчимэг мэдсэн үүнээс л болж намайг явуулахын тулд ийм байдалтай мэдүүлэг өгч байгаа байх гэж бодож байна. Захиаг би 2017 оны 11 дүгээр сарын 04 билүү 05-ны өдөр би архи уучихсан гэртээ согтуу байж байгаад л тэр  захиаг бичсэн юм. Ганцаараа гэртээ хэд хоног уусан болохоор их зүйл бодогдсон. Эхнэрээайлгах гэж л тэр захиаг бичсэн юм...гэжээ. /хх- 58/

  Шүүх эмнэлгийн шинжээчийн № 13659 тоот актын дүгнэлтэнд:

1.Г.А-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Г.А- охин хальс хуучин урагдалтай ба урагдал хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Г.А мнө нь бэлгийн харьцаанд орж байсан байна.

4. Г.А нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

5. Г.А үтрээ болон шулуун гэдэснээс авсан арчдас наалдцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна.

6. Г.А нь В/3/ бүлгийн цустай байна гэжээ. /хх-26/,

 Шүүх эмнэлгийн биологийн шинжээчийн №10235 тоот актын дүгнэлтэнд:

1. Г овогтой Агэх үтрээ болон шулуун гэдэснээс авсан арчдас, наалдцанд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй гэжээ. /хх-27/,

 Шүүх эмнэлэгийн шинжээчийн №10234 тоот актын дүгнэлтэнд:

1.Г.А-ийн гэх цус нь АВО системээр В/3/ бүлгийн харьяалалтай байна.

        2. Ариунаа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэжээ. /хх-28/,

      Шүүх сэтгэц эмгэг судлалын №1018 тоот дүгнэлтэнд:

  1. Г.А нь F43,1 гэмтлийн дараах стрессийн эмгэг өвчтэй байна.
  2. Г.А F43,1 гэмтлийн дараах стрессийн эмгэг өвчтэй байна.
  3. Г.А нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Г.А нь өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.
  5. Г.А нь энэ гэмт хэрэгт хохирогч болсны улмаас F43,1 гэмтлийн дараах

стрессийн эмгэг өвчтэй болсон байна гэжээ. /хх-32-33/,

  Шүүх сэтгэц эмгэг судлалын 1013 тоот дүгнэлтэнд:

  1. Ц.О нь сэтгэцийн өвчингүй байна.
  2. Ц.О ь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Ц.О ь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  4. Ц.О эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагаггүй байна гэжээ. /хх38/,

      Шүүгдэгч Ц.О урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-95/, хохирогчийн өргөдөл /хх-3/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон баримт /хх-91/, шүүгдэгч Ц.О-н эхнэр Г- бичиж үлдээсэн гэх захиа /х-62/, Түр хамгаалах байранд хамгаалалтад авагдсан иргэнтэй хийх гэрээний хуулбар /х-100-107/, Гэр бүлийн хүчирхийлийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /х-110-114/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /х-128-132/, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №13659,1018,1013 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.О гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.О нь 2015 оны 7 дугаар сараас 2017 оын 5 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд бага насны дагавар охин Г.Ариунааг 13 настай байхаас нь биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Г.Ан “…Хойд эцэг намайг анх 2015 оны 07 дугаар сард хүчиндсэн юм. Энэ үед миний бэлэг эрхтнээс цус гарсан...хойд эцэг надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсны дараа байнга миний бэлэг эрхтнээс цагаан өнгөтэй нялцанхай, хурц үнэртэй зүйл гардаг...Нэг удаа намайг чи миний дээр гар гэхээр нь би үгүй гэж хэлэхэд “эмэгтэй хүн сексдээ сайн байвал эрчүүдийг өөртөө татдаг юм” гэж хэлж байсан...Би энэ тухай найз Март гэдэг охиндоо л хэлж байсан. Сүүлд ээждээ хэлсэн өөр хүнд хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-9- 11/,

-гэрч Б.Дйн ”...Би 2017 оны 05 дугаар сард ажлаа тарчихаад эгч Г гэрт очиход Г эгчийн нөхөр Отгонбаатар гэртээ ганцаараа байж байсан...Найзынхаа гэр лүү орж найз охиноо гэртээ байгаа үгүйг мэдчихээд ойролцоогоор 5 минутын дараа эргээд О ахын гэрт иртэл гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожилчихсон байхаар нь гайхаад хаалганых нь дээд талын завсараар нь харсан чинь Отгонбаатар ах гартаа 00-н цаас барьчихсан зогсож байхаар нь гайхаад дотроо арай үгүй байлгүй дээ гэж бодчихоод хаалгыг нь цохиход онгойлгохгүй хэсэг байж байгаад хаалгаа О ах онгойлгож өгсөн. Ингээд би гэрт нь ороход А орны урд талд өмдөө өмсөөд зогсож байхаар нь би арай үгүй байлгүй дээ гэж дотроо дахин бодчихоод удалгүй гэр лүүгээ явсан...Дээрх өдрөөс одоо санаж байгаагаар 3-4 хоногийн дараа би мөн ажлаа тараад Ганчимэг эгчийн гэрт 14 цагийн орчимд очиход О ах гэртээ ганцаараа хашаандаа өөрийнхөө машиныг янзлаад байж байсан...найзынхаа гэр лүү орж 5000 төгрөг зээлчихээд эргээд гэрт нь ирэхэд гэрийнх нь хаалга дотроосоо цоожтой байдалтай байхаар нь мөн хаалганых нь дээд талаар /хатавчаар/ харсан чинь хаалганыхаа дотор талаар дэвсгэр даавуу унжуулчихсан байхаар нь хаалгыг нь тогшоод орох гэтэл О хаалгаа онгойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх-13-13/,

-гэрч Х.П ”...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Ариунаагийн нийлж найзалдаг доод ангийн охин болох Март надад хэлэхдээ Ариунааг хойд аав нь олон удаа хүчиндсэн гэж байна гэж хэлсэн.Тэгэхээр нь Ариунааг дуудаж уулзаад энэ талаар асуухад тиймээ манай хойд аав намайг 2015 оноос хойш намайг хүчиндэж бэлгийн харьцаанд ордог тухай хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-16/,

-насанд хүрээгүй гэрч Л.М”...2017 оны 07 дугаар сарын эхээр...Анадад хэлэхдээ...“манай хойд эцэг намайг хүчирхийлээд байгаа. Хамгийн сүүлд намайг 2017 оны 05 дугаар сард хүчирхийлсэн...Манай хойд эцэг намайг 2 жилийн өмнөөс хүчирхийлж эхэлсэн. Намайг өдөр дутмын оймс шигээ л хэрэглээд хаядаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-20/,

-гэрч С.И ”...Г.А 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уулзаж ярилцлага хийхэд айдас түгшүүрийн мэдрэмжтэй, сэтгэл зовиуртай, асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар чадахгүй байдалтай байсан...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уулзаж ярилцлага хийхэд сэтгэл хөдлөлийн байдал тогтвортой, асуудлаа дүгнэх чадвартай болсон байдал ажиглагдсан...”гэх мэдүүлэг /хх-22/,

-гэрч Б.Г ”...дүү Да надад хэлэхдээ...О ах А -н дунд ямар нэг зүйл болсон байж мэднэ, та А эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн...А-с аав чинь чамайг оролдож янз бүрийн асуудал болсон уу гэж асуухад А...тийм ээ ээжээ, намайг аав оролдсон гэж хэлсэн...А- сснсоход ээжид хэлнэ шүү, зүгээр байгаач гэж хэлэхэд нь ээждээ хэлбэл чамайг алчихаад би өөрийгөө алчихна шүү гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

-шинжээч эмч Б.Е...F43.1 гэдэг нь хүн хүчтэй стрест өртсөний дараа тодорхой давтамжтайгаар болсон зүйлийн талаар бодох, бодогдох, зүүдлэгдэх, ямар нэгэн хэмжээгээр айдаст автуулах байдлаар илэрдэг...” гэх мэдүүлэг /хх-139-140/,

-шүүгдэгч Ц.О “...би нэг эмэгтэйтэй уулздаг юм, тэрийг Ганчимэг мэдсэн үүнээс л болж намайг явуулахын тулд ийм байдалтай мэдүүлэг өгч байгаа байх гэж бодож байна. Захиаг би 2017 оны 11 дүгээр сарын 04 билүү 05-ны өдөр би архи уучихсан гэртээ согтуу байж байгаад л тэр  захиаг бичсэн юм. Ганцаараа гэртээ хэд хоног уусан болохоор их зүйл бодогдсон. Эхнэрээ айлгах гэж л тэр захиаг бичсэн юм...” гэх мэдүүлэг /хх- 58/,

 -шүүх эмнэлгийн шинжээчийн №№13659, 1018, 1013, тоот дүгнэлт, Ц.Ор урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-95/, хохирогчийн өргөдөл /хх-3/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон баримт /хх-91/,  шүүгдэгч Ц.Он эхнэр Ганчимэгт бичиж үлдээсэн гэх захиа /х-62/, Түр хамгаалах байранд хамгаалалтад авагдсан иргэнтэй хийх гэрээний хуулбар /х-100-107/, Гэр бүлийн хүчирхийлийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /х-110-114/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /х-128-132/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Огэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх ба хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г.А нь 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2015 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сард 14 насанд хүрээгүй байсан болох нь мөрдөн байцаагчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-91/, Г.Ариунаагийн төрсний гэрчилгээний бүртгэлийн лавлагаа /хх-89/ зэргээр тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч Г.Ан хууль ёсны ашиг сонирхол, эрхийг хамгаалах этгээдээр түүний төрсөн эхийг тогтоогоогүй нөхцөл байдал хэрэгт байгаа боловч хохирогчийн төрсөн эх Б.Ганчимэг нь хэрэгт гэрчээр тогтоогдсон, түүнчлэн шүүгдэгч Ц.Оын гэр бүл буюу эхнэр нь байна. Харин  насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгч Ц.Он  дагавар охин байх бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар хохирогчийн төрсөн эх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нартай ашиг сонирхолын зөрчилтэй байдал үүссэнээс хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг буюу Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Буянхишигийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүгдэгч Ц.О Ундраа гэгч эмэгтэйтэй харьцаатай байсан бөгөөд мессежээр харьцдаг байсан талаар мэдүүлдэг, иймд Ундраа гэгчийг олж гэрчээр тогтоон мэдүүлэг авах, эрх бүхий байгууллагад хандаж хоорондоо харьцаж байсан гэх мессежийг шалгах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 6.13 дахь заалтад зааснаар дээрхи ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр Ц.Орт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналыг  гаргалаа.

Шүүгдэгч Ц.О нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн №13659 тоот

 

дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын №1018 тоот дүгнэлт, Түр хамгаалах байранд хамгаалалтад авагдсан иргэнтэй хийх гэрээний хуулбар, Гэр бүлийн хүчирхийлийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэж гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.А F43,1 гэмтлийн дараах стрессийн эмгэг өвчтэй болсон байх боловч насанд хүрээгүй хохирогч Г.Аа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй байна. Иймээс насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Ц.Ор нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.О дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ц.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ц.Ор 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтоолд дурдав.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

  Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1

 

дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Ц.Он тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.