Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 201

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Энхжаргал,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч  Б.М,  

Хохирогч Б.М,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /иргэний нэхэмжлэгч/ Р.О, тэдний өмгөөлөгч Ц.Итгэл,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1960 оны 6 дугаар сарын 22-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн техникч мэргэжилтэй, группэд  байдаг, ам бүл-3, эхнэр, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 4-164 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  дугаарын регистртэй, Б овгийн Д Б-д холбогдох 1703000010163 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замд Ниссан Блюберд маркийн 59-91 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.М /19 настай/, Б.М /17 настай/, Б.Б-х /6 настай/ нарыг мөргөснөөс Б.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Буянтогтохын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

         Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогч  нарт эмчилгээнд зориулж нийт 3.310.000 төгрөг төлж өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно. Би гэм буруугийн талаар маргахгүй, миний буруу байсан гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М  мэдүүлэхдээ:

     2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зам хөндлөн 2 дүүгийн хамт гарч яваад зам тээврийн осолд орж гэмтсэн. 2017 оны 10 дугаар 13-аас 2017 оны 11 дүгээр сарын 5-ныг хүртэл хэвтэрт хүний асрамжинд байсан. Би оюутан бөгөөд энэ хугацаанд хичээлдээ явж чадаагүй, өвчтэй байх хугацаанд шалгалт явагдаж дууссан тул нөхөн шалгалт өгөх кредит цагийн өрөнд орсон. Ажил оройн цагаар хийдэг байсан. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ. Биеийн байдал зовиуртай байгаа гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.М

 хөндлөн гарч яваад эгч, дүүгийн хамт осолд орсон. Би  хамгийн хөнгөн гэмтсэн, одоо бие гайгүй байгаа гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О мэдүүлэхдээ:

          Осол болох үед би гэртээ байсан. Гэтэл  М ирээд осолд орсон талаар хэлсэн. Би осол болсон  газар очиход М дүү Б тэврээд сууж байсан. Би тэр үед их сандарсан. Гурван хүүхдээ дагуулаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хүү Буянтогтох нүүр хэсэгтээ гэмтэл авсан болох нь тогтоогдсон тул эмнэлэгт хэвтүүлсэн, М аарцаг яс гэмтсэн байсан, М арай гайгүй боловч хөлийн шагай, бугалга хавдартай байсан. Б эхний өдөр тодорхой  хэмжээний тусламж үзүүлсэн, дараа нь та нар эхлээд эмчилгээнийхээ зардлаа өөрсдөө гаргачихаад,  би дараа нь төлөх болно гээд дахин тусламж, төлбөр өгөөгүй юм. Б эхлээд 550.530 төгрөгийн шинжилгээ, эмийн үнэд төлсөн, өнөөдөр шүүх хуралдааны өмнө 2.760.000 төгрөг өгсөн.  Нөхөр маань  түрээсээр  авто машин авсан, хүүхэд зөөвөрлөх  ажил гарсан тул түрээсээр олох байсан орлого байхгүй болсон. М эмчилгээнд гарсан 1.144.450 төгрөгийг, кредит цагийн төлбөр / нэг цаг -76000 төгрөг х 7 хоногийн хичээл/ ийн 532.000 төгрөг, хичээлийн бус цагаар ажил хийдэг байсан бөгөөд энэ ослоос болоод орлого олох боломжоо алдсан тул /нэг өдрийн 15.000 төгрөг х 3 сарын хугацааны/ цалин 1.350.000 төгрөг, бүгд 3.026.450 төгрөгийг нэхэмжилнэ, мөн шинээр гаргаж өгсөн баримтаар хийгдсэн  эмчилгээний  зардалд 961.000 төгрөг нэхэмжилнэ. Маралмаагийн  эмчилгээний зардалд 454.850 төгрөг,  Буянтогтохын эмчилгээний зардалд  1.565.400 төгрөг,  нөхрийн олох байсан орлого /нэг сарын/ 700.000 төгрөг, өрхийн орлого алдагдсаны нөхөн төлбөрт 500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг, нийт 7.607.700 төгрөг нэхэмжилж байгаагаас төлөгдсөн 2.760.000 төгрөгийг хасуулна. Мөн Д.Бат-Амгалангаас төлсөн гэх 550.570 төгрөг бол энэ тооцоонд ороогүй болно, Д.Б-д гомдолтой байна, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэв.

Эрүүгийн 1703000010163 дугаартай хэргээс:

Хохирогч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2017 оны 10 дугаар сарын 12 ны өдрийн 17 цаг 40 минутын үед би 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замын замынхаа урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байтал гэнэт замын зүүн талаас нэг машин гарч ирээд эхлээд намайг мөргөөд, дараа нь манай 2 дүүг мөргөж газар унагасан, би 2 дүүтэйгээ хамт түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Намайг 2 дүүгээ дагуулаад зам руу орох үед явган хүний гарцны наад талд олон машинууд явган зорчигч нарыг гарцаар гарахыг хүлээгээд зогсож байсан.Тэгээд би дүү нартайгаа зам руу ороод замаа бараг хөндлөн гарч дуусахын үед гэнэт замын зүүн талаас машин гарч ирээд намайг дүү нарын хамт мөргөсөн...Би дүү нараа дагуулаад явган хүний гарцаар гарч байсан...Тэр машин намайг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Би энэ ослоос болж аарцгандаа гэмтэл авсан, мөн 2 хөлөндөө гэмтэл авсан... Би болон манай дүү нар эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Жолооч осол болсон өдөр л бид нартай нэг л ирж уулзсан, тэрнээс хойш сураггүй болсон байгаа...гэжээ. /хх-16-17/,

        Хохирогч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2017 оны 10 дугаар сарын 12 ны өдрийн 17 цаг 40 минутын үед би эгч дүүгийнхээ хамт...зам хөндлөн гарч байтал гэнэт замын зүүн талаас нэг машин гарч ирээд эхлээд эгчийг мөргөөд, дараа нь манай дүү бид хоёрыг  мөргөж газар унагасан...Бид нар явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсанБид нар зам хөндпөн гарахдаа гар гарнаасаа барилцаад хөтлөлцөөд зам хөндлөн гарч байсан...Би энэ ослоос болж баруун хөлөндөө гэмтэл авсан...гадаа үзэгдэх орчин чөлөөтэй сайн, замд ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй, цаг агаар тогтуун сайхан байсан...гэжээ. /хх-32-34/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 10-р сарны 12 ны өдрийн орой...би гэртээ байж байтал манай дунд охин Б.Маралмаа гаднаас орж ирээд эгч дүү бид 3-г арын зам дээр машин мөргөчихлөө гэж хэлэнгүүт нь би Б.Маралмааг дагуулаад осол болсон газар очтол манай 2 хүүхэд осол болсон газар байж байсан...Удалгүй түргэний машин ирж би 3 хүүхдээ аваад түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан...Манай Б.Буянтогтохын зүүн нүдний ухархайн яс хугарсан байгаа. Бид хүүхдийнхээ эмчилгээний зардалд өөрөөсөө мөнгө гаргаж зарцуулсан байгаа. Би хүүхдийнхээ өөрсдөөсөө гаргасан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэжээ. /хх-41-42/,

Шүүгдэгч  Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 40 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн Ниссан-Блюберд маркийн 59-91 УБЛ улсын дугаартай автомашинаа бариад Ханын материалаас Яармаг орохоор явж байсан. Тэгээд Баянгол  дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 1-р эгнээгээр 10-20 км/цагийн хурдтай явж байгаад явган хүний гарц дөхөж ирэх үед явган хүний гарцаар хүмүүс зам хөндлөн гарч байгаа харагдахаар нь явган хүний гарцны наад талд зогсоод гарцаар гарч байгаа хүмүүсийг хүлээж гаргачихаад дөнгөж хөдөлтөл замын урд талаас хойд тал руу чигтэй 3 хүүхэд гэнэт зам руу гүйж орж ирэнгүүт нь зогсоод хөдөлтөл миний машины баруун талын толинд тэр 3 хүүхэд 3-лаа шүргэгдэж газар унасан. Би түргэн, цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирж нөгөө 3 хүүхдийг гэмтлийн эмнэлэг авч явсан. Би эхлээд явган хүний гарцны наад талд зогсож байгаад замын урд талаас тал руу зам хөндлөн гарч байсан 10 орчим хүнийг гаргачихаад хөдөлтөл замын урд талаас 2 том хүүхэд бага дүүгээ голдоо хөтөлсөн байдалтай зам хөндлөн гүйж гарч ирэнгүүнт нь тоормосоо гишгэж зогсоод буцаад хөдөлтөл тэр 3 хүүхэд миний машины өмнүүр арай гарч амжаагүй байж таараад миний машины баруун талын толинд шүргүүлсэн байсан. Тэр 3 хүүхэд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан...Би энэ 3 хүүхдийн эмчилгээний зардалд өөрөөсөө одоогийн байдлаар 550.000 мянган төгрөг төлсөн байгаа...гэжээ.  /хх-101-102/,

   Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹13000 тоот актын дүгнэлтэд:

  1. Б.Б биед зүүн гайморын ар хана, зүүн нүдний ухархайн ар болон доод хана, суурь ясны зүүн талын их далавч яс руу үргэлжилсэн хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэжээ. /хх-67/,

     Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹12989 тоот актын дүгнэлтэд:

  1. Б.М биед баруун суудал ясны далд хугарал, тархи доргилт, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зулгаралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-69/,
    • үүх эмнэлгийн шинжээчийн  ¹13001 тоот актын дүгнэлтэд:
  1. Б.М биед баруун шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын хуруунуудын зулгаралт, хүзүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-71/,

        Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ- Шинжээчийн дүгнэлт №17/50911 тоот актын дүгнэлтэд:

         Баянзүрх дүүргийн 8 дугаар  хороо Хилчний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 5991УБЛ улсын дугаартай Ниссан-Блюберд маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Дашдэндэв овогтой Бат-Амгалангийн эзэмшлийн Ниссан-Блюберд маркийн цагаан өнгөтэй, Япон Улсад үйлдвэрлэсэн, 59-91-УБЛ улсын, HU14023341 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16:20 цагаас 16:45 цаг хүртэл МNS54598:2011  Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон МNS55011:2003 Автотээврийн хэрэгслийн  техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын Үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь:

            Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан, хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, мөн баруун талын толь хугарсан, баруун хаалганы замаска 30x1бсм хэмжээтэй талбайд хуурсан. Зүүн талын хойд хаалга 60см хэмжээтэй талбайд зурагдсан, урд талын баруун зүүн талын эргэх дохио асахгүй, өөр үйлдвэрийн 4 дугуйтай, урьд тэнхлэгтээ 185,70,14R, хойд тэнхлэгтээ 180,80,14R ерөнхий өнгө үзэмж муу зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах MNS54598:2011 стандартын шаардлага хангахгүй боловч, уг тогтоолд дурдсан нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-88/,

            Замын цагдаагийн шинжээчийн №578 дүгнэлтэд:

1. Ниссан-Блюберд маркийн 59-91 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. / Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө/- гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.М нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Явган зорчигч Б.М нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

     4.  Явган зорчигч Б.Бу нь МУ-ын Ч ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх

          5. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэлээ болон бусад нөхцөлд  байдлаас нөлөөлөхгүй байна гэжээ. /хх-92/,

           Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-114,138/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /хх-3-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11/, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №13000,12989,13001 дугаар актууд, Замын цагдаагийн шинжээчийн №578 дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Д.Б-н гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замд Ниссан Блюберд маркийн 59-91 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.М-а /19 настай/, Б.М-а /17 настай/, Б.Б- /6 настай/ нарыг мөргөснөөс Б.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.М-йн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь            

          -хохирогч Б.Маралмаагийн “…Би дүү нараа дагуулаад явган хүний гарцаар гарч байсан...Тэр машин намайг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Би энэ ослоос болж аарцгандаа гэмтэл авсан, мөн 2 хөлөндөө гэмтэл авсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

          -хохирогч Б.М-н “...Бид нар явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсанБид нар зам хөндпөн гарахдаа гар гарнаасаа барилцаад хөтлөлцөөд зам хөндлөн гарч байсан...Би энэ ослоос болж баруун хөлөндөө гэмтэл авсан...гадаа үзэгдэх орчин чөлөөтэй сайн, замд ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй, цаг агаар тогтуун сайхан байсан...” гэх мэдүүлэг /хх-32-34/,

           -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ иргэний нэхэмжлэгч/ Х.Он ”...гэртээ байж байтал манай дунд охин Б.М гаднаас орж ирээд эгч дүү бид гурвыг арын зам дээр машин мөргөчихлөө гэж хэлэнгүүт нь би Б.М-г дагуулаад осол болсон газар очтол манай 2 хүүхэд осол болсон газар байж байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42/,

-Шүүх эмнэлгийн шинжээчийн №13000,12989,13001 тоот актууд, тээврийн шинжээчийн 578 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /хх-3-10/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Д.Б тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, уг ослын улмаас эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-н гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ниссан Блюберд маркийн 59-91 УБЛ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр явган зорчигч Б.М, Б.М, Б.Б нарыг мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

  Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч нарыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал  нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.М, Б.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О нар шүүгдэгч Д.Б-с 7.607.700 төгрөг нэхэмжилсэнээс хавтас хэрэгт авагдсан баримтаар эмчилгээнд гарсан 304.450 төгрөг /х-22/, КТГ-ийн төлбөр 120.000 төгрөг /х-23/, бариа заслын төлбөр 700.000 төгрөг /х-24/, кредит цагийн төлбөр 532.000 төгрөг /х-26/, эмчилгээний зардалд 1.650.798 төгрөг /х-35,36,37,46,47,48,49/, давтан үзүүлсэн КТГ-ийн төлбөр 100.000 төгрөг /х-50/, түлшний төлбөр 361.500 төгрөг /х-64, мөн шинээр гаргаж өгсөн баримтаар/, шүүх эмнэлгийн төлбөр 24.000 төгрөг, бариа заслын төлбөр 700.000 төгрөг /шинээр гаргаж өгсөн/, машины нэг сарын түрээсийн төлбөрт 700.000 төгрөг, нийт 5.192.748 төгрөгийг гаргуулахаас шүүгдэгч Д.Б 5.193.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчид төлсөн хөлс болох 400.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, хохирогч нар өөрт учирсан бусад хохирол болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б-н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-нд дээрхи зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Д.Б-н №147921 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хүргүүлж, шүүгдэгч Д.Б-н  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 Шүүх хуралдаан оролцсон шүүгчдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан шүүгдэгч Д.Б-ан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол барагдуулсан, хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдагдалтай группэд байдаг хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар дүгнэлт гаргалаа.

 Шүүгдэгч Д.Б-н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан хүнийг мөргөж,хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, зам тээврийн ослын улмаас зарим хохирогч нар эдгэрээгүй, тодорхой хугацаагаар эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа, Д.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн тул өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

 Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-йн тухайд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.