Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/64

 

 

                                          Ж.*******од холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч Ж.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шийдвэрлэн 0 оны 06 дугаар сарын 0-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 0/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор Ж.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/0/007/Э индекстэй хавтас хэргийг 0 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн баатар сумын 7 дугаар баг, дугаар хэсэг 5 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай, 016 онд “” гоор шагнуулж байсан гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/

Шүүгдэгч Ж.******* нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа 018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 018 оны 1 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгийн явцад иргэд аж ахуй нэгж байгууллагаас хураасан авто ашигласны төлбөр болох орон нутгийн төсөвт орох ёстой байсан 11.05.000 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр байгууллагын касст бэлнээр хураалгаж, өөрөө дур мэдэн зориулалтын бусаар зарцуулсан буюу “Нийтийн албан тушаалтан төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ж.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000  /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт үйлдлийн улмаас төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 11.05.000 төгрөгийг энэ гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож, шүүгдэгчээс гаргуулж орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Миний зүгээс дээрхи гэмт хэргийг ямар нэгэн санаатайгаар үйлдээгүй ба тухайн мөнгө 11.05.000 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаандаа зарцуулсан байхад намайг буруутгаж шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй байна.

Миний зүгээс хохирлын нотлох баримтуудыг өгсөн байхад шүүх үнэлээгүй нь гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...1.Ж.*******од холбогдуулан дээрх гэмт хэргийг анх шалгахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглах” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгасан ба анхан шатны шүүхээр дээрхи гэмт хэргийн шинж болох ...өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” эсэхийг тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр дахин шалгуулахаар буцаасан.

Улмаар хохирол гэх 11.05.000 төгрөгөөр өөрийн байгууллагадаа эд зүйл авах болон засвар үйлчилгээ хийсэн нь баримтаар тогтоогдсон, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон шинж нь үгүйсгэгдсэн учраас прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д заасан “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан.

Хууль хяналтын байгууллагын зүгээс аливаа гэмт хэргийг үйлдсэн шалтгааныг шалгаж буй нөхцөлд тухайн хэргийн шинжийг тогтоох зайлшгүй шаардлагатай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д заасан “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийн шинж нь эргэлзээтэй учраас нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ёстой. Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт зөвхөн “Улсын төсөв” гэсэн тодорхойлолтыг холбогдох хуулиас авч дурьдсан боловч гол хэргийн шинж болох “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө” гэж юу эсэх, ямар зориулалтаар зарцуулагддаг хөрөнгө эсэх, улсын төсөвт ордог хөрөнгө мөн эсэх, хэрвээ ордог бол яагаад төсвийн бус хөрөнгө гэсэн, ордоггүй бол улсын төсвийн хөрөнгөөс ялгаатай эсэх гэх мэт асуудлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь төсвийн бус хөрөнгө гэдгийг тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн явцад иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас хураасан авто ашигласны төлбөрийг зөвхөн төсөвт оруулаагүй үед хамаарна оруулсан бол төсвийн хөрөнгө мөн гэж ойлгогдохоор дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Төсвийн тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт төсвийн орлого нь татварын орлого, бусад орлогоос бүрдэнэ.......татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ, ....татварын бус орлого нь...төрийн болон орон тугийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр... бусад орлогоос бүрдэнэ гэжээ.

Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн явцад иргэд,аж ахуй нэгж байгууллагуудаас хураасан авто ашигласны төлбөр нь хураагдсан үеэсээ л орон нутгийн төсөвт орох ёстой хөрөнгө учраас төсвийн хөрөнгө гэж үзнэ.

Гэтэл уг хөрөнгийг захиран зарцуулсан асуудлыг шууд төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэн яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна.

.Яллах дүгнэлтэнд...иргэдээс хураасан авто ашигласны төлбөр буюу орон нутгийн авто ын санд төвлөрүүлбэл зохих 11.05.000 төгрөгийг байгууллагын касст бэлнээр хурааж Авто ын тухай хуулийн 4.8... авто ын сангийн хөрөнгийг энэ хуулийн 4.,4.4,4.5-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно...заасныг зөрчиж төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон гэж үзжээ.

Мөн гэмт хэргийн улмаас Сэлэнгэ аймгийн авто ын санд 11.05.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн байна. Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв нь Сэлэнгэ аймгийн авто ын сантай чиг үүргийн хувьд ямар ч холбоогүй байгууллага.

Өөрөөр хэлбэл дээр дурьдсан авто ын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нь бүү хэл зориулалтын дагуу ч зарцуулах эрх байхгүй.

Авто ын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.. .энэ хуулийн зорилт нь авто ыг төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заасан.

Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв нь дээрхи харилцаанд шууд оролцох байгууллага биш ба иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас хураасан авто ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт оруулах үүрэгтэй ба шууд авто ын санд тушаах эрхгүй байгууллага юм.

Харин авто ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д...тухайн жилд нийслэл орон нутгийн чанартай авто ын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил зарцуулах хөрөнгийг аймаг нийслэлийн засаг дарга тус тус баталж хэрэгжүүлнэ.. гэж зааснаас үзвэл зориулалтын дагуу захиран зарцуулах эрх нь Сэлэнгэ аймгийн авто тээврийн газар биш өөр субъектэд хамааралтай байна.

.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 11.05.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс 11.05.000 төгрөгийн орлогыг Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн үйл ажиллагаанд төвлөрүүлж зарцуулсан гэх үйлдэл нотлогдоогүй зарлагын паданд хүлээн авагчийн гарын үсэг байхгүй гэжээ.

-Хэргийн 1-р хавтас 7 хуудсанд хохирол болох 11.05.000 төгрөгийг байгууллагын юунд зарцуулсан талаархи тайлан байх ба үүнд нягтлан Д.******* нярав З.******* нар нь гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулсан. Тухайн баримтаар хохирлын мөнгийг юунд зарцуулсан талаар тусгасанг шүүх судлаагүй байна.

Хэргийн -р хавтас 159 хуудсанд... Сэлэнгэ аймгийн авто тээврийн газрын 018 оны санхүүгийн тайланг хавсаргасан байхад мөн үнэлээгүй байна.

Өмгөөлөгчийн зүгээс хохирол 11.05.000 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан талаар эсэх талаар шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамж болон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны магадлалаар тус тус хангаж шийдвэрлэж хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэн нь 00 оны 11 сарын 1-ны өдөр гаргасан дүгнэлтдээ...санхүүгийн анхан шатны баримтыг ирүүлээгүй учраас санхүүгийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн.

Ж.*******ын зүгээс байгууллагын санхүүгийн баримтуудыг мөрдөгчид өгсөн боловч шинжилгээний байгууллага руу явуулаагүй байсан.

Өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэн үед дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргахдаа мөрдөгчөөс буцааж өгсөн санхүүгийн 5 хуудас баримтыг дахин хавсаргасан боловч хүсэлтийг хангаагүй,

Уг хүсэлтийг дахин баримтуудыг хавсаргаж /зургаар/ шүүхийн шатанд гаргасан нь 01 оны 05-р сарын 05-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжаар:

-Мөрдөгч яллагдагчаас гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудыг цуглуулж бэхжүүлээгүй,

-Төрийн мөнгөөр худалдан авсан бараа материалд үзлэг хийгээгүй,

-Шинжилгээний байгууллагаас анхан шатны баримт байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэснийг дурьдаад хэргийг мөрдөн байцаалтанд дахин буцаасан.

Гэвч энэ хэрэгт өмнө нь гарсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд давж заалдах шатны шүүхийн магадлал нь биелэгдээгүйгээр дахин шүүхээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

4.Ж.*******ын гаргасан үйлдэл нь албаны эрх ашгийн эсрэг үйлдэгдээгүй. гэм~ хэргийн шинжтэй субъектив санаа зорилго агуулаагүй, байгууллага хамт олноороо шийдэж тухайн орлогыг захиран зарцуулсан, тухайн байгууллагад засвар үйлчилгээ болон бусад төсөв батлагдаагүй учир өмнө нь орлогын 10 хувийг захиран зарцуулдаг байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байгаа.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийг шинжийг агуулаагүй үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн 10 дугаартай  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн №10 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан. Нотлох баримтад тулгуурлан хэргийг бодит байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Би энэхүү хэрэгт 00 онд хяналт тавьж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд шүүгдэгч болох өмгөөлөгчийн яриад байгаа шиг 11.05 000 төгрөгийн хөрөнгө авсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан. Энэ талаар өөрсдөө яриад байдаг болохоос биш нотлох баримт огт байхгүй байсан. 01 оны 0 дугаар сарын 17-ны өдөр хүсэлтийг Прокурорын байгууллагад гаргасан юм байна. Үүнтэй холбогдуулж 5 хуудас 8.879.000 төгрөгийн 5 хуудас бүхий нотлох  баримт гаргаж өгсөн байдаг. Гаргаж өгсөн санхүүгийн баримтад мэргэжлийн шинжилгээний байгууллагаар дүгнэлт хийлгэхэд энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, анхан шатны санхүүгийн баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэлт гарсан. Тухайн үед ямар ч нотлох баримт цуглуулаагүй гэдэг талаар гэрч *******, ******* нар мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор Ж.*******од холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос Ж.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт ялагдагчаар татсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах тухай тогтоолдоо өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан  гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ж.*******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүнийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа авто ашигласны хураамж 11.05.000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэлгүй зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл, шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд  шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгийн явцад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас  хураасан авто ашигласны төлбөр буюу орон нутгийн авто ын санд төвлөрүүлбэл зохих 11.05.000 төгрөгийг байгууллагын кассад бэлнээр авч Авто ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8-д  “авто ын  сангийн хөрөнгийг  энэ хуулийн 4., 4.4, 4.5-д зааснаас бусад зориулалтаар  зарцуулахыг хориглоно.”  гэснийг зөрчин төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон гэж  мэтгэлцсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар:  Шүүгдэгч Ж.******* нь  Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргаар 018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 018 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байх ба тухайн төв нь 018 оны авто техникийн үзлэгээс нийт Сэлэнгэ аймгийн иргэд, аж ахуйн нэгжээс авто ашигласны төлбөрт 11.05.000 төгрөг хураасан байна.

Сэлэнгэ аймгийн Аудитын газраас Авто ашигласны төлбөрт нийт хураасан 11.05.000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэлгүй байгууллагын үйл ажиллагаанд зориулалтын бусаар зарцуулсан зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр холбогдох байгууллагад мэдэгдсэнээр шүүгдэгч Ж.*******од эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар:

-Гэрч  Ж.*******ийн “ ...Би 016 оны дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тус төвд  нярав, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байна. ... 017 оны 0 сард байгууллагын  хурал болж даргаар ажиллаж байсан Ж.*******  нь “орон нутгийн үзлэгийн ын хураамж 16.000.000 төгрөгийг  байгууллагынхаа үйл ажиллагаанд  зарцуулахаар Сэлэнгэ аймгийн төрийн сантай  ярилцаж тохиролцсон байгаа.Тэгэхээр  засаг даргын захирамжийн дагуу 017 оны 04 сарын 01-ний өдрөөс 06 сарыг 01-ний өдрийн хооронд  орон нутагт явагдах тээврийн хэрэгслийн үзлэгээр орж ирсэн  хураамжийг бэлнээр авч  байгууллагынхаа үйл ажиллагаанд  зарцуулах хэрэгтэй байна” гэж хэлсэн.  Үүний дагуу миний бие 017 оны хураамжийг  удирдлагын өгсөн үүргийн дагуу 16.000.000 төгрөгийг бүрдүүлэн өгсөн.  Мөн 018 онд  үзлэгт хамрагдсан  тээврийн хэрэгслүүдийн  хураамжийн мөнгийг бэлнээр авч  байсан бөгөөд 11.05.000 төгрөгийг даргад хүлээлгэн өгсөн...” /1-р хх-ийн 0-/ гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.*******ийн “... Би 007 оны 04 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Авто тээврийн  төвд нягтлан бодогчоор ажиллаж байна. ... 017 оны 0 сард байгууллагын ажилчдын хурал болж даргаар ажиллаж байсан Ж.*******  нь “Манай байгууллага орон нутгийн үзлэгийн ын хураамжийн орлого төвлөрүүлэлтийн 10 хувийг  авахаар болсон энэ мөнгийг юунд зарцуулах вэ” гэж асуусан.  Гэтэл ажилчид “энэ мөнгөнөөс  16.000.000 төгрөгийг  байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулахаар Сэлэнгэ аймгийн төрийн сантай ярилцаж тохиролцсон байгаа тэгэхээр  засаг даргын захирамжийн дагуу 017 оны 04 сарын 01-ний өдрөөс 06 сарыг 01-ний өдрийн хооронд орон нутагт явагдах тээврийн хэрэгслийн үзлэгээр орж ирсэн хураамжийг бэлнээр авч  байгууллагынхаа үйл ажиллагаанд  зарцуулах хэрэгтэй байна.” гэж хэлсэн.  017 онд энэ дагуу зохих зарцуулалтыг хийсэн....  Сэлэнгэ аймгийн Засаг даргын 017 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн А/ тоот, 018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/ тоот захирамжуудад “Орон нутгийн  авто ын хураамжийн  нийт орлогын 10 хувийг  тээвэр авто ын хяналт шалгалт, барилга байгууламжийн аюулгүй байдалд хяналт тавих, орон нутгийн авто ын сангийн орлого бүрдүүлэх үйл ажиллагаанд зарцуулахаар авто тээврийн төвд шилжүүлэхийг аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн даргад даалгасугай.” гэсэн байдаг. ... 018 оны 11.05.000 төгрөгийн анхан шатны баримт байхгүй, санхүүгийн тайланд тусгаагүй яагаад гэхээр энэ мөнгө нь манай санхүүжилтээс  зарцуулагдаагүй учраас санхүүгийн тайландаа тусгаагүй... нягтлан бодох бүртгэлийн  хуулиараа ч  тусгах ёсгүй байгаа.” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 6-7/

 -Гэрч Г.*******ы “...Би 010 оноос өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Автотээврийн үндэсний төвд авто тээврийн улсын байцаагчаар  ажиллаж байна. ... 017 оны 04 сарын 14-ний орчим Сэлэнгэ аймгийн Мандал суманд... тээврийн хэрэгслийн шалгалтаар явж байхад  дарга Ж.******* тээврийн хэрэгслийн хураамж мөнгийг нярваас аваад ирээрэй гэхээр нь авчирч нягтлан *******т авчирч өгч байсан. ... 017 оны 0 сард ашигласны хураамжийн мөнгийг хэрхэн зарцуулах талаар байгууллага дээр хурал болсон...” /1-р хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлэг,

-Сэлэнгэ аймгийн Засаг даргын  017 оны 01 сарын 0-ны өдрийн А/0, 018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дугаартай “ 018 оны  тээврийн  хэрэгслийн техникийн улсын үзлэг явуулах тухай” захирамж / 1-р хх-ийн 71, 74/  

 -Сэлэнгэ аймаг дахь төрийн аудитын газрын “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто ашигласны төлбөрийн орлогын бүрдүүлэлт, үр дүн” -д хийсэн  гүйцэтгэлийн аудитын тайлан” /1-р хх-ийн 91-108/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд:  

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т “төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг төсөв” гэж тодорхойлжээ.

 Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэх бөгөөд төсвийн орлого гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх татварын болон татварын бус орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг хэлнэ.

Төсвийн орлого нь татварын болон татварын бус орлогоос бүрдэх бөгөөд татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас, татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгэ төрийн болон орон нутгийн өмчид ногдох ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчилсан, худалдсан, түрээсэлсний орлого, торгуулийн орлого, төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны орлого, гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламж, хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлогоос бүрдэнэ.

 Орон нутгийн төсвийн хувьд Ирг Төлөөлөгчдийн хурлын дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар төсвийн ерөнхийлөн захирагч болно. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн хувьд Төлөөлөн гүйцэтгэх гэрээгээр буюу тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэх үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг дарга нар байна. Төсвийн шууд захирагч нь тухайн төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нар юм.

Автоын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто ын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалт бүхий "Авто ын сан"-тай байх ба тус санг  улс, нийслэл, орон нутгийн гэж ангиллаар зааж орон нутгийн авто ын сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд байж тухайн жилд орон нутгийн чанартай авто ын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг аймгийн  Засаг дарга баталж, хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

 Мөн хуулийн 5 дугаар зүйлд орон нутгийн авто ын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлсон байх ба орон нутгийн авто , зогсоол ашигласны төлбөр нь тухайн эс үүсвэрт орохоор зохицуулжээ.

 Дээрхи хуулиудын зохицуулалтын дагуу Сэлэнгэ аймгийн засаг дарга “Тээврийн  хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг явуулах тухай” үзлэг явуулах бүрэлдэхүүн, үзлэг явуулах  журам, сумдуудад үзлэг явуулах  хуваарь, авто ашигласны төлбөр авах журам, зэргийг  жил бүр захирамж гаргаж ажилладаг байна.  

Сэлэнгэ аймгийн  нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс авто ашигласны төлбөр авах журмыг захирамжийнхаа 4 дүгээр хавсралтаар баталж тухайн хавсралтын дагуу тухайн орон нутгийн ашигласны төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 Сэлэнгэ аймгийн засаг дарга нь аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг явуулах тухай  017 оны А/0 захирамжийн 4 дэх заалтад, 018 оны А/ дугаартай захирамжийн 5 дахь заалтад авто ашигласны төлбөр  буюу хураамжийн  нийт орлогын 10 хувийг  аймгийн авто тээврийн төвд  шилжүүлэх талаар тусгасан байна.

 Ийнхүү Засаг даргын захирамжаар иргэн аж ахуйн нэгжээс орон нутгийн ашигласны төлбөр, хураамжийн 10 хувийг тухайн байгууллагад зарцуулах эрхийг олгосныг автотээврийн төвийн дарга шүүгдэгч Ж.******* нь тухайн хураамжийн орлогыг засаг даргын захирамжаар өөрт нь захиран зарцуулах эрх олгосон, тухайн байгууллагад төсвөөс гадуур зарцуулах хөрөнгө гэж үзэн тухайн орлогын талаар санхүүгийн анхан шатны бүртгэл огт хийгээгүй, байгууллагын үйл ажиллагаа болон ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт зарцуулсан  болох нь хэрэгт авагдсан  дээрхи баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл орон нутгийн ашигласны төлбөр, хураамжийг төрийн сангийн орлогод оруулсны дараа Засаг даргын захирамжийн дагуу орлогын 10 хувийг буцаан авч үйл ажиллагаандаа зарцуулах эрх олгогдохоор байжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” хэмээн заажээ.

-Нийгэмд аюултай байх;

-Гэм буруутай байх шинж бүрдсэнээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

 Нийгэмд аюултай байх шинжид Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашигт хохирол бодитой учруулсан, эсхүл учрах байсан, тухайн хохирлыг ямар нөхцөлд ямар аргаар, хэрхэн учруулсан зэргийг хамтатган авч үзнэ.

 Шүүгдэгч Ж.*******ын төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн улмаас төсөвт 11.05.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба  мөрдөн байцаалтын шатанд хохирлын хэмжээг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, 018 онд орон нутгийн ашигласны төлбөрт хураагдсан орлогоос байгууллагын  үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан гэх техник хэрэгсэл, байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулсан бараа материалын тоо, хэмжээ, үнийг  баримтаар нотлоогүй, тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийг хэрхэн, ямар үндэслэлээр тооцож байгаа нь тодорхойгүй  байна.

 Гэм буруугийн ойлголт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжид хамаарах бөгөөд энэ нь санаатай, болгоомжгүй гэсэн хэлбэртэй байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан.

Сэлэнгэ аймгийн засаг дарга нь аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг явуулах тухай  017 оны А/0 захирамжийн 4 дэх заалтад, 018 оны А/ дугаартай захирамжийн 5 дахь заалтад авто ашигласны төлбөр  буюу хураамжийн  нийт орлогын 10 хувийг  аймгийн Авто тээврийн төвд  шилжүүлэх талаар тусгасан байна.

Ийнхүү Засаг даргын захирамжаар иргэн аж ахуйн нэгжээс орон нутгийн ашигласны төлбөр, хураамжийн 10 хувийг тухайн байгууллагад  зарцуулах эрхийг олгосон боловч ямар зориулалтаар тухайн эрхийг олгож байгаа үндэслэл, түүнд тавих хяналт зэргийг тодорхой заагаагүй, мөн орон нутгийн ашигласны төлбөрийн орлогын бүрдүүлэлт, тухайн орлогыг тайлагнах талаар аймгийн  санхүүгийн эрх бүхий байгууллагаас тухай бүрт нь хяналт тавьдаггүйн улмаас авто тээврийн төвийн дарга нь тухайн хураамжийг засаг даргын захирамжаар өөрт нь захиран зарцуулах эрх олгосон, тухайн байгууллагад төсвөөс гадуур зарцуулах  хөрөнгө гэсэн ойлголт шүүгдэгчид үүссэн байдал тогтоогдож байна.

 Энэ нь 017, 018 ондуудад Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн дарга нь орон нутгийн ашигласны төлбөрийн орлогыг хэрхэн зарцуулах талаар байгууллагын ажилчдын хурлаар хэлэлцүүлсэн байдал, тус төвийн нягтлан бодогч, нярав нар нь  байгууллагын төсөвт хамааралгүй орлого гэж үздэг тул орлогын талаар санхүүгийн анхан шатны бүртгэл огт хийгээгүй, зөвхөн төвийн дарга нар захиран зарцуулах эрхтэй гэсэн ойлголттой болсон тул тухайн орлогыг байгууллагын үйл ажиллагаа болон ажилчдынхаа нийгмийн асуудал шийдвэрлэх зэрэгт зарцуулдаг  хэвшмэл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн дарга нь орон нутгийн   ашигласны төлбөрийг байгууллагынхаа үйл ажиллагаанд шууд зарцуулж байгаа үйлдлээ хууль бус гэдгээ ухамсарлан ойлгоогүй, түүнчлэн Сэлэнгэ аймгийн эрх бүхий байгууллагаас орон нутгийн   ашигласны төлбөрийн орлогын  бүрдүүлэлт, төрийн санд төлбөрийг орлогоор бүртгэх, тайлагнах үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс орон нутгийн ашигласны төлбөрийг төсөвт төвлөрүүлж зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг  нь зөрчил гарах шалтгаан нөхцөл болжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгэ хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан тул хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн зайлшгүй чухал “нийгэмд аюултай” шинж чанараар нь үнэлж  шүүгдэгч Ж.*******ын орон нутгийн ашигласны төлбөрийн орлогыг  байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан  гэж үзэхээр байна.

Түүнчлэн  шүүгдэгч Ж.*******ын гэмт үйлдэлдээ хэрхэн хандсан гэмт санаа, зорилго, гэм буруутай үйлдэл, үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж  заасныг баримтлан Ж.*******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1, 1., -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 06 дугаар сарын 0-ны  өдрийн 0/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн .9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Шүүгдэгч Ж.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН