2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01214

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10

191/ШШ2025/01214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө  тоот хаягт оршин суух, Ж овогт Т-н Б  /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  хаягт байрлах ******* ************** ХК /РД: /-д холбогдох,

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох зуухны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******эээс нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ХК-д 2010 оноос хойш 2020 он хүртэл жолоочоор ажилласан. Сүүлийн 2 жил машинистаар ажиллаж байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа уул уурхайн олон шагнал, жуух бичгээр шагнагдаж хариуцлагатай ажиллаж байсан. Ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. 2023.07.28-ны шөнө ажлаа тараад спорт зааланд 20 цагаас 22 цаг хүртэл 2 цаг тоглосон. Байрандаа орж ирээд байж байхад гадаа найз ирлээ гээд дуудсан. Намайг амралтын байрнаас гарахад үүдэнд хүн байгаагүй. Найзтайгаа уулзаад буцаж орж ирэхэд ч мөн л хүн байгаагүй. Энэ үед 1 цаг болсон. Байрандаа орж ирээд унтах үед миний утас дуугарсан тул би амарч байгаа хүний хажууд утсаар ярих боломжгүй гарч ярьсан. Тэгтэл үүдний хүн ирчихсэн, намайг чанга дуугаар утсаар ярилаа гээд бидний дунд маргаан үүссэн. Тэр үед би тухайн үеийн нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн. Хаалга эзгүй орхиж явснаас болж миний тарьсан ногоон дээр үхэр мал орсон байсан ба энэ талаар хэлж, бидний дунд маргаан үүссэн. Үүний улмаас кемп менежер *******ыг үүдний харуул дуудсан, *******тай захиргааны өрөөнд орсон, надад драйгер үлээлгэсэн. Би өглөө эрт ажилтай, ямар нэгэн архи хэрэглэсэн зүйл байхгүй гэж маргасан. Маргааш өглөө нь эрт ажилтай байсан учраас би хоосон цаасан дээр нь гарын үсэг зураад явсан. Надаар *******, нар драйгер үлээлгэсэн. Тэгэхэд хувь, хэмжээ нь янз бүр гарч байсан, ажиллахгүй байсан. Драгейраар үлээлгэх гэж удсан, 1 цаг орчим болсон. Тэгээд миний амралтын өрөөнд ч мөн шалгалт хийсэн, амарч байсан, түүнийг мөн драйгераар үлээлгэсэн. Тэгэхэд бас л хувь нь янз бүр гарч байсан. Би өглөө эрт ажилтай байсан учраас тухайн орой болсон үйл явдлын дараа амраад өглөө 6 цагт ажилдаа гарсан. Тухайн өглөө ээлжээ хүлээж аваад ажилдаа гарсан байхад 8 цаг 30 минутын үед миний ахлах ажилтан н. намайг дуудаад Чи өчигдөр орой гадагшаа гарсан байна. Амрах байрандаа амарч бай гэсэн учраас би кемп дээр ирсэн. Дараа нь 12 цаг 30 минутын үед дахиж намайг дуудаад өглөө согтуу байсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан драйгераар үлээлгэсэн. Тэр үед би бас л архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгээ хэлсэн. эмчтэй сумын эмнэлэгт очиж цусны шинжилгээ өгсөн. Шинжилгээгээ өгч ирээд ажлаа үргэлжлүүлж хийсэн. Өглөө намайг 8 цаг 30 минутын үед ахлах ажилтан н. дуудах үед хүний нөөцөд болсон үйл явдлыг бичиж мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсээс намайг дахин дуудаж, тайлбар, мэдүүлэг авсан. Би болсон бүх зүйлийг хэлж, бичиж өгсөн. Намайг архи уусан гэж худлаа хэлж байна. Архи уусан байна гэсэн, би тухайн үед ингэний айраг уусан гэж хэлсэн. Үргэлжлүүлээд 10 хоног ажлаа хийгээд ээлжээ хүлээлгэж өгөөд ажлаасаа буусан. Ээлжийн амралтаараа амраад ажилдаа орохоос 2 хоногийн өмнө ажлаас халагдсан тушаалтайгаа танилц гэсэн. Ингээд тушаал 2023.08.11-ний өдөр гарсан байсан. Энэ тушаалтай 2023.08.16-ны өдөр танилцаад Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Тус маргаан таслах комиссын хурал дээр 2023.07.28-ны орой болсон зүйл бүгд яригдсан, надаас хэн нэгэн нь чи шинжилгээндээ яаж найдаад архи уугаагүй гэж тайлбарлаж байна вэ гэсэн. Би угаасаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй учраас цусны шинжилгээгээр цусанд юу ч гараагүй гэж хэлсэн. Миний бие амралтын байрнаасаа зөвшөөрөлгүй орж, гарсан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн маргаан үүсгээгүй. Би тухайн үед архи уугаагүй талаараа хэлсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч айраг уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Засгийн газрын 2011 оны 304 дүгээр тогтоолд айраг гэдэг ойлголтыг тодорхойлсон ба тус тогтоолын 2.1.36-д айраг гэж гүүний сүүг уламжлалт аргаар эсгэж боловсруулсан бүтээгдэхүүнийг хэлнэ гэж заасан. Согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хориглох журмын 1.3-д заасан айраг гэдэг зүйл бол гүүний сүүгээр исгэж уламжлалт аргаар хийсэн бүтээгдэхүүн байгаа. Үүнд ингэний хоормог, айраг хамаарахаар байна. Нотлох баримтаар тодорхой баримтууд авагдсан боловч хариуцагч байгууллага энэ асуудлаа мухарлаж яагаад шалгаагүй юм бэ? Нэхэмжлэгч тухайн үйл явдал болсны маргааш өдөр нь ажлаас буугаад дахиж драйгер үлээлгэсэн гэсэн. Цусны шинжилгээ өгөх хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасан. Сорилын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлын талаар сумын эмч хэлж байсан. Шалгалт хийсэн хүмүүс нэхэмжлэгчийг илэрхий архи уусан байсан гэдэг, үүнийг мэдүүлсэн гэрч байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох журам байдаг, үүний процесс тодорхой боловч хийгдсэн ажиллагаа, ажиллагаанд оролцсон хүмүүсийн эрх, үүрэг маш тодорхойгүй байсан. Хөндлөнгийн гэрчээр хэн орсон, хэн нь шалгах үүргээ хэрэгжүүлээд байгаа нь тодорхойгүй байсан. Журмын 2.5-д ямар хүмүүс хяналт шалгалт хийх талаар тусгасан байдаг. Тус журмын 3.1, 3.2-д заасан тайлбартай хэсгийг харвал салбарын хуульч, захиргааны мэргэжилтэн хөндлөнгийн гэрч байвал зохино гээд заасан. Гэтэл ******* нь сорил тогтоож, ажиллагаанд оролцож хөндлөнгийн байх байдлаа алдагдуулсан. мэргэжлийн хүн учраас энэ ажлыг мэднэ гэсэн боловч шалгалт хийх арга, ажиллагаа, зааварчилгаа, багажаа мэдэж байгаа зүйл байхгүй байна. Хариуцагч байгууллага журмаа ажилтнууддаа танилцуулаагүй, ажилтнуудаа сургалт зохион байгуулаагүй, шалгалтын ажиллагаанд оролцож байгаа ажилтны нөхцөл байдал тодорхойгүй байдал харагдаж байна. Сорилын хариу өөр өөр гарч байсан талаар гэрч *******, нар хэлж байна. Сорилын дүн ойролцоо дүн гарч байж тэр нь баталгаажих логиктой байсан. Сорил шалгалт хийсэн хүмүүс ямар багажаар, ямар заавар, арга, журмаар шалгалтын ажиллагаа хийхээ мэдэхгүй, хэн хэндээ найдсан байдлаар хийсэн. Тийм ч учраас гийн хийх ажлыг ******* хийсэн. Хөндлөнгийн гэрчээр оролцох ёстой ч мөн ялгаагүй шалгалтын ажиллагаанд оролцсон. Хөндлөнгийн байдлаар шалгалтын ажиллагаанд оролцох биш, нэхэмжлэгчийг шахсан, залхаасан байдлаар ажиллагаа явагдсан. 1 цагийн дотор 2 удаа үлээнэ гэдэг зүйл боломжгүй байна. Мөн 24 цагийн орчимд үлээлгэсэн асуудал байдаг. Шалгалтын ажиллагаанд хөндлөнгийн гэрч ямар ч байдлаар оролцоогүй учраас журмын 4.1, 3.2.1, 3.3.2-д заасан шалгах ажиллагаа хийгдээгүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4.-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдлууд байгаа бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын бус цагаар, амарч байсан. Хариуцагч тал уртын ээлжээр ажиллаж байгаа үед амралтын цаг хамаарахгүй гэж тайлбарласан. Хөдөлмөрийн хууль шинэчлэгдэж батлагдахдаа уртын ээлжийн зохицуулалтын ажлын цагийг зохицуулж өгсөн. 12 цагаас илүүгүй цаг ажиллах буюу нэхэмжлэгч нь өглөөний 06:00 цагаас оройн 18:00 цагийн ээлжээр ажилладаг буюу түүний ажил амралтын цагийг тодорхой зааж өгсөн. Тийм учраас амарч байгаа үе нь амралтын цагт хамаарна. 12 цагаас цаашхи цаг ажлын бус цагт хамаарна. Мөн энэ зөрчлийн цаана ямар хохирол хор уршиг учирсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч тухайн үйл явдлын дараа ажлын цагтаа ажилдаа гарч ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хариуцагч байгууллага хяналт шалгалтын ажиллагаагаа баталсан журмын дагуу явуулж чадаагүй. Нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх боловч ямар байдлаар хэрэглэсэн гэдгийг нь тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ХХК-д ажиллаж байх хугацаандаа буюу 2023.07.28-наас 29-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд нэвтрэх оролдлого хийсэн зөрчил гаргасан. ******* ******* ******* ХК-д 2022 оны 10 дугаар сараас онцгой дэглэм тогтоосон. Энэ хугацаанд бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс Өмнөговь аймгийн сумд байрлах хотхоны орж гарах үйл ажиллагаан дээр дотоодын цэргийн харуул хамгаалалтыг 24 цагийн турш ажиллуулж, 22 цагаас хойш кемпээс орж, гарах хөдөлгөөнийг хориглох арга хэмжээг авсан. Тухайн шөнө нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд нэвтрэхийг завдсан зөрчлийг анх Дотоодын цэргийн 810 дугаар ангийн албан хаагч н. илрүүлсэн байдаг. Тухайн цаг үед нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд чанга дуугаар ярьж, хүн амьтантай хэрүүл маргаан үүсгэсэн байдлыг илрүүлсэн. Дотоодын цэргийн албан хаагч нар нь цагдаагийн ахлагч н.ад нэхэмжлэгч Д.ийг шилжүүлж өгөн согтуурлын зэргийг шалгасан байдаг. Шөнийн 01:00 цагт Дотоодын цэргийн болон цагдаагийн албан хаагч нарын зүгээс өөрсдийн байгууллагын согтуурлын зэргийг шалгадаг багажаар шалгахад 2.64 гэсэн тоо бүхий хувьтай согтуурлын зэрэг гарсан гэдгийг рапортдоо тэмдэглэсэн байдаг. Энэ асуудлын талаар ******* таван******* ХК-ийн хотхоны менежер, диспетчер *******т дуудлага өгч мэдэгдсэн. Журмын дагуу хотхоны менежер, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан зэрэг хэд хэдэн ажилтан согтуурлын зэрэг шалгах багаж буюу драйгераар нэхэмжлэгчийг шалгасан. Шөнийн 02 цаг 03 минутын үед согтуурлын зэргийг шалгахад эхний сорилоор 2.36 гэсэн тоо гарсан байдаг, дараа нь 02 цаг 26 минутад сорил авахад 2.18 гэсэн тоо буюу бага зэрэг буурсан байдалтай тоо гарсан байдаг. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс сорил авсны дараа гарсан үр дүнг хүлээн зөвшөөрч журмын дагуу тэмдэглэл дээр гарын үсэг зурж, баталгаажуулсан. Хэрэв энэ сорилыг зөвшөөрөхгүй бол 3 дахь сорилыг хийх, цаашлаад цусны шинжилгээ өгөх асуудал байсан боловч 2 дахь сорилын үр дүнг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, тэмдэглэлд гарын үсэг зурснаар энэ ажиллагаа зогсож, баримтаар баримтжуулан нэхэмжлэгчийн амраасан. Эдгээр ажиллагаанууд журмын дагуу хийгдсэн. ******* ******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэм тогтоосон хугацаанд ажилтнууд тухайн дэглэмтэй холбогдуулан гарсан тушаал, бүх дүрэм журмыг чанга сахиж ажиллахыг ажилтнуудад үүрэг болгосон тушаал шийдвэр гарсан ч нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд нэвтэрсэн нөхцөл байдалтай байсан нь хүчин төгөлдөр багаж буюу Нийслэлийн стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан багажаар тогтоогдсон учраас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Д. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хотхонд нэвтэрсэн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч тайлбарлахдаа согтууруулах ундааны зүйл буюу архи хэрэглээгүй айраг хэрэглэсэн, багаж ажиллахгүй байсан, хэд хэдэн удаа үзэхэд янз бүрийн тоо гарч байсан гэдэг тайлбар хэлдэг. Нэгдүгээрт багаж ажиллахгүй байсан тохиолдол байхгүй. Хэд хэдэн удаа үлээлгэсэн гэх асуудлын тухайд Дотоодын цэрэг буюу цагдаагийн албан хаагчийн багажаар үлээлгээд 2.67 бүхэл гарсан. Мөн бид өөрийн албан ёсны багажаар үлээлгэхэд мөн 2 бүхэл гарсан нөхцөл байдал тогтоогддог. Эдгээр багаж нь эрх бүхий байгууллагаас албан ёсоор баталгаажуулсан багаж байгаа.Нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлаа далдлах зорилгоор янз бүрийн зүйл хэрэглэж, үнэрээ дарах гэж оролдсон гэдэг байдалтай байсан нь нөлөөлсөн, багаж бол ажиллахгүй байсан гэх зүйл байхгүй. Мөн багажаар хэд хэдэн удаа үлээлгэхэд янз бүрийн тоо гарч байсан талаар нэхэмжлэгч хэлдэг боловч цаг хугацааны хувьд 10-15 минутын дараа үлээлгэхэд согтуурлын зэрэг буураагүй. Харин тухайн нөхцөл байдалд шалгалт хийж, тэмдэглэл үйлдсэн албан хаагч нар согтуурлын зэргийг бага гаргах үүднээс нэхэмжлэгчид халуун ус, цай уулгах арга хэмжээ авч байсан гэх тайлбар хэлдэг. Гэвч амьсгал дахь согтууруулах ундааны хэмжигдэхүүн өндөр гарсан учраас энэ тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч архи уугаагүй, айраг уусан гэдэг талаар өөрөө ч хэлдэг. Өнөөдрийн тайлбартаа ч мөн хэлсэн. Тухайн үед гаргасан зөрчилтэй нь холбогдуулаад авсан тайлбарт ч мөн найз ирээд айраг уусан гэх тайлбар гаргадаг. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн түүний найз айраг уусан талаар тайлбарладаг. Айраг согтууруулах ундааны зүйл биш гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Айраг нь согтууруулах ундааны нэг төрөл болно гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох ажиллагаа журмын дагуу хийгдэхэд тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Тийм учраас нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 4.5.12-т заасныг зөрчсөн. Энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэр гарсан. Мөн нэхэмжлэгч тайлбартаа шалгалтын явцад хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн нь үндэслэлгүй. Хэрэв хоосон цаасан дээр гарын үсэг зуруулах үйл явдал болох гэж байсан бол нэхэмжлэгч хоосон цаасан дээр гарын үсэг зурахгүй гээд татгалзах эрх нь байсан. Нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь илэрхий байсан. Хэргийн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар шалгалтын ажиллагаа журмын дагуу хийгдсэн гэдэг нь тогтоогдож байна. Согтуурлын зэргийг шалгахдаа тухайн хүн архи уусан юм уу, айраг уусан уу гэдгийг шалгаж тогтоох боломжгүй. Энэ нөхцөл байдлаар нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа ажлын байр гэдгийг ажлаа хийж байх үеийг ойлгоно гэж байна. Хөдөлмөрийн дотоод журмаар ажлын байр гэдгийг төв оффис, уурхайн бүс, амралтын байр гээд бүгдийг нь хамруулсан. Эдгээр нь ажлын байр гэж тооцогдоно. Хүн эрхээ мэддэг бол үүргээ мэдэх үүрэгтэй. 22 цагаас хойш хөдөлгөөн хорьдог гэдгийг мэддэг учраас гарахгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагаа, ******* ******* ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, төрийн мэдээллийн сангаас гаргасан *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 4-5, 12-13/, 2023.09.15-ны өдрийн ******* ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны Т-23/31 тоот тэмдэглэл, 2023.10.18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-ийн 15-21/, эмч ын тодорхойлолт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024.10.4-ний өдрийн 5/1466 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 240-243/ зэргийг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, 5435528 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 дугаар Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоол, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаартай ******* ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, тус компанийн ТУЗ-ийн 2023.10.26-ны өдрийн 20 тоот Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай тогтоол, тус компанийн Өмнөговь аймгийн сум дахь салбарын 2023.08.04-ний өдрийн 03/328 тоот Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай албан бичиг, 2023.08.04-ний өдрийн Ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас, 2023.07.29-ний өдрийн Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, Согтууруулах ундааны сорил хийсэн тухай тэмдэглэл, тайлан, ******* ******* ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2022.03.01-ний өдрийн М/2022/0091 тоот ажил олгогч болон ******* нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Гүйцэтгэх захирлын 2022.11.02-ны өдрийн А/683 тоот Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаал, 2023.03.22-ны өдрийн А/89 тоот Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай тушаал, 2022.03.16-ны өдрийн А/124 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, 2021.12.30-ны өдрийн А/206 тоот тушаалаар батлагдсан Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам, хавсралтууд /хх-ийн 32-62/, 2023.07.28-ны өдрийн *******ийн Захиргаа удирдлагын хөгжлийн газарт гаргасан тайлбар, гэрэл зургууд, ФХ 0441 дугаартай Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн 2023.11.30-ны өдрийн 7/816 тоот албан бичиг, Эргүүл хамгаалалтын офицерийн рапорт, илрүүлсэн зөрчлийн бүртгэл /хх-ийн 68-76/, Өмнөговь аймгийн сум дахь салбарын захирлын 2021.12.30-ны өдрийн А/202 тоот тушаалаар баталсан Хотхоны журам зэргийг тус тус гаргасан.

 

5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2023.12.13-ны өдрийн 16393 дугаартай захирамжийн дагуу ******* ******* ******* ХК-иас ирүүлсэн *******ийн цалин хөлсний лавлагаа, 2023.07.29-ний өдрийн *******ийн эмнэлэгт өгсөн цусны шинжилгээний хариу гэх баримт /хх-ийн 85-87/,

зохигчдын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2023.12.25-ны өдрийн 163 дугаартай, 2024.01.03-ны өдрийн 666 дугаартай, 2024.03.18-ны 4967 дугаартай, 2024.05.22-ны өдрийн 9588 дугаартай, 2024.05.31-ний өдрийн 10090 дугаартай, захирамжийн дагуу шүүхэд мэдүүлсэн гэрч , , , , , ******* нарын мэдүүлэг /хх-ийн 123-127, 142-145, 157-165/, шүүх хуралдаанд өгсөн гэрч , нарын мэдүүлэг хэрэгт авагджээ.

 

ؿ тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* гч байгууллагад богдуулан ажил олгогчийн Б/522 тоот тушаалыг хүчингүй болгож, Барилга дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтсийн зуухны машинчийн 㿿 , ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч байгууллага нь уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, намайг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, амрах байранд нэвтэрсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь бодит байдалд нийцээгүй, зөрчил гаргасан гэх хугацаа амралтын цаг буюу ажлын бус цагт хамаарна, энэ зөрчлийн улмаас байгууллагад ямар нэгэн хохирол хор уршиг учраагүй, согтуурсан байдлыг драйгер багажаар шалгахад үр дүн нь янз бүр гарч байсан, уг багаж нь ажиллахгүй байсан бөгөөд цусны шинжилгээ өгөхөд ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үгүйсгэгдсэн байхад баримт нотолгоогүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн, согтуурлын зэргийг тодорхойлохдоо Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 3.2.1, 3.3.1, 4.1-д заасныг зөрчсөн гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, тус компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор шаардлагатай бол холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн болон үйлдвэрлэл технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул, осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигсдөд зохих хариуцлага хүлээлгэн ажиллах эрхийг олгосон, энэ эрхийн хүрээнд бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан Б/522 тоот тушаал нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь уурхайн хотхонд согтууруулах ундаа хэрэглэсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь хэрэгт байгаа баримтаар нотлогдсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1.Нэхэмжлэгч ******* нь 2013 оноос эхлэн ******* ******* ******* ХК-д тасралтгүй ажилласан бөгөөд хамгийн сүүлд тус компанийн Барилга дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтэст зуухны машинчаар ажиллаж байгаад 2023.08.11-ний өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь талуудын хооронд байгуулсан 2022.03.01-ний өдрийн М/2022/0091 тоот ажил Хөдөлмөрийн гэрээ, зуухны машинчийн ажлын байрны тодорхойлолт, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, төрийн мэдээллийн сангаас гаргасан *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэргээр нотлогдсон.

 

3.2.Нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн ******* ******* ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Б/522 тоот тушаалд 2023.07.28-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ амрах байранд нэвтэрсэн, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.08.11-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгохдоо БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дах заалтын 3.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.5, 8.4.12, Хөдөлмөрийн гэрээний 4.5.12-т заасныг тус тус үндэслэжээ.

 

3.3.Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 1.5-д Төв оффис, уурхайн бүс, хотхон, амрах байр, салбар төлөөлөгчийн газрын байр, агуулах, спорт заал, ...компанид хамаарал бүхий бусад газрыг ажлын байранд тооцно гэж, 8.4-т ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн үндэслэлүүдийг заасан байх бөгөөд 8.4.12-т Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа...хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх... гэж, талуудын хооронд байгуулсан 2022.03.01-ний өдрийн М/2022/0091 тоот ажил олгогч болон ******* нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.5-д Дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно гэж, 4.5.12-т Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа...хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх..., Өмнөговь аймгийн сум дахь салбарын захирлын 2021.12.30-ны өдрийн А/202 тоот тушаалаар баталсан Хотхоны журам-ын 5.2.6-д Хотхоноос гарах, орох хөдөлгөөнийг 22:00 цагаас хойш хориглоно, 7.1.9-д Хотхонд байрлагч нь согтууруулах ундаа... хэрэглэхгүй байхаас гадна тэдгээрийг хадгалахгүй, бусдад дамжуулах болон худалдахгүй байх, 12.2-т Хотхонд байрлах ажилтан нь согтууруулах ундаа... хэрэглэсэн нь тогтоогдсон бол...Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ноцтой зөрчил гаргасанд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болно гэж тус тус заасан байна.

 

3.4.Хариуцагч ******* ******* ******* ХК-ийн Өмнөговь аймгийн сум дахь салбарын захирлын 2021.12.30-ны өдрийн А/206 дугаар тушаалаар Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ыг баталсан байх бөгөөд уг журмын 1.3-т Согтууруулах ундаа гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи, айраг зэргийг хамруулан ойлгоно заасан бөгөөд уг журмын 3, 4 дэх заалтад согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн ажилтныг шалгах, хяналт тавих, согтуурлын зэрэг тогтоох сорил хийх ажиллагааг тодорхойлон заажээ.

 

Дээрх үйл баримтууд нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

3.5.Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ******* ************** ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн ******* ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэм тогтоосон хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, Засгийн газрын 2023.04.21-ний өдрийн 28 дугаар Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолоор ******* ******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан байна.

 

4.Хэрэгт авагдсан, 2023.07.29-ний өдрийн Согтууруулах ундааны сорил хийсэн тухай тэмдэглэлд ...Зөрчил гаргасан хүний мэдээлэл:...Тогоо ,...Зуухны машинист...I-Сорил, үр дүн-1: 2.36, цаг 02:02, II-Сорил, үр дүн-2: 2.18, цаг 02:26Үр дүнг зөвшөөрөв: Гарын үсэг //, РД:КЮ730424, Огноо: 2023.07.29Авсан арга хэмжээ: Кемпэд амраасан гэж,

Дотоодын цэргийн 810 дугаар ангийн 2023.11.30-ны өдрийн 7/816 тоот албан бичгийн хавсралт болох Эргүүл хамгаалалтын офицерийн рапорт-д ...Алба хаагчдаас илрүүлсэн зөрчил. 00:50 цагт ЭТТ-н галч ******* чанга чанга яриад утсаар хүнтэй хэрэлдээд байсныг 16-р цэг, д/а Л. шалгахад согтуу байна гэсний дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байв. ЭТТ-н диспетчерт мэдэгдэж а/а Ж. багаж үлээлгэхэд 2,64 хувийн согтолттой байв. ЭТТ-н мэргэжилтэн Энхбаяр, кемпийн менежер Барсболд нарт хүлээлгэн өгөв... гэж, 2023.07.29. Илрүүлсэн зөрчил гэсэн баримтад ...Шалган нэвтрүүлэх 16-р цэгээр 2023.07.29-ний орой 00 цаг 51 минутад ЭТТ ХХК-ийн галч мэргэжилтэй ******* нь согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хотхонд нэвтрэхийг завдсан зөрчлийг хамгаалалтын ажилтан дэд ахлагч Л., хяналт шалгалтын хүрээнд илрүүлэн таслан зогсоож, Эрүүл хамгаалалтын офицер дэслэгч З.Заяабаатарт мэдэгдсэн, цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлагч Ж.ад шилжүүлэн согтолтын зэргийг шалгах багаж /драйгер/-р шалгахад 2,64 зэрэгтэй гарч хотхоны кемп менежерт хүлээлгэн өгсөн... гэж тус тус бичигдсэн байх бөгөөд мөн зөрчлийн бүртгэлийн 113 дугаарт бүртгэгдсэн байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* ХК-ийн Өмнөговь аймгийн сум дахь салбарын хотхоны амрах байранд 2023.07.28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл /ингэний айраг/ хэрэглэж, 2,18-2,64 хувийн согтуурлын зэрэгтэй байсан болох нь дээрх Дотоодын цэргийн 810 дугаар ангийн Эргүүл хамгаалалтын офицерийн рапорт, Илрүүлсэн зөрчлийн бүртгэл, ФХ 0441 дугаартай Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ бүхий Alcotest 6810 загварын, AREB-1684 дугаартай, амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч /драйгер/-р ажилтан *******ийн согтолтын хэмжээг тодорхойлсон 2023.07.29-ний өдрийн Согтууруулах ундааны сорил хийсэн тухай тэмдэглэл, шүүхэд мэдүүлсэн гэрч , *******, С.Уугандунгаа, нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, компанийн Өмнөговь аймгийн сум дахь салбарын 2023.08.04-ний өдрийн 03/328 тоот Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай албан бичиг, 2023.08.04-ний өдрийн Ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас зэргээр нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* амарч байхдаа хотхоны гадна шөнийн 00:51 цагийн үед найз тай 1 литр орчим ингэний эсгэсэн айраг ууж, хотхоны амрах байранд буцаж орох үедээ 2,64 хувийн согтолтын зэрэгтэй байсан, дараа нь хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн С.Уугандунгаа, Захиргааны мэргэжилтэн *******, Хотхон хариуцсан мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй согтуурлын зэрэг тогтоох сорил явуулахад шөнийн 02:02 цагийн үед эхний хэмжилтээр 2,36 хувийн, 02:26 цагийн үед 2 дахь буюу давтан хэмжилтээр 2,18 хувийн согтолттой байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоны дээр 2023.07.29-ний өдрийн Согтууруулах ундааны сорил хийсэн тухай тэмдэглэлд эхний болон давтан сорилын үр дүнг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч ******* гарын үсгээ зурснаар 3 дахь буюу батлах сорилыг явуулаагүй талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж, гэрч *******, Г.Мандах, , нар мэдүүлсэн байна.

 

5.Хариуцагч байгууллагаас ажилтан *******ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоохдоо Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 3.1.4-т заасан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Монгол улсад хэрэглэхийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн согтуурлын зэрэг тогтоох зориулалтын багаж болох алколайзераар үлээлгэх сорил хийлгэж шалгана гэсэн, 3.2.1-д заасан Шалгалт явуулахдаа баталсан маягтын дагуу тэмдэглэл хөтлөх, 3.2.2-т заасан Шалгалтын явцад 2 буюу түүнээс дээш гэрчийг байлцуулан, шалгаж дууссаны дараа тэмдэглэлд гарын үсэг зуруулна гэсэн шаардлагыг хангаж, Согтууруулах ундааны сорил хийсэн тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд мөн журмын 4.2-т зааснаар Алкотестр багажаар үлээлгэхэд 0.00 хувь байх ба түүнээс дээш гарсан тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж 4.3-т зааснаар сорилыг эхний, давтан, батлах сорилт гэсэн үе шаттай явуулахаар заасан байна.

Уг журмын 4.3.1, 4.3.2-д зааснаар эхний үлээлгэх сорилын үр дүн зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан тохиолдолд сорил хийлгэгч үр дүнг зөвшөөрвөл согтууруулах ундаа хэрэглэсэнд тооцож тэмдэглэлд гарын үсгээр баталгаажуулах, зөвшөөрөөгүй тохиолдолд 4.3.3-т зааснаар давтан сорилтыг эхний сорилт хийснээс хойш 10 минутын дараа хийж, 4.3.4-т зааснаар уг үр дүн нь эхний сорилтын үр дүнг баталбал согтууруулах ундаа хэрэглэсэнд тооцох, үр дүн нь зөрүүтэй гарвал 4.3.6, 4.3.7-д зааснаар давтан сорилт хийснээс хойш 10 минут хүлээсний дараа батлах сорилтыг хийн, түүний үр дүн зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарвал сорил хийлгэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэнд тооцохоор зохицуулсан байна.

Дээрх журмын заалтуудын дагуу нэхэмжлэгч Д.ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг эхний ба давтан сорилтын үр дүнгээр шалгаж тогтоосон хариуцагч байгууллагын 2023.07.29-ний өдрийн Согтууруулах ундааны сорил хийсэн тухай тэмдэглэл, тайлан нь журмын заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 4.3.8, 4.3.9-д зааснаар сорил хийлгэгч батлах сорилтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол сүүлийн сорил хийгдсэнээс хойш 90 минутын дотор эмнэлгийн байгууллагад цус, шээсний шинжилгээг өгч шинжлүүлэх бөгөөд шинжилгээгээр ажилтны цусан дахь спиртийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс илүүгүй байвал согтууруулах ундааны зүйл хэрэглээгүйд тооцон, зардлыг байгууллагаас нөхөн олгох, эмнэлэгт шинжилгээ хийлгээгүй бол батлах сорилын үр дүнг үнэн зөв гэж үзэж согтууруулах ундаа хэрэглэсэнд тооцохоор заасан боловч Д. нь журмын 4.3.6-д зааснаар батлах сорилтыг хийлгээгүй, эхний болон давтан сорилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэрэгт авагдсан 2023.07.29-ний өдрийн Д.ийн эмнэлэгт өгсөн цусны шинжилгээний хариу, эмч ын тодорхойлолт зэргээр цусанд спиртийн агууламж илрээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч, гэрч гийн ...Тухайн өдөр Мөнхцэцэг эмч над руу залгаад цусны харвалт байж магадгүй, цусны ерөнхий шинжилгээ өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь очиж шинжилгээ авсан...******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээ өгье гэсэн би цусны ерөнхий шинжилгээ учраа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй, үрэвсэл болон цусны багадалт гардаг шинжилгээ гэж хэлсэн...цусны шинжилгээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох ямар ч боломжгүй... гэсэн, гэрч ийн ...Би тухайн өдөр уурхайд ээлжинд гарч байсан учир Д.т үзлэг хийсэн...үзлэг хийх үед 14 цаг 10 минут орчим болж байсан байх...Д. нь ...үзлэг хийх үед...стресстэй, депресст орчихсон байсан. Мөн тархины цусан хангамжийн өөрчлөлт бүхий артерын даралт ихэссэн байсан учир оффис дээр артерын даралт буулгах эмчилгээ хийсэн. Тэгээд даралт бууруулах эм өгөөд явахад эрсдэлтэй байсан учир цусны шинжилгээ өгөхөөр сумын эмнэлэг рүү явсан...согтуурлын зэргийг шүүх эмнэлэг тогтооно. Манай зүгээс цусанд хордлого гарч байгаа эсэхийг тогтоолгохоор шинжилгээ өгсөн... гэсэн мэдүүлгүүдээр дээрх баримтууд нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй юм.

Түүнчлэн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 4.3.8, 4.3.9-д заасны дагуу хариуцагч байгууллагаас батлах сорилтыг хийх шаардлагагүй гэж үзсэн, нэхэмжлэгч Д.ээс батлах сорилтыг хийлгэх хүсэлтийг журамд заасны дагуу гаргаагүй байна.

 

7.Нэхэмжлэгч *******ээс согтуурлын зэргийг тогтоох Alcotest 6810 загварын, драйгер нь ажиллахгүй, хэвийн бус ажиллагаатай олон янзын үзүүлэлт зааж байсан согтуурлын зэргийг буруу тодорхойлсон гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан ФХ 0441 дугаартай Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ-нээс үзэхэд 2023.04.20-ны өдөр Стандарт хэмжил зүйн газраас уг багажийг 025 тоот лацаар битүүмжлэн, 2023.10.20-ны өдрийг хүртэл хугацаанд улсын баталгаажуулалтыг хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.ийн согтолтын зэргийг тодорхойлоход ашигласан Alcotest 6810 загварын, драйгер багаж нь тухайн үед эвдэрсэн, хэвийн бус ажиллагаатай байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т ажилтан...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч Д. нь талуудын хооронд байгуулсан 2022.03.01-ний өдрийн М/2022/0091 тоот Хөдөлмөрийн гэрээний 4.5.12-т заасан Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа...хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх... гэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох үр дагавар бүхий ноцтой зөрчлийг 2023.07.28-наас 29-нд шилжих шөнө гаргасан болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон тул энэ үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д. нь урьд эрхэлж байсан зуухны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалган нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

 

9.Ажил олгогч байгууллагын буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх боловч, уг тушаалд үндэслэл болгосон ажилтан *******ийн хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үйл баримт нь тогтоогдсон, уг үндэслэлийг тушаалд тодорхойлон заасан байх тул Б/522 тоот тушаалыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

10.Хэрэгт авагдсан баримтуудаар, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дүгээр дэх хэсэгт Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж, 2 дугаар зүйлд Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино... 6/. тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх гэж заажээ.

Дээрх хуулийн дагуу Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоол гарч, хариуцагч байгууллагад 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, тогтоолын 3 дах хэсэгт Онцгой дэглэмийн хугацаанд ******* ******* ******* ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд даалгасугай: 3.1. ...шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад... гэсэн байна.

Эдгээрээс үзэхэд иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн, улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад зорилгоор хариуцагч байгууллагад тусад нь 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон үед өөрт олгосон эрх, үүрэг, эрх хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж Б/522 тоот тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

11.Нэхэмжлэгч Д.ээс ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот тушаалыг 2023.08.16-нд танилцаж хүлээн авсны дараа Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох зуухны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай гомдлыг 2023.08.25-ны өдөр ******* ******* ******* ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан байх бөгөөд тус комиссоос гомдлыг хянан талууд маргааны урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй гэж үзэн ажиллагааг дуусгавар болгон 2023.09.15-ны өдрийн Т-23/31 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл үйлдэж түүнийг 2023.09.28-нд нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгчээ.

 

12.Үүний дараа нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч дээрх агуулга бүхий гомдлыг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж, уг хорооноос гомдлыг хянан, маргалдагч талууд харилцан зөвшилцөөгүй, маргаантай асуудлаар ажил олгогч нар харилцан тохиролцох, эвлэрэх боломжгүй талаар илэрхийлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5.-д зааснаар болон Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.16-д зааснаар гомдол гаргагч *******ийн хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгож шийдвэрлэсэн тухай 2023.10.18-нд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг гаргаж, гомдол гаргагчид танилцуулсан байна.

Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан ажил олгогч байгууллагын 2023.09.15-ны өдрийн Т-23/31 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023.10.18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 72 дугаартай шийдвэр зэргээр нотлогдсон.

Иймд нэхэмжлэгч Д. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 72 дугаартай шийдвэрийг хүлээн авснаас хойш 2023.10.23-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8.-д ...энэ хуулийн...154.7.-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй байна.

 

13.Дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн, нэхэмжлэгч Д.ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан зуухны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

14.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

И лийн 115 дугаар зүйлий 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлий 160.1.2.- удирдлага болгон

 

:

 

1.պ уулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдох, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.08.11-ний өдрийн Б/522 тоот тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан зуухны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.И лийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

.