| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/01020/И |
| Дугаар | 191/ШШ2025/01939 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01939
| 2025о н 03ар 11дөр | 191/ШШ2025/01939 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Байнзүрх, С, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа би,
Нэхэмжлэгч: байрлах ГБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух С овогт Сын Х /РД: ***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,719,712.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар хариуцагч С.Хэс зээлийн үндсэн төлбөр 21,682,191.47 төгрөг, зээлийн хүү 1,023,468.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,052.64 төгрөг, нийт 22,719,712.50 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй С.Хд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,719,712.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.
Үүнд хариуцагч С.Х нь, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,786,619.17 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлөхөөр тохиролцов.
Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч С.Х нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ГБ ХК нь хариуцагч С.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,719,712.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Х нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,719,712.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,786,619.17 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,548.56 төгрөгийн 50 хувь болох 135,774.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 135,774.28 төгрөг, хариуцагч С.Хэс 135,774.28 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч С.Х нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,719,712.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3,786,618.67 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,786,619.17 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,548.56 төгрөгийн тал хувь болох 135,774.28 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 135,774.28 төгрөг, хариуцагч С.Хэс 135,774.28 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ГБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА