| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0147/э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 150
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Б.Хурц,
Гэрч М.Т,
Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, эхнэр охины хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангарын 22-30 тоотод оршин суудаг, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсэн, дугаарын регистртэй, Б овгийн Н А-д холбогдох 1708026240001 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.А нь 2016 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамал 5.2 граммыг түүж бэлтгэн, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Гангарын 22 дугаар байрны 30 тоот орон сууцанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ нууж байсан хар тамхийг татсан. Өвсийг 2016 оны 7 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Шаамар орж салхинд амрахдаа түүж авсан, тэгээд гэртээ ирээд хатаасан юм. Өөрийн ухамсараар дахин хэрэглэхгүй байж чадна, ял шийтгэл оногдуулахгүй байхыг хүсье гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Т мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А бид 2 маргалдсан. Би ээж рүүгээ утсаар ярьж дуудсан, ээжийг ирэхэд нь би маргаан дундаа хар тамхины хэрэгт шийтгэгдсэн талаар хэлтэл ээж маань цагдаад дуудлага өгсөн, миний өмнөөс өргөдөл гаргасан юм гэв.
Эрүүгийн 1708026240001 дугаартай хэргээс:
Гэрч М.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
…Орой 23 цагийн үед гэртээ байж байхад А-тэй гар утаснаас болж маргалдсан бөгөөд хэрүүл маргаан хийж байгаад над руу барьж байсан утсаа шийдээд “чи энэ утсаа өөрөө ав, ганц утаснаас болж үхлээ юу” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа алгадсан, мөн нуруу руу өшиглөхөөр нь би уйлаад “аав ээж хоёрыгоо дуудлаа” гэсэн чинь намайг зодож цохихоо болиод намайг зайл гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай аав, ээж хоёр ирээд намайг зодож цохисныг мэдээд цагдаа дуудсан... Алтангэрэл нь хар тамхины ургамал хэрэглэдэг бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг руу агаар салхинд гарчихаад ирье гээд явсан ба маргааш нь хар тамхины ургамал түүсэн гэж цагдаад баригдаад 2017 оны 10 дугаар сард шүүх хурлаар орж 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан юм. Тэнсэн харгалзах ял авсанаасаа хойш хар тамхины ургамал хэрэглэхээ болиогүй бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө хар тамхи хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирсэн...Гэртээ байхдаа хүртэл 00-н өрөөндөө ороод хэрэглэж байхыг нь харж байсан. А-ийг хар тамхи хэрэглэдэг талаар ойр орчмын хүмүүс нь бүгд мэдэж байгаа…гэжээ. /хх-26-27/,28-29/,
Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 8 сард над руу Сэлэнгэд цагдаа дээр байна, өвс түүж байгаад баригдаад гээд хэлэхээр нь анх сонсоод их гайхсан, өмнө нь тийм зүйл мэдэгдэж байгаагүй болохоор тухайн үед сонин санагдсан. Дахин тэрийг хэрэглээгүй байх гэж бодтол хэрэг болсон өдөр цагдаа гэрт ирж нэгжлэг хийгээд зуухны доороос өвс гаргаад ирсэн...гэжээ. /хх-37-38/,
Гэрч О.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой гэртээ унтах гээд хэвтэж байтал миний том охин Тэргэл над руу залгаад уйлчихсан “ээж ээ намайг ирээд аваач, би гэртээ харимаар байна” гэхээр нь манай охин ч ааштай юм чинь өөрөөсөө л болсон юм байлгүй, харанхуй шөнө айлд очиж хар хэрүүлд оролцоод яахав гэхэд “үгүй ээ, та заавал ир” гээд байхаар нь нөхөр очихгүй бол болохгүй юм бишүү хамт очъё гэхээр нь машинаа унаад нөхөр бид 2 охиноо авахаар очсон. Би нөхрийгөө битгий ор, аягүй бол зодоон нүдээн болоод бөөн хэрэг мандана гээд машинд нь үлдээчихээд би өөрөө гэр лүү нь яваад ортол...Тэргэл “эд нар чинь угаасаа эвдэрхий биз дээ, би чамайг тамхины хэргээр чинь цагдаад хэлнэ мэдэв ү” гээд хэрэлдэхээр нь би мэл гайхаад “юу яриад байна аа, юун хар тамхи яриад байгаа юм” гэхэд манай охин “ээж ээ энэ А хар тамхи татдаг, өмнө нь бас ийм хэрэгт холбогдоод 2 жилийн тэнсэн авсан” гэхээр нь би “Аээ би чамайг арай ч ийм хүн гэж бодсонгүй, чи ямар муухай хүн бэ” гэхэд та нар тэгээд яах юм, яаж ч чадахгүй, юу ч олж долоохгүй шүү гээд өөдөөс томроод байхаар би 102 луу залгаад дуудлага өгчихсөн юм...гэжээ. /хх-39-40/,
Гэрч Л.Д мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэгтээ:
...Би А-тэй нэг удаа каннабис өвс түүж байгаад баригдаад Сэлэнгэ аймгийн шүүхээр орж 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Өөрөөр хамт өвс ургамал түүж байсан удаагүй. Намайг өглөө сэрэхэд Алтангэрэл, Содбилэг 2 түүж байсан...Бид нар тэр өвснөөс өөрсдөдөө авч үлдээгүй. Тэгэх боломж ч байгаагүй...гэжээ. /хх-41-42/,
Гэрч Э.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Каннабис өвс ургасан байхаар нь бид 3 уутанд өвс түүж байтал ойн хамгаалагчид баригдаад...10 дугаар сард шүүхээс 2 жилийн тэнсэн авсан. Би үүнээс өмнө Алтангэрэлтэй хамт өвс түүж байгаагүй...Түүсэн өвсөө хураалгасан болохоор Алтангэрэл авч үлдээгүй... гэжээ. /хх-43/,
Шүүх эмнэлгийн химийн шинжээчийн ¹11195 тоот актын дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2.3 Шинжилгээнд ирүүлсэн СХД-ЦХ-1 А/Х 3.ногоон өнгийн өвс мэт ургамал а/х З.Лхагвабаяр гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта -9 тетрагидроканнабинол /delita-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
4. Илэрсэн бодис нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. /хх-45-46/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №11193 тоот актын дүгнэлтэнд:
1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн “Н.Пүрэвдорж 2017.11.27 Н.Алтангэрэл” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ -ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. /хх-48/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1066 тоот дүгнэлтэнд:
1. Н.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
2. Н.А нь одоо сэтгэцийн эмгэггүй байна.
3. Н.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Н.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. Н.Ал нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байна.
6. Н.А нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байна. Монгол улсад эмчлэгдэх боломжтой, СЭМҮТөв энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
7. Н.А- сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна гэжээ. /хх-53-54/,
Шүүгдэгч Н.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-/, өргөдөл /хх-3/, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-12-13/, шүүгдэгч Н.Аийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, хэргийн газар үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-14-18/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-19/ Н.А-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №11193, 11195, 1066 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.А гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.А нь 2016 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамал 5.2 граммыг түүж бэлтгэн, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Гангарын 22 дугаар байрны 30 тоот орон сууцанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч М.Тэргэлийн ”...Н.А нь хар тамхины ургамал хэрэглэдэг бөгөөд...2017 оны 10 дугаар сард шүүх хурлаар орж 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан...Тэнсэн харгалзах ял авсанаасаа хойш хар тамхины ургамал хэрэглэхээ болиогүй бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө хар тамхи хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирсэн...А-ийг хар тамхи хэрэглэдэг талаар ойр орчмын хүмүүс нь бүгд мэдэж байгаа…” гэх мэдүүлэг /хх-26-27/,28-29/,
-гэрч Д.Н-ны ”...2017 оны 8 сард над руу Сэлэнгэд цагдаа дээр байна, өвс түүж байгаад баригдаад гээд хэлэхээр нь анх сонсоод их гайхсан...Дахин тэрийг хэрэглээгүй байх гэж бодтол хэрэг болсон өдөр цагдаа гэрт ирж нэгжлэг хийгээд зуухны доороос өвс гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
-гэрч О.Мягмардуламын ”...Тэргэл эд нар чинь угаасаа эвдэрхий биз дээ, би чамайг тамхины хэргээр чинь цагдаад хэлнэ мэдэв үү гээд хэрэлдээд...манай охин “ээж ээ энэ Алтангэрэл хар тамхи татдаг, өмнө нь бас ийм хэрэгт холбогдоод 2 жилийн тэнсэн авсан гэхээр нь би “Алтангэрэлээ би чамайг арай ч ийм хүн гэж бодсогүй, чи ямар муухай хүн бэ” гэхэд “та нар тэгээд яах юм, яаж ч чадахгүй, юу ч олж долоохгүй шүү” гээд өөдөөс томроод байхаар би 102 луу залгаад дуудлага өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-39-40/,
-гэрч Л.Д-н ”...Би А-тэй нэг удаа Каннабис өвс түүж байгаад баригдаад Сэлэнгэ аймгийн шүүхээр орж 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн... Бид нар тэр өвснөөс өөрсдөдөө авч үлдээгүй. Тэгэх боломж ч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-41-42/,
-гэрч Э.С-йн ”...шүүхээс 2 жилийн тэнсэн авсан...Түүсэн өвсөө хураалгасан болохоор Алтангэрэл авч үлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-43/,
-сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-12-13/, шүүгдэгч Н.А-йн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, хэргийн газар үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-14-18/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-19/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1066 тоот дүгнэлт /хх-53-54/, шинжээчийн №11195,11193 дүгнэлтүүд, яллагдагч Н.А-йн сэжигтэнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.А-ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох хохирол байхгүй, шүүгдэгч Н.А-ээс гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.А- мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.А-ийг дээрх зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэх гэмт хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, дахин хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А-л 2 хоног цагдан хоригдсон болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар: Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Н.А-йн тухайд битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 5 грамм жинтэй ургамалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлт гаргахдаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, зүйлчлэлийг зөвшөөрч байгаа гэх дүгнэлтийг хийсэн атлаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт гаргах шатанд Н.А-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, тухайлбал хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Н.А-йн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 14 дүгээр талд авагдсан Н.А-н гэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.2, 24.1 дүгээр зүйлүүдэд заасны дагуу хийгдэх ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн, хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан сэжигтнийг шүүгчийн зөвшөөрөлгүй цагдан хорих мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж прокурорын зөвшөөрөл болон шүүхийн шийдвэргүй 48 цаг цагдан хорьсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн үндэслэлийг хангаагүй, хэрхэн сулласан талаарх шийдвэр байхгүй гэсэн хууль зөрчсөн ажиллагаанууд байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу энэ ажиллагаануудыг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах талаар санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, өмгөөлөгчөөс хууль зөрчиж хийгдсэн гэх ажиллагаа нь Н.А-г гэм буруутай эсэхийг тогтооход саад учруулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.2, 24.1 дүгээр зүйлүүдэд заасны дагуу хийгдэх ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн, хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан сэжигтнийг шүүгчийн зөвшөөрөлгүй цагдан хорих мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж прокурорын зөвшөөрөл болон шүүхийн шийдвэргүй 48 цаг цагдан хорьсон гэх ажиллагааг прокурор хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хүчинтэйд тооцсон талаарх баримт нь хавтас хэрэгт авагдсан бөгөөд нэгэнт шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.