Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0061

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүийн шү хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүийн шү хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шү хуралдаанаар,й

Нэхэмжлэгч: Ж.А /УМ/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Э.Б /КК/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгийг манай газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийн С.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шү хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.А******* шү хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Процессын түийн талаар:

1.1 Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар захирамжаар Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамжны 351а тоотод 357.65 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ө.Ж*******д өмчлүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ж.Агийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

1.2 Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамжны 351б тоотод 358.13 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар С.Цт өмчлүүлж, Э.Б, Э.Э, Э.Г нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн байна.

1.3 Улмаар 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай гэрээгээр Э.Э, Э.Г, С.Ц нар хамтран өмчлөгчөөс хасагдаж, Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамжны 351б тоотод 358.13 м.кв газрын өмчлөгчөөр Э.Бг бүртгэж, 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г олгосон.

1.4 Үүнийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай 321 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын 79 дэх хэсгээр Б******* дүүргийн 16 дугаар хороонд байрлах 358.13 м.кв газрыг Э.Бд өмчлүүлж, дөрөвдүгээр хавсралтын 87 дахь хэсгээр С.Цт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

1.5 Иргэн Ж.Агээс өөрийн эзэмшлийн газрын орц гарцыг давхцуулан олгосон газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайд шилжүүлэх талаар өргөдөл гаргасанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/1250 дугаар албан бичгээр ...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, ...өмчлөгчийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн тохиолдолд шүэд нэхэмжлэл гарган шийдвэрлэх боломжтой тул хуулийн байгууллагад хандана уу гэх хариуг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03/2670 дугаар албан бичгээр ...орц гарц гаргуулах тухай хүсэлтийг ирүүлснийг судлан үзэхэд одоо ашиглаж буй орц гарц нь бусдын өмчлөлийн газарт х*******рч байна. Иймд дээрх асуудлаа холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шүэд хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг тус тус хүргүүлжээ.

1.6 Улмаар Ж.Агээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бий нэхэмжлэлийг гаргасанд тус шүийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4105 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

1.7 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгийг манай газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан.

1.8 Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийн С.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан байна.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч Ж.Агээс анх шүэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөн ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Миний бие иргэн Ж******* овогтой А нь өөрийн төрсөн ах болох иргэн Ж******* овогтой Рийн хамтаар Нийслэлийн Б******* дүүрэг, 16 дугаар хороо, ******* 17 гудамж 351в тоот хаягт байршилтай, 186 нэгж талбарын дугаар бий, улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэлтэй, 358 м.кв талбайтай газрыг хамтран өмчилж авсан билээ.

Тус шүэд уг өмчлөлийн газар маань газрын мэдээллийн санд орц гарцгүйгээс бид бусдын эзэмшил газраар дамжин орж байгаа, гэнэтийн аюул осол тохиолдох, гал түймрийн машин, түргэн тусламжийн машин орох зэрэг анхан шатны эрх болон өмчлөлийн газраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хязгаарлагдаж байгаа тухай тус шүэд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжтай иргэн Э.Бгийн эзэмшлийн газраас манай орц гарцтай давхцаж буй хэсгийг нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлж өгнө үү гэсэн шаардлага бий нэхэмжлэлийг гаргасан.

Шүэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, бодит байдал, өөрсдийн амьдарч ирсэн тү зэрэгт дүгнэлт хийгээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэхэмжлэлээ гаргаж байна.

Шүэд нотлох баримт цугларах явцад бидэнд байсан баримтуудаас өөр мэдэхгүй байсан баримтууд гарч ирсэн бөгөөд манай аав одоо маргаж буй газрыг анх ганц айлаар эзэмшиж, "Газар эзэмших" 0*******6 дугаартай гэрчилгээтэй байсан байна. Энэ үеийн газрын зургийг гар аргаар зурж материалд хавсаргасан байгаа бөгөөд маргаж буй газар баруун талдаа хаалгатай 572 м.кв хэмжээтэй байсан байна. Уг хашааг аав маань дүү болох Х.Мыг суулгаж харж хандуулж байсан үед тухайн үеийн газрын албанд ажилладаг байсан хүмүүс ирж, нүүрс зөвшөөрөлгүй зарлаа гэдэг шалтгаанаар гэрчилгээг нь хураан авч яваад буцааж авчирч өгөхдөө хоёр хуваагаад өгсөн гэдэг. Үүнийг нотлох баримт нь Отгоны Э******* гэдэг хүний нэр дээр манай аавын гэрчилгээтэй яг адилхан гэрчилгээ олгогдсон байна. Энэ гэрчилгээг нягталж үзвэл гэрчилгээний дугаарын сүүлийн 3 орныг дарж бичиж төгсгөлийн 6 гэсэн тоог 7 болгож бичиж, гудамжны дугаар 14-351 байсныг 17-351 болгож өөрчилж, 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэсэн нэг өдрөөр бичиж үйлдсэн гэрчилгээ авагдсан байна. Энэ нь нэг өдөр, гэрчилгээний дугаарыг баллаж тоог нэгээр нэмэгдүүлж, гудамж нь өөр гэрчилгээ олгогдох боломжгүй юм. Үүний дараа О.Э******* нь С.Цт газрын хэмжээг нэмэгдүүлж 2003 оны 10 дугаар сарын 03-нд 508.2 м.кв болгон өөрчлөн шилжүүлсэн байна. Улмаар С.Ц нь Нийслэлийн засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжаар 186 дугаар бий нэгж талбарын дугаартай кадастрын зураг үйлдүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. Гэтэл энэ нэгж талбарын дугаар бүртгэлгүй байгаа тухай Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/1747 дугаартай албан бичигт авагдсан байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгө албан ёсоор хуульд заасан үндэслэл журмын дагуу улсын бүртгэлд бүргэлгүй хүчин төгөлдөр бус байсан байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай" 321 дугаартай захирамжийн 3 дугаар хавсралтын "өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт гарсан иргэдийн жагсаалтын" 79 дэх хэсэгт Э.Б гэж оруулжээ. Энэ захирамжийн Гурав. "...өмчилсөн газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан"-ыг ...өөрчлөхдөө Э.Бгийн өмчилж буй газрын кадастрын зургийн газрын хэмжээ өөрчлөгдөж, солбицлын цэгүүд нэмэгдсэн байгаа ба Цын газрын кадастрын зургийн нэгж талбарын дугаар 186 гэж байгаа боловч, улсын бүртгэлд бүртгэлгүй байхад Бд 18 болж өөрчлөгдсөн байна. Энэ б баримтаас үзэхэд гуравдагч этгээдийн зүгээс анхнаасаа хуурамч баримт бүрдүүлсэн байх нөхцөл байдалтай байгаа ба манай газрыг өөрийн болгосон кадастрын зураг хийлгэж шийдвэр гаргуулсан байна гэж үзэж байна.

Мөн манай газрыг давхардуулан олгож, орц гарцгүй болгосон байгааг шүэд нотлох баримт цугларах явцад бататгаж олж мэдсэн. Бодит байдал дээр бид өнөөдрийг хүртэл газраа эзэмшихдээ баруун талынхаа хаалгаар гарч, орсоор ирсэн бөгөөд ийм л байгаа гэж бодож ирсэн.

Гэтэл ийм зөрчилтэй, санаатай буруу гаргуулсан кадастрын зураг хавсаргасан үндэслэлгүй баримтыг хавсаргаж 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай" 321 дугаартай захирамжийн 3 дугаар хавсралтын "өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт гарсан иргэдийн жагсаалтын" 79 дэх хэсэгт Э.Б гэж оруулсан захирамж гаргасан байна.

Энэ нь биднийг гэр орон, хашаа газартаа чөлөөтэй орж гарах, нэвтрэх боломжгүй болгож, өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг зөрчиж, өмч хөрөнгөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжгүй болгож, биднийг хохироож байна.

Энэ талаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын албанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэхийг хүссэн боловч "...шүэд ханд" гэсэн албан хариу өгсөн.

Нэхэмжлэгч миний зүгээс бодит байдал дээр манай газрын кадастрын зураглалыг Г" ХХК-аар хийлгэхэд хэрэгт авагдсан манай газрын кадастрын зурагтай тохирохгүй зөрүүтэй гарсан бөгөөд хажуу айлын барилга манай газарт 9 м.кв-р давж орж ирсэн давхар зөрчил илэрсэн. Иймээс би үүнийг зөвтгүүлж өөрчлүүлэхийг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан боловч 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05/74 дугаартай албан бичгээр өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Иймээс ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ИРгэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай 321 дугаартай захирамжийн 3 дугаар хавсралтын өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт гарсан иргэдийн жагсаалтын 79 дэх хэсэгт Э.Б гэсэн хэсгийг Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу манай газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Энэ хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд иргэн С.Ц нь миний аавын газар эзэмших гэрчилгээтэй ижил, О.Э******* гэх хүний дугаар, хаяг дарж бичсэн, 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн огноотой, газар эзэмших гэрчилгээг /хуурамч/ үндэслэж, төрийн өмч бий уг газрыг худалдаж аваад, 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газрын хэмжээг ихэсгэж, нэмсэн байдлаар Ц.Н гэсэн хүний гарын үсэгтэй, С.Ц өөрийн нэр дээр өөрчлүүлж, Б******* дүүргийн газрын албаны дарга С.Мын гарын үсгээр өөрчлөлтийг бүртгэж, ихэсгэсэн байдлаар өөрчлөлт оруулж, 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 289 дүгээр захирамжаар "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай" захирамж гаргуулж, 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн Ц.Баар кадастрын зураг үйлдүүлж хянуулалгүй, мөн өдрөө буюу 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өдөртөө Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргуулсан байна. Энэ нь ах бид хоёрт бэлэглэгдэж ирсэн газрын хэмжээг буруу болгуулж, багасгаж, манай газрын зарим хэсгийг өөрсдийн газраа болгуулж, бидний газрыг орц, гарцгүй болгохоор хохироосон байна. Энэ нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19-р зүйлийн 19.2.1, 19.2.2, 19.2.4 заалтуудыг зөрчсөн байна.

Иймд С.Цт олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр нь бидний хууль ёсны эрх ашигт халдаж, хууль тогтоомж биелүүлэлгүй, хууль бус шийдвэр гаргасан байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289 дүгээр захирамжийн С.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шү хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалсантай холбогдуулан зарим баримтыг тайлбарыг хэлье. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа асуудал нь хэрэгт авагдсан баримтаар, өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд хууль бус з*******р өөртөө давуу байдал олж авч, гэрчилгээтэй болсон. Үүгээрээ дараа нь өмчлөх эрх гаргуулж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн байна гэдэг талаар тайлбарлаж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 27 хуудастай анхны баримт ирсэн. Газар газраас ирж байгаа эдгээр баримтууд 1 биш, өөрөөр хэлбэл заримд нь байдаг, заримд нь байдаггүй. Үүнийг ямар учиртай болохыг хэлж мэдэхгүй байна. Анх Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн баримт дотор Ө.Ж*******гийн өмчилж байгаа кадастрын зураг гээд 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэсэн огноотойгоор гарч ирсэн. Үүнийг шинжлэн судлахад үйлдсэн хүн нь н.М, н.П гэх хүмүүс байсан. Үүнийг хэрхэн үйлдсэнийг мэдэхгүй байгаа. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст Ө.Ж******* гэдэг хүн өөрийн гараар газар өмчлөх гэрчилгээ авах тухай өргөдөл бичсэн. Энэ өргөдөл дээрээ газрын хэмжээг нь бичээгүй гэж ойлгогдож байгаа. Яагаад гэвэл, уг газар нь 350 м.кв болно гэдгийг нь харвал өөр хүний бичгийн хэвээр, нөхөж оруулж ирсэн байдалтай байна. Энэ нь давхар өөрийнх нь өмчлөх хүсэлт дээр 500 гаруй м.кв гэж бичиж өгсөн байдгаар нотлогдоно. Гэтэл яг энэ баримт дээр өнөөдрийг хүртэл Ө.Ж******* гэх хүнээс н.Г гэдэг эхнэр лүү, эхнэрээс нь охин, хүү хоёрт нь газрын өмчлөх эрхийн гэрчилгээ шилжих явцад газрын кадастрын зургийг хавсаргаж өгөхгүй байсан шалтгаан нь өмчлөгчийн кадастрын зураг байх ёстой байтал С.Ц гэх хүний кадастрын зураг яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгэгдээгүй дугаар бий С.Ц гэдэг хүний 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу 2004 онд анх өмчлөлийн гэрчилгээ үйлдүүлж байсан кадастрын зургаар гуравдагч этгээдийнх болгож оруулж ирсэн зүйл байгаа. Энэ нь эдгээр баримтууд дээр засвар үйлчилгээ оруулаад байна гэж харагдаад байгаа юм.

1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудсанд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан тоот байгаа. Энэ албан тоотууд дээр өмчлөгчийн кадастрын зураг мөн боловч үйлдсэн огноо нь 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдөр болоод, нэгж талбарын дугаар нь өөрчлөлттэй байдаг. Нэгж талбарын дугаар бол хуульд заасны дагуу өөрчлөгдөх үндэслэлгүй. Анхны кадастрын зураг дээр зураг үйлдсэн н.Баярмагнай, хянасан н.Ч гэсэн гарын үсэггүй, цаашаа залруулагдаад явдаг. Өмчлөх эрхийн бүртгэлийг анх 2008 он 05 дугаар сарын 07-ны өдөр хийлгэсэн. Энэ үедээ 350 м.кв-аар явж байдаг боловч охин Э.Бд шилжихдээ газрын хэмжээ өөрчлөлт ороод, нэмэгдээд байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст шинжлэн судалсан н.Бтай холбоотой газар баталсан, өгсөн, авсан гэж дурдагдаад байгаа асуудал. Энэ хүний газар өмчлөх шийдвэр 2005 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл, Ө.Ж******* гэдэг хүнийг газар өмчилж авахаас өмнө газрын гэрчилгээ гарчихсан байсан. н.М гэдэг газар харж байсан хүн н.Б гэдэг этгээдтэй Ө.Ж******* гэдэг хүний зөвшөөрөлгүйгээр газрынхаа хойд хэсгийг дур мэдэн өгсөн асуудал байгаа. Худалдсан биш өгсөн. Худалдсан гэвэл мөнгө өгч, авсан асуудал яригдах байх. Тийм баримт хэрэгт байхгүй.

н.Бын кадастрын зургийн 05 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн кадастрын зургаар солбицлуудыг нь тавьсан, үйлдсэн мэргэжилтэн н.Чийн гарын үсэг бичигдсэн байдаг. Эднийх 59 м.кв-аар явж байгаа. 60 дугаар хуудаст хэн түрүүлж ирж амьдарч байсан юм бэ гэдэг асуудал. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2000 онд ээжийгээ орон нутгаас оруулж ирж байсан гэсэн бол н.М гэдэг хүн 1996 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа гэдэг хорооны тодорхойлолт нь байдаг. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр газар дээр хэн анх байсан бэ, энэ хашаанд ямар хүмүүс амьдарч байсан болон хаалга нь анхнаасаа хаашаа харсан байсан бэ гэдгийг бодитоор гэрчилж өгч байгаа гэрчүүд юм. Тэгэхээр маргаад байгаа хаалга маань баруун тийшээ харсан тэр хэвээрээ л байгаа. Газрыг хэзээнээс эзэмшиж байсан бэ гэвэл, анх хашаагүй байх үеэс Ө.Ж******* гэдэг хүн тэр газрыг аваад, эзэмшиж байсан. Сүүлд гэрчилгээг 2 хуваагаад аваад явсан гэдгийг н.М мэдүүлэгтээ хэлдэг. Гуравдагч этгээдийн хэлж байгаагаар н.Э******* гэдэг хүнээс бид худалдаж авсан гэдэг. н.Э гэдэг хүн Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ажилладаг байсан, улсын байцаагч хүн. Тэгэхээр 1 улсын байцаагч нь гэрчилгээг нь хурааж авч яваад, нөгөө улсын байцаагчдаа хууль бусаар айлын хашааг 2 хуваасан гэрчилгээг өгөөд, гуравдагч этгээдэд худалдсан гэж миний зүгээс үзэж байгаа юм.

Хавтаст хэргийн 238 болон 247 дугаар хуудаст тодорхойлолтууд байгаа. Эдгээр тодорхойлолтууд намайг ирэхэд л анх энэ хашаа баруун тийшээ харсан том хаалгатай байсан гэдэг анхны нөхцөл байдлыг нь хэлж өгч байгаа. Газар зохион байгуулалтын албанаас ирсэн албан бичиг байдаг. Энэ албан бичиг дотор хувийн хэргүүдийг өгсөн. Энд Ө.Ж******* гэдэг хүний өгсөн өөр хүний бичиг орсон гарын үсэг бий өргөдөл энэ дээр гарч ирдэггүй. Энэ юуг илэрхийлээд байна вэ гэхээр Газар зохион байгуулалтын алба, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдтэй холбоотой болов уу гэдэг ойлголт байгаа. Ийм ч утгаараа бид шалгуулах зорилгоор Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргаж өгсөн. Одоогоор шалгаж байгаа.

Хавтаст хэргийн 72 дугаар хуудаст авагдсан баримт дээр 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэвлэгдсэн кадастрын зургаараа манайх яагаад ийм болчхов. Уг нь кадастрын зураг маань өмчлөх эрхийн гэрчилгээтэйгээ хамт байж хүчин төгөлдөр болж байх ёстой. Гэтэл кадастрын зургийг эзэнд нь өгдөггүй. Хавтаст хэргийн 73 дугаар хуудаст фото зураг буюу хашааны зураг байгаа. Энэ зургаар том хаалга, хэвээрээ байгаа. Түүний хажууд төмөр том хашаа, хуучин фото зураг дээр байгаа хашаа дээр явган хүний жижиг хаалга болсон. Тэр нь урдаасаа хойшоо ордог. 74 дүгээр хуудаст Э.Б газар өмчлөх талаар өргөдөл гаргахдаа газрынхаа хэмжээг бичдэггүй. Гэрчилгээ нь гарч ирэхээрээ хэмжээ нь өөрчлөгдчихдөг. 358 м.кв байх ёстой маань 400 гаруй болоод өөрчлөгдчихдөг. Хавтаст хэргийн 76 дугаар хуудаст газар хамтран өмчлөх тухай гэрээ, хэлцэл байдаг. Үүнийг нотариатаар ороод батлуулчихсан. Энэ гэрчилгээ дээр С.Ц гэдэг хүний гарын үсэг байдаг. Өмнөх б баримтууд дээр ийм гарын үсэг огт байхгүй. Тэгэхээр эдгээр баримтуудыг С.Ц өөрөө бүрдүүлж байгаагүй нь тодорхой байх шиг байгаа юм. 78 дугаар хуудаст Э.Бгийн газрын зураг, кадастрын байршил нь он, сар байхгүй. Нэгж талбарын дугаар нь өөрчлөгдөж орж ирээд, 358 м.кв-аараа явж байдаг.

Ө.Ж******* бол гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчилж авах өргөдөл гаргахдаа өөрийнхөө газрыг 572 м.кв гэж бичиж байсан байгаа юм. Тэгээд доор нь хашаа хуваасан 572 м.кв гэдгээ биччихсэн. Хамгийн гол нь хавтаст хэргийн 83 дугаар хуудас дахь гар зураг дээр хойд талын хэмжээ нь 11м, урт нь 41м, доод өргөн нь 22м, хаалгатай хэсэг нь 11м гэж байгаа. Энэ бүгдийг тооцоолоод хэмжээд үзвэл, 922 м.кв болно. Энэ 922 м.кв-аас зүүн талын буюу гуравдагч этгээдийн газар гээд байгаа 330 м.кв болж байгаа. Үүнийг хасах юм бол нөгөө 572 м.кв гараад ирж байгаа. Тэгэхээр тухайн үед үйлдэгдэж байсан энэ баримт үндэслэл бий зургаар үйлдэгдэж байсан баримт байна гэж нь нотлогдож байна. Мөн би тооцоо хийж үзсэн. Гуравдагч этгээд н.Бт өгчихсөн газар гээд байгаа зэргийг бүгдийг нь хасаад үзвэл, 572 м.кв буцаад гараад ирнэ. Энэ хэмжээ ингэж гарч ирээд байгаа шалтгаан нь н.М гэдэг хүн тухайн газрыг хойш нь сунгачихсан. Үүнийг хойш нь сунгасантай холбоотой бусад айлууд нь дагаад хойшоо сунгачихсан, гуравдагч этгээд ч мөн адил сунгачихсан. Энэ сунгасан хэмжээ үндсэн хэмжээнүүдэд ордоггүй, хэмжээнүүд нь зөрөх үндсэн шалгаан болж байна. Уг нь хэмжилт хийлгэе гэсэн хүсэлт гаргасан байсан. Гэхдээ бид өөрсдөө албан ёсны байдлаар хандаж, хүсэлт гаргаж, хэмжилт хийлгэсэн баримтаа хэрэгт өгсөн байгаа.

Ө.Ж******* гэдэг хүний гэрчилгээний өөрчлөлтийн бүртгэл дээр ямар нэгэн бүртгэл байхгүй. Нэгж талбарын дугаар зөрөхгүй. Сүүлд 2005 онд хийсэн зураг дээр солбицол, м.кв нь хэвээрээ байна. С.Ц гэдэг хүнийх дээр өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргахдаа 508 м.кв, анх гэрчилгээ дээр 350 м.кв байсан нь мөн ялгаагүй өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдсөнтэй холбоотой баримтуудыг нь хөөх юм бол С.Ц гэх хүний нотариатаар баталгаажуулсан гарын үсэгтэй тохирохгүй. Өмчилж авахынхаа өмнө хорооны оршин суугч болох нь үнэн зөв гэсэн тодорхойлолт авдаг. Уг тодорхойлолтыг хорооны Засаг дарга н.Санждорж гэдэг хүн хийж өгөхдөө газрынх нь хэмжээг зураад, энэ чинь хасагдана шүү гэдэг агуулгаар оруулсан юм шиг байгаа юм. Гэтэл н.П гэдэг хүн хэмжилт хийсэн зүйл гарч ирнэ. н.П гэдэг хүн хэмжилт хийгээд, хэмжээг нь 508 м.кв-аар 2 өөр болгоод 350 м.кв оруулаад зураг үйлдсэн байх магадлалтай. Үүн дээр 2 өөр хэмжилт байгаа. Ө.Ж*******гийн урт 41м байгаа, н.Цын урт 38.5м, 1,6м-ийн зөрүү гараад байдаг. Урт болон өргөнийг нь үзэхээр зөрүү гарч байгаа юм. Энэ үйлдэж байгаа зураг гэрчийн тайлбараар анхны цэгээсээ хөдөлгөөнгүй авсан зураг биш, өөр, өөр хэмжээ гарч ирж байгаа учраас өөр өөрөөр тайлбарлаж ярьж байх шиг байна. Ерөнхий бодит дүр зургаар бол тохироод байгаа. Яагаад анхнаасаа хууль бус гэж үзээд байгаа вэ, гэвэл, 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан н.Э******* гэх хүний нэр дээрх 2 ижил гэрчилгээний нэг нь байгаа. Яг 2 ижил гэрчилгээний бичгийн хэв нь ч ижилхэн, магадгүй үнэт цаас нь ч ижилхэн байхыг үгүйсгэхгүй. Энэ архивд байгаа баримт бичгүүдээс гаргаж ирж үзвэл, эх хувиас нь өнгөтөөр канондож, тамга дарж оруулж ирсэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ 2 эх хувь хоёулаа хадгалаастай байх шиг байгаа юм. Гуравдагч этгээд хариу тайлбартаа манайх анх энийг 60 жилийн хугацаатай авсан, энэ гэрчилгээ анхнаасаа манайх байсан юм гэж хэлдэг. Э.Б анхаараагүй зүйл нь анхнаасаа гэрчилгэнэ дээр 30 жил гээд биччихсэн байгаа. Гэтэл яагаад манайх 60 жил гэж яриад байна вэ гэхээр Э.Б хуульд заасан 60 жил гэдгийг уншчихаад ингэж ойлгоод байх шиг байна. Хоёрдугаарт, Э.Б өөрөө хууль зөрчиж авсан гэдгээ нотолж байгаа юм. Өнөөдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэсэн бид худалдаж авсан гэж тайлбарладаг. Тэгэхээр гэрчилгээ дээр нь шилжүүлэхдээ яаж шилжүүлэх талаар заагаад өгчихсөн байдаг. Үүнийг уншсан уу гээд түрүүн асуухад ойлгоогүй юм шиг байгаа юм.

Яагаад хамгийн анхны гэрчилгээг шалгуулах гээд ач холбогдол өгөөд байгаа вэ гэвэл, энэ гэрчилгээний хамгийн сүүлийн 3 орныг дарчихсан. Ө.Ж*******гийнх дээр 14-351 гэдэг бол үүнийг 14-ийг нь 17 болгох гэж дараад бататгах үүднээс 17-351 гэж доор нь давхар бичсэн байгаа юм. Энэ бол 2000 онд үйлдэгдээд байгаа бичиг. Ө.Ж******* дээр 2000 онд 14 дүгээр гудамж байж байгаад 2 бичгийнхээ нэг дээр нь яагаад 17 гэж бичээд байгаа вэ гэхээр анхнаасаа 17 дугаар гудамж байгаагүй гэдгийг гэрчүүд ч тайлбарладаг. 17 дугаар гудамж гэдэг нь сүүлд гудамж хуваахад гарч ирсэн. Тэгэхээр энэ бичгийг хуурамчаар үйлдээд, энэ бичгийг сүүлд гаргаж ирж байгаа шалтгаан нь тэр. Өөрөөр хэлбэл, 14 дүгээр гудамж байсныг нь мартчихаад 17 байсан гээд бичсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Энэ дээр нэг хүний бичиг мөртөө бичгийн хэвүүд нь өөрчлөгдөнө. н.Э гэдэг хүний нэрийг е үсэг болгож өөрчлөх зэргээр дуурайлгаж бичсэн нөхцөл байдлууд харагдаад байгаа юм.

н.Э******* гэх хүний нэр дээр байж байгаад С.Ц гэх хүний нэр дээр шилжих болохоороо 300 м.кв-тай газар маань яагаад өсчихдөг юм бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ баримт хавтаст хэргийн 96 дугаар хуудаст байгаа. 38*23=408 м.кв+102.2 м.кв гээд 588.2 м.кв болж байгаа юм. 408 м.кв-ыг энэ 2 тоонд нь хуваахад аль нь ч тохирохгүй. Хуучин бичсэн байсан тоог нь баллаж бичээд оруулчихсан байдаг. Үүнийг Ц.Н гэх үйлдээд гарын үсэг зурсан байдаг. Энийг 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн. Хаанаас 102 м.кв гаргаад нэмээд байгаа нь ойлгомжгүй. Үүнийг тухайн үеийн газрын албаны дарга н.М гэх хүн 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийж өгсөн байдаг. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь хавсралттай, хавсралт дээрээ санамж бичигтэй, санамж бичгээрээ тү соёлын дурсгалт газарт х*******рдаг учир хуулийн дагуу болзолтойгоор газар өмчлүүлсэн.

Э.Б хариу тайлбартаа 2000 онд С.Ц өндөр ээжийгээ Ула хот руу шилжүүлье гээд Б******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т 17 дугаар гудамж, 351 тоот хашааг н.Э******* гэх хүнээс 60 жилийн хугацаатай, эзэмших эрхийн гэрчилгээтэй, тухайн үеийн Б******* дүүргийн газрын албанд очиж бичиг баримтыг бүрдүүлэн худалдан авсан гэдэг. Энэ тайлбар дээрээ энэ газрыг тухайн үеийн Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ хариуцдаг улсын байцаагч н.Э өөрийн 2 хүэд болох н.Этуяа, н.Э******* нарт эзэмшүүлж авсан байдаг гэдгийг бас хэлсэн. Энэ нь н.Мын тайлбар, Э.Бгийн тайлбар хоорондоо тохирно. Энэ үйл баримт нь энэ газар дээр анхнаасаа хэн нь амьдарч байсан юм, өнөөдөр хэн нь байгаа вэ гэдгийг тодорхойлоод байгаа юм.

Гуравдагч этгээдийн хариу тайлбартайгаа хамт гаргаж өгч байгаа баримтыг өнөөдөр газрын алба холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа баримтууд гарч ирээд байдаг. Нэхэмжлэгчид байдаггүй. Энэ баримтууд яагаад Э.Б гэх хүний гарт байгаа вэ, архивд хадгалагдаж байх ёстой баримтууд яагаад Э.Бд оччихоод, тэр баримтуудыг яагаад шүэд гаргаж өгөөд байдаг юм бэ гэдэг асуудал яригдана. Хавтаст хэргийн 137 дугаар хуудаст авагдсан Ө.Ж******* гэдэг хүний гэрчилгээ дээр тухайн үед газраа үнэлүүлэх гээд Эм ХХК-д хандаж байсан байгаа юм. Энэ компанид хандахдаа миний хэрэгт гаргаж өгсөн фото зургууд, амины орон сууцны хөрөнгө үнэлгээний төвийн үнэлгээ хийж байсан баримтууд байгаа. Энэ фото зураг дээр өнгөтөөр хаалганы ямар байрлалтайг харуулсан байгаа. Цаана харагдаж байгаа хаалга нь гуравдагч этгээдийн орж гарч байсан харагдана. Хашаагаа тусгаарлаад зурчихсан. Эдгээр фото зургууд нь агаараас авсан сансрын зургуудаар давхар нотлогдоно. Өөрөөр хэлбэл, агаараас авсан сансрын зургуудад хэдэн онд, ямар гэр байсан бэ, хэдэн онд байшин болж хувирсан талаар болон хэдэн онд юу баригдсан бэ гэдэг нь тодорхой гараад ирнэ. Энэ үйл баримтаараа хашаа хаашаа харсан байсан бэ, ямар хаалгатай байсан бэ, яаж хуваагдсан бэ гэдгийг тодорхой гаргаж ирж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 321 дүгээр захирамжийн 3 дахь хэсэгт өмчилж авсан газраа өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон гэж байгаа. Кадастрын зурагт яаж өөрчлөлт орчхов гэдгийг авч үзэх хэрэгтэй. Ж.Адьяасүрэнд холбогдох байгууллагууд кадастрын зурагт өөрчлөлт орохгүй гэсэн байдаг.

Нэхэмжлэгч талд үлдсэн 1 баримтыг шүэд хуулбарлаж өгсөн байгаа. Тухайн үед хэвлэж байсан цаасны өнгө хүртэл өөр байгаа. Энэ үеийн кадастрын зургаар орц, гарц чинь байгаа шүү гэдгийг тэмдэглээд явсан байгаа юм. Ингээд тэмдэглэсэн байгаа учраас өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд энэ манай газар шүү гэж ямар нэгэн хуулийн байгууллагад хандаагүй нь, хүлээн зөвшөөрч нотолж өгч байна. Хэрэгт авагдсан баримтууд дотор хот төлөвлөлтийн юм уу, гандан хийдийн барилгын зургийн төлөвлөлтийн зураг гээд байгаа, үүнийг тодорхой шалгуулах шаардлага байгаа юм. Эдгээр баримтаар эдний газрыг ийм орц, гарцтай байна гэдгийг нотлоод байгаа юм. Энэ зургаараа хэмжилт хийлгэсэн. Тус хэмжилтийн гол үүрэг нь хэмжээнүүдээ тавьчихсан. Уг хэмжээнүүдийг авч үзэхээр, өнөөдрийн гуравдагч этгээдийн барьчихсан байгаа барилга нь нэхэмжлэгчийн хашааг даваад орчихсон буюу барилгаа давуулаад барьчихсан байгаа. Цаашид иргэний журмаар барилгыг нураалгах ёстой байдал харагдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас очиж хэмжсэн юм уу, үгүй юм уу гэдэг баримт нь энэ гэж ойлгож байна. Газар дээр нь очиж хэмжихээр хэмждэг, очоогүй нь сансрын зургаасаа хийдэг гэдгийг нотолж байна... гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Иргэн Ж.Агээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн "Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай 321 дугаартай захирамжийн 3 дугаар хавсралтын өмчилсөн газрынх нь бүртгэлд өөрчлөлт гарсан иргэдийн жагсаалтын 79 дэх хэсэгт Э. Б гэсэн хэсгийг Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар 52.5.1-д заасны дагуу манай газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлтэй танилцаад бэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 сарын 15-ы өдрийн 289 дүгээр захирамжаар Ула хот, Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамжны 3516 тоот хаягт байрлах нэгж талбарын 18 дугаар бий 358.13 метр.кв бий газрыг иргэн С. Ц, Э.Э, Э.Г, Э.Б нар өмчилсөн бөгөөд 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжаар хамтран өмчлөл хасуулан Э.Б нь өмчилсөн байна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 168 дугаартай иргэн Э.Бгийн өмчлөлд бүртгэлтэй байна.

Ө.Ж******* нь Ула хот, Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамжны 351 тоот хаягт байрлах 572 метр.кв газар эзэмшдэг байсан. 2005 онд хашаа хувааж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155 дугаартай захирамжаар Ула хот, Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамжны 351а тоот хаягт байрлах, 357.65 метр.кв бий газрыг иргэн Ө.Ж******* нь анх өмчилсөн байх бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 168 дугаартай, иргэн Ж.Агийн өмчлөлд бүртгэлтэй болно.

Ж.Агийн өмчилсөн газар нь эзэмших эрхийн гэрчилгээ олгоход орц гарцын маргаангүй байсан болно, Маргаан бий 2 иргэний газар ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байгаа нь Газрын удирдлагын цахим системд харагдаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Э шү хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал 2 нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Эхний нэхэмжлэлийн шаардлага бол Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийг хүчингүй болгох, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаараа 2004 оны 06 сарын 15-ы өдрийн 289 дугаартай захирамжийн 109 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай гэж ойлголоо. 2 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа хүчингүй болгуулах гэсэн байдаг. Гэвч энэхүү захиргааны акт нь ямар ч эрх зүйн үйлчлэл байхгүй захиргааны акт байдаг. Үйлчлэл байхгүй захиргааны актыг хүчингүй болгох гэдэг ойлголт байхгүй. Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дүгээр зүйлээр шаардаж байгаа гэж ойлгосон. Тухайн даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн захиргааны актын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болоогүй байхыг шаарддаг. Гэвч Нийслэлийн Засаг даргын 289 дугаартай захирамж нь үйлчлээд дуусчихсан, хүчингүй болчихсон байгаа учраас үүнийг хүчингүй болгоно гэдэг маань хууль зүйн хувьд хангагдах боломжгүй нэхэмжлэлийн шаардлага байна гэж харж байна. Зүй нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус байсныг тогтоолгох хүрээнд гаргасан бол арай өөр үйл баримт яригдах байсан байх. Гэтэл хүчингүй болгох гэдэг нь хангагдах боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна. Хэрвээ үүнийг хууль бус захиргааны акт гэж үзсэн бол 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаартай захирамж нь 37 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт болох ёстой байсан. 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дугаартай захирамж нь өөрөө хууль ёсны эрх зүйн актыг үндэслэж гарсан учир хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

2004 оны 06 сарын 15-ы өдрийн 289 дугаартай захирамжийг бас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хууль бус захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй акт байхыг шаарддаг бол ямар нэгэн байдлаар эрх зүйн зөрчилгүй гарсан захиргааны акт байдаг. Энэхүү 2 газар нь ямар нэгэн давхцал байхгүй гэдгийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас албан ёсны бичиг ирсэн. Нэхэмжлэгч тал өөрсдийн зөрчигдөж буй хууль ёсны эрх ашгийг буюу субьектив эрхийн хувьд тайлбарлаж чадсангүй. Тийм учраас нэхэмжлэгчид зөрчигдөж байгаа хууль ёсны эрх ашиг байхгүй байна гэж ойлголоо. Ямар нэгэн байдлаар давхцаагүй, гуравдагч этгээдэд хууль ёсны дагуу шилжсэн газрыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:

4.1 Гуравдагч этгээд Э.Б шүэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Миний эцэг Д.Э /РД:КК/ нь 2000 онд өндөр настай /эмээ/ С.Ц Ула хотод шилжүүлэн ирж, Б******* дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт Т 17-351б тоот хашаа газрыг иргэн Отгон овогтой Э*******ээс /Б******* дүүргийн Засаг дарга С.Эн 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон, Газар эзэмших гэрчилгээ дугаар 0*******7, 30 жилийн хугацаатай эзэмшиж байсан/ худалдан авч гэр байшин барьж суурьшуулсан билээ.

Монгол Улс анх удаа иргэндээ газар өмчлүүлэх тухай Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 06 сарын 28-ны өдөр тогтоол баталсан. Энэ дагуу Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Газар өмчлүүлэх тухай шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 289-р захирамж бий гэрчилгээг /Т 17-р гудамж 351б тоот/ Сийн Ц нэр дээр анхны өмчлөлийн гэрчилгээг авсан юм. Дараа жил нь хажуу айлын иргэн Ө.Ж******* гуайд мөн адил ижил хэмжээтэй /Т 17-р гудамж 351А тоот хаягт 2005 оны 155-р захирамж бий гэрчилгээг 1 жилийн дараа өгсөн байдаг.

Нэхэмжлэлд одоогийн хаягаа Т 17-р гудамжны 351в тоот гэсэн нь анх энэ хашаа эхний өмчлөл буюу 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн кадастрын зургааp иргэн Ө. Ж*******гийн хаалганы тоот нь 351А байсан. Дараа нь 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өмчлөх эрхийн гэрчилгээ дээр дугаар Г-22 нь 351в болгож өөрчилсөн нь тус газрыг 2 хувааж худалдан борлуулсан. Хуваагаад хойшоо харсан гарцаа хааж барьсан хүнсний дэлгүүр бий байшингаа, хуваасан газрын хамт иргэн Д.Ш /дуучин/ дүүдээ 17,0 сая төгрөгөөр худалдсан байдаг. Тухайн дэлгүүрийн хажуугийн цэнхэр том хаалга бий орц гарцаа дээрх иргэнд худалдаж, дундуураа хашаа барьсан нь орц гарцгүй болж манай газрыг ашиглах шалтгаан үүссэн. Газрын мэдээллийн санд орц гарцтайгаараа өмчлөлийн гэрчилгээ олгосон нь нотлогдох ба иргэн Ж.Адьяасүрэн нь нэхэмжлэлдээ "манай газар нь мэдээллийн санд орц гарцгүйгээс бид бусдын эзэмшлийн газар дээгүүр орж гарч байна гэсэн байна". Газрын тухай хуульд газрыг эзэмших, ашиглах, өмчлөх гэсэн гурван хэлбэр байгаа нь манай газар эзэмшлийн бус өмчлөлийн газар юм. Нэхэмжлэгч Ж.Адьяасүрэн нь Х.М ахаасаа өөрийн орц гарцтай хэсгийн газрыг зарсан мөнгөө нэхэмжилж авах нь зүйд нийцнэ. Өөрсдийн автомашин, түргэн тусламж, галын машин орох талаар орц гарцаа зарж байх тухайн үедээ бодолцох ёстой байсан ба Ж.Адьяасүрэн нь тэр үед сургуулийн сурагч байсан нь тухайн үед болсон процессыг мэдээгүй, ах Х.М нь ойлгуулж хэлээгүй асуудал байна. Харин нэхэмжлэгчийн эцэг Ө.Ж******* гуай тухайн үед миний эцэг Д.Э, эмээ С.Ц нарт учирлаж өнөөг хүртэл манай өмчлөлийн газраар орж гарч байгаа ч бид хашаагаа хаах, газар ашигласны төлбөр нэхэмжилж байгаагүй болно.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр иргэн Ө.Ж*******д газар өмчлүүлэхдээ хойноо орц гарцтайгаар олгосон нь газрын мэдээллийн санд Нэгж талбарын дугаар: 186 нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч Ж******* овогтой А нь эхний нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь манай газрыг орц гарцгүйгээр газар өмчлүүлсэн хэмээн нэхэмжилсэн нь шүэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар илэрч улмаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь гуравдагч тал болох бидний ажилд хүндрэл учруулж байгаагаас гадна нэхэмжлэгч тал цаг хожиж улмаар манай газар нь орц гарцтай гэдэг нэрийдлээр бусдад худалдах санал тавих зэрэг үйлдлүүд гаргасаар байна.

Ж.А уг нэхэмжлэлдээ газрын мэдээллийн санд орц гарцгүйгээс бид бусдын эзэмшил газраар дамжин орж байгаа гэж дахин дурджээ.

Миний эмээ Сийн Цын нэр дээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12-р зүйлийн 1.3 заалтыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 289 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 358,13 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь газар нь эзэмшил биш миний эмээгийн нэр дээр гарсан өмчлөлийн газар юм. Харин нэхэмжлэгч Ж.Адьяасүрэнгийн эцэг болох Ө.Ж******* гэх иргэнд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний 155 дугаар захирамжаар даруй 1 жилийн дараа өмчлөлийн газар олгосон нь бид бусдын газрыг хуурамч бичиг баримт бүрдүүлж орц гарцыг нь хааж өмчилсөн гэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлд мөн "шүэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтаар газрыг давхардуулан олгосныг бататгаж мэдсэн" гэсэн байна.

Гандангийн дэнжийн арын эгнээгээр тэр үед айл хашаа байдаггүй байсныг анх Б******* дүүргийн Засаг дарга С.Э өөрийн дүүргийн ажилчдадаа газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгсөн байдаг ба одоог хүртэл амьдарч байгаа айлууд байна. Тухайн үед Б******* дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт хоол үйлдвэрлэл хариуцан ажиллаж байсан улсын байцаагч н.Э уг газрыг хоёр хүдийнхээ нэр дээр авсан ба гэр бүлийн найзууд гэх Ө.Ж******* гуай Төв аймгаас манай дүү нар орж ирж байгаа хашааг чинь харж хандаж байя гэж гуйн Х.Мыг тус хашааг харуулан түр суулгасан байдаг. Тухайн үед хашааг нь харж байсан Х.М нь уг газарт нүүрс, мод задгайгаар зарж зөвшөөрөлгүй ТҮЦ ажиллуулж байсныг Ө.Ж******* гуайд хэлж байсан байна. Дараа нь мөн газарт эзний зөвшөөрөлгүй жижиг байшин барьж бичиг баримт гаргуулсан байсныг нь н.Э нь Б******* дүүргийн газрын албанд асуудал үүсгэж, өөрийн газраа буцаан авсан ба уг газраас Х.Мад хашаа чөлөөлж өгөхийг сануулсан боловч Ө.Ж******* гуай удаа дараа гуйж мөн гэр бүлийн хүнд нь дүү нарт нь энэ байдлыг хэлж байсан байдаг. Ингээд ядаж нэг газраа зарж эзэнтэй болгосон нь миний эцэг Д.Э худалдан авч ээжийгээ суулгасан ба хашааг яг тэнцүү хоёр хуваана "баруун талд байгаа газарт байсан нүүрс, контейнер зэргийг яаралтай чөлөөл, үгүй бол хашаанаас нүү гэдэг эзний шаардлагын дагуу бидэнд 3 хоногийн дотор хашааг чөлөөлж өгөөд О.Э*******, Х.М нарыг байлцуулан хэмжилт хийж 1см-ийн зөрүүгүй тэмдэг тавьж хашааг хувааж манайх шинээр банз мод шургааг авч хашааг босгосон байдаг. Энэ үед манай орц гарц баруун өмнөө одоогийн нэхэмжлэгч талын орж гарж байгаа хаалга бий хэсэгт байсан. Харин Х.Мынх нүүрс буулгаж ТҮЦ ажиллуулж байхад хойд талдаа том цэнхэр явган хүний болон машин багтах хэмжээний орц гарцтай байсан ба 2004 онд газрын өмч хувьчлал явагдах хүртэл тус тусын орц гарцаараа гарч байсан юм.

2005 онд манайх газар дээрээ бүтээн босголтын ажлууд хийж байхад иргэн Ө.Ж*******гийн хашааг харж суудаг Х.М гэгч нь өөрийн хашааны хойд талын орц гарцдаа ЗИЛ 130 машинаар буулгасан нүүрс, шуудайгаар савлаж зардаг түлшний модоо хураачхаад зай талбайгүй болохоор /хойшоо харсан хаалган дээрээ мод нүүрс зарна гэсэн томоор бичсэн зарлалтай байсныг тухайн үед хоронд ажиллаж байсан ажилчид батална/, мөн одоогийн орц гарцаар ашиглаж байгаа газарт өөрсдийн машинаа байрлууллаа гэж маргаан болоход тухайн үед Ө.Ж******* гуай өөрийн дүү нартаа учир байдлыг танилцуулж байсан билээ. Тун удалгүй дахин буюу 2005 онд нэхэмжлэгч Ж.Адьяасүрэнгийн ах нар өөрсдийн автомашинаа манай газарт оруулж байрлуулснаар миний эмээ С.Ц нь Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын дарга Ш.Батсэд 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл гаргасан байдаг.

2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөдлийн хариу ирүүлж миний эцэг Д.Э, Ө.Ж******* гуайн дүү Х.М нарыг дуудаж газрын ахлах мэргэжилтэн н.Баярсайхан маш тодорхой тайлбарлаж өгснийг иргэн Х.М сайн мэдэж байх ёстой. Уг тайлбарт "иргэн Х.М та хойд зүгт төв зам гудамж уруу харсан өөрийн хашааны орц гарцыг дэлгүүрийн байшин барьж газраа хуваасан одоо хүний өмчлөлийн газар дээгүүр орж гарна гэж дайраад байж болохгүй" талаар тайлбар өгснийг дурдвал.

Иргэн С.Ц нь газраа танд төлбөртэй ашиглуулж байна.

Та энэ хүнээс орц гарц худалдаж авч болно, нийслэлээс тогтоосон АА бүсийн үнэ тариф болон тухайн иргэн зарах үнээ тогтоож болно.

Дээрх асуудлаар тохиролцохгүй бол хуулийн байгууллагаар асуудлаа тавьж шийдүүлж болно" гэж тайлбарласныг Ө.Ж******* гуай болон Х.М нар маш сайн ойлгосон.

Одоогийн нэхэмжлэл гаргаад явж байгаа Ө.Ж******* гуайн охин Ж.Адьяасүрэн нь тухайн үед 17 настай сургуулийн хүэд байсан байна.

Ж.А нь нэхэмжлэлдээ кадастрын зураг хуурамчаар үйлдүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэжээ.

Газар өмчлөл явагдахаас өмнө уг газар нь 30 жилийн хугацаатай эзэмшлийн гэрчилгээтэй байсан. Миний эмээ Сийн Цын нэр дээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын Их Хурлын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан хуулийн 12-р зүйлийн 1,3 заалтыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2004 оны 289-р захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 358,13 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү захирамжийн хамт кадастрын зураг нь 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Нэгж талбарын дугаар 186, Зургийг үйлдсэн Б******* дүүргийн газрын албаны мэргэжилтэн Ц.Баярмагнай, Хянасан Газрын албаны дарга Б.Ч гэсэн нь нотолгоотой баримт бичиг юм.

Тухайн үед газар өмчлөх бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн газрын албанаас хүмүүс ирж алхдаг метрээр хэмжилт хийхэд миний эцэг Д.Э байлцан хамт хэмжилт хийж зүүн талын айл Х.М ч хойноо гарцтай байхдаа мөн хэмжилт хийлгэж явуулж байсан.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ бодит байдал дээр өнөөдрийг хүртэл баруун хаалгаар буюу манай хашаагаар орж гарч байсан гэжээ.

Нэхэмжлэгч манай газрын эмээгээс ач охиндоо шилжүүлсэн өмчлөлийн дараах жилүүдийн өөрчлөлтүүдийг дурдсан байх атал өөрсдийн /Т 17-351А тоот хашаагаа хоёр хувааж өөрийн гарцаа зарж, 351В болгож хуваасан өөрчлөлтөө огт дурдахгүй байгаа нь шүийн үйл ажиллагаанд худал мэдүүлэх, нуун дарагдуулах зорилго байхыг үгүйсгэхгүй гэж харж байна. Гэвч шү ажиллагааны үеэр нэхэмжлэгч талын зүгээс ирүүлсэн хоёр гэрчээс миний итгэмжилсэн төлөөлөгч эцэг Д.Эн асуусан асуулт болох "манай ээжийг эртнээс суурьшиж ирснийг мэдэх үү?, Мөн Х.М нь хойноо том хаалгатай мөн ТҮЦ-тэй түүгээрээ орж гарч байсан, түлээ, нүүрс зардаг байсныг мэдэх үү?" гэж асуухад хоёр гэрч "тийм мэднэ" гэж хариулсан нь тэднийг орц гарцтай байсан нь шүийн тэмдэглэлд бүртгэгдэн гэрчийн мэдүүлгээр нотолгоо болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь манай газрыг давхардуулан олгож, орц гарцгүй болгосон байгааг шүэд нотлох баримт цуглуулах явцад олж мэдсэн гэжээ.

Манай эмээгийн Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын дарга Ш.Батс даргад гаргасан өргөдлийн хариуд Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын даргын А/17 тоот тушаалаар өмчлөлийн газар ашиглах гэсэн маргааныг 6 сар судлаад хариу өгсөн нь "2005 оны 11 дүгээр сарын 04-ний 1-2623 тоот өргөдлийн хариунд газар өмчлөх шийдвэрт өрх тус бүрийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургийг баталгаажуулж хавсаргадаг бөгөөд уг зурагт өмчилсөн газрын хил заагийг тодорхой харуулсан байна" гэжээ.

Дээрх асуудлыг нэхэмжлэгч Ж.А нь мэдээгүй эсвэл түүний гэрчээр дуудсан ах Х.М нь нуун дарагдуулсан байж болзошгүй гэж үзэн бид нотлох баримтаар гаргаж байна.

Хэрвээ нэхэмжлэгч тал газар давхардуулан олгосон, орц гарцгүйгээр газар олгосон гэх нотлох баримт олсон бол мэргэжлийн байгууллагын Газрын Харилцаа геодези зурагзүйн газарт өгсөн өргөдөл, мэргэжлийн байгууллагын хариу дүгнэлт тоот, нэхэмжлэгчийн эцэг Ө.Ж*******д хүргүүлсэн нэг хувь тоот, иргэн Х.Мыг дуудаж өгсөн хариу тайлбарыг нэхэмжлэлдээ дурдаагүй, тухайн үед энэ асуудлаар манай талаас өгсөн өргөдлийг мэргэжлийн байгууллага 6 сар судлахдаа газрыг давхардуулсан, орц гарцгүй олгосон гэх буруутай шийдвэр байхгүй гэдгийг мэдсэн ч, бусдын өмчлөлийн газрыг дахин санаатайгаар авах гэсэн оролдлого гаргаж байна.

Кадастрын болон сансраас авсан зургийн тухай.

Анхны 2002 оны агаарын зургийг 2006 оны мэдээллийн сантай давхцуулсан байдлын зураг дээр Иргэн Ө. Ж******* гуайн орц гарц хойд талдаа байгааг нотлогдож байна.

Иймд 2002, 2005, 2006 онуудын сансрын аль ч зурагт нэхэмжлэгч тал болон манай газар тус тусдаа орц гарцтай байсан нь мөн л нотлогдож байна.

Б******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А5/74 тоот албан бичигт нэхэмжлэгч талд үнэн бодитой хариу тайлбар өгсөн байна.

Манай газар болох 351Б тоот нь баруун урд талдаа орц гарцтай байхаар тооцож тухайн үед өмчлөлийн гэрчилгээг олгосон байтал нэхэмжлэгч Ж.Адьяасүрэн нь Нийслэлийн Засаг даргыг буруу шийдвэр гаргасан мэтээр бусдын өмчлөлийн газрыг нийтийн эзэмшил болгох гэж үндэслэлгүйгээр гүтгэх байдлаар хандаж байна.

Нэхэмжлэгч тал бидэнд өөрсдийн одоогийн газраа зарах санал удаа дараа тавьж байгаа нь орц гарцтай болгосны дараа худалдан борлуулах сэдэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шү хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед Газрын тухай хууль гарч газрын алба маш зохион байгуулалттай ажилласан гэж боддог. Тэр үеийн ажил хийж байсан хүмүүс ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. Хамгийн гол нь тэнд амьдарч байсан хүмүүстэй хамт явж, алхаж хэмжиж, гарын үсэг зуруулж, хариуцлагатай ажилласан. Ө.Ж******* гэх хүн газаргүй гэж байхад нь хашаа хараад байж бай гэсэн нь н.Эгийн буруу болсон байна. Хашаа хатгах гэтэл 3 айл буулгасан байсан. Манайхыг уг газрыг аваагүй байхад нэхэмжлэгчийн газар хойно, урдаа гарцтай, нэвт гардаг байсан. Харамсалтай нь 2 айлын газар байсныг очиж хэлээд, баруун талын газрын гэрчилгээг нь шилжүүллээ, зүүн тал нь танайх хэвээрээ шүү гэж миний дэргэд шаардлага тавьж байсан учраас сайн мэдэж байгаа юм.

Газрын хэмжээг нэг 500 м.кв болоод, нэг 400 м.кв болоод байна гэж яриад байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар дээр очоод яагаад манай газар 400 м.кв болчхов гэхэд нийслэлээс улаан шугам татдаг юм гэж хэлсэн. Хойшоо сунгасан гэж яриад байгаа газар, дэлгүүр дундуур улаан шугам татаад нийслэлээс авдаг гэсэн. Үүнээс шалтгаалж талбайн хэмжээ өөр гарсан. Тэр газар баруун талаараа зайтай байхад хүн оруулж гаргахгүй гээд хаасан. Тэгээд манай газраар орж, гардаг болсон. Манай ээж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт өргөдлөө өгч, тус газраас 6 сар судлаад, Ө.Ж*******, н.М нарын газрыг бүгдийг нь судлаад, биднийг суулгаж байгаад тайлбарлаж өгөөд, ийм учраас энэ газрыг худалдаж ав, эсвэл түрээсэл гэсэн. Миний зүгээс мэддэг газар нь сайхан зохицуулаад өглөө гэж бодоод гарсан. Дараа нь тухайн газарт дахин төлөвлөлт хийнэ гээд хороон дээр хурал хийх үед н.М танай газар айлын газар дээр орж гардаг юм байна гэж олон хүний нүдэн дээр хэлсэн.

Хэрвээ хойд талын газраа зараагүй байсан манайхтай эднийх газраа булаацалдахгүй. Өөрийнхөө орц гарцыг зарчхаад, хүний газраас авна гэж байж болохгүй. Шүээр явахаасаа өмнө нэхэмжлэгч маш олон газар өргөдөл өгсөн байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргаад, тус захиргааны байгууллагаас 2023 оны 05 дугаар сард өмчлөлийн газар тул болохгүй гэсэн хариу өгсөн. Дараа нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариу өгсөн байдаг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн албан бичгээр болохгүй гэсэн хариу өгсөн. Сүүлд хариуцагч талаас н.Б******* гэж хүн бусдын өмчлөлийн газар тул болохгүй гэж хариу өгсөн. Маш олон газраас хариу өгсөн. н.Э, н.Г гээд олон өмчлөгч байж байгаад, тухайн үед нэг хүнд 1 л газар эзэмшүүлдэг байсан. бусад хамтран өмчлөгч нар нь өрх тусгаарлаад явсан учир манай ээж ач охиныхоо нэр дээр шилжүүлсэн.

Сансарын 13 зураг байгаа. 1 дээр нь ч давхцалтай гэж гараагүй. Шүээс хийсэн газрын үзлэгээр хойд талын цэнхэр хаалга манай байшингийн зүүн талд хэвээрээ байгаа. н.Э гэж хүн газрын албаны хүн биш нийтлэг үйлчилгээнд хоол үйлдвэрлэл хариуцсан улсын байцаагч байсан. Тэр хүний хүдийн нэр дээр байсан газрын хууль журмын дагуу 2 талаас бичиг баримтаа цуглуулж өгсөн. Урд талын гэр тэр чигээрээ үлдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өмчлөлийн газартай минь үлдээж өгнө үү... гэв.

4.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.А******* шү хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамж 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжаар газар бусдын өмчлөлд шилжсэнээр эрх зүйн үйлчлэл байхгүй болж, дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага Э.Бгийн газраас манай орц гарцтай давхцаж буй хэсгийг нийтийн эзэмшлийн талбай руу шилжүүлж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаад, дараа нь газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Захиргааны эрх зүйн актыг хүчингүй болгуулах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн яг хэдээр нь гаргаж байгаа тухай ямар ч үндэслэл заадаггүй. Мөн шүийн хэлэлцүүлэг болон нэхэмжлэлд нэхэмжлэгч 351в тоотод нэхэмжлэгч оршин суудаг гэдгээ илэрхийлдэг. Э.Б нь 351б тоотод оршин суудаг. Өмчлөлийн эрх шилжсэн асуудал дээр маргаангүй. Гэтэл давхацсан асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргадаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болон агуулга зөрүүтэй байна гэж харагдаж байна. Гэрч н.Э******* тухайн үед хяналт шалгалт өөр байсан, яаж хийгдсэнийг мэдэхгүй гэдэг зүйлийг хэлсэн. Иймд 2005 оны 155 дугаар захирамжаар 351а тоот Ө.Ж*******гийнх байсан. 351а тоотын газрыг 2 хуваагаад 351а, 351в болгоод өмчлөлөө 2 хуваасан. Энэ талаар нэхэмжлэгч Ж.А мэдээд тайлбар өгч байна. Гэтэл газраа зарчхаад одоо Э.Бгийн газар манайхтай давхацсан байна гэдэг асуудлыг ярьж байгаа нь газар өмчлөлийн асуудал, өөрсдийнхөө энэ асуудал дээр дүгнэлт хийх ёстой юм болов уу гэж харагдаж байна. 2010 оны 05 дугаар сарын12-ны өдрийн 321 дүгээр захирамж эрх зүйн зөрчилгүй захиргааны акт юм. Иймд Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

5.1. Шү, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүнд х*******рах шүэд ирүүлсэн болон шү хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шү хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шү хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн газрын эрхтэй холбоотой үйл баримтаас үзвэл,

6.1. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 155 дугаар захирамжийн хавсралтын 78-аар Өгийн Ж*******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамж, 351в тоот хаягт байршилтай 358 м.кв 4,725,600 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж, түүний хүсэлтийн дагуу 00 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэж, 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр олгосон.

6.2. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр Б******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 358 м.кв газрын өмчлөх эрхийг Ө.Ж*******гийн эхнэр Н.Гт шилжүүлж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаар гэрчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр олгожээ.

6.3 Үүний дараагаар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 2357 дугаар гэрээгээр дээрх газрын өмчлөх эрхийг Н.Гөөс өөрийн төрсөн хүдүүд болох Ж.Р, Ж.А нарт шилжүүлж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*******0 дугаар гэрчилгээг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгожээ.

7. Гуравдагч этгээдэд х*******рах үйл баримтыг түүвэрлэн үзвэл,

7.1. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамжны 351б тоотод 358.13 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар С.Цт өмчлүүлж, Э.Б, Э.Э, Э.Г нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн байна.

7.2. Улмаар 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай гэрээгээр Э.Э, Э.Г, С.Ц нар хамтран өмчлөгчөөс хасагдаж, Б******* дүүргийн 16 дугаар хороо, Т 17 дугаар гудамжны 351б тоот хаягт байршилтай 358.13 м.кв газрын өмчлөгчөөр Э.Бг бүртгэж, 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г олгосон.

7.3. Үүнийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай 321 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын 79 дэх хэсгээр Б******* дүүргийн 16 дугаар хороонд байрлах 358.13 м.кв газрыг Э.Бд өмчлүүлж, дөрөвдүгээр хавсралтын 87 дахь хэсгээр С.Цт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

8. Бусад үйл баримтын талаар,

8.1. Тус шүийн 2023 оны 08 дүгээр сарын 21-ний өдрийн 1/6256 дугаар албан бичгээр хандсаны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ...Нэгж талбарын 168 дугаартай газар нь 357 м.кв талбайтайгаар иргэн Ж.Агийн нэр дээр өмчлөх эрхээр бүртгэлтэй, нэгж талбарын 168 дугаар бий 489 м.кв талбайтайгаар иргэн Э.Бгийн нэр дээр өмчлөх эрхээр бүртгэгдсэн, ...Газрын мэдээллийн сангийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мэдээлэлд бүртгэлтэй ....дээрх газрууд нь 2005-2007, 2010-2015, 2017-2019, 2021, 2022 оны агаарын болон сансрын зургийн хил заагт х*******рч байх тул давхцуулан хүргүүлж байна гэх хариугаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрууд ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй талаар агаар, сансрын зургуудыг ирүүлсэн.

9. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгийг манай газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

9.1 Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгээр С.Цоос хамтран өмчлөгчийн бүртгэлтэй байсан иргэн Э.Бд газар өмчлөх эрхээ шилжүүлэх эрх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т өмчилж авсан газраа кадастрын болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд, өмчийн газраа бусад иргэдийн өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх гэж зааснаар үүссэн ба ийнхүү өмчийн газраа бусдын өмчлөлд шилжүүлснээр хариуцагч Нийслэлийн Засаг даргаас мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Иргэнд газар өмчлүүлэх эрх бий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасны дагуу шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэхүү маргаан бий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шү үзлээ.

9.2 Тодруулбал, нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээний дагуу олж авсан үл хөдлөх эд хөрөнгө болох газар өмчлөх эрх нь анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжаар Ө.Ж*******д газар өмчлөх эрх олгосноор үүссэн бол гуравдагч этгээдийн газар өмчлөх эрх нэхэмжлэгчээс урьд нь үүссэн буюу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар С.Цт газар өмчлөх эрх олгосноор үүссэн байна.

9.3 Иймд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, 38 дугаар зүйлийн 38.1-т Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж иргэнийг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохыг хуулиар хатуу хориглосон бөгөөд өөрийн газар өмчлөх эрхээс урьд үүссэн гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулсан хариуцагчийн шийдвэртэй газрын давхцалын талаар маргах эрх нэхэмжлэгчид хуулиар үүсэхгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шү дүгнэлээ.

9.4 Харин орц, гарцын асуудлаа иргэний шүээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү шүийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

10. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийн С.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

10.1. Уг захирамжийн 109 дэх хэсэг буюу С.Цт холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 4 дэх заалтаар буюу энэ захирамж гарсантай холбогдуулан 4 дүгээр хавсралтын 87 дахь хэсэгт хүчингүйд тооцсон байна.

10.2. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна гэж заасан.

10.3. Иймд хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон захиргааны актыг шү дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Ийнхүү эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

11. Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т нөхөн төлүүлэх шүийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Агээс, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгийг манай газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийн С.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бий нэхэмжлэлийг бэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН