Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/65

 

 

 

                                        Д.*******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Д.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 75/2022/032/Э индекстэй 2 хавтас хэргийг 2022 оны дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, ******* оны дүгээр сарын -ны өдөр Хөвсгөл аймгийн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Хөвсгөл аймаг, сум, дүгээр баг, Уялган гэх газар оршин суух үндсэн хаягтай, одоо Дархан-Уул аймгийн Дархан сум дугаар баг дүгээр байрны тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: РР7390/,

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 0-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Долоон гол” гэх газраас нэн ховор амьтан болох Хүдэр /эр/ 5 ширхгийг тусгай зөвшөөрөлгүй агнаж байгаль экологид 90.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан”

Мөн ховор ургамал болох жинхэнэ.онгол /чага/ мөөг 4.035 киллограммыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж .22.235 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2, 24.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал түүсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 / гурван / жилийн хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хураагдан ирсэн 4.035 кг чага мөөгийг улсын орлого болгож, түүний үнэ 408.745 төгрөгийг хохирол, хор уршиг болох 7.87.490 төгрөгөөс хасаж, шүүгдэгч Д.*******аас байгаль экологид учруулсан хохирол, хор уршиг болох 7.408.745 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэрийн заар 5 ширхэг, ятга шаазгай шувуу 3 ширхэг, төмөр хавх 5 ширхэг, Моnel гэсэн бичиглэлтэй шилэн жин, 7:4 гэсэн дугаартай сум 3 ширхэг, Е гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хошуутай сум 5 ширхэг, 0:87 гэсэн дугаартай сум 2 ширхэг, дугаартай улаан өнгийн сум 8 ширхэг, гэсэн дугаартай ногоон өнгийн сум 5 ширхэг, гэсэн дугаартай “cellior belliot” гэсэн бичиглэлтэй сум 22 ширхэг, шаргал өнгийн сум ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Д.******* нь 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс 03 дугаар сарын 0-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Долоон гол” гэх газраас нэн ховор амьтан болох Хүдэр агнасан, ховор ургамал болох жинхэнэ онгол буюу чага мөөг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэгт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Д.******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, болсон үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлсэн, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа.

Түүнчлэн Д.*******ы холбогдсон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, чага мөөг болохыг мэдэлгүй, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, чага мөөг түүж байгаль орчинд шууд учруулсан 45 сая төгрөгөөс 20 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан, зарж борлуулах ашиг олох зорилгогүй байсан, хувийн хэрэгцээндээ зориулж түүсэн байдаг.

Одоо байгаль орчинд шууд учруулсан үлдэх 25 сая төгрөгийг төлж барагдуулж байгаа ба болсон үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэмшлээ маш их ойлгож байна  гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ хөнгөрүүлэх нөхцөл байна гэж үзэж дүгнэлт хийсэн. Үүнд бас хүндрүүлэх нөхцөл байдал харагддаг. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж хуульчилсан. Тиймээс үүнийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийж байна.

Давж заалдах шатны шүүхээс өмнө хохирлоос төлж барагдуулсан байгаа. Тэгсэн хэдий ч 4.87.490 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал ганцаараа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хавтаст хэрэгт компанид ажилладаг гэсэн тодорхойлолт авч ирсэн. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тухай тодорхойлолт байхгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангадаггүй. Торгох ял оногдуулж өгөөч гэсэн саналыг илэрхийлсэн боловч энэ нь биелүүлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Д.*******д холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

. Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 0-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Долоон гол” гэх газраас нэн ховор амьтан болох Хүдэр /эр/ 5 ширхгийг тусгай зөвшөөрөлгүй агнаж байгаль экологид 90.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг, ховор ургамал болох жинхэнэ.онгол /чага/ мөөг 4.035 килограммыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж .22.235 төгрөгийн хохирол, хор уршиг тус тус  учруулсан  болох нь

- гэрч Ш.*******ын “...Эко-2022 нэгдсэн арга хэмжээний үеэр *******ы зорчиж явсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад түүний ачаа тээшинд нэн ховор амьтан болох хүдрийн заар, төмөр хавх, шаазгай  зэрэг байсныг хураан авсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Ц.*******гийн “ ...  Ука гэдэг залуу над руу залгаад “та Дархан явах  юм уу нэг хүн 50.000 төгрөг төлөөд явна” гэж хэлсэн... Бугантаас Дархан орох замд хэсгийн төлөөлөгч машин зогсоож шалгасан...” гэх мэдүүлэг,

- Эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд хийсэн тэмдэглэл,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 сарын 0-ны өдрийн 93 тоот “...бие гүйцсэн /эр/ Хүдэр-Moschus moschiferus /linaeus 758/ -ийн заар байна. Эдгээр нь 5 ширхэг бодгалийн заар байна.  Хүдэр-Moschus moschiferus /linaeus 758/  нь Нэн ховор амьтны жагсаалт, Монгол улсын Улаан номонд орсон зүйл. ...” гэсэн дүгнэлт,

Сэлэнгэ аймгийн “Бэлчир” бүсийн сум дундын ойн ангийн инженер Ж.Ганцэцэгийн гаргасан 2022 оны 04 сарын 8-ны өдрийн 07 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн ууттай бор өнгийн зүйл нь  шинжилгээнд тэнцэнэ. ... энэ нь Монгол нэршил нь Жинхэнэ онгол /Хусны Чага/ болно.  Тус мөөг нь Монгол улсын  засгийн газрын 995 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 45 дугаар тогтоолоор  ховор  ургамлын жагсаалтад багтсан.  Мөн 208 онд хэвлэгдсэн ургамлын улаан дансанд “Устаж байгаа-CR” биологийн төрөл зүйлийн ангилалд үнэлэгдсэн.”... гэсэн шинжээчийн дүгнэлт,  мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 сарын -ны өдрийн 8-04-003/22 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.  

                   2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.******* нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтныг  буюу Нэн ховор амьтны жагсаалт, Монгол улсын Улаан номонд орсон 5 эр Хүдэрийг  тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын  засгийн газрын 995 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 45 дугаар тогтоолоор  ховор  ургамлын жагсаалтад багтсан Жинхэнэ онгол /Хусны Чага/ мөөгийг  түүсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч нь Жинхэнэ онгол буюу Чага мөөгийг ховор ургамлын жагсаалтад орсон ховор ургамал гэдгийг мэдэхгүй худалдах зорилгогүйгээр түүсэн гэж тайлбарлаж байгаа боловч  хэрэгт авагдсан баримтаар түүний түүсэн мөөгний  хэмжээ их байгаа нь  зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулсан түүсэн гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 3.Шүүгдэгч Д.*******  болон түүний өмгөөлөгч нарын “...  шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгаас тодорхой хэмжээгээр төлсөн, цаашид төлөхөөр илэрхийлсэн гэсэн үндэслэлээр түүнд оногдуулах ялыг нийгмээс тусгаарлахгүйгээр эдлүүлэх боломжтой байгааг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт үржил өсөлт нь хомсдож, тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон нэн ховор амьтныг  агнах, барихыг Ан агнуурын тухай хуулиар хориглож, зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад зорилгоор агнахыг хориглосон.

Гэтэл шүүгдэгч нь нэн ховор амьтны жагсаалтад орсон Хүдэрийг мэдсээр байж  зөвхөн заарыг нь авахын тулд олноор нь буюу 5 хүдрийг ашиг олох зорилгоор агнасан үйлдлийн улмаас байгаль экологид  их хэмжээний хохирол учруулсан, тухайн гэмт хэргийн хор уршиг арилаагүй  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх үндэслэлгүй байна.

4.Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно. Хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо тодорхой хэмжээгээр төлсөн, цаашид төлж барагдуулахаа илэрхийлж байгаа боловч  шүүхээс түүний үйлдэлд хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагад нийцсэн,  шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзлээ.

5. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

.Харин шүүх шүүгдэгчээс эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7:4 гэсэн дугаартай сум 3 ширхэг, Е гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хошуутай сум 5 ширхэг, 0:87 гэсэн дугаартай сум 2 ширхэг, дугаартай улаан өнгийн сум 8 ширхэг, гэсэн дугаартай ногоон өнгийн сум 5 ширхэг, гэсэн дугаартай “cellior belliot” гэсэн бичиглэлтэй сум 22 ширхэг, шаргал өнгийн сум ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заасан нь хуульд нийцээгүй байна.

 Галт зэвсгийн тухай хуулиар галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж аюулгүй  ажиллагааг зохицуулсан байх ба тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.-т зааснаар энэ хуулийн хэрэгжилтэд Цагдаагийн байгууллага хяналт тавихаар, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23..4 -д зааснаар гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан  галт зэвсэг сумыг хурааж,  цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр  тус тус заасан байна.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 5 ширхэг сумыг /галт зэвсэг/  ердийн байдлаар устгах боломжгүй бөгөөд тусгайлан зохицуулсан хуулийн дагуу  Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн , .4, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

7 дахь заалтыг:

“7.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэрийн заар 5 ширхэг, ятга шаазгай шувуу 3 ширхэг, төмөр хавх 5 ширхэг, Моnel гэсэн бичиглэлтэй шилэн жин  зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7:4 гэсэн дугаартай сум 3 ширхэг, Е гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хошуутай сум 5 ширхэг, 0:87 гэсэн дугаартай сум 2 ширхэг, дугаартай улаан өнгийн сум 8 ширхэг, гэсэн дугаартай ногоон өнгийн сум 5 ширхэг, гэсэн дугаартай “cellior belliot” гэсэн бичиглэлтэй сум 22 ширхэг, шаргал өнгийн сум ширхэг нийт 5 ширхэг сумыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.”  гэсэн өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН