Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0163

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э*******гийн дүгнэлттэй, Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч М.М*******д холбогдох захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч М.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..прокурорын дүгнэлтийг бүхэлд нь санал нэгдэж, хүлээн зөвшөөрч байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч М.М******* нь Налайх, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э*******гийн ирүүлсэн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 18 дугаар Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч М.М******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч М.М*******ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э*******гийн 2024 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 18 дугаар Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч М.М*******ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн 2024 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 18 дугаар Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН