2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/00270

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 17 191/ШШ2025/00270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Ч-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ОЭЗИХ-д холбогдох,

 

2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалингийн болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд зох******* өөрчлөлт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн /Ү№0631/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гэгээнжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Л.Цэндсүрэнгийн хамт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

******* миний бие сантехникч мэргэжилтэй, анх 2008 онд ******* ******* ******* эдийн ******* ******* сургуулийн сургуулийн захирал М.А.Поповатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж слесарь-сантехникчийн албан тушаалд томилогдож байсан ба түүнээс хойш 15 жил тасралтгүй ажилласан байна. Энэ хугацаанд миний хариуцсан ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол гарч байгаагүй.

Энэ хугацаанд Хөдөлмөрийн гэрээг 2011 оны 09-р сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулж, 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн 01/16 тоот нэмэлт гэрээ, 2016 оны 12-р сарын 01-ний өдрийн 02/16 тоот нэмэлт гэрээгээр тус тус хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг.

2008 онд анх ажилд ороход тус т Шинэдагва, Эрдэнэбаатар, миний бие гээд 3 слесарь ажиллаж байсан ба нэхэмжлэгч ******* би ын төв оффис буюу 26 ариун цэврийн өрөөтэй 6 давхар /подволын хамт/ том барилгын сантехникийн ажлыг ганцаараа, слесарь н.Эрдэнэбаатар нь сургуулийн харъяа 5 давхар оюутны байр болон 12 давхар багш ажилчдын байрны сантехникийг, Шинэдагва нь бага сургуулийн сантехникийг тус тус хариуцан ажилладаг байсан.

2013 онд сургуулийн харъяа оюутны байр, багш ажилчдын байрыг хариуцаж байсан слесарь н.Эрдэнэбаатар ажлаасаа чөлөөлөгдсөн тул сургуулийн захиргаанаас түүний ажлыг хавсран гүйцэтгэх санал тавьж орон тооны нэгж, ажлын ачааллыг 1.5-аар тогтоон Хөдөлмөрийн гэрээнд 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн 01/16 тоот нэмэлт гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж ажиллуулж ирсэн.

Гэтэл 2023 оны 05-р сарын 11-ний өдөр надад Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай Салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Н.В.Антиповагийн 06/531 тоот "Мэдэгдэх хуудас"-ыг надад танилцуулсан ба уг мэдэгдэх хуудсанд Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 118 дугаар заалтын дагуу миний ажиллаж байгаа слесарын албан тушаалын 1 орон тоонд ногдохоор ажлын цагийг тогтоохоор хөдөлмөрийн гэрээнд ажлын цагтай холбоотой өөрчлөлт оруулахаар тусгасан байсан.

Миний бие уг мэдэгдэх хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй, ямар үндэслэлээр цалин бууруулж байгаа талаар талаар албан тушаалтнуудаас тодруулах гэсэн боловч бүгд мэдэхгүй гээд хэн ч тодорхой хариу өгөөгүй.

Дээрх "Мэдэгдэх хуудас"-т үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т зааснаар ажил олгогч Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар надтай харилцан тохиролцоогүй, мөн хуулийн 118 дугаар зүйлд зааснаар цалинд өөрчлөлт ороогүй, энэ талаар хүсэлт гаргаагүй байхад ажил олгогч зөвхөн миний ажлын цалинг бууруулах тухай мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Гэтэл миний ажлын ачаалал өмнөхөөсөө буураагүй, нэмж слесарь аваагүй, миний бие 6 давхар хичээлийн байр, 5 давхар оюутны байр, 12 давхар багш, ажилчдын байрыг ганцаараа хариуцдаг хэвээрээ, мөн 2023 онд усан бассейн ашиглалтанд орж улам ажлын ачаалал *******эссэн. Мөн миний бие сантехникийн албан тушаалд томилогдсон боловч бохирын слесарын ажлыг давхар хийсээр ирсэн байхад миний ажлын ачааллыг бууруулалгүй цалин хөлсийг бууруулах мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т заасан миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Миний бие удирдах ажилтнуудаас цалин бууруулсан үндэслэл, тайлбар хүлээсээр цалингаараа хохирч байсан тул Сургуулийн захиргаанд 2023 оны 10-р сарын 26- ны өдөр өргөдөл гаргасан, өргөдлийн хариуг 2023 оны 11-р сарын 29-ний өдрийн 06/1022 дугаартай "Өргөдөлд хариу өгөх тухай" албан бичгээр өгсөн.

Уг албан бичигт "... Таны ажлын ачаалал 1.0 орон тооны слесарын ажлын ачаалалд нийцэж байгааг харгалзан Салбарын захирлын 2023 оны 05-р сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалаар слесарын 1.5 орон тооны ажлаас слесарын 1.0 орон тооны ажилд шилжүүлсэн гэсэн байсан.

Ингэхээр нь хариуг аваад хуулийн хугацаанд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан боловч 3 талт хорооноос үндэслэлгүйгээр миний гомдлыг хэлэлцэхээс татгалзсан тул шүүхэд хандсан.

Түүнээс гадна 2016 оны 05-р сарын 16-ны өдөр слесарь ******* "Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчлөх тухай мэдэгдэл"-д гарын үсэг зурахаас татгалзсан гэж надад холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-р заалтыг үндэслэн Сахилгын зөрчил гаргасан тухай акт хүртэл үйлдсэн байх ба хариуцагч мөн өдөр намайг "Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай" 146к дугаартай тушаал гаргасан болохыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэж танилцсан болно.

Мөн надтай хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээг байгуулахдаа хойшлуулшгүй ажил гарахад шөнийн цагт ажилуулахаар тохиролцсон, шөнө дуудахад ажилладаггүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учир түүний ажлын цагийг 2023 оны 06 сараас эхлэн ажлын 5 өдөр, ажлын 40 цаг, ердийн ажлын үргэлжлэл 8 цаг байх горимд шилжүүлсэн гэх боловч 2016 оны 09-р сарын 01-ний өдрийн 01/16 дугаартай нэмэлт гэрээнд энэ талаар огт заагаагүй.

2016 оны 09-р сарын 01-ний өдрийн 02/16 дугаатай Хөдөлмөрийн гэрээний Нэмэлт гэрээний дагуу ажлын цагт өөрчлөлт оруулж ажлын 7 өдрийн 5 өдөр ажиллах, ажлын цагийг 08.30 минутаас 17.00 цагт ажиллах талаар маш тодорхой зааж өгсөн байдаг.

Миний бие 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр та болгон өөрийн

хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Иймд тус сургуулийн захирлын 2023 оны 05-р сарын 16-ны өдрийн "Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай" 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалин бууруулсан хугацааны буюу 2023 оны 06 сараас 2024 оны 10-р сар хүртэлх цалингийн зөрүү 8,121,136 төгрөг /16 сар*507,571 төгрөг/, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 16 өдрийн цалингийн зөрүү 365,534 төгрөг, 2024 оны ээлжийн амралтын цалингийн зөрүү 222,436 төгрөг, нийт 8,709,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

2023 оны 06 сараас 2024 оны 11 сар хүртэлх хугацааны цалин болон даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд зох******* өөрчлөлт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* , итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гэгээнжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж. ******* нь хариуцагч Г.В. Плехановын ******* ******* эдийн ******* ******* сургуулийн т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

1. Тэрээр шүүхэд хандахаас өмнө буюу 2024 оны 01-р сарын 24-нд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Гомдолдоо "Г.В. Плехановын ******* ******* эдийн ******* ******* сургуулийн т слесарийн албан тушаалд 2008 оноос хойш ажиллаж байгаа, 2013 онд тус сургуулийн харьяа оюутны байр, багш ажилтнуудын байруудыг хариуцан хавсарган гүйцэтгэж ажилласан. 2023 оны 05-р сарын 11-ний өдрийн 06/531 тоот захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан слесарийн албан тушаалын 1 орон тоонд ноогдох ажлын цагийг тогтоох тушаал гарган цалин хөлс бууруулан өдийг хүртэл ажиллуулж байна. Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа надтай харилцан тохиролцоогүйд гомдолтой байна." гэсэн байсан.

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар тус гомдлыг авч хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг үндэслэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Ийнхүү гомдлыг татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01-р сарын 25-ны өдрийн 4 дүгээр тэмдэглэл хэрэгт авагдсан.

Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн хуулийн 154-р зүйлийн 154.2.2-д заасан "энэ хуулийн 154.2.2-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор заалт буюу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн хуулийн "Хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх" 157-р зүйлийн 157.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ" гэсэн заалтыг зөрчсөн.

Тодруулбал, хугацааг сэргээх хүсэлтээ шийдвэрлүүлээгүй байж нэхэмжлэл гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй, түүний нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. ******* 2008 оны 11 сарын 13-ны өдөр ажилд орсон, үүнээс хойш 2009 оны 9 сарын 01-ний гэрээ, 2011 оны 9 сарын 01-ний гэрээ, 2016 оны 9 сарын 01-ний өдөр байгуулагдсан нэмэлт гэрээ, 2016 оны 12 сарын 01-ний өдөр 02/16 дугаартай гэрээг тус тус байгуулсан.

Эдгээр гэрээнээс 2016.12.01-ний өдрийн 02/16 дугаартай гэрээнд ажлын цагийг 08-30 цагаас 17-00 цаг, цайны цагийг 30 минутаар багасгаж, 12-30 цагаас 13-00 цагт байхаар тогтоосон. Энэ өөрчлөлт зөвхөн нэхэмжлэгч биш захиргаа, санхүү, үйлчилгээний бүх ажилчидтай байгуулсан гэрээ юм.

Тус сургуулийн багш, ажилтан тус бүрт албан тушаалын заавар /монгол нэр томьёонд ажлын байрны тодорхойлолттой утга агуулга ижил баримт болно/ үйлчилдэг бөгөөд багш, ажилтан түүнтэй танилцаж гарын үсэг зурсан байдаг. 2012 оны 01-р сарын 10-нд Ж. ******* нь "Слесарь албан тушаалын заавар"-тай танилцаж, гарын үсэг зурсан, энэ баримтыг хэрэгт хавсаргасан.

Тэрээр 2013 онд сургуулийн харьяа оюутны байр, багш ажилтнуудын байр хариуцан ажиллаж байсан слесарь ажлаасаа чөлөөлөгдсөн тул сургуулийн захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн 56.1-д заасны дагуу ажлыг хавсарган гүйцэтгүүлэх санал тавьж ажлын ачааллыг 1,5-аар тогтоон Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулж нэмэлт гэрээ 01/16-г байгуулан ажиллуулсан." гэсэн байна.

*******тай 2011 оны 9-р сарын 01-ний өдөр 120/11 дугаарын хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний 1.1-д Энэхүү гэрээгээр Ажил олгогч Ажилтанд: слесарь 1-р ангилал, 1-р зэргийн албан тушаалын тушаалын ажил олгож, Ажилтан энэхүү гэрээний нөхцлүүдийн дагуу заагдсан ажлыг биечлэн гүйцэтгэхээр үүрэг хүлээж байна. Гэрээний 1.2-д Ажилтан нь Ажил олгогчийн бүтцийн хэсэг болох Ашиглалтын албад ажил гүйцэтгэж, ерөнхий инженер-д шууд захирагдана. Гэрээний 2.2.1-д "Албан тушаалын заавар болон энэхүү гэрээнд заасан үүрэгт ажлыг үнэнч шудрагаар биелүүлэх." гэж тус тус заасан.

2012 оны 01-р сарын 09-ний өдрийн "Слесарийн албан тушаалын заавар"-ын 2-д слесарийн албан тушаалын үүргүүдийг тодорхойлсон байна.

Энэ гэрээ ба слесарийн албан тушаалын заавар"-т Ажил олгогч буюу Г.В. Плехановын ******* ******* эдийн ******* ******* сургуулийн т слесарийн албан тушаалд ажиллах нөхцлийг заасан болохоос биш, ажил олгогчийн ямар нэгэн объект, өөрөөр хэлбэл тухайн дугаарын хичээлийн эсвэл орон сууцны дотуур байранд ажиллана гэдгийг заагаагүй.

-2016 оны 09-р сарын 01-нд 01/16 дугаарын нэмэлт гэрээг байгуулахдаа урьдчилан мэдэх боломжгүй, яаралтай гүйцэтгэхгүй бол ын хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулж болзошгүй сантехникийн шугам хоолойн гэмтэл доголдлыг арилгахад чиглэсэн хойшлуулшгүй ажлыг, ажлын бус цагт буюу шөнийн цагт гүйцэтгэх зорилго тавьсан байдаг.

Гэвч ******* тус нэмэлт гэрээ байгуулснаас хойш шөнийн цагт цөөхөн тохиолддог сантехникийн гэмтэл, доголдлыг арилгах, хойшлуулшгүй ажилд ирж байгаагүй.

Тэрээр гар утсаа байнга нээлттэй, дуудлага хийхэд авч ярьж байх үүрэг хүлээсэн боловч шаардлагатай үед гар утас нь хаалттай, эсхүл утсаа авдаггүй байсан, үүнийгээ утасны цэнэг дууссан, хөдөө явж байсан, сонсоогүй гэх мэт шалтгаан дурддаг байсан.

Ингээд ******* нь нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удирдлагын зүгээс анхааруулж байсан боловч ажлаа сайжруулаагүй тул тус түүний ажлын ердийн горимыг үндсэн гэрээ буюу 120/11 дугаарын хөдөлмөрийн гэрээний нөхцөлд шилжүүлж, ажлын бус цаг болон шөнийн цагаар дуудаж ажиллуулахгүй байхаар тохиролцсоноор 01/16 дугаарын нэмэлт гэрээг дуусгавар болгосон.

-2011 оны 9-р сарын 01-ний өдөр 120/11 дугаарын хөдөлмөрийн гэрээгээр 2023 оны 06-р сараас эхлэн долоо хоногийн Даваа гарагаас Баасан гараг дуусталх ажлын 5 өдөр, ажлын 40 цаг, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байх горимд шилжүүлсэн.

-Захирлын 2023 оны 05-р сарын 16-ны өдрийн "Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай" 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалингийн зөрүүд 2023 оны 06 сараас 2024 оны 10-р сар хүртэлх хугацааны 8,121,136 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 16 өдрийн 365,534 төгрөг, 2024 оны ээлжийн амралтын цалингийн зөрүү 222,436 төгрөг, нийт 8,709,106 төгрөг гаргуулах, 2023 оны 06 сараас 2024 оны 11 сар хүртэлх хугацааны цалин болон даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд зох******* өөрчлөлт хийхийг даалгах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Ж. ******* нь 2023 оны 04-р сарын 12-нд өглөө ажилдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, өндөр согтуурлын байдалтай ирж зүй бус, бүдүүлэг хэлбэрээр биеэ авч явсан, ын жижүүртэй хэрэлдэж, гадны хүмүүс ба суралцагчдын дэргэд хараалын үгс хэлсэн. Сургуулийн нутаг дэвсгэрт согтуугаар хувийн тээврийн хэрэгслээ жолоодож оруулсан, түүний машиныг тээврийн цагдаагийн ажилтан, ачилтын машинтай ирж ачиж авч явсан. Энэ явдал суралцагчид, эцэг эхчүүд, хөндлөнгийн хүмүүсийн дэргэд болсон.

Түүний гаргасан энэ хөдөлмөрийн сахилгын зөрчилд акт тавигдаж, Г.В. Плехановын ******* ОЭЗИС-ийн ын захирлын 2023 оны 05-р сарын 08-ны өдрийн 138к тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар буюу 2023 оны 5-р сард 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

Дээр дурдсан хоёр шийдвэрээр слесарь Ж. *******ын цалинд өөрчлөлт орсон. 2023 оны 06-р сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалгүйгээр цалин 1 522 712 төгрөг байсан бол 2023 оны 06-р сараас эхлэн цалин 1 015 141 төгрөг болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно, 56.2-т Энэ хуулийн 56.1-д заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно гэж заасан.

Хуульд заасны дагуу нэхэмжлэгчтэй тохиролцож түүнийг 1.0 орон тоон ажиллаж байгаад шөнийн цагаар дуудан ажиллуулах болон өөр ажилтны ажлыг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн учир 1.5 орон тоонд ажиллуулж байгаад дараа нь илүү хавсран гүйцэтгэх 0.5 орон тоог үгүй болгосон.

Мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.4урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, буюу түүний , нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь хамт олонтойгоо харилцаа муутай, ажлын байранд архи уудаг, хөдөлмөрийн сахилга бат хангалтгүй байсан, эдгээр зөрчлийг цалинг 20 хувиар бууруулах тушаал гаргахаас өмнө гаргасан байсан бөгөөд үүнийг танилцуулах гэтэл танилцахаас татгалзаж, гарын үсэг зураагүй.

-Захирлын 146к тушаал нь нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй, түүнийг ажиллах ёстой 1.0 орон тоонд ажиллуулах талаар шийдвэрлэсэн болохоос, цалинг нь үндэслэлгүй бууруулсан зүйл байхгүй, өмнөх гэрээний дагуу ажиллахаар шийдвэрлэсэн. Энэхүү тушаалын дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, мэдэгдлийг ******* хүлээн авахаас татгалзсан учир 146К тушаалын дагуу өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн.

Сургуулийн ерөнхий журамд зааснаар захирлын тушаалд нэр дурдагдсан хүмүүс захирлын нарийн бичиг Цэцгээ дээр ирж биечлэн танилцаж гарын үсэг зурах ёстой. Захирлын нарийн бичгийн зүгээс *******ыг дуудсан эсэхийг би нотолж чадахгүй, сургуулийн дотоод журмыг шүүхэд гаргаж өгөөгүй. ******* нь хасагдсан байдлаар 2023 оны 06 сараас цалингаа авч эхэлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2016.09.01-ний өдөр байгуулагдсан 120/11 тоот хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ 01/16, хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчлөх тухай мэдэгдэх хуудасны хуулбар, сургуулийн захиргаанд 2023.10.26-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар, захирлын үүрэг гүйцэтгэгч Антипова Н.В-ийн 2023.11.29-ний өдрийн 06/1022 тоот хариу албан бичгийн хуулбар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл №4, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023.08.08-ны өдрийн 10 тоот тогтоолын хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нэхэмжлэлд хавсаргасан баримтууд, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, *******эсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 1-19,107-108,112-113, 116/

3б.Хариуцагчаас ирүүлсэн: 2024.02.06, 2024.10.21-ний өдөр Р.Гэгээнжаргалд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, слесарийн албан тушаалын орос, монгол хэл дээрх заавар, талуудын хооронд 2011.09.11-ний өдөр байгуулагдсан 120/11 тоот хөдөлмөрийн гэрээ, 2016.09.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 01/16 тоот нэмэлт гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ, ерөнхий инженер И.Батболдын 2024.02.15-ны өдрийн *******ын ажлын ачааллын тухай тодорхойлолт, 2023.05.11-ний өдрийн 06/531 тоот Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчлөх тухай мэдэгдэх хуудас, 2023.05.16-ны өдрийн Ажилтан сахилгын зөрчил гаргасан тухай акт, 2023.05.16-ны өдрийн Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай 146к тоот тушаал, орон тооны жагсаалтын 2023 оны хуваарилалт, 2023.05.01-ний өдрийн Ажилтан сахилгын зөрчил гаргасан тухай акт, ажилтнуудад ээлжийн амралт олгох тухай тушаал, кассын ашиглалтын хуудасны баримтууд, ректор И.В.Лобанов 2024.09.01-ний өдөр Н.В.Антипова-д олгосон итгэмжлэл, *******эсгэсэн шаардлагын талаарх хариу тайлбар, 2016.12.01-ний өдрийн 02/16 тоот хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ /хх 21-22, 27-80, 84-85, 109-111, 117, 131-132/ зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* ******* ******* Их ******* т холбогдуулан

2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 4,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 7 сард дутуу олгогдсон 5 өдрийн цалин 250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалыг хүчингүй болгуулах, цалингийн болон ээлжийн амралтын олговрын зөрүү 8,709,106 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд зох******* өөрчлөлт хийхийг даалгах болгон өөрчилсөн, хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* Их ******* т 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд слесарь-иар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй тул тэдний хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

4а.Хэрэгт, талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 120/11 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ 120/11-ийн нэмэлт гэрээ 01/16 тоот, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ 120/11-ийн нэмэлт гэрээ 02/16 тоот хөдөлмөрийн гэрээ тус тус авагдсан. /хх 5, 37-40,132/

 

4б. 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 120/11 тоот гэрээнд гэрээний хугацааг 2011.09.01-ний өдрөөс эхлэх, дуусах хугацааг тусгаагүй,

2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/16 тоот нэмэлт гэрээнд хугацааг 2016.09.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан зөвшилцөж өөрчлөлт оруулах хүртэл,

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02/16 тоот нэмэлт гэрээнд 2016.12.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан зөвшилцөж өөрчлөлт оруулах хүртэл мөрдөгдөнө гэж тусгасан байна.

 

5. Ажил олгогч ******* ******* ******* ******* ******* Их ******* сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс *******ын слесарь 1,5 орон тоог слесарь 1,0 орон тоонд ажиллуулах, түүнд олгож байсан сарын цалин хөлс 1,522,712 төгрөг байсныг 1,015,141 төгрөг болгожээ. /хх 45-52/

 

. Хариуцагч байгууллага нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт баримтлаагүй байх ба харин 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчлөх тухай мэдэгдэх хуудас-т Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 118 дугаар заалтын дагуу слесарийн албан тушаалын 1,0 орон тоонд ногдохоор ажлын цагийг тогтоох болохыг тусгасан байна. /хх 42/

 

6. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалыг танилцуулаагүй, гардуулж өгөөгүй, уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, ажил олгогчийн хариуг хүлээн авсан даруй Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хороонд хандсан, хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан гэж,

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ... хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно, 118 дугаар зүйлийн 118.1-т Ажил олгогч нийт ажилтны цалин хөлсний хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчлөх тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10 ба түүнээс дээш хоногийн өмнө нийт ажилтанд мэдэгдэж ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна гэж заасан.

 

7а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалын дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд буюу тодруулбал 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/16 тоот нэмэлт гэрээгээр тохиролцсон ажлын ачааллыг 1,5-аар тооцох-оор тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан болох нь, түүнчлэн нийт ажилтны цалин хөлсний хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчлөх тухай шийдвэрийн дагуу түүний хүсэлтээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэх байдал нь тогтоогдсонгүй.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/16 тоот нэмэлт гэрээгээр тохиролцсон ажлын ачааллыг 1,5-аар тооцох-оор тохиролцсон хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8зааснаар маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

8а. Ажилтнаас, ажил олгогчид 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээний нөхцөл өөрчилсөн тушаал гаргуулах, цалин хөлсний зөрүүг нөхөн олгуулах хүсэлтийг хүргүүлсэн, ажил олгогчоос энэхүү мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гардан авахаас татгалзсан гэх хариуг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн байна. /хх 7-9/

 

. Үүний дараа нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, тус хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор тус хороонд хандан шийдвэрлүүлнэ гэсэн заасан заалтыг үндэслэн гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. 10-12/

 

8в.Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасантай нийцжээ.

 

8г.Тодруулбал, ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаал нь ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай гэх нэртэй боловч агуулгаас нь үзэхэд ажилтны цалин хөлсний хэмжээг бууруулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан гэж үзэх тул нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Үүнээс үзэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх; 43.2.10-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах нь ажил олгогчийн үүрэг болохыг заасан байна.

 

9а. Хариуцагчаас татгалзлын үндэслэл болгож буй хөдөлмөрийн гэрээний нөхцлийг өөрчлөх тухай мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан зөрчлийг тогтоосон, мөн ажлын байранд согтуу ирж, зүй бус бүдүүлэг хэлбэрээр биеэ авч явсан зөрчилд нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 138к тушаалаар 1 сарын хугацаатай цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг баримтаар ажил олгогч нь ажилтанд маргаж буй тушаалыг гардуулан өгсөн, ингэснээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан, ийнхүү өөрчлөлт оруулсны үндсэн дээр цалин хөлсийг тохиролцсон хэмжээгээр олгосон болохыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна. /хх 53-56/

 

9б.Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот тушаалыг ажилтанд гардуулан өгсөн, ингэснээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

10. Иймд дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс *******ын слесарь 1,5 орон тоог слесарь 1,0 орон тоонд ажиллуулах, цалин хөлс 1,522,712 төгрөг байсныг 1,015,141 төгрөг болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэв.

 

10а. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 сараас 2024 оны 10 сар хүртэлх цалингийн зөрүү 8,121,136 төгрөг /16 сар*507,571 төгрөг/, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 16 өдрийн цалингийн зөрүү 365,534 төгрөг, 2024 оны ээлжийн амралтын цалингийн зөрүү 222,436 төгрөг, нийт 8,709,106 төгрөг нэхэмжилсэн.

 

10б.Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин хөлсний хэмжээг 1,522,712 төгрөг байсныг 1,015,141 төгрөг болгосныг үндэслэлгүй гэж дүгнэсэн тул хариуцагчаас 2023 оны 06 сараас 2024 оны 10-р сар хүртэлх цалингийн зөрүү 8,121,136 төгрөг /16 сар*507,571 төгрөг/, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 16 өдрийн цалингийн зөрүү 100,716 төгрөг, нийт 8,221,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2024 оны ээлжийн амралтын зөрүү 222,436 төгрөг, 16 өдрийн цалингийн зөрүү 264,818 төгрөг, нийт 487,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

10в.Хариуцагчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 146к тоот Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаал нь цаашид эрх зүйн дагавар үүсгэхгүй тул түүнийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

 11.  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

 

11а.Иймд ажил олгогчийн, тодруулбал ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг буюу бүртгэл хийхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* Их ******* аас 8,221,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 487,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын 2023 оны 06 сараас 2024 оны 10 сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бүртгэл хийхийг хариуцагч ******* ******* ******* ******* ******* Их ******* т даалгасугай.

 

3. тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* Их ******* аас улсын тэмдэгтийн хураамжид 146,499 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ