| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0140/э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн хүнд механизмийн засварчин мэргэжилтэй, Да хүрээ захын 16 павилон дээр сэлбэг борлуулж хувиараа ажилладаг, ам бүл-3 эцэг дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатарт хотод Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 361 дүгээр Гарамын 16 дугаар гудамж 6 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн дугаарын регистртэй, Б овгийн Б Б холбогдох 1708023320377 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 13-13 тоотод иргэн Э.Мөнхбаярыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй байна. Гэм буруугаа хүлээж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Э.М-р мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр О, Г.М бид гурав гадуур явж байгаад орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Баруун турууны 13-13 тоотод Г.Мөнхбаярын гэрт очсон юм. Тэгээд очих замдаа дэлгүүрээс авсан байсан 1 шил Экс нэртэй архийг задлаж уухдаа ойролцоо гэр нь байдаг Өлзийжаргалыг дуудаж ирүүлэхээр болоод би гэрт нь ороход тэднийд Бямбаа, Лхагвасүрэн, Бариадай хамт байж байсан. Ингээд бүгдээрээ Г.М гэрт ороод Экс архиа хувааж уугаад дуусахад Э. Мөнхбаяр дахин нэг шил архи хувааж ууж байхад архи хундгалж байсан Лхагвасүрэн зуух руу ойртож суугаад даараад байгаа бололтой санагдахаар нь Бг чи архи хундгал гэхэд тэрээр давраад байгаарай, би архи хундагладаг хүн биш, дүүгээ элэг бариад байна уу? үгүй юу гээд бид хоёр үг зөрж маргалдаад барьцалдаад...Бямбаа миний зүүн нүдний доор хацар хэсэгт болон толгойны баруун хэсэгт, нүүр лүү гараараа цохиод тэгэхэд тэнд байсан хүмүүс болиулсан. Миний биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн хацрын шарх, зүүн нүдний зовхи, зулайн зүүн, баруун хэсэг, уруулын цус хуралтууд бүхий гэмтлүүдийг Б гараараа цохиж зодсоноос үүссэн гэмтлүүд юм. Б бид хоёрт урьд өмнө хэрэлдэж маргалдсан, өс хонзон санасан ямар нэгэн зүйл байгаагүй...Надад гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /хх-7-9/,
Гэрч Ц.Ө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 11 дүгээр сарын 02 ны орой 20 цагийн орчим би Бямбаа, Лхагвасүрэн, Бариадай буюу Амарбаатар нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Баруун турууны 16-06 тоотод байх гэртээ ирсэн. Тэгээд хоол цай идэж уучихаад том савтай 2 ширхэг пиво хувааж уучихаад унтах санаатай байж байтал гаднаас М орж ирээд урд Мөнхбаярынд О бид нар ганц юм ууж байна, чамайг дуудаж байна гэхээр нь Б Л, А бид нар Мөнхбаярынд очсон. Тэгэхэд 1 шил Экс гаргаж ирээд бүгдээрээ хувааж уугаад дуусахад дахин нэг шил архи гаргаж ирээд тойруулаад Бямбаад хийж өгөхөд нь Бямбаа би уухгүй гэхэд Мөнхбаяр чи архи уухгүй юм бол архи аягал гэхэд Бямбаа “би архи аягалдаг хүн биш, чадахгүй” гэхэд нь Мөнхбаяр уурлаад архитай аягаа шидээд босож ирээд шанаа руу нь гараараа цохиод барьцалдаад ноцолдохоор нь бид нар салгаад болиулсан. Тэгээд байж Мөнхбаяр дахин босож ирээд Бямбаа руу дайраад, тэгэхэд нь Б-а М-н нүүр лүү нь цохиод бид нар мөн хориод болиулсан. Тэр үед М-ын шанаа орчимд нь шалбарсан цус гарч байсан. М, Б, хоёр урьд өмнө хэрэлдэж муудалцаж байсан асуудал байхгүй. М нь Б-г архи уухгүй юм бол архи аягал гэхэд нь Бямбаа би архи аягалдаг хүн биш, чадахгүй гэснээс болоод муудалцсан...гэжээ. /хх-14-15/,
Гэрч Ч.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр Э.М, Б.Б бид гурав гадуур явж байгаад орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд М-н гэрт очиход гэрт нь хүн байгаагүй учраас замдаа авсан 1 шил 0.75 -ийн шилтэй архийг хувааж уугаад байж байтал Мөнхбаяр Өлзийжаргалыг дуудаж ирье гээд гарч яваад ирэхдээ Өлзийжаргал, Б, Л, Б нарыг дагуулж ирсэн. Тэгээд ууж байсан 1 шил архиа хувааж уучихаад дахин 1 шил архи гаргахад нь хувааж ууж байгаад би нэг мэдэхэд согтоод өөрийн ухааныг алдсан байсан. Тэгээд шөнө 02 цагийн орчим ухаан ороод сэргэхэд М хэлэхдээ “Б, Э.М хоёр муудалцаад зодолдсон” гэж ярьж байсан...Б-а М-г цохичихсон гэж байсан...гэжээ. /хх-17/,
Гэрч Г.М мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр О, Э.М бид гурав гадуур явж 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 гарам гарам гэх газарт баруун турууны 13-13 тоотод манай гэрт ирсэн юм. Манайд хүн байхгүй байсан болохоор бид гурав манайд ирэх замдаа дэлгүүрээс 1 шил 0.75-ийн Экс авхи авсан байснаа задлаад хувааж уугаад сууж байхад Э.М Ө-д очоод дуудаад ирье гээд гарч яваад ирэхдээ Б, Лхагвасүрэн, А, Ө нарын хамт орж ирсэн. Тэгээд задалсан архиа хувааж уугаад дуусахад нь би дахин 1 шил архи гаргаад Лхагвасүрэн архи аягалаад тэгэхэд Бямбаа архи уухгүй гэхэд нь Э.Мөнхбаяр”чи яахаараа архи уудаггүй юм, тэгвэл архи аягал” гэхэд нь Бямбаа “би архи аягалдаг хүн биш” гээд тэр хоёр маргалдаад...Б Э.М нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон...гэжээ. /хх-18-19/,
Гэрч Б.Л мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
11 дүгээр сарын 02 ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 гарам гэх газарт Өлзийжаргал ахынд Б, Ө ах, А ах нарын хамт очоод ганц нэг шил пиво уучихаад унтах санаатай байж байтал 21 цагийн орчим Мөнхбаяр ах орж ирээд Мөнхбаярынд оръё гэхээр нь бид дөрөв дагаад Мөнхбаяр ахынд очиход тэднийд О ах, М ах болон танихгүй 2 хүн байсан. Тэгээд биднийг ороход ууж байсан архинаас хийж өгөөд надаар аягалуулаад хувааж ууцгаасан. Архи дуусахад Мөнхбаяр дахин 1 шил архи гаргаж ирээд Б-д архи аягалж өгөхөд Бямбаа амсаад буцаагаад өгөхөд нь би нэмж сэргээгээд Мөнхбаяр ахад өгөхөд М ах Б руу хандаж чи яагаад уухгүй байгаа юм гэхэд нь Бямбаа би одоо болсон уухгүй гэхэд Мөнхбаяр ах Б-г тэгвэл чи архи аягал гэхэд Б би яахаараа архи аягалдаг юм, чадахгүй гээд тэр хоёр маргалдаад Б М ах руу салаавч гаргахад нь М ах Бямбаагийн толгой руу архитай аягаа шидээд, Б ах босож ирээд тэр хоёр барьцалдаад ноцолдоод эхэлсэн...Б ах М ахын нүүр лүү нь гараараа хэд хэд цохиход нь хүмүүс салгаад болиулсан...гэжээ. /хх-21-23/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №13798 тоот актын дүгнэлтэнд:
1 . Э.М-н биед зүүн хацарт шархтай, зүүн нүдний зовхи, зулайн зүүн баруун хэсэг, уруулд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
2.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсэх байх боломжтой.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-26/,
Шүүгдэгч Б.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/, шүүгдэгч Б.Б сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №13798 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны 13-13 тоотод иргэн Э.Мөнхбаярыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Э.М “...Б чи архи хундгал гэхэд тэрээр давраад байгаарай, би архи хундагладаг хүн биш, дүүгээ элэг бариад байна уу? үгүй юу гээд бид хоёр үг зөрж маргалдаад барьцалдаад...Б миний зүүн нүдний доор хацар хэсэгт болон толгойны баруун хэсэгт нүүр лүү гараараа цохиод...зүүн хацрын шарх, зүүн нүдний зовхи, зулайн зүүн, баруун хэсэг, уруулын цус хуралтууд бүхий гэмтлүүдийг Бямбаа гараараа цохиж зодсоноос үүссэн гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг /хх-7-9/,
-гэрч Ц.Ө ”...нэг шил архи гаргаж ирээд тойруулаад Бямбаад хийж өгөхөд нь Бямбаа би уухгүй гэхэд Мөнхбаяр чи архи уухгүй юм бол архи аягал гэхэд Бямбаа би архи аягалдаг хүн биш чадахгүй гэхэд нь Мөнхбаяр уурлаад архитай аягаа шидээд босож ирээд шанаа руу нь гараараа цохиод барьцалдаад...Б М нүүр лүү нь цохиод бид нар мөн хориод болиулсан. Тэр үед Мн шанаа орчимд нь шалбарсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,
-гэрч Ч.О ”...шөнө 02 цагийн орчим ухаан ороод сэргэхэд М хэлэхдээ Б, Э.М хоёр муудалцаад зодолдсон гэж ярьж байсан...М надад хэлэхдээ Э.М Б-г архи аягал гэснээс болоод хоёулаа хэрэлдээд, тэгээд зодолдоод Б-а М-ыг цохичихсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-17/,
-гэрч Г.М-н ”...дахин 1 шил архи гаргаад Лхагвасүрэн архи аягалаад, тэгэхэд Б архи уухгүй гэхэд нь Э.Мөнхбаяр чи яахаараа архи уудаггүй юм, тэгвэл архи аягал гэхэд нь Бямбаа би архи аягалдаг хүн биш гээд тэр хоёр маргалдаад...Б Э.М нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-18-19/,
-гэрч Б.Л “...муудалцах болсон шалтгаан нь Б-г архи уухгүй бол архи аягал гэхэд нь Б би архи аягалдаг хүн биш, чадахгүй гэснээс болоод л маргалдаад...Бям.....
Шүүх эмнэлгийн шинжээчийн №13798 тоот актын дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Б.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ болон түүний сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Э.М нь шүүгдэгч Б.Б-с өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардал нэхэмжлээгүй бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.