Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/68

 

 

 

 

                                       Б.*******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

     

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Ундрах /цахим/

Хохирогч М.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Р.Баярхүү /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн 20 оны 09 дүгээр сарын 05-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 20/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор овогт *******д холбогдох эрүүгийн дугаартай, 150/20/0036/Э индекстэй 1 хавтас хэргийг 20 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт *******, Монгол улсын иргэн оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багийн тоотод түр оршин суудаг, /РД:/,

Урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 20 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 01 дүгээр сараас 08 дүгээр сарын хугацаанд “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 11- тоот байрыг зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.*******аас 20.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 20.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:

Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овогт ******* /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.*******гийн 20 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй 1 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.*******д оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Иргэний       хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.*******гаас 20.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.*******д олгож,

Шийтгэх       тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан,

Б.*******гийн бага насны хүүхэд Н.г асран хамгаалах хууль ёсны этгээдээр эцэг *******ыг тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүхээс Б.*******г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ ял шийтгэлийг оноохдоо шүүх дор дурьдсан нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй, ялыг нэмж нэгтгэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Тодруулбал:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 20 оны 2 дугаар сарын 10 -ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үйлдэл нь Эрүүгийн 3000190033 дугаартай гэмт хэргийг үйлдэгдсэнээс хойш буюу 2021 оны 8 дугаар сарын -нд үйлдэгдсэн үйлдэл байх тул дээр дурьдсан 08 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулснаас хойш гэмт хэрэг дахин үйлдээгүй байгааг шүүх анхаараагүй.

2.Шүүх эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн тул гомдолтой байна. Б.*******гийн 2021 оны 8 дугаар сарын -нд хохирогч *******г залилсан үйлдэлд шүүхээс 20 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулсан байх ба үүнээс хойш 6 сар 25 хоног өнгөрсөн ба 6 сар 5 хоногийн ял үлдсэн байхад шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүхлээр нь нэмж нэгтгэсэн тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.Шүүгдэгч нь 2021 оны 8 дугаар сарын -ны өдөр үйлдсэн үйлдэлдээ 20 оны 2 дугаар сард ял шийтгүүлсэн бөгөөд түүний хохирогч М.*******ын 20,500,000 төгрөгийг залилж авсан үйлдэл нь 2021 оны 1 дүгээр сараас 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд үйлдэгдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь 2 өөр хүнийг залилж мөнгө авсан үйлдэл байгаа хэдий ч энэ нь *******т машин авч өгөхийн тулд зээл хаасан, зээл чөлөөлсөн, машины зээлийн буцаан төлөлт хийхэд ашигласан тогтоогдож байгаа тул үргэлжилсэн үйлдэл гэж үзэх боломжтой юм. Ийм учраас шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хурлын явцад шүүгдэгч Б.******* нь ******* нь машингүй болчихлоо машинтай байсан бол тэгэх байсан юм ингэх байсан юм гэж дандаа үглэдэг, уурладаг би арга эвийг нь олох гэж машин аваад өгчихвөл ааш авир нь зөөлрөх болов уу гэж бодож л машинтай болгохын тулд бусдаас залилж мөнгө авсан, утас хүртэл авч өгч хэрэглээний зардлыг нь хүртэл өгдөг байсан талаараа хангалттай хэлж мэдүүлсэн. ******* нь Б.*******г зодож гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж баривчлагдсан асуудал нь ч мөн л мөнгө төгрөгтэй холбоотой байсан ба Б.******* нь байнга түүний ааш эвийг нь олох гэж тамхи хоолыг бэлдэж өгөх, хэрэглээний зардлыг хангах гэж л аргадаж амьдарч байсан нь тодорхой нотлогдсон.

Мөн ******* нь Сансар-Эрдэнэ гэдэг /машин зарсан/ хүнтэй уулзахаар гарахад танай эхнэрийг нэг хүн айхтар зодчихоод явлаа гэж хэлэхэд ээж нь зоджээ гэдгийг мэдсэн талаараа шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа нь машин авахаар урьдчилгаанд төлөх мөнгийг хамтран амьдрагч Б.*******д ээж нь ч эгч нь ч өгөөгүй гэдгийг мэдэж байсныг нотолж байна. Тэгэхээр ямар ч ажил цалин хөлс орлогогүй Б.*******д хаанаас хэдэн саяар мөнгө орж ирээд өөрийнх нь данс руу шилжүүлээд гар утас, машин авч өгч өр зээлийг хаагаад зээлийн эргэн төлөлт хийгээд байгааг ******* мэдэхгүй байх үндэслэл байхгүй юм. Түүнээс гадна түүний данс руу мөнгө шилжүүлсэн байдал нь дансны хуулгаар тогтоогдсон. Ийм учраас хохирогч М.*******аас авсан мөнгийг залилж авсныг мэдсээр авч хэрэглэсний хувьд ******* нь иргэний хариуцагчаар тогтоогдсон нь үндэслэлтэй байсан. Гэтэл дан ганц хаанаас ямар мөнгө төгрөг авсныг, М.*******аас мөнгө төгрөг залилж авсныг мэдээгүй гэсэн *******ын мэдүүлэгт тулгуурлан шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогч М.******* нь нэг нутаг усных гэдэг утгаараа *******ын өвөө Батсүхийг нь амьд сэрүүн байхад нь тогтмол орж гардаг байсан намайг таних ёстой танихгүй гэсэн худлаа гэж шүүхэд удаа дараа мэдүүлсээр байхад ******* нь М.*******ыг ч нөхрийг нь ч танихгүй гэж мэдүүлж байгаа нь өөрийгөө энэ хэрэгт хамааралгүй гэж тэднийг залилсныг мэдээгүй гэж мэлзэх гэсэн оролдлого төдий юм. Гэтэл шүүх ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байгаа гэдэг нь тодорхой байхад түүний мэдүүлэгт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд иргэний хариуцагч *******аас 15,980,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.*******д олгуулж, Б.*******д оногдуулсан ялыг хойшлуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчтай холбоотой асуудлаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...******* нь *******тай хамтран амьдарч байхдаа приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан гэж ярьдаг. Гэтэл уг тээврийн хэрэгслийн мөнгийг төлсөн гэдгийг ******* хүлээн зөвшөөрдөг. Хаанаас ийм их хэмжээний мөнгө гаргаж ирээд байгааг, ямар учиртай мөнгө вэ гэж ******* асуухаар ******* “...ээж өгсөн, эсхүл Солонгос улсаас эгч явуулсан, чамд хамаагүй, би мэдэж байна...” гэх зэргээр үнэнийг хэлдэггүй байсан. *******г залилж мөнгө авч байгаа талаар огт мэдээгүй байдаг. *******ын нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл шилжиж ирсэн, бүртгэгдсэн асуудал байдаггүй. Тухайн тээврийн хэрэгсэл авахад зарцуулсан мөнгийг *******аас авсан гэх 20.000.000 төгрөгөөсөө төлж барагдуулсан юм уу, үгүй юм уу гэдэг нь нотлогддоггүй. Яагаад гэвэл ******* нь өмнө бас залилангийн үйлдэлд холбогдож байсан. *******аас авсан мөнгөөрөө төлсөн гэдэг эргэлзээтэй. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслээд ******* нь иргэний хариуцагчаар татагдах этгээд биш юм. *******гийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах, хамтран хариуцаж үүрэг хүлээсэн этгээд биш. Хэргийн үйл баримтаас үзэхэд ч биш гэж үзэж байна гэв. 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч М.*******ыг залилсан үйлдэл нь  20 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн. *******г залилсан үйлдлээс цаг хугацааны хувьд өмнө нь үйлдэгдсэн байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас зарим хэсгийг эдэлсэн байхад түүнийг хасалгүйгээр ялыг бүрэн оногдуулсанд гомдолтой байгаа тул ял оногдуулахгүйгээр ялыг хойшлуулж, иргэний хариуцагч ******* уг залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцож уг мөнгийг авч хэрэглэсэн байгаа тул 15.980.000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм бурууг хэлэлцэж, түүнийг 2021 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын хугацаанд “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 11- тоот байрыг зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.*******аас 20.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 20.500.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

1.Хохирогч М.*******ын “...Тэгээд би 4 сар хүртэл 18.500.000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр Хаан банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлэх болгонд дугаараас ******* байна гээд сонин дүнгэнэсэн хоолойтой эрэгтэй хүний дуу хоолойгоор яриад манай эхнэрийн карт надад байдаг гээд тухайн үед *******гийн дансыг өгдөг байсан. ...10 сард баараггүй байраа суллаж өгнө гээд гуйгаад байхаар нь 2.000.000 төгрөг тухайн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд нийт 10 удаагийн гүйлгээгээр 20.500.000 төгрөгийг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

2.Гэрч Ц.ын “...******* гэх хүнийг асуугаад 2 настай эрэгтэй, эмэгтэй хүн очоод “манайх энэ байрыг авах гэж байгаа 21 сая төгрөг өгсөн байгаа” гэж хэлж байсан. Тэгээд би тухайн байрыг түрээсэлж байгаа талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

3.Гэрч *******ын “...Би 2021 оны 12 дугаар сарын эхээр намайг баривчилгаанд байхад тухайн 2 хүн над дээр ирж уулзаад намайг” 20 сая төгрөгөөр байраа зарна гэж авсан биз дээ тэр мөнгөө авъя” гэж ирсэн. Би тэр мөнгийг “мэдэхгүй, аваагүй” гэдгээ хэлсэн... ....Би ******* ******* гэсэн фэйсбүүк хаягтай, ******* гэх хүнтэй байр зарах талаар огт чат бичиж байгаагүй, ******* бид хоёр нэг гэрт амьдарч байсан бие биенийхээ нууц үгийг мэддэг. Би асуудал болсны дараа *******д “яах гэж миний фэйсбүүк хаягаар орж хүнээс мөнгө авсан юм бэ” гэхэд “уучлаарай” гээд байсан. Бид хоёр тус тусдаа банкны карт ашигладаг дундаа нэг карт ашиглаж байгаагүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, тал/,

4.Гэрч Б.*******ын “...Би *******, ******* нарт “байраа зар” гэж зөвшөөрөл өгөөгүй. Би өөрийнхөө байрыг зарахгүй. Тиймээс *******, ******* хоёр ямар байр зарна гэж хүнээс мөнгө авсан юм байгаа юм.Тэр асуудлаа өөрсдөө шийднэ биз би байраа авна...” гэх мэдүүлэг /хх-ийн -23/,

5.Гэрч Б.*******гийн “...Тухайн байр нь манай эцэг Батсүх, миний төрсөн охин ******* нарын эзэмшлийн байр байгаа юм. .....*******, ******* хоёрыг салж байгаа юм байна гэж ойлгоод уг байрыг хүнд түрээсэлсэн. ...Тухайн байрыг зарах талаар *******, ******* нарт эрх олгоогүй, Энэ талаар надаас асууж байгаагүй. ...*******ыг баривчилгаанд байхад нь 2 хүн байр зарахаар мөнгө өгсөн гэж очиж уулзсан гэсэн.... ..... Тэгээд ******* гэдэг хүнтэй ярьсан чинь “надаас 20 сая төгрөг 2021 оны 01 дүгээр сараас эхлээд цувуулаад авсан” гэж хэлж байсан.... .....******* нь утсандаа дуу хоолойгоо өөрчилдөг программ суулгасан, дуу хоолойгоо өөрчлөөд яриад байдаг юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай нотлох баримтууд зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүх шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, 17.3 дугаар зүйлийн 1-д заасан 06 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн өмчлөл, эзэмшилд байхгүй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 11 дүгээр байрны тоот байрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч М.*******д өөрийн нөхөр *******ын өмнөөс дуу хоолойг өөрчлөх программ ашиглан эрэгтэй хүний дуу хоолойгоор ярьж  “өвөөгийнхөө байрыг өөрийн өмчлөлд ирсэн мэтээр ойлгуулан”  төөрөгдүүлэн итгэлийг нь олж авах замаар 10 удаагийн үйлдлээр цувуулан өөрийн Хаан банканд эзэмшдэг ******* дугаарын дансаар 20.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг санаатай үйлдсэн, анхан шатны шүүх хуралдааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон түүнд 06 сарын хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Урьд 2021 оны 08 дугаар сарын -ны өдөр шүүгдэгч Б.******* нь зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бодит байдлыг нуун дарагдуулж урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Д.*******гоос 4.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 20 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэг жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэгдсэн.

Шүүгдэгч Б.*******гийн иргэн Д.*******г залилсан үйлдэл нь иргэн М.*******ыг залилсан үйлдлээс хойш үйлдэгдсэн байх боловч өмнөх шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж шалган шийдвэрлэгдэх үедээ өөрөөр хэлбэл мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүх хуралдааны үед мэдэгдээгүй байдал нь түүний өөрийн хүсэл зоригтой шууд холбоотой, субьектив эрх юм.

Энэ хэрэгт шалгагдах үедээ өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэл зориг байгаа талаар огт дурьдаагүй атлаа, сүүлчийн хэргийг шалган шийдвэрлэсний дараа гэмт үйлдлийн дарааллын талаар ярьж байгааг хүлээн авч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх боломжгүй.

Түүнчлэн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан ба “эдлээгүй үлдсэн” гэдэг нь ялыг биечлэн эдэлж байгаа хоригдлуудад хамаарах ойлголт бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг хойшлуулсан нөхцөл хамаарахгүй.  

Иргэний хариуцагчаар тогтоогдон оролцсон шүүгдэгч ******* нь эхнэр Б.*******г залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдээгүй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн, дээрх дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай тохирсон байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 20 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 20/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь сум дундын шүүхийн 20 оны 09 дүгээр сарын 05-ны  өдрийн 20/ШЦТ/52 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                   ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ