2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00947

 

 

 

 

 

 

 

 

2025он 01рын 31р

191/ШШ2025/00947

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч:  тоот өөрийн байранд байрлах ХХБк ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух Сгийн А /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ирүүлсэн хүсэлтийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ХХБк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сгийн А /РД: /-д холбогдуулан 170,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий №5/12191 тоот нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр танай шүүхэд гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 170,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХХБк ХК нь хариуцагч С.Ад холбогдуулан 170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч С.А нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,750 төгрөгийн 50 хувь болох 2,785 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 2,785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ХХБк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Ад холбогдох 170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,750 төгрөгийн тал хувь болох 2,785 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 2,785 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ХХБк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА