Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 142

 

             

                                            МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Ч.Д-н, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймаг Хүрээ-марал суманд төрсөн, эрэгтэй, 54 настай,  дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 20-8 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  дугаарын регистртэй, Х овогт Ч-н Д-нд холбогдох 1708018390274 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.Д 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 20 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Отгонбаяртай нутгийг нь доромжилсноос Ц.О түүний мөр лүү түлхсэний улмаас хоорондоо маргалдаж, цээжин тус  газар нь хутгалж эрүүл мэндэд өвчүүний голд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Д хаанаас хэзээ хутга авсныг мэдэхгүй. Намайг гэртээ байж байхад  дуудаад би гараад очтол Д өмдний бүсэндээ саарал иштэй хутга хийчихсэн цамцаа сөхөж хутгаа харуулаад “би чамайг энүүгээр ална” гэсэн. Тэгэхээр нь би “чи хэзээ хүн алдаг болчихсон юм бэ” гэсэн чинь гэнэтхэн нөгөө хутгаа гаргаж ирээд над руу чичих шиг болсон, би энэ үед нь хойшоо гэдийтэл миний цээжин тус газар хутгалсан байсан...  Д намайг аль нутаг билээ гэхээр нь би Завхан аймгийнх гэсэн чинь Д ямаа шаадаг нутгийнх юм уу гэхээр нь чи яагаад нутаг усаар доромжилоод байна гэж мөр рүү нь нэг удаа л түлхсэн. Үүнээс болж л уурандаа намайг хутгалсан байх гэж бодож байна...эмчилгээний зардалд зарцуулсан нийт 792.500 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ. /хх-14-17/,

Гэрч Ё.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед байх...гэртээ байж байсан чинь манай нохой хуцаад байсан. Тэгэхээр нь би хаалгаар шагайсан чинь манай манай хүргэн Батнаран хашааны үүдэнд “манай дээд айлын хүн хүнд хутгалуулсан байна” гэж хэлсэн. Тэгээд би гүйгээд очсон чинь Ц.О-н цээжний хэсгээс их хэмжээний цус гарчихсан байхаар нь буцаж гэр рүүгээ орж даавуу авч цусыг нь тогтоох арга хэмжээ авч би түргэн дуудсан. Тухайн үед Ц.О ёолоод газар хэвтчихсэн ба намайг Ч.Д-н хутгалчихлаа гээд байсан...гэжээ. /хх-21/,

Гэрч О.Б- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр...хашаандаа мод хагалж байсан чинь манайхаас баруун тийш гудамжинд хоёр хүн хэрэлдэж байх шиг болохоор нь би хашаанаас гартал...Отгонбаяр ах согтуу ахдаа туслаарай гээд намайг дуудсан...тэр ах гэдсээ дарсан бөхийсөн байдалтай...надтай хэрэлдэж байсан хүн ахыг нь хутгалчихлаа гэж хэлээд хэвтээд өгсөн...гэжээ. /хх-23/,

Шүүгдэгч Ч.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ буузны мах татаад байж байтал 10-11 цагийн үед манай гудамны О гэх хүн гаднаас халамцуу 0,5 граммын нэрийг нь санахгүй байна архи авчихсан орж ирсэн. Тэгэхээр нь бид хоёр манайхаас гараад О-н гэрт нь орж тэр архийг нь хувааж уусан. Тэгээд 12 цагийн үед би гэр рүүгээ явж О-р гэртээ үлдсэн. Би гэртээ ирээд буузны махаа татаад сууж байсан чинь О-р дахиж манай гэрт орж ирсэн...О-р хоёулаа хамт гарч архи ууя гээд байсан. Тэгээд би одоо эхнэр хүүхэд ирэх гэж байна, би архи уухгүй гэж хэлээд хашаанаас түлхэж гаргаад гудамжинд гарсан. Энэ үед О- намайг цохих гэхээр нь би гараараа хааж болиулсан. Тэгээд бид хоёр маргалдаж зууралдаж байгаад О-р надаас салаад доошоо уруудаад явах үедээ намайг хутгалчихлаа гээд хүн дуудахаар нь би Ц.О-г хутгалсан гэдгээ мэдсэн...О-г хутгалсан хутга нь манай гэрийн пивор бариултай саарал өнгийн иштэй хутга байсан. Би тэр хутгыг гэрээсээ авч гарсан эсэхээ би санахгүй байна. Учир нь би тухэйн үед согтуу байсан, үйл явдал түргэн хугацаанд болоод өнгөрсөн болохоор зарим зүйлийг би үнэхээр санахгүй байна...гэжээ. /хх-72-73/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №112850 тоот актын дүгнэлтэнд:

1 . О- биед өвчүүний голд зүсэгдсэн шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ./хх-28/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №9508 тоот актын дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн О гэх цус нь АВО системээр А/2/ бүлгийн харъяалалтай байна.
  2. 12.5 см урттай заазуур 12.2см саарал өнгийн хуванцар иштэй 31.9 см урттай хутга, 11.7 см шаргал өнгийн хуванцар оруулгатай иштэй 28.5 см урттай хутган дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй...гэжээ. /хх-31/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №9507 тоот актын дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэх шорооны хэсэг, шар өнгийн судалтай даавууны хэсэг дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Шар өнгийн судалтай даавууны хэсэг дээрх цус нь АВО системээр А/2/ бүлгийн харъяалалтай байна.

3. Хэргийн газрын үзлэгийн гэх шорооны хэсэг дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна...гэжээ. /хх-45/,

Шүүгдэгч Ч.Д ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11/, хохирлын баримт /хх-49-52/, хохирол төлсөн баримт /хх-25/, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-89/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №12850, 9508 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч нар гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Д гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 20 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Отгонбаяртай маргалдаж, улмаар түүний цээжин тус  газар нь хутгалж эрүүл мэндэд өвчүүний голд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ц.О ”...Д өмдний бүсэндээ саарал иштэй хутга хийчихсэн цамцаа сөхөж хутгаа харуулаад...гэнэтхэн нөгөө хутгаа гаргаж ирээд над руу чичих шиг болсон, би энэ үед нь хойшоо гэдийтэл миний цээжин тус газар хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-14-17/,

-гэрч Ё.М-”...би гүйгээд очсон чинь Ц.О- цээжний хэсгээс их хэмжээний цус гарчихсан...О-р ёолоод газар хэвтчихсэн ба намайг Ч.Д- хутгалчихлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-21/,

-гэрч О.Б”...О-р ах согтуу ахдаа туслаарай гээд намайг дуудсан...тэр ах гэдсээ дарсан бөхийсөн байдалтай...надтай хэрэлдэж байсан хүн ахыг нь хутгалчихлаа гэж хэлээд хэвтээд өгсөн...” гэх мэндүүлэг /хх-23/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №12850, 9508 тоот актын дүгнэлт /хх-28, 31/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Д-н гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Ц.О өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардалд гарсан 560.000 төгрөгийг хүлээн авсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Д-ээс энэ тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Д- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Д-д дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Ч.Д-н цагдан хоригдоогүй болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Ч.Д-н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.