Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/71

 

 

                                   *******, ******* нарт

                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай       

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа /цахим/

Шүүгдэгч нар болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан /цахим/

Иргэний хариуцагч ******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн оны дугаар сарын 9-ний  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан /ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 5//0093/Э индекстэй 3 хавтас хэргийг оны 09 дүгээр сарын -ны хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******, Монгол улсын иргэн, 98 оны дугаар сарын 0-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг, дугаар хэсэг, 00- тоотод оршин суух хаягтай,  /РД:ЕС8/; урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .-т зааснаар жилийн хорих ял оногдуулж, жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын дүгээр шүүхийн 0 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6 дугаар зүйлийн 6.-т зааснаар жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, 9 оны 0 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сум дугаар баг дүгээр хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. /РД:/;

Шүүгдэгч *******, ******* нар нь оны дугаар сарын 8-ны өдөр цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн депогийн хөдлөх бүсийн 4 дүгээр километрийн 6 дугаар зуутын дугаар зам дээр ТЭМ- дугаартай галт тэргэнд машинч, машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын оны А/54 дүгээр тушаалын дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 4.3..В “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 4.3. ё “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.ыг дайрч түүний амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулан,

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49., 8 дугаар зүйлийн 8. дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь амь хохирогчийн оршуулгын зардалд 5,000,000 /хорин тавин сая/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал ,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон,

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн дэх хэсгийн . дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацааг дуустал хадгалан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэн шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэх хугацаа тогтоосон. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн -т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан үзэх зохицуулалтыг анхаараагүй. Тодруулбал энэ гэмт хэргийн улмаас хүний алтан амь хохирсон, түүнийг хэзээ ч эргүүлэн сэргээж чадахгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн дэх хэсгийн .-т зааснаар эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийг шүүх буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дэлгэрүүлбэл шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эс зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хор уршиг арилаагүй байхад хуулийг буруу хэрэглэж гэм буруутай этгээдийн үйлдэлд тохирсон шийтгэл оногдуулаагүй.

Шүүгдэгч нар Сэлгээний вагоны машинч, машинчаар ажиллаж байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 5. дугаар зүйлийн -д зааснаар Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарыг тодорхой хугацаанд галт тэрэг жолоодох эрхийг хязгаарлах нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэм буруугийн болоод шудрага ёсны зарчимд нийцэх юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн .-д заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын 9-ний өдрийн /ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Иргэний хариуцагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баясгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг жилийн хугацаагаар тэнссэн.

Шүүх хуулийг буруу тайлбарлан төсөөтэй хэрэглэсэн бөгөөд 0 оны эрүүгийн хуулийн дугаар зүйлийн дэх хэсэг “Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас...” гэсэн нөхцөл заасан байсныг оны Эрүүгийн хуулийн .3 дугаар зүйл дэх хэсэгт “Төмөр замын, агаарын, усан замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас...“ гэж өөрчлөн найруулсан болохыг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл *******, ******* нар нь хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн биш болохыг анхаарсангүй.

Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн .6-т “Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч нь галт болон сэлгээний хөдөлгөөн хийгддэг төмөр замыг /салбар зам/ өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалах, аюултай бүсийг хамгаалахад зориулсан хөрөнгийг жил бүр төлөвлөх, дэглэмийг сахиулах талаар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээх” гэж заасан Монгол улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах нь цагдаагийн байгууллага ба төрийн байгууллагын чиг үүрэг бөгөөд Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан “Нийтийн хэв журам хамгаалах” өөрийн чиг үүргээ биелүүлээгүй байна, Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг мөн л төрийн байгууллага сахиулах ба хөдөлмөр эрхлэж буй жирийн иргэн хууль сахиулах эрх хэмжээгүй болохыг шүүх анхаарсангүй.

Бидний авч үзэж буй тухайн үйл баримтыг дүгнэн үзвэл гүн согтуурсан хүн төмөр замын аюултай бүсэд бүрэн архидан согтуурсны улмаас ухаан мэдрэлгүй бүрэн тасарсан хүн сэлгээний зүтгүүрт дайрагдсан золгүй явдал болохыг шүүх зөв дүгнэсэнгүй.

Аюултай бүсийн дэглэмийн хүнд хориглосон заалт буюу 3..0-т “Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх"-даа сэлгээний зүтгүүрт дайрагдаж байгаа дүрс бичлэг хавтаст хэрэгт байгаа бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан билээ.

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүхийн шатанд нотлох баримт баримт, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” мөн зүйлийн дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийг хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх эргэлзээтэй хэргийн бодит байдал тогтоогдоогүй нөхцөлд ял халдаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Шинжээч Х.Итгэлтийн оны 0 дүгээр сарын 4-ний өдрийн №/4/0 дугаартай дүгнэлтэд /Хохирогч нь Төмөр замын газрын даргын 09 оны 0 дугаар тушаалаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн .3 “Аюултай бүс нь иргэн аж ахуй нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх объект байрлуулахыг хязгаарласан хориотой бүс болно”, 3.. “Төмөр замын гарам явган хүний гүүрэн гарцтай буюу нүхэн гарцтай хэсгээр төмөр зам хөндлөн гарах” 3..0 “согтууруулах, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай байна гэж дүгнэлт гаргасан байгааг анхаарсангүй.

Амь хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 5. хэмжээтэй буюу өндөр согтолттой үедээ төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчиж гарамын замналаас гарч төмөр зам даган алхаж төмөр зам дээр унаж улмаар 6 минутын турш унтаж байгаа өөрийн буруутай үйлдлийн улмаас дээрх осол гарсан байхад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож байгааг хууль зүйн үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гэж үзэхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тоормозны замын уртыг 8. гэж тогтоосон бөгөөд тоормозын замын уртаас хэтрээгүй болох нь туузны орчуулгаар тогтоогдсон. Машинист нь тухайн үед техник ашиглалтын дүрмийн 4.3. ё-д заасан үүргээ биелүүлсэн эсэхийг шалгаж зүтгүүрийн доторх камерын бичлэгийг шинжлэн судлахад зам дээрх саадыг харсан даруйд секунт хүрэхгүй хугацаанд авах ёстой 3 үйлдлийг хийж бүх арга хэмжээг авсан нь тогтоогдсон.

Шинжээч Х.Итгэлтээс мэдүүлэг авч км цагийн хурдтай явсан тохиолдолд хэдэн метр туулаад зогсох вэ? гэх асуултад тогтоох боломжгүй, ийм хэмжээний км яваад зогсоно гэх хууль дүрэм, журам байхгүй талаар дурьдсан байна. Өөрөөр хэлбэл цаг алдалгүй зогсоох арга хэмжээг авсан бол цаашид физикийн энерцэрээ хадгалах хуулийг хүний ба нийгмийн хууль өөрчлөхгүй. Ямар нэгэн байдлаар хурдыг хүн буулгах боломжгүй бөгөөд машинч нар нь авах арга хэмжээг цаг алдалгүй авсан.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүйг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл туршилт үзлэг хийж 3 дүрс бичлэгт байгаа цагийн зөрөөг гаргаагүй мөрдөн байцаагчийн алдаа байхад прокурор хянаж чадаагүй. Техник ба төмөр замын наад зах энгийн түвшиний /6-р анги/ мэдлэггүй мэтгэлцээн явуулж байхад шүүх түүнийг анхаарсангүй.

Иймд дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж бусдад ял халдааж шүүгдэгч *******, ******* нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэх шалтгаан болсон тул анхан шатны шүүхийн оны дугаар сарын 9-ний өдрийн /ШЦТ/60 дугаар тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын ажилдаа хайнга хандсан, буруутай үйлдлээс нь болж миний ханийн амь нас хохирсон. Гэм буруутай гэж үзсэн атлаа яагаад хариуцлага хүлээлгэхгүй тэнсэж байна вэ гэдэгт би их гомдолтой байна.

Тэнсэх гэдэг нь ял биш юм билээ. Энэ хэрэг бол зүгээр нэг осол биш төмөр замын маш том осол юм. Ялангуяа удаан явдаг сэлгээний вагонд миний хань поспортдог гадуур хүрэмтэйгээ байсан. жил бие сэтгэл зориулж ажилласан газрынхаа төрсөн ах дүүс шиг хамт ажилласан ойр дотны хоёр хүнийхээ гарт мал хамагчийн -5 см зайд бүх бие нь шахагдаж, няцарч үхсэн. Гэмтлийн зэргийг тоочих нь илүүц биз. Та бүхэн танилцсан байх. Маш их өвдөлтийг мэдэрч тарчилж өнгөрсөн гэдгийг та бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Шүүгдэгч нар надад оршуулгын зардал гэж 5.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгө миний хохирлыг барагдуулахгүй, миний нөхөр хэзээ ч босож ирэхгүй. Энэхүү мөнгө нь хохирол барагдуулсан мөнгө биш шүү гэдгийг хэлмээр байна. Шүүгдэгч тус бүрээс .0.000 төгрөг гарсан. Энэ мөнгө хүний амь настай зүйрлэвэл юу ч биш. Хүний алтан амийг хичнээн төгрөг байсан ч үнэлэхгүй нөхөгдөхгүй зүйл. ...Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйл хангагдаагүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нар өнөөдрийг хүртэл санаачилгаараа ирээд уучлалт гуйсан зүйл байхгүй. Эхний шүүх хурал болохоос өмнө би өөрөө санаачилгаар өмгөөлөгчөөрөө дамжуулаад, хэлэх үгээ хэлсэн. Тэр үед надаас уучлалт гуйсан. Гэтэл одоо гэмт хэрэг үйлдээгүй, цагаатгаж өгнө үү гэсэн агуулгаар хандаж байгаад нь гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж яриад байна. Анхан шатны шүүхээс тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцоод, дараагийн шүүх хуралдаан болоход шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдлаа нааштайгаар шийдвэрлүүлэх үүднээс гэм буруугийн тал дээр маргахгүй гэдэг байдлаар М.Үүрийнтуяа, Р.Атарцэцэг өмгөөлөгч нар тайлбар хэлсэн. Харин О.Баясгалан өмгөөлөгч “...би гомдол гаргана, гэм буруутайд тооцож байгаа нь буруу...” гэдэг байдлаар байр сууриа илэрхийлсэн байгаа. Үүнийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хохирлын хувьд бүрэн төлсөн. 4.85.000 төгрөг буюу бодит хохирлоо төлүүлнэ гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр төлж барагдуулсан байгаа. Байгууллагын зүгээс 3.000.000 төгрөгийг ар гэрт нь өгсөн байдаг. Тэгэхээр хохирол бүрэн төлөгдсөн гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шударга ёсны зарчимд нийцгүй дүгнэлт хийсэн байна гэдэгт тайлбарлахад шүүх зарим зүйлд *******, ******* нарын хувьд ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлсөн байдал, гэм буруугийн нөхцөл байдал, болгоомжгүйгээр үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан үзсэн байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Үүрийнтуяа: Миний хувьд О.Баясгалан,  Р.Атарцэцэг өмгөөлөгч нартай нэг байр суурьтайгаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Мөн өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд О.Баясгалан өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.  ... *******, ******* нарыг буруутгахдаа Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 4.З, 4. дугаар зүйлийн В диод хэсэгт заасан заалт буюу “...сонор сэрэмжтэй байх, саад тохиолдсон үед яаралтай тооромслох арга хэмжээг авах ёстой...” гэх заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******, ******* нар нь сонор сэрэмжтэй байдлаа алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Тухайлбал дотор камерын бичлэгт “...******* хянах самбараа хараад хурдыг хянаж байгаа үйлдлээс харагддаг, мөн ******* нь явах эд ангийг шалгаж байгаа...” нөхцөл байдал бичигдсэн байдаг. Үүнийг тухайн үед сонор сэрэмжээ алдсан, сонор сэрэмжгүй явсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

*******, ******* нар нь талийгаачийг харсан даруйдаа яаралтай зогсоох арга хэмжээг авсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, гадна камерын бичлэг зэргээр бүрэн нотлогдон тогтоогдсон байдаг. Манай хоёр үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа дүрмийн заалт нь хоёулаа нотлогдон тогтоогдоогүй. Нөгөө талаар нотлох баримт камерын бичлэгүүдээр үгүйсгэгдэж байгаа юм. Иймд дээрх нөхцөл байдлууд Эрүүгийн хуулийн тусгай агийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн талаас гаргаж өгсөн талийгаачийн оршуулгын зардал болон бүх бодит зардлыг төлж барагдуулсан. Талийгаачийн ар гэрт 3.000.000  төгрөгийг тусламж хэлбэрээр өгч барагдуулсан гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зүйл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж тэнссэн байна гэсэн асуудлыг тавьж байна. Тэгэхээр шүүгдэгч нарын зүгээс хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, хувийн байдал гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хохирогчийн хууль бус ажиллагаа нөлөөсөн байна гэж дүгнэлт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Эрх хасан ялыг оногдуулсангүй гэж тайлбарладаг. Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан оногдуулсан ял дээр нэмж хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Тиймээс хуулийг буруу хэрэглэж, заавал хэрэглэх ёстой гэсэн зүйл биш тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор *******, ******* нарт холбогдох ******* дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

            Прокуророос шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг  “Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон”  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан нотлох баримт  болох  дуу-дүрсний бичлэг нь  хэрэг учрал болсон тухайн бодит нөхцөл байдлыг хэн нэгэн мөрдөгч, прокурорын  субьектив хүсэл зоригоор үйлдэгдээгүй бөгөөд бодит байдлыг дуу дүрсээр бэхжүүлсэн үл няцах нотлох баримт гэж үзэн тухайн дуу-дүрсний бичлэгийг  шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримтаар маргаагүй, зүйлчлэлийн талаар маргасан болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй  байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:  

            -Хэрэг учрал нь Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Дархан татах хэсгийн депогийн хөдлөх бүсийн 4 дүгээр километрийн 6 дугаар зуутын дугаар зам дээр буюу  Зам, тээврийн хөгжлийн сайдын оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн А/46 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн .-д заасан аюултай бүсэд болсон байх ба тухайн бүсэд хохирогч нь согтуугаар орж  улмаар зам дээр тээглэн унаж орчим минут орчим байх хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдал нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дуу-дүрсний бичлэгээр тогтоогдсон.

            Төмөр замын газрын даргын тушаал 09 оны 0 дүгээр сарын 9-ний өдрийн 0 дугаартай тушаалын хавсралтаар “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”  -ийг баталж хэрэгжүүлж байгаад Зам, тээврийн хөгжлийн сайдын оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн А/46 дугаар тушаалын хавсралтаар урьд  хэрэгжүүлж байсан тушаалыг хүчингүй болгож “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийг шинэчлэн баталсан байна.  

            Аюултай бүсийн дэглэмийн дугаар зүйлийн .-т “Аюултай бүсэд галт болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалттай холбоотой ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хамааруулна” ,

            .3.“Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно”,

            .4.“Төмөр замын байгууллага, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуй нэгж, байгууллага аюултай бүсэд үйл ажиллагаа явуулах, объект байрлуулах болон аюулгүй ажиллагааны дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг суурь бүтэц эзэмшигч баталж, мөрдүүлнэ.”

            .6.Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч нь галт болон сэлгээний хөдөлгөөн хийгддэг төмөр замыг /салбар зам/ өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалах, аюултай бүсийг хамгаалахад зориулсан хөрөнгийг жил бүр төлөвлөх ба дэглэмийг сахиулах талаар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээх.”,

            5.5.Аюултай бүсийн хамгаалалтыг хариуцах байгууллага аюултай бүсийн дэглэмийг мөрдөж ажиллахыг шаардах эрхтэй бөгөөд дэглэм зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

            Гэтэл “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн хэрэгжилтэд ямар байгууллага, ажилтан, хэрхэн хяналт тавьдаг, бүсийн дэглэм зөрчигдсөн тохиолдолд тухайн  зөрчлийг  ямар хугацаанд илрүүлж зохих арга хэмжээ авч арилгах үүрэгтэй  талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн ажиллагаа огт хийлгүй орхигдуулсан нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна.  

             Түүнчлэн тухайн хэрэгт шинжээчээр томилогдсон  Б.Итгэл нь дүгнэлт гаргахдаа  тухайн хүчингүй болсон тушаалыг үндэслэн шинжээчийн дүгнэлтээ гаргасан байхад улсын яллагч тус шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж улмаар шүүх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн . дэх хэсэгт  заасан  тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн .3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэл болж байна.

            оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “… энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн дэх хэсэг, 34. дугаар зүйлийн 6.-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” тухай заалтыг хүчингүй болгосон.

            .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.3 дугаар зүйлийн дэх хэсэгт ” … урьдчилсан хэлэлцүүлгийн үед хуульд заасан үндэслэл бий болбол хэргийг прокурорт буцаах” тухай,

            .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34. дугаар зүйлийн 6. дахь хэсэгт “... прокурорын санаачлагчаар хэргийг прокурорт буцаах” заалт байна. /энэ заалт оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсон/  

            Дээрх үндэслэлийг судлан үзвэл Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхийн “урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахгүй”, “Прокурорын санаачилгаар хэргийг буцаахгүй “ гэж ойлгогдож байна.

            Дээрхи хуулийн заалт болон хуулийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаах хуулийн зохицуулалтгүй боловч  оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хэргийг  зөвхөн “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцахгүй” гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж үзэхээр байх тул хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь хуульд нийцсэн гэж үзэв.

            Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй  гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхээр  дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

           Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хохирогч түүний өмгөөлөгч, шүүгдэгч нар түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дэх хэсгийн ., 39. дугаар зүйлийн дэх хэсгийн ., 39. дүгээр зүйлийн 5, 39.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын 9-ний өдрийн /ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                 ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН