| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2033001240026 |
| Дугаар | 2022/ДШМ/72 |
| Огноо | 2022-10-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/72
Ч.Цэрэннадмид нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Н.Бадам /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж шийдвэрлэн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Н.Мөнхдуулал, түүний өмгөөлөгч, шүүгдэгч Б.Батзулын өмгөөлөгч нар, шүүгдэгч Ш.Наранхүүгийн өмгөөлөгч нараас тус тус гаргасан давж заалдах гомдлоор Тайж овогт Чойжилсүрэнгийн Цэрэннадмид, Цагаагчууд овогт Шараагийн Наранхүү, Цорос овогт Баасанжавын Батзул, Түмт овогт Энхбатын Мөнгөншагай, Туул овогт Бямбадоржийн Сансар, Боржигон овогт Найдангийн Мөнхдуулал, Шарнууд овогт Дорлигийн Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн 2033001240026 дугаартай, 150/2021/0044/Э индекстэй 7 хавтас нэгтгэсэн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Тайж ургийн овогт Чойжилсүрэнгийн Цэрэннадмид, Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар ус 1 дүгээр багийн нутагт хөдөө оршин суух, /РД:ОО85092013/, урьд
-Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3-57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 265,000 төгрөгөөр торгох ял,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
2.Цагаагчууд ургийн овогт Шараагийн Наранхүү, Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн 6 дугаар баг Тээвэрчдийн 7 дугаар гудамжны 4-6 тоотод оршин суух, /РД:ОД89040117/, урьд
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон.
3.Цорос ургийн овогт Баасанжавын Батзул, Монгол Улсын иргэн, 1983 оны 09 сарын 08-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул 1 дүгээр баг Рашаант хороолол Дөхөм гудамж 5-6 тоотод оршин суух, /РД:ОД83090834/,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах албадан сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
4.Түмт ургийн овогт Энхбатын Мөнгөншагай, Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:МЙ92072015/,
5.Туул ургийн овогт Бямбадоржийн Сансар, Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багт оршин суух, /РД:МВ90022318/,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
6.Боржигон ургийн овогт Найдангийн Мөнхдуулал, Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоо 10-5 тоотод оршин суух, /РД:МВ92021418/, урьд
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга авах ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 7 сар 20 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосон.
7.Шарнууд ургийн овогт Дорлигийн Мөнхжаргал, Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:ОД90122811/,
Шүүгдэгч Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар нар нь бүлэглэж, 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бүлэглэж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүйн гол гэх газраас иргэн С.Хүрэлцоожийн 1 тооны адуу, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Партизаны Сангийн аж ахуй “Тарвагатайн ам” гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 2 иргэнд 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ш.Наранхүү, Э.Мөнгөншагай, Н.Мөнхдуулал нар нь бүлэглэж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Гурвалжингийн ам” гэх газраас иргэн Д.Гантөрийн эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 2,113,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү, Б.Батзул, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Н.Мөнхдуулал, Д.Мөнхжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч Тайж овогт Чойжилсүрэнгийн Цэрэннадмид, Цагаагчууд овогт Шараагийн Наранхүү, Цорос овогт Баасанжавын Батзул, Түмт овогт Энхбатын Мөнгөншагай, Туул овогт Бямбадоржийн Сансар, Боржигон овогт Найдангийн Мөнхдуулал, Шарнууд овогт Дорлигын Мөнхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар бүлэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидыг 1 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Мөнгөншагайг 1 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Сансарыг 1 жил 10 хоногийн хорих ялаар, шүүгдэгч Д.Мөнхжаргалыг 1 жил 10 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүг 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Батзулыг 2 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Н.Мөнхдуулалыг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 132 хоног, шүүгдэгч Ш.Наранхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 398 хоног, шүүгдэгч Б.Батзулын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 426 хоног, шүүгдэгч Э.Мөнгөншагай, Б.Сансар нарын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарыг өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 69 хоногийг тэдний эдлэх ялд оруулан эдлэх ялаас хасаж тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидын эдлээгүй үлдсэн 8 сар 18 хоног, шүүгдэгч Б.Батзулын эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоног, шүүгдэгч Э.Мөнгөншагайгийн эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоног, шүүгдэгч Б.Сансарын эдлээгүй үлдсэн 10 сар 01 хоног, шүүгдэгч Д.Мөнхжаргалын 1 жил 10 хоногийн хорих ялыг тус тус зорчих хязгаарлах ялаар сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 8 сар 18 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг Орхонтуул сумаас гадагш явахыг,
-шүүгдэгч Б.Батзулын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 10 сар 24 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг Орхонтуул сумаас гадагш явахыг,
-шүүгдэгч Э.Мөнгөншагайгийн зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 жил 3 сар 21 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумаас гадагш явахыг,
-шүүгдэгч Б.Сансарын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 10 сар 01 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумаас гадагш явахыг,
-шүүгдэгч Д.Мөнхжаргалын зорчих эрх хязгаарлах ялыг түүний түр оршин суух газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээр тогтоож, 1 жил 10 хоногийн хугацаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс гадагш явахыг тус тус хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 16 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Батзулд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 24 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаар захирамжаар шүүгдэгч Н.Мөнхдуулалд оногдуулсан 3 жил 9 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүгээс 3,106,667 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Жадамбад олгож,
Тус хэрэгт 97-48 УНА улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэнд, 71-19 УБР улсын дугаартай Тоёота Спринтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч иргэн Булганд буцаан олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган,
20008025280141, 2008032900142, 2134000540477 тоот хэргийг энэ хэрэгт нэгтгэсэн ба энэ хэргээс тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдан,
Шүүгдэгч Н.Мөнхдуулалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.Мөнхдуулалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс авч, шүүгдэгч Э.Батзул, Ш.Наранхүү, Н.Мөнхдуулал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Э.Мөнгөншагай, Б.Сансар, Д.Мөнхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч Б.Батзулын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Мөнхдуулал давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Харин надад 2 жил 6 сарын ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүндэдсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний хувьд өөрийн гэм бурууг ойлгож хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоолд миний хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон талаар дурьдсан байгаа боловч 02 жил 06 сарын хорих ял оноосон тул ял шийтгэлийг хуульд зааснаас хөнгөрүүлж эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байхад ялыг хөнгөрүүлээгүй гэж үзэж гомдолтой байна.
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөх гэж маш их чармайж хохирлоо төлсөн учир шалтгаан нь нэг талаас эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан зүйлд хамрагдах гэсэн санаа зорилготой байсан . Ямар ч байсан хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулъя гэсэн чин хүслээр хандсан нь үнэн. Шүүхийн шийтгэх тогтоолд ч намайг бусдад төлөх төлбөргүй гэж дурьдаж өгсөн байгаа учир надад хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл оноох боломжтой байсан.
Миний Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс ял шийтгэл хүлээсэн үйлдлүүд нь 2020 оны 07,08 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сард Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэл хүлээсэн үйлдлээс өмнөх үйлдэл байсан тул нэгтгэн шийдвэрлэж эрүүгийн хариуцлага оногдуулах, өршөөлд хамруулж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байсан боловч шүүх миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж буйг хүлээн авна уу.
Иймд надад оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна” гэжээ.
Шүүгдэгч Н.Мөнхдуулалын өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Найдангийн Мөнхдуулал нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруу дээр ямар нэгэн байдлаар маргаж мэтгэлцээгүй мөн үйлдсэн хэргийнхээ хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан урьдын болон одоогийн шийдвэрлэгдсэн үйлдэл холбогдол нь Өршөөлийн хууль гарахаас урьд үйлдэгдсэн байтал урьдах үйлдэл холбогдлыг нь өршөөлд хамруулан ял шийтгэлийн төрөл хэлбэрийг нь өөрчилсөн атлаа сүүлийн үйлдэл холбогдлыг өршөөлд хамруулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо гэж гомдож байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж хугацааг нь нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Батзулын өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нар давж заалдах гомдолдоо: “...Б.Батзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2-т зааснаар мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг, бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Б.Батзул олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй тухайд:
1.1 Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааны талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүхийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тухайд: Өмгөөлөгч бидний үйлчлүүлэгч Б.Батзул нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд байгаагүй ба энэ нь тус хэргийн гэрч Ц.Болормаагийн мэдүүлэг, хохирогч Ц.Жадамбын мэдүүлэг /мал хулгайд алдсан хугацаа/, Б.Батзулын тус хэрэгт гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тухайн гэмт хэрэг гарсан гэх 2019 оны 09 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймагт очсон улмаар тэндээ төрсөн өдрөө тэмдэглэж эхнэр хүүхдийн хамт тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон. Гэтэл шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг уг хугацаанаас зөрүүтэйгээр тооцож 2019 оны 09 дүгээр сарын дундуур гэж дүгнэн улмаар Б.Батзулыг гэм буруутайд тооцох нэг үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй, уг шүүхээс тогтоосон хугацаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслээгүй дүгнэлт байна.
1.2 Хэрэгт авагдсан Б.Батзулын мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба тэрээр мал хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй нь тогтоогдсон тухайд: Б.Батзул нь шүүгдэгч Ш.Наранхүүгээс сонссон мэдээллийн хүрээнд түүний ярьсан үйл баримтыг уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхөөсөө эхлэн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар, шүүхийн бүхий л хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлж ирсэн. Харин бусад шүүгдэгч болох Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү нар нь мэдүүлгээ байнга өөрчилдөг төдийгүй, Ч.Цэрэннадмидын хувьд хамгийн анхны гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өөрийгөө уг хэрэгт огт хамааралгүй, мэдэхгүй гэж байсны сүүлийн гэм буруугийн буюу 2022.08.10-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн талаар өмнөх мэдүүлгээсээ эрс зөрүүтэй огт өөр мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгүүдээс тус хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдох, мэдүүлгийн эх сурвалж нь Б.Батзулын мэдүүлгээр нотлогдох мэдүүлэг нь 2022.08.10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь Б.Батзулын мэдүүлгийг баталж байгаагаа шүүхээс хэргийн бодит байдлыг тогтооход Б.Батзулыг мал хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй талаарх үйл баримт хангалттай тогтоогдсон. Харин шүүгдэгч Ш.Наранхүү нь уг хэрэгт эхнээс нь болон шүүхээр хэлэлцүүлж дуусах хүртэл худал мэдүүлж байсан ба уг хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг үнэлэх боломжгүй болсон. Иймээс уг хэрэгт мэдүүлсэн Б.Батзулын мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх Б.Батзулын мэдүүлгээс Ш.Наранхүүгийн үйл оролцоог нотолсон мэдүүлгийн хэсгийг үнэлсэн атлаа хэргийн талаарх бусад мэдүүлгийг үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхээр байна. Иймээс Б.Батзулын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул түүнийг олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
1.3 Бидний үйлчлүүлэгч Б.Батзулын хувьд Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү нарын хулгайлж өөрийн хашаандаа хашиж, өөрийн эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авсан байсан малыг борлуулах үйл ажиллагаанд Ч.Цэрэннадмидын хүсэлтийг дагуу тусалж, гэмт хэрэг үйлдэж олсон малыг борлуулахад оролцсон гэдгээ гэрч, яллагдагч, шүүгдэгчээр байнга тогтвортой үнэн зөв мэдүүлж ирсэн. Үүнийг шүүхээс дүгнэхдээ Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү нарын хулгайлж өмчлөлдөө авсан малыг борлуулах, тээвэрлэсэн талаарх гэрч нарын мэдүүлэг болон Б.Батзулын мэдүүлгийг гуйвуулан тайлбарлаж, улмаар Б.Батзулыг мал хулгайлах үйлдэлд шууд оролцсон мэтээр дүгнэж, нотлох баримтын нотолгооны байдлыг хэргийн бодит байдлаас зөрүүтэйгээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв Б.Батзулыг олон тооны малыг бусадтай бүлэглэн хулгайлсан гэж үзэж байгаа бол гэмт хэргийн сэдэлт, үйлдэл, оролцоог оролцогч тус бүрээр нарийвчлан тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолд Б.Батзулын мэдүүлгийг үгүйсгэн няцаасан ямар ч нотлох баримт байхгүй төдийгүй, харин ч түүний хэргийн талаарх өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлон тогтоогдож байгааг шүүх няцаагаагүй, тэр ч бүү хэл Ш.Наранхүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг Б.Батзулын мэдүүлгээр нотлогдсон гэх атлаа бусад мэдүүлгийг үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
2.1 Миний үйлчлүүлэгч Б.Батзулын хувьд мал хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, харин гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй малыг борлуулахад оролцсон болохоо хүлээж уг хэрэгт анхнаасаа мэдүүлж байсан нь Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү нарын үйлдсэн гэмт хэргийг илчилсэн, өөрийнхөө буруутай үйлдлийг үнэнээр нь хүлээсээр байсан болно. Энэ тохиолдолд шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлэхгүйгээр прокуророос тогтоосон зүйлчлэл нь тохирсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Б.Батзулын үйлдэл оролцоог буруу тогтоож, мал хулгайлах гэмт хэрэг нь хулгайлсан малыг борлуулахад мөн хамаарах мэтээр тус зүйл, хэсгийг буруу тайлбарлаж байна.
2.2 Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосны дараа Б.Батзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж Б.Батзулыг ялаас чөлөөлөн хууль зүйн боломж байгааг анхаарч хэргийн бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ш.Наранхүүгийн өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШТ/47 дугаартай Шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 6, 8, 10 дахь заалтын Ш.Наранхүүд холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
...анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ш.Наранхүү болон өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ш.Наранхүү нь 2019 оны 9 дүгээр сарын дундуур Б.Батзул, Ч.Цэрэннадмид нартай бүлэглэн иргэн Ц.Жадамбын 76 тооны бог малыг хулгайлсан үйлдэлд Ш.Наранхүү оролцоогүй, энэ хэрэгт Ш.Наранхүү оролцсон гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтүудаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр прокурортой мэтгэлцсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд болох Д.Алтанцэцэг, Ж.Даваасүрэн, Х.Янжив, Б.Одгэрэл, Т.Жамсран, С.Балжинням, Ц.Цэрэндулам, У.Ганбат, Ю.Бужилдай, С.Гомбожав, Б.Батболд, Б.Дуламсүрэн нар нь энэ хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд эдгээр гэрчийн мэдүүлгүүдэд Ш.Наранхүү нь энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон талаар мэдүүлээгүй байдаг.
Ц.Жадамбын 76 тооны бог мал хэзээ, хаанаас ямар байдлаар алдагдсан талаар мөрдөн байцаалтын шатанд бүрэн бодитойгоор шалгаж тогтоогоогүй, хохирогч Ц.Жадамбын мэдүүлгээр тухайн бог мал нь хотноос эсвэл бэлчээрээс алдагдсан аль нь болох нь тодорхойгүй байдаг.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ш.Наранхүү нь хохирогч Ц.Жадамбын 76 тооны бог малыг хулгайлсан үйлдэлд оролцсон болох нь бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх Ш.Наранхүүг Ц.Жадамбын 76 тооны бог малыг Б.Батзул, Ч.Цэрэннадмид нартай бүлэглэн хулгайлсан үйлдэлд гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.
Анхан шатны шүүх Ш.Наранхүүг дээрх үйлдэлд гэм буруутайд тооцохдоо Шийтгэх тогтоолын "Тодорхойлох" хэсэгт дараах дүгнэлтийг хийсэн "... Шүүгдэгч Ш.Наранхүү, Б.Батзул болон тэдний өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж,хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй гэж маргана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар тооцогдох ба шүүгдэгч Б.Батзулын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд "... Би Наранхүүгээс асуусан чинь Цэрэннадмид ах бид хоёр Жадамба ахын хониноос мориор туугаад ирсэн гэж хэлж байсан... Төв аймгийн Цээл сумын тэнд Наранхүүтэй тааралдсан тэгсэн тэр мөнгөнөөсөө Наранхүүд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг нь дээр дурьдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа тул шүүгдэгч Ш.Наранхүүг тухайн хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй юм” гэсэн дүгнэлт хийж ганц шүүгдэгч Б.Батзулын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр Ш.Наранхүүг хохирогч Ц.Жадамбын 76 тооны бог малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан: “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчиж Ш.Наранхүүгийн тухайн гэмт хэрэгт оролцсоныг ямар давхар нотлох баримтаар нотлогдсоныг тодорхой заалгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ш.Наранхүүгийн үйлдлийг нотолсон гэх шүүгдэгч Б.Батзулын мэдүүлэг нь шууд нотлох баримт биш Наранхүүгийн өөрт нь хэлсэн гэх үгээр дам байдлаар мэдүүлсэн эх сурвалж нь нотлогдоогүй, давхар баримтаар тогтоогдоогүй мэдүүлэг байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Мөрдөгч, прокурор, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” мөн зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс “Хавтаст хэргийн аль талд авагдсан ямар нотлох баримтаар Ш.Наранхүүгийн үйлдэл нотлогдож байгаа талаар прокурортой мэтгэлцэхэд прокурорын зүгээс “Ш.Наранхүүгийн үйлдэл нь шүүгдэгч Б.Батзулын удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдож байна" гэхээс өөр нотлох баримтыг дурьдаагүй болно.
Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Батзулд хорих ял оногдуулсан атлаа уг хорих ялыг ямар дэглэмтэй хорих ангид эдлүүлэх талаар заалгүй орхиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг 36.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул шүүгдэгч Ш.Наранхүүгийн шүүгдэгч Б.Батзул, Ч.Цэрэннадмид нартай бүлэглэн иргэн Ц.Жадамбын 76 тооны бог малыг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Ш.Наранхүүд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүнд оногдуулах ял хөнгөрөх боломжтой бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7.2 дугаар зүйлд зааснаар Ш.Наранхүүд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн 2033001240026 дугаартай хэрэгт нийтдээ 3 хэргийг нэгтгэсэн. 4 хэрэгт 7 холбогдогч холбогдож мал хулгайлах гэмт хэргийг хийсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн үйлдлийг гэмт хэргийн шинж байдал нийгмийн хор аюул, хор уршигт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь гэм буруугийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн үнэлгээ, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч нарын хувийн байдалд, үйлдсэн хэргийн нөхцөл байдалд нь тал бүрээс нь дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гарсан. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тохирсон, гэмт хэргийн нөхцөл байдал үйлдэгдсэн үйлдлийн арга барил санаа сэдэлт, учирсан хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь хуулийн шаардлага хангаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү, Б.Батзул нар нь бүлэглэж, 2019 оны 09 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны 1 дүгээр багийн нутаг “Хүүхдийн овооны өвөр” гэх газраас тус сумын иргэн Ц.Жадамбын эзэмшлийн 76 тооны хонь буюу олон тооныг малыг хулгайлж, иргэн Ц.Жадамбад 9,320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ш.Наранхүү, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар нар нь бүлэглэж, 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бүлэглэж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүйн гол гэх газраас иргэн С.Хүрэлцоожийн 1 тооны адуу, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Партизаны Сангийн аж ахуй “Тарвагатайн ам” гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж 2 иргэнд 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ш.Наранхүү, Э.Мөнгөншагай, Н.Мөнхдуулал нар нь бүлэглэж, 2020 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Гурвалжингийн ам” гэх газраас иргэн Д.Гантөрийн эзэмшлийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 2,113,300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Жадамба, С.Хүрэлцоож, Д.Алтангэрэл, Д.Гантөр нарын, гэрч Д.Алтанцэцэг, Ж.Даваасүрэн, Х.Янжив, Б.Одгэрэл, Т.Жамсран, С.Балжинням, Д.Цэрэндулам, У.Ганбат, Ю.Бужилдай, С.Гомбожав, Б.Батболд, Б.Дуламсүрэн нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү, Б.Батзул, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар нар дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Цэрэннадмид, Ш.Наранхүү, Б.Батзул, Д.Мөнхжаргал, Н.Мөнхдуулал, Э.Мөнгөншагай, Б.Сансар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага ял шийтгэл нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон тэдэнд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Шүүгдэгч Б.Батзул, Ш.Наранхүү нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-д заасан бүлэглэж, олон тооны мал хулгайлах буюу 2019 оны 09 дүгээр сарын дундуур Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны 1 дүгээр багийн нутаг “Хүүхдийн овооны өвөр” гэх газраас тус сумын иргэн Ц.Жадамбын эзэмшлийн 76 тооны хонийг хулгайлсан үйлдэлд оролцоогүй тул холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Шүүгдэгч Н.Цэрэннадмид, Б.Батзул, Ш.Наранхүү нар нь бүлэглэн хохирогч Ц.Жадамбын 76 хонь буюу олон тооны малыг хулгайлан авсан нь хавтаст хэрэгт шинжлэн судлагдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, шүүгдэгч Н.Цэрэннадмид, Б.Батзул, Ш.Наранхүү нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо бие биенээ гэрчилсэн, тэдний мэдүүлэг гэрчүүдийн мэдүүлгээр баталгаажсан байх тул шүүгдэгч Б.Батзул, Ш.Наранхүү нарыг уг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэрэг нотлогдсон, анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг зөв хийсэн байна.
Харин шүүгдэгч Н.Мөнхдуулал нь хэдийгээр 3 удаагийн үйлдлээр бусдын 2 толгой адуу, 2 толгой үхэр буюу олон тооны мал хулгайлах үйлдэлд бүлэглэж оролцсон оролцоотой хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээж үнэн зөв мэдүүлж ирсэн, хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялаас 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэн хасч 02 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Мөнхдуулал болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Батзул, Ш.Наранхүү нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 7, 8, дахь заалтуудад өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/47 шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Цэрэннадмидыг 1 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Мөнгөншагайг 1 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Сансарыг 1 жил 10 хоногийн хорих ялаар, шүүгдэгч Д.Мөнхжаргалыг 1 жил 10 хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүг 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Батзулыг 2 жил 1 сарын хорих ялаар, шүүгдэгч Н.Мөнхдуулалыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
7 дахь заалтыг:
“7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Батзулд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар 24 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаар захирамжаар шүүгдэгч Н.Мөнхдуулалд оногдуулсан 3 жил 9 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй” гэж,
8 дахь заалтыг:
“8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Наранхүүд оногдуулсан 5 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Мөнхдуулалд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мөнхдуулал түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Батзул, Ш.Наранхүү нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ