| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2025/00108/И |
| Дугаар | 191/ШШ2025/01523 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01523
| 2025 оны 02 сры 18 өдөр | 191/ШШ2025/01523 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух гын У /РД: ***/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Г.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Г.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гээд бүх л архивын газраар явсан боловч 2000 оноос өмнөх материалууд маань архивын газраас олдоогүй. Цалингийн тодорхойлолт маань гарч ирдэг боловч ажилласан тушаал нь гарч ирээгүй. Иймд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Би 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетын нарийн бичгийн даргаар ажилласан. 1982 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 100 тоот албан тушаалаар анх ажилд орсон. Би уг албан тушаалд 6 сар 12 өдөр ажилласан. 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетын нарийн бичгийн даргаас 1982 оны 06 сарын 08-ны өдрийн 72 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. 1982 оны 06 сарын 09-ний өдрөөс Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн жижүүрээр 1982 оны 06 сарын 08-ны өдрийн 72 тоот тушаалаар нийт 7 сар 22 өдөр ажилласан.
Иймд би Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетад 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нарийн бичгийн даргаар, Удирдах Ажилтаны Мэргэжил дээшлүүлэх институтэд 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Нийт 1 жил 2 сар 4 өдөр ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, Нийслэлийн архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 940 дугаартай тодорхойлолт /хх-6/, 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 005400 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-7-8/, гэрч Ц.Оы тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэр /хх-9-10/, гэрч А.Эын тодорхойлолт, холбогдох баримтууд /хх-11-15/, фото зураг /хх-16/, Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай Цалингийн тодорхойлолт /хх-23/, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0027 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-33/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
2.2 Шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрч Ц.О, А.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28-31/ хэрэгт авагдсан байна.
Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч Г.У нь Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетад 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нарийн бичгийн даргаар, Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтэд 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... миний бие Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетад 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нарийн бичгийн даргаар, Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтэд 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нийт 1 жил 2 сар 4 өдрийн хугацаа юм. Миний хөдөлмөрийн дэвтэрт бүх тушаалууд бичигдсэн боловч архивын газраас дээрх тушаалууд цаасаар байхгүй байна гэж тайлбарлаж байна.
3. Хүсэлт гаргагч нь Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетад 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нарийн бичгийн даргаар, Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтэд 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
3.1 Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтээс 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон 005400 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт түүнийг,
- 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетад нарийн бичгийн даргаар түр авч ажиллуулав,
- 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс түр ажиллаж байсан тул Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв,
-1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтэд жижүүрээр түр шилжүүлэн ажиллуулав,
-1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн ТБЭМ лабораторид лаборантаар авч ажиллуулав гэх бичилтүүд хийгджээ.
3.2 Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай тодорхойлолтоор Г.У нь 1982 оны 11 дүгээр сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтээс цалин авч байсан болохыг тодорхойлсон байна.
3.3 Гэрч Ц.О ... Би Удирдлагын академид 1985 онд тооцоолон бодох электрон машины оператораар ажилд ороход Г.У оператораар ажилладаг байсан. Ингээд 1987 он хүртэл би, Г.У, Н, Д гээд дөрвүүлээ ажиллаж байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,
Гэрч А.Э ... 1979 -1988 онд Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд төслийн шугамаар тооцоолон бодох электрон машины лаборатори байгуулагдсан. Тус лаборатори нь 1981 онд ашиглалтад орж, шинэ оператор шаардлагатай болсон тул Г.Уг авч ажиллуулсан. Г.У нь 1981-1987 оны зун хүртэл буюу ажиллаад Политехникийн сургууль руу шилжиж байсан гэх мэдүүлэг,
3.4 Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан фото зураг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Г.Угийн ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч нь Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетад 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нарийн бичгийн даргаар, Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтэд 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Нийслэлийн архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 940 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Г.Уг Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетад 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нарийн бичгийн даргаар, Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтэд 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан гын У /РД: ***/-г Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтийн Инженер, эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх факультетад 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нарийн бичгийн даргаар, Удирдах Ажилтны Мэргэжил дээшлүүлэх институтэд 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА