| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00349/И |
| Дугаар | 320/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/00407
| 2025 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 320/ШШ2025/00407 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/00349/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт шар үхрийн үнэ 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.М миний бие тус шүүхэд Д.Б-аас 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Д.Б миний нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг надад төлж барагдуулсан тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.М нь, Д.Б-т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт шар үхрийн үнэ 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн 50 хувь болох 14,275 төгрөгийг хариуцагч Д.Б-аас, 50 хувь болох 14,275 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.М д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт шар үхрийн үнэ 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Б-аас 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 14,275 (арван дөрвөн мянга хоёр зуун далан тав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.М д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА