Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00408

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00408

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00432/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: И компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц ,

Хариуцагч: А.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,593,001.92 (гучин сая таван зуун ерэн гурван мянга нэг төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Э нь манай компанитай 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр L90501568 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч А.Э ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7807206221 зээлийн дансны дугаартай 3,945,000 (гурван сая есөн зуун дөчин таван мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7100152951 зээлийн дансны дугаартай 6,710,000 (зургаан сая долоон зуун арван мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд;

2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7100152916 зээлийн дансны дугаартай 14,940,000 (арван дөрвөн сая есөн зуун дөчин мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд: 1. 2024 оны 10 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь :

Үндсэн зээл: 3,945,000 (гурван сая есөн зуун дөчин таван мянга) төгрөг,

Шимтгэл: 78,891.50 (далан найман мянга найман зуун ерөн нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөг,

Үндсэн хүү: 689,996.70 (зургаан зуун наян есөн мянга есөн зуун ерөн зургаан төгрөг далан мөнгө) төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 110,762.64 (нэг зуун арван мянга долоон зуун жаран хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг,

Нийт: 4,824,650.84 (дөрвөн сая найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун тавин төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөг,

2. 2024 оны 10 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:

Үндсэн зээл: 6,710,000 (зургаан сая долоон зуун арван мянга)

Шимтгэл: 67,100 (жаран долоон мянга нэг зуу) төгрөг,

Үндсэн хүү: 1,190,372.38 (нэг сая нэг зуун ерөн мянга гурван зуун далан хоёр төгрөг гучин найман мөнгө) төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 16,300.69 (арван зургаан мянга гурван зуун төгрөг жаран есөн мөнгө) төгрөг,

Нийт: 7,983,773.07 (долоон сая есөн зуун наян гурван мянга долоон зуун далан гурван төгрөг долоон мөнгө) төгрөг,

3. 2024 оны 10 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:

Үндсэн зээл: 14,940,000 (арван дөрвөн сая есөн зуун дөчин мянга) төгрөг,

Шимтгэл: 149,400 (нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуу) төгрөг,

Үндсэн хүү: 2,650,396.93 (хоёр сая зургаан зуун тавин мянга гурван зуун ерөн зургаан төгрөг ерөн гурван мөнгө) төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 36,281.08 (гучин зургаан мянга хоёр зуун наян нэгэн төгрөг найман мөнгө) төгрөг,

Нийт: 17,776,078.01 (арван долоон сая долоон зуун далан зургаан мянга далан найман төгрөг нэг мөнгө) төгрөг,

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500 (найман мянга таван зуун төгрөг) төгрөг.

Иймд хариуцагч А.Э оос зээлийн гэрээний үүрэгт нийт 30,593,001.92 (гучин сая таван зуун ерөн гурван мянга нэг төгрөг ерөн хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч А.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд: Миний бие А.Э нь И ХХК-аас 30,593,001.92 (гучин сая таван зуун ерөн гурван мянга нэг төгрөг ерөн хоёр мөнгө) зээлж авсан нь үнэн.

Миний бие И ХХК-аас нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч А.Э од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 30,593,001.92 (гучин сая таван зуун ерэн гурван мянга нэг төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус хуульчилсан тул хариуцагч А.Э оос 155,457.5 төгрөгийг, улсын орлогоос 155,457.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 мөнгө, нийт 155,457.51 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э од холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 30,593,001.92 (гучин сая таван зуун ерэн гурван мянга нэг төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч А.Э оос 155,457.5 (нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 155,457.51 (нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА