Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00409

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00409

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00435/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: И нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц ,

Хариуцагч: Д.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,755,986.63 (арван гурван сая долоон зуун тавин таван мянга есөн зуун наян зургаан төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Д нь манай компанитай 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр L100038969 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж заасны дагуу зээлдэгч Д.Д ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 7*** зээлийн дансны дугаартай 621,000 (зургаан зуун хорин нэгэн мянга) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5*** банкны тоот дансанд;

2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 7*** зээлийн дансны дугаартай 6,010,000 (зургаан сая арван мянга) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн,

2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 7*** зээлийн дансны дугаартай 4,600,000 (дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4*** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд: 1. 2024 оны 9 дүгээр сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь :

Үндсэн зээл: 621,000 (зургаан зуун хорин нэгэн мянга) төгрөг,

Шимтгэл: 12,420 (арван хоёр мянга дөрвөн зуун хорь) төгрөг,

Үндсэн хүү: 162,616 (нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун арван зургаан төгрөг ерөн гурван мөнгө) төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 27,010.95 (хорин долоон мянга арван төгрөг ерөн таван мөнгө) төгрөг, нийт: 823,047.88 (найман зуун хорин гурван мянга дөчин долоон төгрөг наян найман мөнгө) төгрөг,

2. 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь :

Үндсэн зээл: 6,010,000 (зургаан сая арван мянга) төгрөг,

Шимтгэл: 60,100 (жаран мянга нэг зуу) төгрөг,

Үндсэн хүү: 1,308,829.81 (нэг сая гурван зуун найман мянга найман зуун хорин есөн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 21,540.68 (хорин нэгэн мянга таван зуун дөчин төгрөг жаран найман мөнгө) төгрөг, нийт: 7,400,470.49 (долоон сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун далан төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг,

3. 2024 оны 9 дүгээр сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь :

Үндсэн зээл: 4,600,000 (дөрвөн сая зургаан зуун мянга) төгрөг,

Шимтгэл: 0.00

Үндсэн хүү: 895,298.63 (найман зуун ерөн таван мянга хоёр зуун ерөн найман төгрөг жаран гурван мөнгө) төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 28,669.63 (хорин найман мянга зургаан зуун жаран есөн төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, нийт: 5,523,968.26 (таван сая таван зуун хорин гурван мянга есөн зуун жаран найман төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг,

Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 8,500 (найман мянга таван зуу) төгрөг.

Иймд хариуцагч Д.Д ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 13,755,986.63 (арван гурван сая долоон зуун тавин таван мянга есөн зуун наян зургаан төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.Д нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд: Миний бие Д.Д нь И ХХК-аас нэхэмжилсэн 13,755,986.63 (арван гурван сая долоон зуун тавин таван мянга есөн зуун наян зургаан төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулна.

Иймд миний хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: И ХХК нь хариуцагч Д.Д т холбогдуулан 13,755,986.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д.Д ын тухайн нэхэмжлэлийн шаардлагын дүнг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Д т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,755,986.63 (арван гурван сая долоон зуун тавин таван мянга есөн зуун наян зургаан төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.

Дээрх нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 13,755,986.63 (арван гурван сая долоон зуун тавин таван мянга есөн зуун наян зургаан төгрөг жаран гурван мөнгө) төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг зохигч эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчийн энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч Д.Д ээс 113,365 төгрөгийг, улсын орлогоос 113,364.93 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 13,755,986.63 (арван гурван сая долоон зуун тавин таван мянга есөн зуун наян зургаан төгрөг жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Д ээс 113,365 (нэг зуун арван гурван мянга гурван зуун жаран тав) төгрөгийг, улсын орлогоос 113,364.93 (нэг зуун арван гурван мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч И хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА