Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 114/ШШ2025/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* овогт ******* ******* / РД:ОА.............. /,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох 

Гуравдагч этгээд: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг, 2023 оны ******* дугаар захирамжийн Б.*******гийн эзэмшиж буй газраас Аймгийн Засаг даргын тамгын газарт , м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.*******гийн  08013940 нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн индексийн 114/202/0006/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Б.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан анх “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг, 2023 оны ******* дугаар захирамжийн Б.*******гийн эзэмшиж буй газраас Аймгийн Засаг даргын тамгын газарт , м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.*******гийн  08013940 нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах” гэж өөрчилж маргасан.
  2. Хэргийн үйл баримтын тухайд:
    1. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар /29 893/ м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар Б.*******д эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг газраа эзэмших эрхийн хугацааг дуусахаас өмнө буюу 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасныг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд хэсэгчилсэн төлөвлөгөө хийж батлуулах, дуудлага худалдааны анхны үнийг төлөөлүүлэх шаардлагатай гэж үзээд түүний газар эзэмших эрхийг сунгаагүй байна.  
    2. Улмаар Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийг дээрх газраа 2 жил дараалан ашиглаагүй, түүний газар эзэмших гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон төдийгүй сүүлд 2023 оны ******* дугаар захирамжаараа гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт м.кв газрыг боловсролын байгууллагын зориулалтаар эзэмшүүлэхдээ Б.*******гийн эзэмшиж байсан м.кв газрын , м.кв газартай нь давхцуулан олгожээ.
    3. Б.******* Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 722 дугаар албан бичиг, түүний хавсралтаар маргаж буй газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдгийг мэдсэнээс хойш 202 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
  3. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд Б.*******, түүний өмгөөлөгч ******* нар гаргасан тайлбартаа: “...Б.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 29 дүгээр хороололд байрлах-ийн урд м.кв талбайг нийтийн орон сууцны зориулалттай эзэмшилдээ авч байсан. Ингээд миний бие 2012 оноос 2014 оны хооронд тухайн газарт зориулалтын дагуу нийтийн орон сууц барихаар зураг төслийг нь боловсруулан, орон сууц барих зөвшөөрөл авч 2014 оны эцсээр “Шинэ Дархан орон сууцны хотхон”-ны, барилгын ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Улмаар 2014 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар Дархан-Уул аймгийн газрын албанд бичгээр гаргасан хүсэлт, батлагдсан ерөнхий төлөвлөгөө зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг гарган өгч байсан боловч Дархан-Уул аймгийн газрын алба, Засаг даргын зүгээс миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй болно. Газар эзэмших эрх сунгуулахаар өгсөн өргөдөл болон нотлох баримтууд /Газрын гэрээ, гэрчилгээ, орон сууц барих ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт орно/ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивт байх ёстой.
    1. Эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай: Тухайн үед нэхэмжлэгч Б.******* би өвчнөөр оношлогдож 2014 оноос эхлэн миний эрүүл мэндийн байдал нэн муудсан тул газрынхаа араас хөөцөлдөж явж чадаагүй. 2014 оны дугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг нэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж солиулсан бөгөөд өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд гам барих, нэмэлт шинжилгээ өгччилгээ хийлгэх, удаа дараа болж , эз, дараагийн түвшний , ахин ээ авхуулах, удаан хугацааны турш , уусны улмаас хүндрэл учирч , зэргээр нийт 10 гаруй удаагийн орж,чийн хяналтад тогтмол байсаар ирсэн. Коронавирус цар тахал гарахаас өмнө буюу 2020 он хүртэлнэлгийн хяналтад байж, жилд хэд хэдэн удаа очиж үзүүлж,чилгээ оношилгоо, мэс ажилбар хийлгэдэг байсан. Эмчилгээний визээр Бүгд Найрамдах Энэтхэг улс руу удаа дараа зорчиж байсан. 2016 оноос хойш нэлэг болон 2020 оноос хойш нэлэгт хэвтэнчлүүлэх, шинжилгээ өгөх, зэргээр байнгынчийн хяналтад явж байгаа ба удаан хугацаанд уусны улмаас 2023 онд оношлогдсон байгаа юм. Энэхүү байдлаа нотлох баримтаар нэлгийнч тодорхойлолт, нэлгийнч тодорхойлолтыг мөн гарган өгч байна.

         Миний бие дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзэмшлийн газраа ашиглаж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах талаар хууль тогтоомжид дараах байдлаар тусгагдсан байна. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж: 6.1.41.а-д “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээрчлүүлэх шаардлагатай нь нотлогдож,ч,нэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаарнэлэгт хэвтэнчлүүлж байгаа” гэж заасан. 2019 оноос өмнөх хууль буюу 2008 оны 0 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 4.1.8-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж 4.1.8.а-д “өвчтэй”, 4.1.8.б-д “эмчилгээ хийлгэж байгаа” гэж тус тус заасан байдаг.

         Түүнчлэн, Монгол Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 28-д “Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно” гэж тайлбарласан байна.

         Ийнхүү Б.******* миний бие эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй байхад газар эзэмшигчид огт мэдэгдэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тогтоолгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн газар эзэмших эрхийг маань хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын ******* дугаар захирамжийн хавсралт дахь хүснэгтийн 29 дүгээрт заасан Б.*******д холбогдох хэсэг нь хууль зөрчсөн.

    1. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2024 оноос эхлэн миний биеийн байдал дээрдэж эхэлсэн тул орон сууц барих гэж байсан газрынхаа төлөв байдлын талаарх мэдээлэл, тодруулгыг авах гэж Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа хандаж байсан боловч хариу өгөөгүй явсаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 722 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хариу өгсөн. Тус албан бичигт миний эзэмшсэн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Аймгийн засаг даргын ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан.

         Миний бие ийнхүү тухайн газрыг эзэмших өөрийн эрхийг хүчингүй болсныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх мэдсэн бөгөөд ******* дугаар захирамжийг надад албан ёсоор гардуулаагүй, танилцуулаагүй юм. Энэхүү захиргааны актыг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар тус шүүхийн шүүгчийн 202 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 144/Ш3202/0002 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамж болон 202 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 114/Ш3202/0006 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамжууд гарсан байдаг. Дээрх 114/Ш3202/0006 дугаартай захирамжийн 4 дүгээр зүйлд “Нэхэмжлэл гаргагч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж хуульд заасан хугацаанд /30 хоног/ нэхэмжлэлээ тус шүүхэд дахин гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэн ахин нэхэмжлэл гаргаж байгаа болно.

    1. Хуульд үндэслэх болон мэдэгдэх, оролцоог хангах зарчим хангагдаагүй, хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухайд Захиргааны ерөнхий хууль нь 201 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба Засаг даргын ******* дугаартай захирамж 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байдаг.

         Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах” 1 дугаар зүйлийн 1.1.4-д “Захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж тус тус заасан байдаг. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Б.******* миний эзэмшлийн газрын эзэмших эрхийг хүчингүй болгох үйл ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар надад мэдэгдээгүй, өөрийгөө илэрхийлэх боломж болон санал тайлбар гаргах боломж олгоогүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог хангаагүйн зэрэгцээ газар эзэмших эрхийг маань хүчингүй болгосон шийдвэрээ мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйл заалтуудыг ноцтой зөрчиж хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр миний эрх ашиг сонирхлыг хохироосон гэж үзэж байна. Хэрэв Засаг дарга захирамж гаргахаасаа өмнө хуулийн 4.2.6 дахь заалтад заасан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг хангасан, процессын хуулийн дагуу тайлбар гаргах боломж олгосон байсан бол миний бие тухайн үед эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тухайгаа хариу мэдэгдэж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол анхнаасаа зөрчигдөхгүй байх байсан. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу “мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Нэгэнт мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй захиргааны акт нь хүчин төгөлдөр болсон гэж үзэх мөн үндэслэлгүй байна.

    1. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй талаар: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь захиргааны акт болж гарснаар нэхэмжлэгчийн Монгол Үндсэн хуулийн                16.3-д заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх болон Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Монгол иргэний газар эзэмших эрх тус тус зөрчигдсөн. Түүнчлэн газрыг эзэмшсэнээр зориулалтын дагуу газрыг ашиглаж, газрын үр шимийг бий болгон өөрт хүртэх нэхэмжлэгчийн ашиг сонирхол мөн зөрчигдсөн. Уг газрыг эзэмшсэнээр тус газар дээр үл хөдлөх хөрөнгө бий болгох, худалдан борлуулах, бусдад түрээслүүлэх зэргээр эдийн засгийн бодит үр ашиг бий болгох хууль зүйн боломжийг мөн хаасан. Засаг даргын маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хуульд заасан эрх сэргэх боломжтой болох юм. Иймд дээрх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралт дахь хүснэгтийн 29 дүгээрт заасан Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
  1. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.*******гийн гаргасан хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хэлэлцэж, уг газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батлуулах, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай шийдвэрийг гаргаж байсан. Тухайн шийдвэрийг Б.******* нь мэдэж байсан атлаа биелүүлээгүй. Нэгэнт тухайн шийдвэрийг биелүүлээгүй учраас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2016002 дугаар дуудлага худалдааны анхны үнэ болох 10 200 000 төгрөгийг төлүүлэх тухай шаардах хуудсыг хүргүүлэхээр 88111860 дугаар холбогдоход шаардах хуудсыг хүлээн авахгүй гэсэн тул шуудангаар хүргүүлэхэд мөн адил хүлээн авахгүй гэсэн хариу өгч, хүлээн аваагүй тул Монгол шуудангийн илгээмжийг гардуулахгүй шалтгааны тухай магадалгаа дээр тодорхой бичсэн байдаг.
    1. Нэхэмжлэгч нь уг шаардах хуудасны талаар мэдэж байсан бөгөөд түүнийг хүлээн аваагүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батлуулаагүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын ******* дугаар захирамжийн дагуу Б.*******гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ талаарх мэдэгдлийг түүний гэрийн хаягаар хүргүүлсэн бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд гаргасан өгсөн. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хуулийн дагуу гарсан тул хүчингүй болгох үндэслэл байхгүй.
    2. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны ******* дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох захирамж гаргах боломжгүй. Учир  нь түүний эзэмшиж байсан газрын , м.кв газартай давхцуулан м.кв газрын Дархан-Уул аймгийн Тамгын газарт олгосон. Мөн Б.*******гийн газар эзэмших эрхийг цуцалснаас хойш 7 жилийн дараа буюу 2023 онд гуравдагч этгээдэд уг газрыг зохих журмын дагуу боловсролын байгууллагын зориулалтаар олгосон.
    3. Б.*******гийн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон тухайн хорооллын ерөнхий төлөвлөгөө байхгүй байсан бөгөөд 2023 онд 29 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, батлагдсаны дагуу барилгажих процесс эхэлж байсан. Үүний дагуу тухайн байршил нь дээр дурдсанчлан боловсролын байгууллага болон зам талбай, ногоон байгууламж, тохижилт, барилга, байшин төлөвлөгдсөн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь төлөвлөгөөгүй байсан, мөн тухайн газрыг хүчингүй болгосон захирамж гарснаас хойш 9 жил өнгөрсөн, Төрийн байгууллагад боловсролын байгууллагын зориулалтаар олгосон гэх шалтгаануудын улмаас газар эзэмших эрхийг сэргээж шинээр гэрчилгээ олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
  2. Гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт м.кв газрыг олгосон захирамж нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Б.*******д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгож энэ тухай захиргааны байгууллага холбогдох этгээдэд мэдэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар мэдэгдэх ажиллагааг хийгээгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Б.*******гийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг, 2023 оны ******* дугаар захирамжийн Б.*******гийн эзэмшиж буй газраас Аймгийн Засаг даргын тамгын газарт , м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.*******гийн  08013940 нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчээс дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...газар эзэмших эрхийн хугацааг дуусахаас өмнө Газрын тухай хуульд заасны дагуу сунгуулах хүсэлтийг гаргасан, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа надад мэдэгдээгүй, хариуцагчид хэд хэдэн удаа хүсэлт гаргахад заримд нь хариу өгөөгүй, заримд нь үндэслэлгүй хариу өгсөн, миний хувьд 2014 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн хугацааг 1-60 жилээр олгохоор заасан байхад 2 жилийн хугацаатайгаар олгож уг зохицуулалтыг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...тухайн үед нэхэмжлэгчид газрыг олгохдоо дуудлага худалдааны үнийг төлүүлээгүй олгосон тул газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуралдаанаар хянан хэлэлцээд хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулах, газрын дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр шийдвэрлэж өөрт нь мэдэгдэж байсан боловч тухайн үеийн мэргэжилтнүүд үүнийгээ баталгаажуулаагүй, улмаар 2016 онд газраа 2 жил дараалан ашиглаагүй, дуудлага худалдааны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, уг шийдвэрийг гаргасан ч гэсэн нэхэмжлэгчийг газрын дуудлага худалдааны үнийг төлөх талаарх албан шаардлагыг хүргүүлсэн, 2016 оны ******* дугаар захирамжийг хаягаар нь хүргүүлсэн, газар эзэмших эрхийг ганцхан Б.*******д гэхгүй тухай бүр гэрээгээр үйл ажиллагааг нь дүгнэх гэж бүх хүмүүст 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж...” гэж тус тус тайлбарлан маргасан.
  3. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг, 2023 оны ******* дугаар захирамжийн Б.*******гийн эзэмшиж буй газраас Аймгийн Засаг даргын тамгын газарт , м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хувьд:

 

    1. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дугаар багт ТИС-ийн урд байрлах м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар ерөнхий төлөвлөгөө боловсруулах нөхцөлтэйгөөр 2 жилийн хугацаатайгаар Б.*******д эзэмшүүлж, түүнтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг 2012 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр олгожээ.
    2. Улмаар нэхэмжлэгч 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах өргөдлөө холбогдох баримт /гэрчилгээг эх хувиар /-уудын хамт Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгсөн гэх боловч уг баримтууд нь тухайн байгууллагын архивд байхгүй боловч тухай үйл баримттай хариуцагч маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны өргөдөл гомдлын дэвтрийн хуулбарын 32-д “9.29 Б.*******, хугацаа сунгуулах” гэж бичигдсэнээр тогтоогдож байна.
    3. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах иргэн, хуулийн этгээдийн асуудлыг хэлэлцсэний 13-д Б.*******гийн гаргасан дээрх хүсэлтийг хэлэлцсэн байх бөгөөд түүний газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүйгээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батлуулах, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
    4. Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Дархан сумын 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулсныг баталж, түүний хавсралтад Дархан сумын 13-р багт байрлах м.кв газрыг боловсролын байгууллагын зориулалтаар олгохоор тусгасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжаар уг газрыг бүхэлд нь гуравдагч этгээдэд боловсролын байгууллага /сургууль/ зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх 0401-2023/00390 дүгээр гэрээг байгуулан төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000022314 дүгээр  гэрчилгээг олгосон байна.
    5. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг  шүүх хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2..1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг хэргийн энэ тохиолдолтой уялдуулан тайлбарлахад Б.*******гийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай юм.
    6. Хариуцагч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  олгоно”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасны дагуу мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд 2012 оны дугаар захирамжийг гаргаснаар нэхэмжлэгч Б.******* нь м.кв газрыг эзэмших эрхтэй болжээ.
    7. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар га хүртэл байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...”, 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж тус тус заасан байна.
    8. Нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасныг хариуцагч хүлээн аваад дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасантай нийцжээ.
    9. Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар тухайн шатны Засаг дарга иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га-аас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0,1 га-аас, даваа эрхээр үр тариалангийн зориулалтаар 100 га-аас, төмс, хүнсний ногооны зориулалтаар га-аас хэтрүүлэхгүй шууд олгох эрхтэй бөгөөд уг зориулалтаас өөр, хэмжээнээс их бол газар эзэмших хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх атал хариуцагч 2012 оны Б.*******д уг зохицуулалтыг зөрчиж м.кв газрыг нийтийн орон сууны зориулалтаар шууд олгож, түүнийгээ зөвтгөж сүүлд 2014 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ дуудлага худалдааны үнийг төлсний дараа сунгах боломжтой гэж үзсэнийг буруутгахааргүй байна.
    10. Хариуцагчаас 2014 онд гарсан шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, тэрээр энэ талаар мэдэж байсан гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч өөрийн гаргасан хүсэлтийн талаар лавлаж, тухайн үед хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн бол зохих байгууллагад гомдол гаргаж эрхээ хамгаалуулах боломжтой байсан байна гэж үзлээ.
    11. Түүнчлэн хариуцагч маргаж буй 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд тухайн шийдвэрийг Б.*******гийн хаягаар хүргүүлсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсонгүй.
    12. Нэхэмжлэгчээс “...тухайн үед надад миний хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулсан, дуудлага худалдааны үнийг төлөх талаар мэдэгдсэн бол миний хувьд төлөх боломжтой байсан нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хөрөнгийн лавлагаар нотлогдож байгаа бөгөөд би эрүүл мэндийн шалтааны улмаас уг газрын асуудлаар хүсэлтүүд гаргаж, газраа ашиглах боломжгүй байсан” гэх үндэслэлийг гарган маргах боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.******* нь эрүүл мэндийн шалтгаанаарчилгээ хийлгэсэн ч үүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас маргаж буй газартай холбогдуулан хүсэлт гаргах, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэхээргүй байна.

          Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь тухайн эрх зүйн этгээдээс үл хамаарах нөхцөл байдлаас хамаарч бий болсон, тодруулбал хүн өвчилсөн, гадаад улсад томилолтоор явсан, цэргийн алба хааж байгаа, хорих ял эдэлж байгаа болон байгалийн гэнэтийн аюул эсхүл давагдашгүй хүчин зэрэг байдлыг хэлэх бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаасчлүүлж байсан гэх хугацаандаа Б.******* нь маргаж буй газраас өөр бусад газартай холбогдуулан 201, 2019, 2020, 2022 онуудад хариуцагчид хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байдал, газрын төлбөр төлж байгаагүй, шүүхээс маргаж буй газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...тухайн газарт ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй, хашаажуулаагүй, цэгийг тэмдэглэсэн тэмдэглэгээ хийгдээгүй...” гэж тусгагдсан, “Цахимбар инженеринг” ХХК-ийн татварын тайлан зэргээс түүнийг маргаж буй газраа  ашиглах эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжтой байсан байна гэж шүүх үзлээ.

    1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийнийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж тус тус заасны дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 63 дугаар тогтоолын хавсралтаар Дархан сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн орон сууцны зориулалтаар 1 дугаар багт м.кв газрыг олгохоор тусгаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...газар олгох үед ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, нийтийн орон сууцны зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд барилгынхаа ерөнхий төлөвлөгөөг гарган батлуулж байсан тул Б.*******г ерөнхий төлөвлөгөөг батлуулах байдлаар газрыг олгосон” гэж тайлбарласантай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй, нэхэмжлэгч “Шинэ дархан орон сууцны хотхон”-ны барилгын ерөнхий төлөвлөгөөг зохих байгууллага, албан тушаалтнаар батлуулсан ба уг төлөвлөгөөнд уг барилгын хэсэгчилсэн төлөвлөгөө тусгагдсан байх тул 2014 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ “...хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батлуулах” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
    2. Гуравдагч этгээдэд Үндэслэх хэсгийн 3.4-д зааснаар хариуцагч газар эзэмших эрхийг олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасантай нийцсэн ба дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа бусдын газартай давхцуулан олгосон гэж үзэхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  1. “Б.*******гийн  08013940 нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн тухайд:
    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.-д заасан “...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг Монгол Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд “...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлно, ингэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтооно” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн гаргасан “...газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэсэн шаардлага нь тусдаа бие даасан шаардлага биш, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан “...гол хүсэж байгаа зүйл маань газар эзэмших эрхтэй болох, ...хариуцагчид удаа дараа хүсэлт гаргахад үндэслэлгүй хариу өгдөг, шүүхийн шийдвэр бодитоор биелүүлэхийн тулд уг шаардлагыг гаргасан” гэх тайлбар зэргээс нэхэмжлэгчийн эцсийн зорилго, эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэл /нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл/ нь газар эзэмших эрхээ сэргээх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ...Б.*******гийн 08013940 нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах” гэж зөвтгөж шийдвэрлэлээ.

    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх тухайн захиргааны байгууллагад шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх учиртай.
    2. Уг хуулийн зохицуулалтаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд үндэслэлгүйгээр шийдвэрлээгүй орхисон, эсхүл үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан хариу өгсөн тохиолдолтой холбогдуулан тухайн захиргааны байгууллагад шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийг гаргах бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн урьдач нөхцөлөө “...хариуцагч үндэслэлгүйгээр 2014, 2024 онд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан, 2019 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхиж, үргэлжилсэн эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр гаргасан” хэмээн тодруулсан.
    3. Нэхэмжлэгчээс хариуцагчид 2014, 2023, 2024 онуудад тухайн газартай холбогдуулан хүсэлт гаргасан болох нь шүүхээс Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үзлэг хийсэн баримтаар тогтоогдох бөгөөд 2019 онд гаргасан хүсэлт нь өөр газар дээр гаргаж байсан хүсэлт байна.
    4. Хариуцагч Б.*******гийн 2014 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрийг түүнд мэдэгдээгүй, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан өргөдлийн хариутай холбогдуулан 2024 оны .... өдөр хүсэлт гаргасныг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 722 дугаар албан бичгээр хариу өгсөн энэ тохиолдолд түүнийг “...газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгуулахыг хариуцагчид даалгах” тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.
    5. Нэхэмжлэгч “Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх эрх олгож байгаа бол 1-60 жилийн хугацаатайгаар олгох ёстой байтал хариуцагч уг хуулийн зохицуулалтыг зөрчиж анх газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаатайгаар олгосон, тухайн хуулийн зохицуулалтаар бол одоо газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй тул эзэмших эрхийг олгох боломжтой” гэх үндэслэлээр маргаж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 1-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж зааснаар хариуцагч Монгол иргэд газар эзэмшүүлэхдээ 1-60 жилийн хугацаатайгаар олгох ёстой байна.

          Гэтэл хариуцагч нэхэмжлэгчид 2016 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо тухайн хуулийн зохицуулалтыг зөрчиж 2 жилийн хугацаатайгаар маргаж буй газар эзэмших эрхийн хугацааг тогтоож өгсөн буруу хэдий ч Б.******* нь үүнийг хүлээн зөвшөөрч маргахгүйгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг авсан, түүнчлэн 2016 онд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг шүүхийн зүгээс хуульд нийцсэн гэж үзэж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан уг үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

    1. Хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийн үндэслэл болсон Б.*******гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2016 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул тухайн хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэн Б.*******д Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дугаар багт ТИС-ийн урд байрлах м.кв газрыг 08013940 нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэхээргүй байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр Б.*******гийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Б.*******гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг, 2023 оны ******* дугаар Б.*******гийн эзэмшиж буй газраас Аймгийн Засаг даргын тамгын газарт , м.кв газрыг давхцуулан олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.*******гийн  08013940 нэгж талбарын дугаартай м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.МӨНХ-ЭРДЭНЭ