| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/00377/И |
| Дугаар | 191/ШШ2025/01576 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01576
| 2025о н 02ар 19өдөр | 191/ШШ2025/01576 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: байрлах ГБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Вийн Ө /РД: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,314,101 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ2105168936 дугаар Зээлийн болон барьцааны гэрээг тус тус үндэслэн хариуцагч Вийн Өаас нийт 13,314,101 төгрөгийг гаргуулж ГБинд олгуулж өгнө үү. гэжээ.
Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,474,400.13 төгрөг, үндсэн хүүний төлбөр 823,587.67 төгрөг, нэмэгдүүлссэн хүүний төлбөр 16,113.20 төгрөг, нийт 13,314,101 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,219,101 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ГБ ХК нь хариуцагч В.Өд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,314,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Ө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,314,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,219,101 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,521 төгрөгийн 50 хувь болох 112,260.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 112,260.5 төгрөг, хариуцагч В.Өаас 112,260.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч В.Ө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,314,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,219,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,219,101 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБ ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,521 төгрөгийн тал хувь болох 112,260.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 112,260.5 төгрөг, хариуцагч В.Өаас 112,260.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ГБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА