2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/01577

 

 

 

 

 

 

 

 

 

2025о н 02ар 19өдөр

191/ШШ2025/01577

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Байнзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: р давхарт байрлах ЕШ ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Гын Н /РД: /-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,600,912.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Г.Наас үндсэн зээлийн үлдэгдэл 11,548,707.19 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний хүртэл 742 хоногийн үндсэн хүү 2,918,025.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 134,179.46 төгрөг, нийт 14,600,912.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ЕШ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Нт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,600,912.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Г.Н нь, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЕШ ББСБ ХХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч ЕШ ББСБ ХХК нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй болох мөн хариуцагч Г.Н нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ЕШ ББСБ ХХК нь хариуцагч Г.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,600,912.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,600,912.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,000 төгрөгийн 50 хувь болох 115,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 115,500 төгрөг, хариуцагч Г.Наас 115,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.Н нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,600,912.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,825,114.03 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЕШ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,000 төгрөгийн тал хувь болох 115,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 115,500 төгрөг, хариуцагч Г.Наас 115,500 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ЕШ ББСБ ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА