| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/01056/И |
| Дугаар | 191/ШШ2025/01579 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01579
| 2025о н 02ар 19дөр | 191/ШШ2025/01579 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: байранд байрлах ХБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах ӨАБ ХХК /РД: /,
Хариуцагч: тоотод оршин суух Д овогт Д О /РД: / нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 301,258,998.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/202146960708 тоот зээлийн гэрээний болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 201,833,288.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 95,390,839.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,974,869.78 төгрөг, нотариатын зардал 60,000 төгрөг, нийт 301,258,998.07 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Оын барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй Д овогт Д О /РД: ЙД89051820/, ӨАБ ХХК /РД: 6389813/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 301,198,998.07 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 60,000 төгрөг нийт 301,258,998.07 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцөлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд,
1. Хариуцагч Д.О, ӨАБ ХХК нар нь ХБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 301,198,998.07 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 60,000 төгрөг нийт 301,258,998.07 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 11 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.
Үүнд, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны 100,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 98,858,998.07 төгрөг, нийт 301,258,998.07 төгрөг.
2. Хариуцагч Д.О, ӨАБ ХХК нар нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан дараах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов. Үүнд,
2.1. Д.Оын өмчлөлийн У... тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн ___ дугаартай, нэгж талбарын 4129050950 дугаартай, 5,000 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар эзэмших эрхтэй газар, байрлалтай улсын бүртгэлийн ___ дугаартай, нэгж талбарын...дугаартай, 2,631 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгө болно.
3. Хариуцагч Д.О, ӨАБ ХХК нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.
4. Хариуцагч Д.Оын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болно.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч ӨАБ ХХК, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 301,258,998.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ӨАБ ХХК, Д.О нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 301,258,998.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны 100,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 98,858,998.07 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож, хариуцагч нар нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,734,445 төгрөгийн 50 хувь болох 867,222.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 867,222.5 төгрөг, хариуцагч ӨАБ ХХК, Д.О нараас 867,222.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ӨАБ ХХК, Д.О нарт холбогдох нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 301,258,998.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт дараахь нөхцөлөөр эвлэрсэн болно. Үүнд:
1.1. Хариуцагч ӨАБ ХХК, Д.О нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны 100,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 98,858,998.07 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д төлж барагдуулах,
1.2. Хариуцагч нар нь дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Оын өмчлөлийн У... тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн ___ дугаартай, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар эзэмших эрхтэй газар, ....тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн ___ дугаартай, нэгж талбарын...дугаартай, 2,631 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгөөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,734,445 төгрөгийн тал хувь болох 867,222.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 867,222.5 төгрөг, хариуцагч ӨАБ ХХК, Д.О нараас 867,222.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА