| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00434/И |
| Дугаар | 153/ШШ2024/00510 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2024/00510
| 2024 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2024/00510 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,Хан-Уул дүүрэг, *******, ******* *******, ******* *******, ******* ******* ******* ******* , 02 , “ ББСБ” ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын 1 дүгээр (Булаг) багийн Сутай хороолол 1-1 од оршин суух холох,
“6,160,027.43 (зургаан сая нэг зуун жаран мянга хорин долоон төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь “ ББСБ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2023 оны 03 дугаар сарын 2-ний өдрийн №МА-23427 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний дагуу
2023 оны 03 дугаар сарын 2-ний өдрийн №3001-2552 дугаартай Цахим зээлийн гэрээг байгуулан 2,115,000.00 (хоёр сая нэг зуун арван таван мянга) төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр,
2023 оны оны 03 дугаар сарын 2-ний өдрийн №3001-2554 дугаартай Цахим зээлийн гэрээг байгуулан 2,885,000.00 (хоёр сая найман зуун наян таван мянга) төгрөгийг 3,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр,
Зээлдэгч нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 0 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 501,203.57 төгрөгийг хүүний төлбөрт 76,468.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,577.64 төгрөг нийт 1,272,250.00 төгрөгийг төлөлт хийсэн. Зээлдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 21 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл -4,48,76.43
Зээлийн хүү -1,584,106.45 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү- 55,124.55 төгрөг нийт 6,138,027.43 төгрөг төлөхөөр байна.
“ ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Д. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холож байсан. Зээлдэгч нь одоог хүртэл зээлийн төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж, дараах шаардлагыг гаргаж байна. Иймд: Талуудын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 2-ний өдрийн №МА-23427 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, №3001-2552 Цахим зээлийн гэрээ, №3001-2554 дугаартай Цахим зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд Үндсэн зээлийн үлдэгдэл 4,48,76.43 төгрөг, зээлийн хүү 1,584,106.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,124.55 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22,000.00 төгрөг, нийт 6,160,027.43 (зургаан сая нэг зуун жаран мянга хорин долоон төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч аас гаргуулж, “ ББСБ” ХХК-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,160,027.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч , “ ББСБ” ХХК нь хариуцагч Д. холуулан, 6,160,027.43 (зургаан сая нэг зуун жаран мянга хорин долоон төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,160,027.43 (зургаан сая нэг зуун жаран мянга хорин долоон төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 0 дүгээр сарын 17-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,510 төгрөгийн тал хувь болох 56,755 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 56,755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д. холох, 6,160,027.43 (зургаан сая нэг зуун жаран мянга хорин долоон төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,510 төгрөгийн тал хувь болох 56,755 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 56,755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН