Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00429

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00429

Хөвсгөл аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00458/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Н компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С,

Хариуцагч: Г.Д-д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1,549,037.78 төгрөг, зээлийн хүү 846,384.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,346.64 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,473,768.50 (хоёр сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун жаран найман төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г овогтой Д (Р***)-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа.

Хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,473,768.50 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Г.Д д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,549,037.78 төгрөг, зээлийн хүү 846,384.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,346.64 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,473,768.50 (хоёр сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун жаран найман төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,530 төгрөгийн 50 хувь болох 27,265 төгрөгийг хариуцагч Г.Д гөөс, 50 хувь болох 27,265 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1,549,037.78 төгрөг, зээлийн хүү 846,384.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,346.64 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,473,768.50 (хоёр сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун жаран найман төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Д гөөс 27,265 (хорин долоон мянга хоёр зуун жаран тав) төгрөгийг, улсын орлогоос 27,265 (хорин долоон мянга хоёр зуун жаран тав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА