Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 114/ШШ2025/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох  “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай индексийн 114/2*******5/0004/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэл гаргаж маргасан.
  2. Хэргийн үйл баримтын тухайд:
    1. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар Б.*******д тус сумын 2-р багт байрлах уурхайчдын амралтын зүүн талд м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, түүнтэй 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх дугаар гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг олгосон байна.
    2. Улмаар хариуцагч 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дугаар захирамжаар дээрх Б.*******д газар эзэмших эрх олгосон дугаар захирамжийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олголт хийгдээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч 2*******4 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардаж аваад дээд шатны албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргажээ.
    3. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2*******4 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид “...шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ түүнийг гаргасан захиргааны байгууллага гүйцэтгээгүй байх тул уг захирамжийг хуульд нийцүүлэн хүчингүй болгож 2*******4 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу ирүүлэх үүрэг даалгаврыг хүргүүлэв” гэх дугаар албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид мөн өдрийн 1-10/862 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
    4. Нэхэмжлэгч “Дээд шатны Засаг даргын дээрх албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга биелүүлэхгүй хохироож байна” гэх үндэслэлийг дурдаж, 2*******5 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
  3. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Уурхайчдын амралтын зүүн талд байрлах гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг Хонгор сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн дагуу иргэн Б.*******д нэгж талбарын 45*******004593 дугаартай м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Мөн дугаартай иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрээг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт кадастрын зураглал хийлгүүлсэн. Тухайн үеэс хойш уг газартаа 106 000 000 төгрөгийн эд хөрөнгө бий болгоод байна.
    1. 2*******4 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эзэмшил газрыг цуцалсан тухай Хонгор сумын Засаг даргын 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжийн талаар мэдээд тухайн дээд шатны Засаг дарга болох Дархан-Уул аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Уг гомдлын хариуг 2*******5 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр надад хуулбар үнэн тамгатайгаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2*******4 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1-10/862 дугаар албан бичгийг өгсөн. Гэтэл Хонгор сумын Засаг дарга дээд шатны болон Дархан-Уул аймгийн Засаг даргын даалгаврыг биелүүлэхгүй намайг хохироож байна.
    2. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан захиргааны актыг хүчингүй болгож болох таван жилийн хугацааг хэтрүүлж 5 жил 1 сар 9 хоногийн хугацааг хэтрүүлж захирамжийг гаргасан. Хариуцагч уг хугацааг хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
    3. Иймд Хонгор сумын Засаг даргын 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжийн иргэн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
  4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчаас 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй, гаргасны дараа мэдэгдээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хугацааг хэтрүүлж газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон захирамжийг гаргасан. Сүүлд гарсан захирамж нь өмнөх захирамжийг хүчингүй болгосон учраас тусдаа гэж үзэх боломжгүй. Тухайн үеийн Хонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтан эрүүгийн хэргээр шалгагдаж байхдаа одоо маргаж байгаа тушаалыг гаргахдаа 5 жил 1 сар 9 хоногийн хугацааг хэтрүүлэн гаргасан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Б.*******гийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчээс дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...тухайн үед газрын дуудлага, худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгодог байсан, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ талаар тусгаагүй, хариуцагч газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан хугацааг хэтрүүлж 5 жил 1 сар 9 хоногийн дараа хүчингүй болгосон, маргаж буй захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан тул анх газар эзэмших эрх олгосон захирамж хуульд нийцсэн эсэх нь энэ хэрэгт хамааралгүй, энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол гарснаар нотлогдож байна” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...тухайн үеийн Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ төсөл, сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон бөгөөд эрүүгийн хэргээр шалгагдах явцдаа үүнийг хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хугацааг зөрчиж дугаар захирамжийг гаргасантай маргахгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх нэхэмжлэгчийн эрх хуулийн дагуу үүссэн эсэх, маргаж буй хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт хийх шаардлагатай.
  4. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх тухайд:
    1. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр хуралдааны тогтоолоор тус сумын газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөг баталж, түүний хавсралтаар шинээр иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх газрын төлөвлөл хэсгийн 3-д Хонгор сумын 2-р баг Уурхайчдын амралтын зүүн талд 1,5 га газрыг зуслангийн зориулалт гэж тусгагдсан байна.
    2. Улмаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт Б.******* 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасны дагуу хариуцагч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгчид тус сумын 2-р баг Уурхайчдын амралтын зүүн талд м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх дугаар гэрээг байгуулж, иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг олгожээ.
    3. Хариуцагч 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дугаар захирамжаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олголт хийгдээгүй гэх үндэслэлээр Б.*******гийн дээрх газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
    4. Сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, ******* дугаар зүйлийн *******.1.2-т “энэ хуулийн *******.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасны дагуу иргэний гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн буюу зуслангийн зориулалтаар 0,07 га-гаас илүү газар эзэмших хүсэлт гаргасныг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгохоор хуульчилжээ.
    5. Нэхэмжлэгчээс “...тухайн үед дуудлага, худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгодоггүй байсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага, худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олго гэж тусгаагүй” гэх үндэслэлийг гарган маргах бөгөөд Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад 2*******3 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2*******4 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт нэршлийн өөрчлөлт оруулсан болохоос тухайн зохицуулалтуудыг сүүлд шинээр оруулж ирээгүй буюу нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх үед хүчин төгөлдөр даган мөрдөгдөж байсан байх тул уг үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
    6. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******4 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан нь нэхэмжлэгч Б.*******д газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, ******* дугаар зүйлийн *******.1.2-т заасныг зөрчсөн, өөрийн гаргасан 2018 оны дугаар захирамжийг хүчингүй болгож хор уршгийг арилгасан” талаар дүгнэсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаснаа шүүх хуралдаанаас өмнө татгалзсаныг Дархан-Уул аймагийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2*******5 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар тухайн эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэснээр дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
    7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон хариуцагчийн дугаар захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн үйл баримт нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул шүүх түүнийг дахин нотлохгүй ба маргаж буй газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
  5. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамж хуульд нийцсэн эсэх:
    1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу сумын Засаг дарга газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байна.
    2. Уг эрхийг хязгааргүй эдлэхгүй буюу Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь өмнө гаргасан шийдвэрээ (хууль бус) өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг 48.2-т тодорхой заасан ба захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн-ээс бусад тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгохоор заасан уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг баримтлах ёстой.
    3. Дээрх хуулийн зорилго нь эрх зүйт төрд иргэн захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажилладагт итгэх итгэлийг хамгаалах байдлаар илэрдэг.
    4. Хариуцагч нэхэмжлэгчид 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг дээрх хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрсний дараа буюу 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.
    5. Гэвч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны дугаар захирамж нь хууль бус бусад арга хэрэглэсний үр дүнд гарсан болох нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор нотлогдох ба өөрийн гаргасан захирамжуудыг хүчингүй болгож хор уршгийг арилгаж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон, нэхэмжлэгч нь тухайн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргаар ажиллаж байсан ба Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх эрх олгох эрх бүхий албан тушаалтан байсныхаа хувьд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх үндэслэлгүй гэдгийг мэдэх боломжтой байсан, одоо ч гэсэн газрын дуудлага, худалдааны анхны төлбөрийг төлөх хүсэл зорилго байхгүй байгаа зэрэг хэргийн энэ тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалах зарчим яригдах боломжгүй юм.
    6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан үндэслэлд Б.*******гийн гаргасан захиргааны хэрэг хамааралгүй гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон” гэх тайлбарыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тус шүүхийн шүүгчийн 2*******5 оны ******* дугаар захирамжийг хэргийн оролцогчийн гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан үзээд 2*******5 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* дүгээр тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар тухайн асуудлыг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр байх боловч тухайн тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хянан шийдвэрлэсэн болохоос нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хугацааг зөрчиж хариуцагч маргаж буй захирамжийг гаргасан эсэхийг хянан шийдвэрлэж, дүгнэлт өгөөгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан тухайн үндэслэлийг хүлээн авахааргүй байна.

  1. Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, хариуцагчийн маргаж буй захиргааны акт буюу үйл ажиллагаа хуульд нийцсэн энэ тохиолдолд Б.*******гийн газар эзэмших эрх хариуцагчийн 2*******3 оны дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийн улмаас зөрчигдсөн гэж үзэн түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэс байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

         Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, ******* дугаар зүйлийн *******.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.4, 48.3-д заасныг тус тус баримтлан Б.*******ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох, “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.МӨНХ-ЭРДЭНЭ