2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00714

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28 191/ШШ2025/00714

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч : Баянзүрх дүүрэг, 39 дүгээр хороо, Улаанхуаран гудамж, 75б байр, 145 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Жүгдэрийн Сандагдорж /регистрийн дугаар ТВ72010534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: : Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 16а гудамж, 438б тоот хаягт оршин суух, Их Уул овогт Жамсранжавын Цэцгээ /регистрийн дугаар ЦВ 65040207/-д холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх, 19,654,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаатар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Жүгдэр овогтой Сандагдорж нь 2016 онд иргэн Ишдорж овогтой Батганаатай харилцан тохирлцсоны үндсэн дээр 2016 оны 4 сард Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 16а гудамжны 438б тоот 215 мкв өмчлөлтэй газрыг нийт 11,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Тухайн газрыг худалдан авахад манай хажуу хашаанд Цэцгээ гэх хариуцагч хүүхэн байсан, нэгэнт худалдаад авчихсан юм чинь манай хашаанд гар хүрэхгүй байх гэж бодсон. Улмаар би худалдаж авсан хашааны мод муу, газар маань далий байсан учраас газраа тэгшилж, хашаагаа сайжруулах үүднээс буулгасан юм. Тэгээд газраа янзлаад хашаагаа барихаар очтол тухайн айл манай газрыг оруулаад шууд бүгдийг нь өөрийнхөө хашаатай нийлүүлээд хашаа барьчихсан байсан.

Тэгэхээр нь учир байдлаа тайлбарлан танайх манай хашааг өөрийн газраас тусгаарлах хэрэгтэй, бид орчин тойрноо тохижуулж хүүхдээ байлгах гэж байгааг хэлэхэд огт ойлгохгүй, ойлгохыг ч хүсээгүй бөгөөд түүнд худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг холбогдох бичиг баримтаа үзүүлсэн боловч хэл амаар доромжилж биднийг хохироож байна.

Ингээд Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан, газрын байцаагчийн зүгээс Цэцгээд манай кадастрын зураг, гэрчилгээ зэрэг бүх баримт материалыг харуулан газрыг чөлөөлж өгөх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тэгтэл та нар газрын албатай хуйвалдсан, хүлээн зөвшөөрөхгүй гээд цагдаа дуудсан. Гэтэл цагдаа ирээд Цэцгээгийн буруу тул газрыг нь чөлөөлж өгч, хашаагаа голоор татаж тусгаарла гээд явсан. Үүнээс хойш тэрээр намайг өмчлөлийн газарт маань огт ойртуулахгүй, хөөгаад 8 жил хохироож байна.

Газрыг маань чөлөөлж өгөхгүй болохоор нь худалдаж авах хүн дагуулаад очтол Энэ газрыг газрыг өгөхгүй, та нар дэлгүүр хоршоо барьсан тохиолдолд шууд нураалгана гэснээс тухайн хүн худалдаж авахаас татгалзсан. Энэ байдал 2 ч удаа давтагдсан тул би бусдад худалдаж чадаагүй өдий хүрсэн.

2024 онд Богд банкнаас гэр бүлийн хэрэгцээний 5 сая төгрөгний зээл аваад уг газрыг тэгшилж янзлаад дэлгүүр хоршоо барих гээд эксковатор хөлсөөд төлбөрийг төлөөд яваад очтол бас газрыг чөлөөлж өгөөгүй. Түүний энэ үйлдлээс болж төлөвлөсөн ажил хойшилж, маш хүнд байдалд орсон.

Энэхүү газар нь нүүрний эгнээний газар байсан учир анхнаасаа би ашиг олох зорилгоор худалдаж авсан газар байсан учир 2016 оны 04 дүгээр сараас эхлэн, сарын 200,000 төгрөгөөр тооцон бусдад түрээслүүлэхэд 97 сарын хугацаанд 19,400,000 төгрөг олох байсан. Ингэж чадаагүй нь Цэцгээгийн назрыг хууль бусаар эзэмшиж байсантай холбоотой учир түрээсийн төлбөр нэхэмжилсэн.

Иймд Баянзүрх 19 дүгээр хороо, Цайз 16 а гудамж, 438б тоот хаягт байрлах, 215 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Мөн өөрийн өмчлөлийн газрыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд олох ёстой орлого болох 2016 оны 4 сараас 2024 оны 05 сар хүртэл, сарын 200,000 төгрөгөөр тооцон, 97 сарын хугацааны 19,400,000 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамж 254,950 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна, харин өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тайлбарт дараах баримтуудыг хавсаргав. 1. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ 1 ш, 2.Газрын хянан баталгааны дүгнэлт 1ш, 3.Газар эзэмших гэрээ 1ш, 4.Итгэмжлэл 1 ш гэжээ. /хх 54/

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.02-ны өдрийн 101/ШЗ2024/12491 тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянзүрх дүүргийн газар, зохион байгуулалтын 2 дугаар албаны 2024.05.15-ны өдрийн 07/511 тоот албан бичиг, *******оос 2024.04.25-ны өдөр Б.Ууганбаатарт олгосон итгэмжлэл, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Богд банкны харилцагчийн дансны хуулга, газар худалдаж авсан баримт гэж нэрлэсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******ийн өмчлөлийн, Г-2204011532 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 хороо, Цайз, 16а гудамж, 438б тоот хаягт байршилтай, 18647312590890 нэгж талбарын дугаартай, 215 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн 000378970 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг, 2016.04.13-ны өдөр И.Батганаа болон ******* нарын хооронд байгуулагдсан "Газар худалдах, худалдан авах гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1-18/

3б. Хариуцагчаас ирүүлсэн: хариу тайлбар, *******гийн өмчлөлийн, Г-2204033411 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз, 16а гудамж, 438 тоот хаягт байршилтай, 1332201817 нэгж талбарын дугаартай, 469 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн 000805417 тоот гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээ, хянан баталгааны дүгнэлт, *******гээс 2024.10.14-ний өдөр П.Ганбилэгт олгосон итгэмжлэл, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар/хх 54-59/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан,

Баянзүрх дүүргийн 19 хороо, Цайз, 16а гудамж, 438б тоот хаягт байршилтай, 18647312590890 нэгж талбарын дугаартай, 215 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар-ыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 19,400,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,950 төгрөг, нийт 22,154,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

1а. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх шаардлагаа дэмжсэн болно.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт, нэхэмжлэгч *******ийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2204011532 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 16а гудамж, 438б тоот хаягт байршилтай, 18647312590890 нэгж талбарын дугаартай, 215 мкв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийн 000378970 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Хариуцагч *******гийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2204033411 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 16а гудамж, 438 тоот хаягт байршилтай, 1332201817 нэгж талбарын дугаартай, 469 мкв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийн 000805417 тоот гэрчилгээний хуулбар тус тус авагдсан./ хх 13-14, 55-58/

 

4. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ газар өмчлөх газрыг хууль бусаар эзэмшснээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй, 27.1.1-т бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, 36 дугаар зүйлийн 36.1Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно, 38 дугаар зүйлийн 38.1-т Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж заасан.

 

Үүнээс үзэхэд газар өмчлөгч нь бусад этгээдийн хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өөрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байх ба өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээд саад учруулахгүй байх үүрэг хүлээлгэсэн байна.

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь Эрхийн улсын бүртгэлийн Г-2204011532 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 16а гудамж, 438б тоот хаягт байршилтай, 18647312590890 нэгж талбарын дугаартай, 215 мкв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхтэй, хариуцагч ******* нь уг газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болох нь тогтоогдсонгүй.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүйгэх татгалзлаа, тодруулбал нэхэмжлэлд дурдсан газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэдгийг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, ...өмчлөгч...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь дээрх газрын хууль ёсны өмчлөгчийн хувьд хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзнэ.

 

9. Иймд нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-2204011532 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 16а гудамж, 438б тоот хаягт байршилтай, 18647312590890 нэгж талбарын дугаартай, 215 мкв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг 2016 оны 4 сараас 2024 оны 5 сар хүртэлх 97 сарын хугацаанд бусдад түрээслүүлснээс олох ёстой орлогыг, сарын 200,000 төгрөгөөр тооцож 19,400,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 254,950 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч эдгээр зардалтай холбоотой баримтыг ирүүлсэнгүй.

10а.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь дээрх хугацаанд тухайн газрыг бусдад түрээслүүлэхэд 1 мкв-ын үнэ хэдэн төгрөг байсан болох, 215 мкв газрыг бүхэлд нь түрээслүүлэхэд сарын 200,000 төгрөг байсан эсэх, эсхүл 1 мкв-ын үнэ 200,000 төгрөг байсан эсэхийг тодорхойлоогүйгээс дээрх хэмжээний орлого олох байсан гэж үзэх боломжгүйгээс гадна хэдийд, хаана, ямар зорилгоор төлсөн улсын тэмдэгтийн хураамж нэхэмжилсэн нь тодорхойгүй байна.

 

10б.Эдгээр байдлыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь 19,654,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

11. Иймд хариуцагч *******д холбогдох, 19,654,950 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасныг тус тус баримталсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ. /хх 3/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Ж.Сандагдоржийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-2204011532 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 16а гудамж, 438б тоот хаягт байршилтай, 18647312590890 нэгж талбарын дугаартай, 215 мкв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,654,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ