Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 202

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч Г.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Батбилэгт холбогдох эрүүгийн 1711013140019 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Боржигон цогт овогт Г.Б, Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10-299 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

  2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ..............................................

             Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулах “Шинэ өглөө” хүнсний дэлгүүрийн гадна байсан хохирогч Н.Билгүүний эзэмшлийн 87-69 УБО улсын дугаартай “Тоёота Румён” маркийн автомашины зүүн талын толийг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гэртээ байж байгаад гэрээсээ гараад нэг айлд очиж дээвэр янзлах гэж байсан чинь гадаа цас ороод байхаар нь тэр айл руу очихоо болиод байж байтал Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжинд Монхоо, Төгсөө гэх найзуудтайгаа таарсан. Тэгээд Монхоо манай гэрт очъё гэхээр нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, дунд буудлын тэнд байдаг гэрт нь очсон. Тэгээд бид гурав хоёр шил 0.75 литрийн архи, нэг шил 0.5 литрийн архи авч уусан ба нилээн согтоод 16 цагийн үед тэднийхээс гараад доошоо зам дагуу гэр лүүгээ явж байсан. Тэгээд Шинэ өглөө дэлгүүрийн гадна байсан нэг автомашины толийг хугалж аваад гэртээ аваачаад байж байтал цагдаа нар ирээд намайг барьсан” гэсэн мэдүүлэг /хх-25х/,

Шүүгдэгч Г.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

Хохирогч Н.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр би өөрийн гэртээ байж байгаад орой гэрээсээ гараад 87-69 УБЕ улсын дугаартай Тоёота румен маркийн автомашинаараа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 10 дугаар гудамжинд байрлах Шинэ өглөө хүнсний дэлгүүрийн гадна очоод машинаа хашааны дагуу тавиад өөрөө дэлгүүр ороод Ганбаяр найзтайгаа уулзсан. Тэндээ би 30-40 минут орчим болоод гарсан ба машиндаа суугаад хөдлөх гэтэл зүүн талын толь байхгүй байсан. Тэгээд дэлгүүрийн камер шүүсэн чинь манай тэнд байдаг байнга архи уудаг Билгээ гэх зүс таних хүн аваад явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-13х/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-20-21х/,

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-34х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн  мэдүүлгээр шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулах “Шинэ өглөө” хүнсний дэлгүүрийн гадна байсан хохирогч Н.Билгүүний эзэмшлийн 87-69 УБО улсын дугаартай “Тоёота Румён” маркийн автомашины зүүн талын толийг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Билгүүн нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 7 хоногийг 8 найман цагаар дүйцүүлж 56 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж нийт (7х8=56)  184 /нэг зуун наян дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалах нь зүйтэй.