Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан *******ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагчтай эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өчигдөр нэхэмжлэгч ирж уулзаад миний хувьд холбогдох мэргэжилтэнгүүдтэйгээ уулзаад *******тай дараах нөхцөлөөр эвлэрэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч эзэмшиж байсан ******* м.кв-ынхаа ******* м.кв газраасаа татгалзаж, үлдэх ******* м.кв газар олгохоор үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 500 м.кв газрын үнийг хасаж, үлдэх 92 м.кв газрын дуудлага худалдааны үнэ болох м.кв газрыг төгрөгөөр тооцож нийт 344 төгрөгийг төрийн санд тушаахаар, хариуцагчаас үлдэх 242 м.кв газрын эзэмших эрхийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 3-ний өдрийн 3 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор сэргээн эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгохоор болсон. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- *******ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2023 оны дүгээр сарын 0-ний өдрийн 33 дугаар захирамжийн *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
- Уг гэрээнд “Нэхэмжлэгч эзэмшиж байсан ******* м.кв-ынхаа ******* м.кв газраасаа татгалзаж, үлдэх ******* м.кв газрын 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож, үлдэх 92 м.кв газрын дуудлага худалдааны үнэ болох м.кв төгрөгөөр тооцож, нийт 344 төгрөгийг төрийн санд тушаахаар, хариуцагчаас үлдэх 242 м.кв газрын эзэмших эрхийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 3-ний өдрийн 3 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор сэргээн эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгох” гэж тусгажээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20..-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 2 дүгээр зүйлийн 2..-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан талаар тайлбарласан бөгөөд энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
- Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар дараах ажиллагааг хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
- Нэхэмжлэгчийн хувь:
- Өөрийн эзэмшиж байсан ******* м.кв газрынхаа ******* м.кв газрыг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар чөлөөлж, тухайн сумын Засаг даргын мэдэлд өгөх,
- Дуудлага худалдааны үнэ болох м.кв газрыг төгрөгөөр тооцож, үлдэх 92 м.кв газрын дуудлага худалдааны үнэ болох 344 төгрөгийг зохих төрийн санд тушаах,
- Хариуцагчийн хувьд:
- нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 3-ний өдрийн 3 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш *******ад ******* м.кв газрыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгох
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 09 дүгээр зүйлийн 09., дүгээр зүйлийн .-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68., 68.4-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч нарын харилцан тохиролцож 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
- Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй ба шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-д заасан аргачлалаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг дурдсугай.
Энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ