| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00496/И |
| Дугаар | 153/ШШ2024/00513 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 153/ШШ2024/00513
| 2024 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2024/00513 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь ******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******, ******* ******* *******,******* ******* гэх газар суух нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд ******* Жаргалант 7-р ******* Магсаржав холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: "Амьд мал мах зарсан төлбөр буюу 6,100,000 (зургаан сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод ******* ******* *******ын ахмад малчин бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 102 хонь- 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгөөр, 100 ямаа 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөр үнэлж нийт 22,240,000 төгрөгийн амьд малыг харилцан тохиролцож худалдан борлуулалт хийсэн боловч 2 жилийн хугацаанд төлбөр мөнгийг бүрэн барагдуулаагүй. Иймд үлдэгдэл 6,100,000 (зургаан сая нэг зуун мянга) төгрөгийг уг хариуцагчаас авах гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Л. нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* *******ын малчин ээс 102 ******* хонь, 100 ******* ямааг тухайн үеийн ханшаар малчинтай малын амьдын жин харилцан адилгүй байсан тул малыг өөр өөр үнээр үнэлж авсан байдаг. Тухайн үед миний авч байсан мал жижиг, том, нас, хүйс өөр өөр байсан. Жич:
Эм хонь 62 ширхэг 80,000 төгрөг нийт 4,960,000 төгрөг
Эр хонь 40 ширхэг 110,000 төгрөг нийт 4,400,000 төгрөг
Эм ямаа 60 ширхэг 60,000 төгрөг нийт 3,600,000 төгрөг
Эр ямаа 40 ширхэг 80,000 төгрөг нийт 3,200,000 төгрөг ингээд нийт мөнгө 16,140,000 (арван зургаан сая нэг зуун дөчин мянга) төгрөг түүний нөхөр хоёрын дансанд шилжүүлж байсан. Тэр үед малын ханш үнэ маш муу байдаг. Түүнээс хойш ямар нэгэн асуудал маргаан гаргаагүй бөгөөд 2 жилийн дараа ийм нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь т одоогоор ямар нэгэн үлдэгдэл өргүй, мөнгө өгөхөөр тохиролцсон зүйлгүй тул энэ нэхэмжлэл үндэслэлгүй юмаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л. нэхэмжлэлтэй, хариуцагч Б. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар дараах нөхцөлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээг байгуулжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,110,000 (гурван сая нэг зуун арван мянга) төгрөгийг харилцагчаас гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь үлдэх шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг төлж барагдуулна. Эхний төлбөр болох 1,000,000 (нэг сая) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулаагүй тохиолдолд нийт үнийн дүн болох 3,000,000 төгрөгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ. Эвлэрлийн гэрээг талуудын сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүйгээр хийлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л. нэхэмжлэлтэй, хариуцагч Б. холбогдох “Амьд мал мах зарсан төлбөр буюу 6,100,000 гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,110,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь үлдэх шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Л. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,550 төгрөгийн тал хувь болох 56,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч гээс 56,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л. нэхэмжлэлтэй, хариуцагч Б. холбогдох "Амьд мал мах зарсан төлбөр буюу 6,100,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,110,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь үлдэх шаардлага болох 3,000,000 (гурван сая) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,550 төгрөгийн тал хувь болох 56,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 112,550 төгрөгийн тал хувь болох 56,275 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН