| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00337/И |
| Дугаар | 320/ШШ2025/00450 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00450
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00450 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 320/2025/00337/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б ,
Хариуцагч: Б.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,302,470.65 (арван сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуун далан төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х нь харилцагч Б овогтой А тай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2010091343 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 11,700,000 (арван нэгэн сая долоон зуун мянга) төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 424 , 421.2 дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2,730,000 төгрөгийг төлсөн.
Х ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөөр байгаа ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 222 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,970,000 төгрөг, хүү 1,286,656.52 төгрөг, хүү 45,814.13 төгрөг, нийт 10,302,470.65 (арван сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуун далан төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.А 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд: Миний бие Б ийн А нь Х ХК-тай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2010091343 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,700,000 төгрөгийн цалингийн зээл цахимаар авч байсан нь үнэн. Өнгөрсөн хугацаанд цалингийн зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлж, хуримтлуулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний санхүүгийн байдлын хувьд 2 жилийн хугацаанд хүүхдийн эмчилгээний зардалд хүнээс хүүтэй мөнгө зээлж авч 2 удаагийн хагалгааг амжилттай хийлгэсэн юм. Хувь хүнээс зээлсэн хүүтэй мөнгийг 2025 оны 4 дүгээр сард төлж дуусаж байгаа.
Цалингийн зээлийн хувьд маргах зүйлгүй. Харин хугацаа хэтрүүлсэн үндсэн зээл, зээлийн хүү, хүүгийн алданги нийт 4,521,611 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж, хэсэгчлэн төлж барагдуулах хувиар гаргуулах хүсэлтэй байна. Энэ хугацаанд буюу 2025 оны 4 дүгээр сарын үндсэн зээлийн төлөлт, 2025 оны 5 дугаар сарын үндсэн зээлийн төлөлтийг цаг тухай бүрд төлж барагдуулах болно. Мөн өөрийн цалингийн дансаа Х ны данстайгаа холбож, цаашид Х ХК-тай хамтран ажиллах хүсэлтэй байна.
Иймд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2010091343 дугаартай зээлийн гэрээг цуцлахгүйгээр одоогийн үлдэгдэл цалингийн зээл дээр шинэчилсэн хувиар гаргаж, зээлийн төлөлтийг хэвийн болгосноор цаашид Х тай хамтран ажиллах чин хүсэлтэй байна.
Би цалингийн зээлээ хугацаа хэтрүүлснээр өөрт үүссэн Монгол банкинд 6 сарын хугацаанд хар ангилал буюу муу зээлдэгчийн ангилалд орсон учраас бусад ямар ч санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй байгааг чухалчлан харж үзнэ үү. гэх хариу тайлбарыг,
2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр: Миний бие Б.А нь Х ХХК-аас анх 11,000,000 төгрөгийн цахим зээл авч байсан нь үнэн. Тухайн зээл авснаас хойш хугацаа хэтрүүлэн 5,171,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулсан.
Одоо үлдэгдэл зээлийн төлбөрийг гэрээнд тусгасан хуваарийн дагуу сар бүрийн 19-ний өдрийн дотор тогтмол хэвийн төлж барагдуулах болно:
Мөн гэрээний үүргээ биелүүлж зээлээ хугацаанд нь барагдуулан Х ХК-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжилж байна. гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Х хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х ХК-аас Б.А д холбогдуулж 10,302,470.65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.А нь зээл рүүгээ 5,071,000 төгрөг төлж, зээл нь хэвийн болж, цаашид хуваарийн дагуу төлөх боломжтой болж байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х хувьцаат компани нь Б.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,302,470.65 (арван сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуун далан төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.А нь зээл рүүгээ 5,071,000 төгрөг төлж, зээл нь хэвийн болж, цаашид хуваарийн дагуу төлөх боломжтой болж байгаа үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж буй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 179,790 төгрөгийн 50 хувь болох 89,894.5 төгрөгийг хариуцагч Б.А гаас, 50 хувь болох 89,894.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 89,895.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,302,470.65 (арван сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуун далан төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 89,894.5 (наян есөн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.А гаас, 89,895.5 (наян есөн мянга найман зуун ерэн таван төгрөг таван мөнгө) улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА