2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/03463

 

 

 

 

 

 

 

     2025             04              29                                            192/ШШ2025/03463

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,458,801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №MN150030003095017353 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 15,180,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. ******* нь зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөхгүй байна. ******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №MN150030003095017353 тоот цахим зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 14,287,343 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,123,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47,752 төгрөг нийт 16,458,801 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч 16,458,801 төгрөгийг гаргуулж “*******” ХК-ид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие Капитрон банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 16,458,801 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 16,458,801 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 120,122.5 төгрөг, хариуцагчаас 120,122.5 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХК-ид буцаан олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,458,801 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 120,122.5 төгрөг, хариуцагчаас 120,122.5 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХК-ид буцаан олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        *****