| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/02585/И |
| Дугаар | 191/ШШ2025/03064 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03064
2025 04 11 191/ШШ2025/03064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***************, ****************** хаягт оршин суух, ************** овогт У.П************** /РД:**************/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Х**************ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “У.П************** болон У.Х************** бид 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05344 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, охин Х.Н**************ыг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн бөгөөд миний бие охин Х.Н**************ад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор 2024 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүссэн боловч шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11296 дугаартай захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хзрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаа, ахлагч Б.Б*************ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Илтгэх хуудаст “... ************** тоот хаягийг шалгахад тус байрыг 2024 оны 11-р сараас хойш түрээсэлж байгаа, У.Х************** гэх хүнийг танихгүй, мэдэхгүй гэх тайлбар өгсөн” гэж, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 02 дугаар сарны 19-ний өдрийн 168 тоот албан бичигт"... У.Х************** тус хаягт бүртгэлтэй боловч түр эзгүй нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ.
Хариуцагч У.Х************** нь Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сард иргэний хэрэг үүссэнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсанаар нэхэмжлэлийн гардан авахаас зориуд зайлсхийж очоогүй, нэхэмжлэлийн хувь гардан аваагүй. Хэдийгээр хариуцагчаас шүүгчийн туслах Э.Б************** болон ахлагч Б.Б************* нарт 2025 оны 3 дугаар сард очиж нэхэмжлэлийн хувь гардаж авах тухай хэлсэн” гэж тайлбарласан боловч шүүхийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд утсаар холбогдсон хэдий ч оршин суух хаягаа хэлэхгүй байгаа. Иймд хариуцагчийн оршин суух хаяг тодорхой бус, хаана амьдарч байгаа болох нь мэдэгдэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахад хүндрэлтэй байх тул эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “У.Х**************ийг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, У.П**************ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн ************** дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ225/11296 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/13744 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн У.Х**************ийн Ирэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч У.П************** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн У.Х**************ийн эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч У.П************** нь ***************, ****************** тоот хаягт оршин суудаг болох нь түүний Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч У.Х**************ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, , бүртгэлийн ************** дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар У.Х************** нь хүсэлт гаргагч У.П**************ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн У.Х**************ийн Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримтад тодорхойлсон ***************, ****************** тоот хаягт У.Х************** нь оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ225/11296 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, У.Х**************ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ************* овогт У.Х************** /РД:**************/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар У.Х**************ийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч /У.П**************, утас *************/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА