| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06342/И |
| Дугаар | 191/ШШ2025/03256 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03256
2025 04 18 191/ШШ2025/03256
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ****************, ************** хаягт оршин суух, ********** овогт Э.А********** /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************, ************** хаягт оршин суух, ********** овогт Ч.Г********** /РД:**********/-д холбогдох,
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд нийт 3,170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.А********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Э. А******* би 2024 оны 05 сарын 21-ний өдөр 13 цаг 30 минутын үед Mazda МХ-5 маркийн8 **-** *** улсын дугаартай өөрийн тээврийн хэрэгслээр **********, *********** төвийн хойд уулзварын замд зорчиж байх үед Ч.Г**********ын жолоодож явсан Royal маркийн, **-** *** улсын дугаартай мотоциклд мөргүүлсэн. Хариуцагч Ч.Г**********ын буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Ч.Г**********ын буруутай үйлдэл нь эрх бүхий албан тушаалтны тогтоол, Зөрчлийн хэргийн дугаар 2409001305, Зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Миний машинд “А.**********” ХХК-ийн үнэлгээгээр 2,975,000 төгрөгний хохирол учирсан. Энэ талаар Ч.Г**********ын өмгөөлөгчтэй ярилцсан боловч хохирлыг минь өнөөг хүртэл барагдуулахгүй байгаа, хариуцагч Ч.Г**********а нь цагдаагийн дүгнэлтийг үл тоон миний утсыг авахгүй байгаа болно. Иймд хариуцагч Ч.Г**********ааас машинд учруулсан хохирол болох 2,975,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 195,000 гогрөг, нийт 3,170,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 670,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Г**********а нь 2,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав”
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Иргэний үнэмлэх, **-** *** техникийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №1027 дугаартай тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээч оролцуулах тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №0013347 е-24-1563 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Магадлагаа, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №0087294 дугаартай Шийтгэлийн хуудас, **-** *** улсын дугаартай техникийн тодорхойлолт, Ч.Г**********ын иргэний үнэмлэх, “Ашил билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Бэлэн мөнгөний орлогын баримт, гэрэл зураг, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А********** нь хариуцагч Ч.Г**********ад холбогдуулан, Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд нийт 3,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 670,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Г**********а нь 2,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,750 төгрөгийн 38,275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 27,475 төгрөгийг, хариуцагч Ч.Г**********аас улсын тэмдэгтийн хураамжид 27,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.А**********д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12285 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Ч.Г**********ын арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,170,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ хүчингүй болсон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э.А**********гийн нэхэмжлэлтэй, Ч.Г**********ад холбогдох, Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд нийт 3,170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 670,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ч.Г**********а нь 2,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,750 төгрөгийн 38,275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 27,475 төгрөгийг, хариуцагч Ч.Г**********аас улсын тэмдэгтийн хураамжид 27,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.А**********д олгосугай.
4.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12285 дугаартай захирамжаар хариуцагч Ч.Г**********ын арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,170,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ хүчингүй болсон болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА