Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/04850

 

 

 

 

 

 

2025 04 22 197/ШШ2025/04850

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 24-р байр, ******* оршин суух, Га******* Цэ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 214Б байр, 6******* оршин суух, Цо******* На******* /РД:*******/-д холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн танил Ц.На*******ын гуйлтын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Ц.На******* нь анх мөнгө зээлэхдээ хүүтэй нь хамт буюу нийт 6.350.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулалгүй намайг хохироож байна. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд аман хэлбэрээр тохиролцож байсан юм. Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй болжээ. Иймд Ц.На*******аас зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Цогт овогтой На******* миний бие Г.Цэ*******ийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах байдлаар төлөх болно. Үүнд: 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цэ******* нь хариуцагч Ц.На*******д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ц.На******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ц.На******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 47,475 төгрөг, улсын төсвийн данснаас 47,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Цэ*******эд олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.На******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР