Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 205

 

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,     

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

            Иргэдийн төлөөлөгч М.Цогт-Эрдэнэ,

            Улсын яллагч М.Амарзаяа,    

            Шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, 

            Өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал,

            Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Г.Ууганбаяр, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  Б.С, Б. М нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 2600 03910 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эцэг, эх, дүү нарын хамт

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт

Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт

 

            Үйлдсэн хэргийн талаар: 

1. Шүүгдэгч Г.У нь:  

Г.Ганшагай, С.Сансар нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шөнө  явж байсан Н.Отгонбаатарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь дээрэмдсэн, давтан үйлдлээр

С.Сансартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр биед зүүн нүдний зовхи баруун чих, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Самсунг галакси эс 3” загварын гар утас, Худалдаа хөгжлийн банкны картыг нь дээрэмдсэн,

2017 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө явж байхад нь чулуугаар шидэж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

2.  Шүүгдэгч Г.У, Б.С, Б.М нар С.Сансартай   бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Бар хороо 22 дугаар байрны зүүн урд талд байх Ш.Ө үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн ханыг зүсэж нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 881.400 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.У, Б.С, Б.М нар С.Сансартай   бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Бадугаар хороолол 23 дугаар байрны зүүн талд хатгасан хашааны зүүн хойд талд байх Ч.М үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн ханыг зүсэж нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 390.220 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.У, Б.С нар С.Сансартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийнороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Л.Б ТҮЦ-ний ханыг зүсэж нэвтрэн орж орлогын 190.000 төгрөг болон 34.500 төгрөгийн эд зүйлс хулгайлан 224.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.У, Б.С нар С.Сансартай бүлэглэн 2ны буудал дээр байх иргэн Б.Н үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн ханыг зүсэж нэвтрэн орж орлогын бэлэн мөнгө 1.600.000 төгрөг, 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлс хулгайлан 1.665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:       

- Шүүгдэгч Г.У нь Г.Г, С.Снартай бүлэглэн мжинд явж байсан Н.О эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь :...

- хохирогч Н.Омөрдөн байцаалтад өгсөн:...манай аавын бие муудаад би Эрдэнэтээс 2014 оны 08 сарын 11-ний өдөр хотод ирээд шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоонд амьдардаг найз Гантөмөрийн гэр лүү ганцаараа явж байхад өөдөөс нэг залуу ирээд үгийн зөрөөгүй миний шанаа руу цохихоор нь би гудамж уруудаад зугтаатал араас 2 залуу гүйж ирээд нэг залуу нь намайг өшиглөөд нөгөөдөх нь намайг дэгээдэж унагаасан. Тэгэхээр нь би өмднийхөө арын халаасанд байсан түрүүвчээ гаргаад хашаа давуулаад шидэх гэтэл нэг залуу нь замаас аваад тэгээд тэд нар гудамж өгсөөд зугтаагаад явчихсан. Тэгэхээр би өөрийн утсаар 102-руу залгаж дуудлага өгсөн...тэр 3 залуу намайг зодож...виза карт, иргэний үнэмлэх, 27,000 төгрөг дээрэмдсэн...түрийвчээ зодуулсан газраас  дараа нь олсон...гэх мэдүүлэг /1х, х-4-7/,   

- насанд хүрээгүй гэрч Б.Эмөрдөн байцаалтад өгсөн:...тэр шөнө Сансар, Ууганбаяр, Томи, Улака, Тэмүжин, Аптансүх нартай цуг гадуур явж байгаад шөнө 01 цагийн үед Мандал овоогийн 13-р гудамжинд явж байхад урд нэг эрэгтэй хүн явж байсан чинь Томи тэнд хүн явж байна гэж хэлсэн чинь Ууганбаяр очьё гэж хэлээд Томи, Сансар, Ууганбаяр гурав тэр залуу руу гүйж очоод Ууганбаяр тэр залуугийн нүүр лүү толгойгоорой цохиод тэр залуу зугтаачихаад Сансар хойноос нь гүйж очоод Ууганбаяр тэр залуугийн нүүрлүү тохойгоор цохиод тэр залуу зугтаахад Сансар хойноор гүйж очоод дэгээдээд хажуугаас нь Томи нь өшиглөж унагаасан, тэгэхэд тэр залуу түрүүвчээ шидсэн чинь Сансар түрүүвчийг газраас аваад Сансар, Ууганбаяр гурав дээшээ зугтаасан юм…Алтансүх, Тэмүжин, Улака бид дөрөв тэр гурвын дээрэмдэж байхад нь тэд нараас 20 орчим метрийн зайтай зогсож байсан…тэд нарын хойноос очтол Ууганбаяр нөгөө хүнээс авсан түрүүвчээ гаргаж ирээд доторхи мөнгийг нь үзээд 27000 төгрөг байсныг аваад бусад зүйлийг хаячихсан...гэх мэдүүлэг /1х, х-12-15/, 

- насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн байцаалтад өгсөн:...Памбий Ууганаа, Томи гэдэг 3 ах зогсож байснаа бид нарыг дуудаад мөнгө нэхэхээр нь би байхгүй гэж хэлсэн…Памбий намайг цохиод чи Энх-Амгаланг гэрлүү нь ороод дагуулаад гараад ирээч гэж дарамталсан...Мандал-Овоогийн 13 дугаар гудамжинд явж байхад Томи тэнд нэг баавгай явж байна гэж хэлсэн, Ууганаа гүйж очоод нөгөө хүний нүүр лүү цохиход нөгөө хүн зугтаахаар нь Памбий, Томи хоёр гүйж очоод Томи нөгөө хүнийг өшиглөж унагаасан, Памбий нөгөө хүнээс түрүүвч чинь хаана байна гэж асуусан...Энх-Амгалан, Тэмүжин, Улака бид нар зайтай зогсож байсан...гэх мэдүүлэг /1х, хх-20-21/,

- насанд хүрээгүй гэрч Н.Тэмүжингийн мөрдөн байцаалтад өгсөн:...Ууганаа нэг хүн явж байсан чинь Баавгай явж байна гэж хэлээд түрүүлж гүйж очоод нүүр лүү нь цохьчихсон, Памбий, Томи хоёр хойноос очоод Памбий тэр хүнийг дэгээдээд араас нь Томи өшиглөж газар унагаахад тэр хүн түрүүвчээ гаргаад шидэхэд Памбий очин аваад зугтаарай гэж хэлсэн бид учрыг олохгүй хойноос гүйгээд очиход Памбий нөгөө хүний түрүүвчийг гаргаж ирээд доторхийг үзсэнээ хойноос дотор 27000 төгрөг байсныг аваад бусад бичиг баримтыг хаячихсан тэгээд салцгаасан...гэх мэдүүлэг /1х, хх-27-28/ зэрэг нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч Г.У нь С.Сан биед зүүн нүдний зовхи баруун чих, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Самсунг галакси эс 3 загварын гар утас, Худалдаа хөгжлийн банкны картыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч М.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 8 сарын 24-ний өдөр би Их нарангийн хуучин эцэс дээр эхнэрээ гэрээс нь очиж авах гээд явж байсан. Тэр өдөр миний төрсөн өдөр болоод бага зэргийн согтолттой явж байсан. Тэгсэн Памбий, Ууганаа хоёртой тааралдахад Памбий нь миний гарт байсан гар утсыг булааж аваад өгөхгүй байсан. Тэд пиво авч өг гээд 2 удаа авч өгсөн... Памбий миний нүд рүү духаараа мөргөөд, нүүр рүү гараараа цохиод барьцалдаж авсан ба миний хүрэмний энгэрийн халааснаас худалдаа хөгжлийн банкны картыг авсан, намайг үргэлжлүүлж зодсон...гэх мэдүүлэг /1х, хх-165-169/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11860 дугаартай шинжээчийн.М.Мбиед зүүн нүдний зовхи, баруун чих, хүзүүнд цус хуралт, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1х, хх-172/

- яллагдагч С.Сансарын мөрдөн байцаалтад өгсөн:...Мө ах хашаа налаад их согтсон байсан болохоор гар утсыг нь өмссөн байсан якных нь халааснаас автал, карт нь цуг гарч ирсэн. Тэгсэн Ууганбаяр явъя гэхээр нь хамтдаа дэлгүүр ороод пиво авсан, мөнгөний машин орж мөнгө авсан.....гэх мэдүүлэг /2х, хх-176-178/,

- шүүгдэгч Г.Уын мөрдөн байцаалтад өгсөн:...Мөнхгэрэл ах утсаа буцааж авах гэхэд Сансар гар утсыг нь өгөхгүй гээд тэр хоёр хоорондоо маргалдаад Сансар Мөнхгэрэл ахыг гараараа цохиод мөргөж унагаахаар нь би явлаа гээд дээшээ явсан. Сансар араас гүйж ирээд бид хоёр буудал руу явсан...гэх мэдүүлэг /2х, хх-231-233/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

Шүүгдэгч Г.У нь 2дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Б руу чулуу шидэж түүний бие махбодид нь “баруун хөлийн шаант ясны ил хугарал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :...   

- хохирогч М.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 03 дугаар сарын 22-ны орой 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийнудал, 4 гудамжны үзүүрт ирж явтал гудамжны үзүүрт 3-4 залуу зогсож байсан...нэг залуу нь өмнөөс тосч ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй гэтэл чамд яахаараа байдаггүй юм гээд зүүн нүдний доод хэсэгт гараараа цохиод би тэр залуутай зууралдаж байтал гэнэт баруун хөлний шилбэнд тас хийгээд чулуу буугаад хөл эвгүй болсон...тэд гүйлдээд явчихсан гэх мэдүүлэг /2х, хх-190-191/,   

- шинжээчийн:...М.Ббиед баруун хөлний шаант ясны ил хугарал, баруун хөлийн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт  /2х, хх-193/,

- гэрч Ч.Энхцогтын мөрдөн байцаалтад өгсөн:...Ууганаа ард хоцроод ирж явах замдаа хүнтэй муудалцаад тэгээд чулуу шидээд хөлийг нь оночихсон гэж байсан...гэх мэдүүлэг /2х, хх-194-195/

- гэрч Г.Сугархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Ууганаа нэг ахтай маргаад байсан, би Ууганааг бариад зогсоход нөгөө хүн цааш явсан...тэгтэл Ууганаа ухасхийгээд араас нь очих гээд явахад нөгөө ах газраас чулуу аваад цаашаа байгаарай гэтэл Ууганаа газраас чулуу аваад өмнөөс нь шидтэл тасхийх чимээ гараад нөгөө ах газарт унахаар нь би гүйж очоод нөгөө ахыг татаад босгох гэхэд миний гарнаас барьж аваад энийг бариад ав гэсэн...гэх мэдүүлэг /2х, хх-197/

Г.Уын сэжигтэн, яллагдагчаар өгсөн...би тэр ахыг чулуу бариад дайрахаар нь зөрүүлээд чулуу шидсэн, хөлийг нь оносноо мэдэж байгаа...тэр ахыг өмнөхөн нь муудалцаж зодолдсон 2 хүний нэг байна гэж бодсон, андуурсан гэх мэдүүлэг /2х, х-240, 3х, х-58/ зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч Г.У, Б.С, Б.М нар С.Сансартай   бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22 дугаар байрны зүүн урьд талд байх Ш.Өнөрчимэгийн үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн ханыг зүсэж нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 881.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :...

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-188-192/,

- хохирогч Ш.Ө мөрдөн байцаалтад өгсөн:...би ээжийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 21 дүгээр байрны зүүн талд 22 дугаар байрны зүүн урд ТҮЦ ажиллуулдаг байсан. 2016 оны 8 сарын 28-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад хаагаад гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө 7 цаг 40 минутын үед ээжийг онгойлгохоор очих үед хаалга нь нээгдэхгүй байна гээд хажуу талаар нь харахад ханыг нь зүсээд төмрийг нь сөхөгдснийг хараад намайг дуудсан. Би ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...цагдаагийнхан ирсний дараа дотогш орж үзэхэд хүнсний бүтээгдэхүүний орлого 300,000 төгрөг, нэгжний орлого 50,000 төгрөг, бусад хүнсний бараа, тамхи, карт зэрэг эд зүйлс алдагдсан, эдгээр зүйлсийг жагсааж бичин үнэлүүлсэн талаарх мэдүүлэг  /2х, хх-14-20/,  

- эд зүйлсийн үнэлгээ...нийт хохирол 881400 төгрөг /2х, х-21/,

- Б.Мийн яллагдагчаар өгсөн...Г.У, Б.С, С.Сансар нартай бүлэглэн Ш.Өнөрчимэгийн ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /2х, х-124/,

- Г.Уын яллагдагчаар өгсөн...Б.С, С.Сансар, Б.М нартай бүлэглэн Ш.Өнөрчимэгийн ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /3х, х-56-57/,

- Б.Сын сэжигтэн, яллагдагчаар өгсөн :...Г.У, Б.М, С.Сансар нартай бүлэглэн ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /2х, х-147-148/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Г.У, Б.С, Б.М нар С.Сансартай   бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 23 дугаар байрны зүүн талд хатгасан хашааны зүүн хойд талд байх Ч.Марал-Одын үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн ханыг зүсэж нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 390.220 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...  

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х,  хх-3-7/,

- хохирогч Ч.Марал-Одын мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө дүү Мөнх-Од, найз залуу Бат-Эрдэнэ нарыг үлдээгээд явсан. Тэр хоёр шөнө 01 цагийн үед найзынхаа гэрт усанд орохоор явсан байсан. Энэ хооронд буюу шөнийн 01 цагаас өглөөний 8 цагийн хооронд ТҮЦ-ний зүүн доод буланг эвдлэн онгорхой нүх гарган орсон байсан. Тэгээд над руу утасдаад хулгай орсон талаар хэлсэн…бэлэн мөнгө 280,000 төгрөг, ундаа, бэлэн гоймон, тамхи, цүнх зэрэг зүйл алдагдсан, нэг бүрчлэн үнэлүүлнэ...гэх мэдүүлэг /1х, хх-199-201/,

- эд зүйлийн үнэлгээ-нийт хохирол 390.220 төгрөг /1х, хх-202/

- Б.Мийн яллагдагчаар өгсөн...Г.У, Б.С, С.Сансар нартай бүлэглэн Ч.Марал-одын ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /2х, х-124/,  

- Г.Уын яллагдагчаар өгсөн...Б.С, С.Сансар, Б.М нартай бүлэглэн Ч.Марал-одын ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /3х, х-57/,   ,

- Б.Сын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:...Г.У, Б.М, С.Сансар нартай бүлэглэн ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /2х, х-143-145, 147-148/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Г.У, Б.С нар С.Сансартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Л.Басбишийн ТҮЦ-ний ханыг зүсэж нэвтрэн орж орлогын 190.000 төгрөг болон 34.500 төгрөгийн эд зүйлс хулгайлан 224.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-212-215/,

- хохирогч Л.Басбишийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн үед Алтан жолоо группийн урд талын ТҮЦ-ээ хаагаад явсан. Ингээд маргааш өглөө 7 цагийн үед ирэхэд ТҮЦ-ний зүүн хойд талын хааныг зүсч хулгай орж, лангууны хажууд тавиур дээр байсан мөнгөний хайрцаг дотроос бэлэн 190.000 төгрөг, лангууны хойд талын шүүгээнд байсан 1 блок парламент тамхи алдагдсан...гэх мэдүүлэг /1х, хх-218-219/,

- эд зүйлийн үнэлгээ-34.500  /1х, хх-220/,  

- Г.Уын яллагдагчаар өгсөн...Б.С, С.Сансар нартай бүлэглэн “Басуд” мухлагийн ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /3х, х-57, 2х, х-227/,

- Б.Сын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:...Г.У, С.Сансар нартай бүлэглэн ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /2х, х-147-148/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Г.У, Б.С нар С.Сансартай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Эрэлийн автобусны буудал дээр байх иргэн Б.Нямцэрэнгийн үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн ханыг зүсэж нэвтрэн орж орлогын бэлэн мөнгө 1.600.000 төгрөг, 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлс хулгайлан 1665000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-71-76/,

- хохирогч Б.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Эрэлийн автобусны буудал дээр хувиараа ТҮЦ ажиллуулдаг юм. 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед хаасан юм. ТҮЦ-ээ хаачихаад над Лхагвасүрэнгийн гэрт очиж төрсөн өдрийг нь тэмдэглэсэн. Тэгээд гэртээ харьж амарсан юм. Харин манай хүү Батмөнх нь намайг архи уулаа, ТҮЦ-ээ ажиллуулсангүй гэж уурлаад түлхүүр аваад явчихсан. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 7 цагийн үед Лхагвасүрэн над дээр ирээд танай ТҮЦ-ийг ухчихсан байна гэж хэлсэн. ТҮЦ дээрээ ирэхэд ар талын ханыг нь дөрвөлжин хэлбэртэй зүсээд онгойлгочихсан байсан. Манай ТҮЦ-нээс орлогын 1.600.000 төгрөг, скайтелийн болон nokio маркын гар утас зэрэг алдагдсан...гэх мэдүүлэг /2х, хх-83-84/,

- эд зүйлийн үнэлгээ...2 гар утасны үнэ нийт 65,000 төгрөг /2х, хх-85/,

- Г.Уын яллагдагчаар өгсөн...Б.С, С.Сансар нартай бүлэглэн Б.Нямцэрэнгийн ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /3х, х-57, 2х, х-227/,    

- Б.Сын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:...Г.У, С.Сансар нартай бүлэглэн ТҮЦ-нээс эд зүйл хулгайлснаа зөвшөөрсөн тухай мэдүүлэг /2х, х-2х, х-143-145, 147-148/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч Г.Уыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж агуулах саванд нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.С, Б.М нарыг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж агуулах саванд нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч тус бүрт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэг тэдний гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг нотлох хөндлөнгийн нотлох баримтууд болсон, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэл буюу гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.У нь хохирогч М.Мөнхгэрэлийг дээрэмдэх гэмт хэрэгт С.Сансарын гэмт үйлдлийг анхнаас нь үргэлжлэн төгсөх хүртэл гэмт санааны хувьд санаатай дэмжсэн буюу хамжигч хэлбэрээр оролцсон байх тул бүлэглэн үйлдсэн гэж үзсэн нь зөв болно.

 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх талаар:      

Шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх талаар санал гаргасан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар нийлмэл гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг бүрт ял оногдуулж, бүгдийг нэмж нэгтгэхээр зохицуулсан, харин 2002 оны Эрүүгийн хуулиар нийлмэл гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг бүрт ял оногдуулж, хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор багтаах, эсхүл заримыг нэмж нэгтгэхээр зохицуулсан тул 2015 оны Эрүүгийн хуулиар  шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна гэж үзэв.   

Мөн шүүгдэгч Б.М, насанд хүрээгүй шүүгдэгч Б.С нарын хувьд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэвэл тэдний эрх зүйн байдлыг илтэд дордуулах буюу гэмт хэргийн ангиллын хувьд хүнд ангилалд хамаарч, тэнсэх, мөн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах боломжгүй харин 2-8 жил хорих биечлэн эдлэхэд хүрэх тул 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэргийг зүйлчлэн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах, мөн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд, энд маргаантай асуудал үүсэх үндэслэлгүй болно.

Хохирол төлбөрийн тухайд:    

Хохирогч Ш.Өнөрчимэг нь нийт 881.400 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн алдсанаас гадна хүнсний бүтээгдэхүүн, картын орлого нийт 350.000 төгрөг алдсан тухай мэдүүлсэн байхад уг асуудлыг гэмт хэргийн хохиролд оруулаагүй нь буруу байх тул оруулан тооцож, нийт хохирлыг 1.231.400 төгрөг гэж үзэв.  

Хохирогч Ш.Өнөрчимэгт учирсан нийт 1.231.400 төгрөгийн, Ч.Маралт-Одын 390.220 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.У, Б.С, Б.М нар С.Сансартай бүлэглэн учруулсан байх тул хувь тэнцүүлэн буюу ¼-р тооцон барагдуулах, харин  хохирогч Л.Басбишийн 224.500 төгрөг, Б.Нямцэрэнгийн 1.665.000 төгрөгийг шүүгдэгч Г.У, Б.С нар С.Сансартай бүлэглэн учруулсан байх тул хувь тэнцүүлэн буюу 1/3-р тооцон барагдуулах нь зөв болно.

Энэ дагуу тооцоход шүүгдэгч Г.У нь хохирогч Ш.Өнөрчимэгт 307.850 төгрөг, Ч.Марал-Одод 97.500 төгрөг, Л.Басбишид 74.833 төгрөг, Б.Нямцэрэнд 555.000 төгрөг тус тус төлөхөөр байх ба уг хохирлыг төлж барагдуулаагүй байна.   

Шүүгдэгч Б.М нь хохирогч Ш.Өнөрчимэгт 387.000 төгрөг /3х, х-63/, Ч.Марал-Одод 98.000 төгрөг төлсөн /3х, х-67/, шүүгдэгч Б.М хохирлоо бүрэн барагдуулсан талаар мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Нямцэрэнд 550.000 төгрөг /3х, х-72/, хохирогч Л.Басбишид 74.900 төгрөг /3х, х-73/, Ч.Марал-Одод 143.150 төгрөг /3х, х-74/, хохирогч Ш.Өнөрчимэгт 220.050 төгрөг /3х, х-75/ тус тус төлсөн байх ба хохирогч Ш.Өнөрчимэгт 87.800 төгрөг төлөхөөс гадна хохирогч Ч.Марал-Одын гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд 88.333 төгрөг төлөхөө илэрхийлсэн тул хангах нь зүйтэй гэж үзэв.  

Хохирогч М.Мөнхгэрэлийн хувьд шүүгдэгч Г.Ут гомдолгүй, гар утас, картаа авсан С.Сансарт гомдол, нэхэмжлэл гаргах тухай мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /1х, х-169, 3х, х-111/, тус гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн С.Сансар оргон зайлж, гэмт хэрэг нь тусгаарлагдсан /3х, х-132/ байх тул шүүгдэгч Г.У тус хохирогчид төлөх төлбөртэй гэж үзэх боломжгүй, мөн хохирогч Н.Отгонбаатарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн Г.Ганшагай, С.Сансар нар оргон зайлж, хэрэг нь тусгаарлагдсан байх тул хохирол хэрхэн төлсөн эсэхийг тогтоох боломжгүйгээс гадна хохирогч Н.Отгонбаатар, М.Баяртогтох нар шүүгдэгч Г.Уаас хохирол нэхэмжилсэн баримтгүй талаар яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн, энэ тухай улсын яллагчийн дүгнэлтэд  дурдсан болно.          

Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.    

Шүүгдэгч нарын хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч нарын хувьд урьд ял шийтгэлгүй /1х, хх-162, 164, 173/, шүүгдэгч Б.С насанд хүрээгүй байхдаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

Бусад асуудал     

Шүүх шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулав.  

Шүүгдэгч Г.У нь 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэгт холбогдсон болон анх удаа хорих ял оногдуулж болох нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлж буюу тухайн нийлмэл гэмт хэргийн хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг зохистой тогтоох, шүүгдэгч Б.С насанд хүрээгүй байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, шүүгдэгч Б.Мэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан буюу тэдний эрх зүйн байдлыг дордуулах, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэв.    

Харин 2002 оны Эрүүгийн хууль дахь ялын дэглэмийг 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу шинээр заасныг Эрүүгийн хуулийг холимог байдлаар хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Учир нь 2002 оны Эрүүгийн хууль дахь “хуучин дэглэм”-ийг 2015 оны Эрүүгийн хуульд заасан “шинэ дэглэм”-тэй зэрэгцүүлэн хэрэгжүүлэх бодит боломжгүй тул 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсон тэр даруй хуучин дэглэм шинэчлэгдэн солигдсон. Түүнчлэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэхийг тодорхойлох үндсэн асуудал болох гэмт хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд “хорих ялын дэглэм” шууд хамаарахгүй бөгөөд зөвхөн хорих ял оногдуулсны үр дагавар учраас тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийг холимог байдлаар хэрэглэсэнд тооцохгүй болохыг тэмдэглэв.   

Шүүгдэгч Г.У нь 2015.04.21-ний өдрөөс 2015.06.10-ны өдөр хүртэл /1х, х-91, 101, 104, 107, 132/, 2016.09.19-ний өдрөөс 2016.11.01-ний өдөр хүртэл /2х, х-204, 208, 212/ нийт 91 хоног, өсвөр насны шүүгдэгч Б.С 2016.10.13-ны өдрөөс 2016.10.28-ны өдөр хүртэл /2х, х-128, 131, 133/ 14 хоног, шүүгдэгч Б.М 2016.09.22-ны өдрөөс 2016.11.01-ний өдөр хүртэл / 2х, х-96, 100/ 39 хоног тус тус цагдан хоригдсон байгааг тэдний эдлэх ялд оруулан тооцлоо.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Г.Уыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж агуулах саванд нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.С, Б.М нарыг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж агуулах саванд нэвтэрч, бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.Уыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сар хорих ялаар,

Шүүгдэгч Б.С2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Мийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 3 жил 8 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 5 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар хорих ялаар тогтоосугай.  

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Уын эдлэх 5 жил 8 сар хорих ялыг, Б.Мэд оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сад оногдуулсан 2 жил 5 сар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Г.Уын 91 хоног, Б.Сын 14 хоног, Б.Мийн 39 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

6. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Мэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.   

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т  зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сад 2 жил 5 сар хорих ял  оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Б.Бд хариуцуулсугай.  

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Г.Уаас нийт 1.035.183 төгрөгийг 1 жилийн хугацаанд  гаргуулж, хохирогч Ш.Өнөрчимэгт 307.850  төгрөг, Ч.Марал-Одод 97.500 төгрөг, Л.Басбишд 74.833 төгрөг, Б.Нямцэрэнд 555.000 төгрөг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сын эцэг Б.Б нийт 176.133 төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Ш.Ө87.800 төгрөг, Ч.Мд 88.333 төгрөг тус тус олгосугай.   

9. Шүүгдэгч Б.М бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар холбогдох шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.            

10. Шүүгдэгч Г.Уыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.      

11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Ут авсан цагдан хорих, шүүгдэгч Б.М, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР

 

                                                ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

 

                                                                                           Б.БАТАА