Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0204/З |
Дугаар | 648 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 648
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Очирбал, гуравдагч этгээд Ц.Маяа, гэрч Д.Энхээ, А.Мөнхсайхан, О.Цэнд-Аюуш, Л.Энэбиш нарыг оролцуулан Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан, Ж.Ялалтбаяр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Жигжидийн Хатанбаатар
Хаяг: Сoнгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Баганаран 19 гудамж, 117а тоот
Нэхэмжлэгч: Банзрагчийн Баярсайхан
Хаяг: Сoнгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Баганаран 19 гудамж, 117а тоот
Нэхэмжлэгч: Жигжидийн Ялалтбаяр
Хаяг: Сoнгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Баганаран 19 гудамж, 117б тоот
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 7
Гуравдагч этгээд: Гарьдшувуугийн Тамир
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 13-167 тоот
Гуравдагч этгээд: Цэндийн Маяа
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 4-6
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Хатанбаатар, Ж.Ялалтбаяр нар нь төрсөн ах дүү бөгөөд 2005 оны 4 дүгээр сарын 29-нийөдрийн Нийслэлийн засаг даргын 186 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 19 гудамж, 117а тоотыг Ж.Хатанбаатарт, харин Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 19 гудамж, 117б тоотыг Ж.Ялалтбаярт өмчлүүлэх шийдвэр гарсан.
Эдгээр өмчлүүлэх шийдвэрийн үндсэн дээр 2013 онд Ж.Хатанбаатар /нөхөр/, Б.Баярсайхан /эхнэр/, Х.Ариунболор /хүүхэд/ нарын өмчлөлд 18633310822748 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг /117а тоот/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201021076 улсын дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.
2014 оны 9 дүгээр сарын 29-нийөдөр Ж.Ялалтбаярын нэр дээр 18633310848750 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг /117б тоот/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201021002 дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.
Гэтэл 2016 оны 01 дүгээр сард Ж.Хатанбаатарын эхнэр Б.Баярсайхан өмчлөх эрхийн гэрчилгээтэй одоо амьдран сууж байгаа газар нь Г.Тамирын нэр дээр газрын мэдээллийн санд бүртгэгдсэн ба энэ нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжид үндэслэсэн болохыг олж мэдсэн байна. Тиймээс нөхцөл байдлыг судлан үзээд дараах зөрчлүүдийг олж мэджээ.
Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан, Ж.Ялалтбаяр нарын газар өмчлөх эрх нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын З0-ны өдрийн А/853 дугаар захирамж, Газрын байршлын мэдээллийн санд өөр өөрөөр бүртгэгдэж өмчлөх эрхүүд нь дараах байдлаар зөрчигдсөн байна.
Одоо үүсээд байгаа зөрчилүүдийг багцлан тайлбарлавал:
Хаяг Өмчлөх эрхийн бүртгэл | Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 19 дүгээр гудамжны | Тайлбар | ||
116тоот | 117атоот | 117б тоот | ||
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд | Гарьдшувуу овогтой Тамирын нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн байна | Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201021076 дугаарт Ж.Хатанбаатар /нөхөр/, Б.Баярсайхан /эхнэр/, Х.Ариунболор /хүүхэд/ нарын өмчлөлд 18633310822748 нэгж талбарын дугаартай бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ | Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г- 2201021002 дугаарт Ж.Ялаптбаярын нэр дээр 18633310848750 нэгж талбарын дугаартай газрыг бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан | Улсын бүртгэлд 116а тоот гэсэн хаяг бүртгэгдээгүй байна. |
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын | Хэний нэр дээр бүртгэгдсэн нь тодорхой бус
| 238 дугаарт: 18633310822748 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг Г.Тамирын нэр дээр өөрчлөн бүртгэх шийдвэр гарсан | 245 дугаарт: 18633310848750 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг Ж.Хатанбаатарын нэр дээр өөрчлөн бүртгэх шийдвэр гарсан | 117б тоотын өмчлөгч Ж.Ялалтбаярын нэр ор мөргүй алга болж эрх нь зөрчигдсөн байна. |
Газрын байршлын кадастрын мэдээллийн сан
| 18633310822748 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 19 гудамж, 116а тоот гэсэн хаяг үүсгэн Г.Тамир(ЧД70030514)-н нэр дээр бүртгэгдсэн байна. (Энэ нь өмчийн харилцааны газрын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/554 тоот албан бичгээр нотлогдоно) | 18633310848750 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг Ж.Ялаптбаяр (СЭ77050964)-ын нэр дээр бүртгэлтэй байна | 116а тоот хаягт бүртгэгдсэн186333 10822748 нэгж талбарын дугаар нь 117а тоотын нэгж талбарын дугаартай давхцаж байна 117а тоотын өмчлөгч Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан нарын нэр ор мөргүй арилж өмчлөх эрх нь зөрчигдсөн байна |
Ийнхүү нийслэлийн Засаг даргын А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар иргэдийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахдаа Ж.Ялалтбаярын өмчлөх эрхийг
ноцтой зөрчиж түүний өмчлөх эрх бүртгэлээс хасагдаж, харин Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан нарын өмчлөх эрхийн нэгж талбарын дугаар, хаяг өөрөөр бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Газрын байршлын мэдээллийн сангийн бүртгэлээс Ж,Хатанбаатар, Б.Баярсайхан нарын өмчлөх эрхийн бүртгэл нь хасагдаж, тэдний өмчлөх эрхтэй 117а тоот хаягийн 18633310822748 нэгж талбарын дугаартай газарт 116а тоот хаяг гэсэн шинэ хаяг үүсгэн Г.Тамирын нэр дээр бүртгэсэн зөрчил гаргажээ.
Иймд Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан, Ж.Ялалтбаяр нар нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт гомдол гаргахад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/554 тоот албан бичгээр “...Ж.Хатанбаатарын иргэн Г.Тамиртай газрын маргаан байхгүй ямар нэгэн маргаан гарвал өөрөө хариуцна...” гэж өргөдөл гаргасны дагуу Нийслэлийн засаг даргын 2015 оны А853 дугаар захирамжаар 19-116а тоотыг Г.Тамирын нэр дээр, 19-117б тоотыг Ж.Хатанбаатарын нэр дээр бүртгэж, өөрчлөлт хийгдсэн гэсэн хариу ирүүлжээ.
Гэтэл Ж.Хатанбаатар нь 18633310822748 нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай газрыг өөрийн эхнэр Б.Баярсайхан, төрсөн хүүхэд Х.Ариунболор нарын хамт хамтран өмчилдөг болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201021076 тоот бүртгэлээр нотлогдох бөгөөд Ж.Хатанбаатар хамтран өмчлөх эд хөрөнгийг дангаараа дур мэдэн бусдад шилжүүлэх буюу захиран зарцуулах эрхгүй юм.
Газрын алба иргэдийн газар өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, өмчлөгч нэг этгээдийн гаргасан дан ганц тодорхойлолтыг үндэслэн гэрээ, хэлцэлгүйгээр газрын эрхийн шилжилт хөдөлгөөнийг хийж, хамтран өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчихөд хүргэсэн байна.
Нийслэлийн өмчийн харилцаа газрын харилцааны албаны хууль бус шилжилт хөдөлгөөнийг баталгаажуулж гарсан Нийслэлийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3-р хавсралтын 238, 245 дугаараар иргэдийн өмчлөх эрхийн бүртгэлд дээр дурдсан өөрчлөлтийг хийхдээ хөндлөнгийн этгээд болох 117б тоотын өмчлөгч Ж.Ялалтбаярын өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэпгүйгээр, хууль бусаар бүртгэлээс хасаж, түүний өмчлөх эрхийг зөрчсөн байх тулНийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнөүү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30 ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 29-ний 185 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19 тоот гудамжны 116 тоот хашааны газрыг иргэн Г.Тамир, 117б тоот хашааны газрыг иргэн Ж.Ялалтбаяр, 117а хашааны газрыг иргэн Ж.Хатанбаатар өмчилж авсан.
Тус хашааны газруудын кадастрын зураг нь алдаатай байсан тул хүчингүй болгон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаарзахирамжаар Ж.Хатанбаатарт Бага нарангийн 19 дүгээр гудамжны 117б тоотын 700м.кв газрыг, Г.Тамирт 117а тоотын 700м.кв газрыг тус тус өмчлүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Хатанбаатар нь 117б тоот хашааны газраа 2 хувааж өөрийн төрсөн дүү Ж.Ялалтбаяртай хамтран эзэмшдэг бол 2 хуваасан кадастрын зургаа хийлгэн тус тусдаа өмчлөн авах боломжтой.Тус хашааны газар нь кадастрын зурагт заасан хэмжээнээс илүү сунгасан байж магадгүй байх тул шүүхээс үзлэг хийлгүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн нэг шаардлага болох нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын Г.Тамирт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд харин 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгон, дахин захирамж гаргах боломжтой юм” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Маяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Хатанбаатар түүний эхнэр Б.Баярсайхан, Ж.Ялалтбаяр нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад иргэн Цэнд овогтой Маяа миний бие дараах тайлбарыг гаргаж байна.
Анх 2000 оны 5 дугаар сард ард иргэдэд газар эзэмшүүлэхээр газрыг хуваарилан зааж өгч байсан. Тэр үеэс миний бие хамгийн урд нүүрний зүүн талаасаа 2 дахь хашааны газрыг хэмжүүлж кадастр хийлгэн заалгаж авсан.
Түүнээс хойш Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох шийдвэр гарч, 2005 онд Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 19 тоот гудамжны 116 тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-000033251 дугаартай, Г-2201009250 дугаартай гэрчилгээ, 18633310798745 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 640 м.кв газрын 2 хүний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож гэрчилгээ авсан.
Тэр үед миний төрсөн хүү Г.Тамир, Өлзийбаатар нар нь Солонгос улсад гэрээгээр ажиллах, суралцахаар явчихсан учир дээрх хашаандаа өөрөө байх бололцоогүй байсан тул 2000 оны 10 дугаар сард иргэн Сүхээ, 2002 оны 6 дугаар сараас иргэн Төмөр, 2003-2008 онд Гансүх зэрэг иргэдийг гуйж хашаагаа сахиж харуулж байсан. Тэр хавийн бүх иргэд гэрчилнэ.
Иргэн Ж.Хатанбаатар түүний эхнэр Б.Баярсайхан, Ж.Ялалтбаяр нарт манай хашаа ямар ч маргаан байхгүй болно. Эдгээр хүмүүс намайг 80 нас хүрсэн хөгшин настай хүн байна гэж элэг барьж шүүхэд өгсөнд маш их гомдолтой байна. 16 жилийн турш ямар ч маргаан гараагүй мөртлөө одоо ингэж байгаад нь их гайхаж байна. Иймд дээрх хүмүүсийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хууль ёсны өмчлөгчөөр тогтоох шийдвэрийг гаргаж өгч, давхардуулж авсан газар өмчлүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, маргаан бүхий газрын үзлэг, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдлыг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн Г.Тамир, Ж.Хатанбаатар нарт холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж, 116 тоот хаягт байрлах 639.5 м.кв газрыг гуравдагч этгээд Г.Тамир нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болжээ.
Гэтэл дээрх 116 тоот хаягт байрлах газрыг давхцуулан иргэн Д.Энхээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Гэвч гуравдагч этгээд Г.Тамир, Ц.Маяа нарын газар эзэмших эрх иргэн Д.Энхээгийн газар эзэмших эрхээс анх түрүүнд үүссэн болохыг дурдах нь зүйтэй байна.
117а тоот хаягт байрлах газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Хатанбаатар өмчлөх эрхтэй болж улмаар 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан, Х.Ариунболор нарын нэр дээр өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авчээ.
117б тоот хаягт байрлах газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Ялалтбаяр өмчлөх эрхтэй болж улмаар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авчээ.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжаар иргэн Ж.Хатанбаатарын өмчлөлийн газрыг иргэн Г.Тамирт, Ж.Ялалтбаярын өмчлөлийн газрыг Ж.Хатанбаатарт шилжүүлэн эзэмшүүлж, Ж.Ялалтбаяр газар өмчлөх эрхгүй болсон байна.
Хавтаст хэрэгт цугларсан нэхэмжлэгч Ж.Хатанбаатар, Ж.Ялалтбаяр, гуравдагч этгээд Г.Тамир, иргэн Д.Энхээ нарын газрын хувийн хэргийг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.Хатанбаатар 117а тоот хаягт, Ж.Ялалтбаяр 117б тоот хаягт, гуравдагч этгээд Г.Тамир болон иргэн Д.Энхээ нар 116 тоот хаягт тус тус кадастрын зураг хийлгэн, газар эзэмших хүсэлт гарган, тус газруудаа эзэмшиж, өмчилсөн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч байсан нь тогтоогдож байна.
Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээд Г.Тамирын өмчлөлийн газар иргэн Д.Энхээгийн газартай давхцалтай байсан тул нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын хүсэлт (тодорхойлолтоор) өмчлөлийн газруудыг дээрх байдлаар шилжүүлсэн нь хууль бус болжээ. Хэдийгээр Ж.Хатанбаатар 117а тоот хашааны газрыг Г.Тамирын нэр дээр шилжүүлэх хүсэлт Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан хэдий ч 117а тоот газрыг хамтран өмчилж байсан Б.Баярсайхан, Х.Ариунболор нарын хүсэл зоригийг харгалзаагүй байна. Үүгээр ч барахгүй Ж.Хатанбаатарын өмчлөх эрхийг шууд Ж.Ялалтбаярын газар руу шилжүүлсэн нь нэхэмжлэгч Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан, Ж.Ялалтбаяр нарын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу өмчилсөн газрын эрхийг зөрчжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгч 3 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж 117а тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан, Х.Ариунболор нарт, 117б тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Ялалтбаярт тус тус өмчлүүлсэн захирамж гаргаж, кадастрын мэдээллийн санд зохих өөрчлөлт хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Иргэн Д.Энхээ, Г.Тамир, Ц.Маяа нар 116 тоот хаягт байрлах газрын давхцлын асуудлаар холбогдох газрын алба, шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.11, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн иргэн Г.Тамир, Ж.Хатанбаатар нарт холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж 117а тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Хатанбаатар, Б.Баярсайхан, Х.Ариунболор нарт, 117б тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Ялалтбаярт өмчлүүлсэн захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн иргэн Г.Тамир, Ж.Хатанбаатар нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН